Friday, February 29, 2008

Аав хvн



2007 оны хэвлэлийн шилдэг зурагнуудаас

Турна гэдэг


2007 оны хэвлэлийн шилдэг зурагнаас




Wednesday, February 27, 2008

Хэрвээ би хулгайч бол

Хэрвээ би хулгайч бол энэ байшингийн 3 болон 35 тоот айлуудыг ухах байхаа. Яагаад гэхээр эднийх нэг бол гэртээ байдаггүй айл. Ийм мэдээллийг хамгийн гол нь СӨХ-өөс олон нийтэд мэдээлэх бөгөөд ямар орон сууцны үүдэн дээр, зарим нь бүр энэ жишээ шиг гадна талд нь наасан байгаа. Хулгайч нар сайн судалгаа хийдэг юм гэсэн. Гэхдээ хов хоосон айл ухчихвал яанаа. За ямар ухах гэж байгаа биш. Гэхдээ манайхан хувь хүний нууцад дэндүү халдаж байгаа юм шүү. Утсаар дуудахад л "Таны залгасан дугаар төлбөрөө хийгээгүй тул таслагдсан байна" энэ тэр гээд л бүх санхүүгийн мэдээллийг нь дор нь мэдээлж байгаа юм чинь.


Novella

Novella буюу өгүүлэлийг wikipedia дээр тодорхойлохдоо богино өгүүллээс урт романаас богино уран зохиолын төрөл хэмээн тодорхойлжээ. Новеллагийн уртын талаар маргаантай үзэл байдаг ч Америкийн уран зөгнөлт зохиолчдын Нэбула шагналынханы тодорхойлсоноор энэ нь 17,500-40,000 үгтэй байна гэж заажээ.

Новелла нь уран зохиолын нэгэн төрөл боловч англи хэлтэнгүүдийн дунд тийм элбэг бус гэнэ. Сайн мэдэхээс Франц Кафкагийн “Метаморфозис”, Жорж Оруэллийн “Амьтны Ферм”, Труман Капотын “Тиффанид барьсан өглөөн зоог”, Эрнст Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр”, Томасс Манны “Венисд болсон аллага” зэрэг зохиолууд байна. Эднийг болон бусад новеллаг доор шууд линктэй нь англиар тавилаа.

Харин новелла гэдэг үг нь италийн novella (буюу олон тоогоор novelle) үлгэр, жижиг мэдээ зэрэг утгыг илэрхийлдэг юм байна.

John Steinbeck - Of Mice and Men and The Pearl
Franz Kafka's The Metamorphosis and In the Penal Colony
George Orwell's Animal Farm
Truman Capote's Breakfast at Tiffany's
Ernest Hemingway's The Old Man and the Sea
Thomas Mann's Death in Venice
Philip Roth's Goodbye, Columbus
Joseph Conrad's Heart of Darkness

Маркезыг уншлаа


Коломбын алдарт зохиолч Габриэл Гарсиа Маркез нь 1967 онд хэвлүүлж байсан “Зуун Жилийн Ганцаардал”-аараа Нобелийн шагнал хүртсэн юм биш. Тэрбээр 1982 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд өөрийн романууд болон богино өгүүллүүдээрээ хүртсэн байдаг юм байна. Би ч ойлгохдоо Ганцаардлаараа л авчихсан юм шиг боддог байж. Гэтэл түүний урын санд нь өчнөөн мундаг зохиолууд зөндөө байна.

Гэхдээ мэдээж түүний ганцаардал нь түүний хамгийн алдартай masterpiece нь юм. Энэ нь дэлхий дахинд албан тоогоор 36 сая ширхэг борлогдсон байдаг юм байна. Иймэрхүү тоонд манай улсад хэвлэгдэж, борлуулагдсан тоонууд ордог болов уу гэж бас энэ завсар бодоод авч байна. Энэ Ганцаардал нэрт дуун хөрвүүлэгч Г. Акимын орчуулгаар дахин дахин хэвлэгдсээр байгаа. Харин саяхан Э. Ганболдын орчуулгаар “Алдагдсан Цагын Тэнгис” хэмээх түүний богино өгүүллүүдээс бүрдсэн нэг номын уншлаа. Сонирхолтой өгүүлэгүүдээс гэх юм бол “Ирендира охины итгэмээргүй гунигт түүх” буюу The Incredible and Sad Tale of Innocent Eréndira and her Heartless Grandmother хэмээх англи нэртэй 1978 онд бичсэн novella буюу богино өгүүллэг байна. Арван дөрөвхөн настай охин болон түүний шунахай эмээгийнх нь тухай сонирхолтойгоор өгүүлсэн энэхүү новелла нь “ингээд л болоо юу” гэсэн сонин төгсгөлийг өгөх юм.

Сонирхолтой нь энэ хоёр дүр Маркезын Ганцаардал романд ч гэсэн хэсэг зуур гардаг байна. Энэ богино өгүүллээр 1983 онд арт кино хийжээ. Тэгэхээр novella, art film хоёрын талаар жич тайлбарлахыг хичээнээ. Харин нэг шүүмжилмээр юм нь орчуулагч нь урд хавтасны дотор талд нь өөрийнхөө зурагтай танилцуулгыг тавьсан байх юм. Иймэрхүү практик хэр элбэг байдаг юм бол доо. Тэрбүү хэл зохиогч хүн хавтасны арын нүүрэн дээр товч танилцуулгаа бичих үү арын хавтасны дотор бичих үү гэдэг ч бас нэг стандарт байдаг санагдах юм. Гэвч маш сайн орчуулга болжээ гэдгийг дахин дурдмаар.

Tuesday, February 26, 2008

Эрдэнэтийн хоол нь эрдэнэ шигээ элбэг


Сая ганц хоёр Эрдэнэт орох боломж гарлаа. Муу хүн идсэнээ гэдэг тул хоолных нь тухай яримаар болоод. Тэндхийн жижиг гуанзнууд нь хоол унд үнэн сайтай санагдлаа. Нэг өдөр Арт Кафе хэмээх байрны нэг давхарт байх, Улаанбаатарын жишгээр бол байдаг л нэг жижиг гуанзад орлоо. Жигнэсэн гурилтай шөл, Жадамбаатай шарсан хавирга гуялж захиалах мөртөө Арт Бууз хэмээх хоол захиалдаг юм даа. Их ч өлссөн байсаныг хэлэх үү, үнэгийг улаан малгайттай нь идчих юм шиг л санаж. Хүний санаа ходоодноосоо илүү өлсгөлөн гэж...

Хоолнууд их сайхан амттай юм. Тэгсэн хамгийн сүүлд нээх том тавган дээр гуч шахам бууз дүүртэл нь тавьсан бууз ирдгийн. Хоёр захиалгыг нийлүүлчдэг овоо гуанз уу гэтэл та Арт бууз захиалсан биз дээ хэмээн innocent царайлдагын, охин. Би энэ дэлхий дээр 400 гаруй сар амьдрахдаа ийм их порцтой гуанзны хоол лав хараагүй юм байна. Мэдээж Эрдэнэт сайхан зүйл олон байсан ч хоолных нь тухай дуугүй байж чадсангүй. Харамсалтай нь хоолондоо хоёр нүдээ оруулчихаад зураг ч авч чадсангүй. Эрдэнэ нь нэг л өдөр дуусах байх, харин энэ элбэг дэлбэг, өгөөмөр зан нь бүү дуусаасай, Эрдэнэтчүүдийн. Шийш, өлсчихлөө… Эрдэнэт явах хүн байна уу?

Бeeрee Мааж - 2

Бөөрөө Мааж гээд эртээд бичсэн, олон хүмүүст таалагдаагүй юу, ойлгоогүй юу, юутай ч нилээд шүүмжлэл хүлээж авлаа. Тэр хүмүүсээс миний хувийн зан чанар болгонд ирсэн шүүмж болгоныг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Магадгүй түүнийг бичсэн хүмүүс нь намайг сайн мэддэг тул тухайн бичсэн зүйлд биш, ерөнхийд нь хандан бичсэн гэж бодож байна.

За юутай ч, сэнкү бөөрөө мааж гэдэг нь Thank you very much гэдэг үгийг гуйвуулсан байгаа юм. Энэ хятад үг хараалын үг гэхээс цааш мэдэхгүй тул ийнхүү ил тод бичлээ. Хятад хэлтэй хүмүүсээс хүлцэл өчье. Блогын уншигч нар нь боловсорсон иргэд тул энэ үгийг бүү хэрэглээрэй хэмээн уриалах нь үнэн илүүц тул энэ хүргээд хаялаа. Хавдав уу өвдөв үү гэдэг нь How do you do гэсэн үгийн гуйвуулга байгаа юм. Тэр үед л иймэрхүү үгнүүдийг ихээхэн хэрэглэдэг байсан шиг байгаа юм. Баярлаа бүгдэд нь.

Sunday, February 24, 2008

Бeeрee мааж


Хажуу айлын Мижжиддорж гуай хэмээх лут манж судлаач байх. Олон сайхан толь бичиг, эрдэм шинжилгээний ажлуудаа дуусгаж чадалгүй маш харамсалтайгаар мажийсан даа хөөрхий. Хааяа халахаараа хаалга цохин орж ирээд, англи хэлтэй аавыг маань цаашлуулан “хавдав үү өвдөв үү, сэнкү бөөрөө мааж” хэмээн хоёул яриад л бөөн инээдэм болдогсон.

Гарсан хойно нь ... Ахыг гарсан хойно нь биш аавын архи нь гарсан хойно сэнкү хэмээх үгийн утга начрыг нь асуувал их л муухай үг гэхээс цаашгүй. Харин одоо бодох нь ээ, хажуу айлын халамцуу эрдэмтэн, аав хоёр маань бага сургуульд ч ороогүй байхад анхны минь англи үгсийг толгойд тогтоолгосон юм бус уу.

Thursday, February 21, 2008

Baabarmania!


Манай Баабар уг нь их сайн бичдэг. Түүнийг уншдаг залуус асар их бөгөөд түүнд зориулсан фэн блог, сайтууд хүртэл бий. Гэтэл олон үзэгчидтэй дуучдад хүртэл фэнүүд нь ийм юм хийгээгүй байхад шүү дээ. Тэрбээр арван хэдэн жил төрийн толгой хавьцаа байсан эс бөгөөс өөрийнхөө бараа материалуудыг тэр хавиас авдаг тул мань мэтээсээ хамаагүй өмнөө, барьцтай мэдээлэлэй байдаг нь маргаангүй. Түүнийгээ өөрийнхөө ёгт, хааяа гудамжны гэмээр хэллэгтэйгээ холихоор уншихаас өөр аргагүй болж байгаа юм.

Хамгийн гол нь By Baabar гэсэн ярлыктай л бол үнэн, зөв, даацтай байдаг гэсэн ойлголтыг нийгэм аваад байх шиг байгаа юм. Нуулгүй хэлэхэд би ч гэсэн Б. Батбаярыг хүндэлж, уншиж байдаг нэгэн. Түүний “Бүү Март, Мартвал Сөнөнө”-өөс өгсүүлээд түүхийн ном, түүний бичсэн нийтлэлүүдийг уншиж байсан. Харин “Дори Идэр дүүдээ” хэмээх маш амархан бүтсэн номыг нь тээр жил нэг эхлүүлээд орхисон санагддаг юм. Тэр бол одоогийн түүний хийгээд байгаа Баабарпедиагийн эхлэл нь байсан болов уу. Түүнийг гүйлгэн харахул энэ тэр нэтээс баахан нэрс, тайлбартай нь аваад тавьсан санагддаг. Харин сүүлд “Баабар ингэж өгүүлэв” гэдэг цувралуудаас хэдхэнийг нь л уншсан.

Сүүлд гарсан нийтлэлд нь Др. Молор-Эрдэнэ аятайхан тайлбар хийж, өөрийн санаа оноог илэрхийсэн байсан. Баабарыг олон хүмүүс оролдож, эсэргүүцдэг. Аргогоос өгсүүлээд. Харин тэр бүрт нь Баабар ингэж түргэн реакци үзүүлж байсныг л мэдэхгүй юм. Тэр мэдээж өөрийгөө хамгаалалгүй яахав. Гэхдээ захиалгаар бичсэн, залуу хүн амьдралдаа хар толбо үлдээлээ гэх мэт маш бүдүүлгээр дайрсанд баахан эмзэглэв. Баабар өөрөө энэ “дайралцаанаа” үргэлжлүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин Молор доктор яах бол? Тэр хариу баривал Баабар доктор амнаасаа буцах болов уу? Иймэрхүү юм мэддэг хүмүүсийн мэтгэлцээнээс мэдлэггүй мань хэд нь л овоо юм олж мэдэх байх даа.

Paulo Coelho - The Witch of Portobello (complete)


Browse Inside this book
Get this for your site

Ээ энэ Энхсайхан!


Сонгуулийн дуулианаар хүмүүсийн синдром ихсэх юмаа. Саяхан л монгол бэлэг энэ тэр гээд санаачлаад байсан хятад даргатай Үндэсний Шинэ Нам нүүрээ угаагаад угаагаад хятад л байх юм аа. Би түүний гарал үүсэлд нь дургүйцээд, хавчиж шахах, хааж хяхах ямар ч зорилго байхгүй ч бүхэл бүтэн улс төрийн нам зүгээр нэг цагаан сарын бэлэг бэлдээд байдаг нь инээдтэй л байхгүй юу. Иймэрхүү юмыг чинь уг нь олон нийтийн байгууллагууд, бизнесийн газрууд л хийдэг баймаар.

Гэтэл өдгөө байтлаа “Олон зууны турш монголчуудын хүндэтгэл бишрэлийг хүлээсэн уламжлалт Бурханы шашинг төрийн шашин болгож хүлээн зөвшөөрөх санаачлагыг ҮШН дэвшүүлж байна” хэмээн news.mn дээр бичжээ. Энэ мэдээнд цааш нь өгүүлэхдээ “Төр улсыг арга билгийн ухаанаар залж явах учиртайг төрийн харчууд, шашны төлөөлөгчид хүлээн зөвшөөрч байна. Хуулийг хэдий чангатгаад шийдэж болохгүй олон харилцааг уламжлалт шашны бодлогоор засч залруулж явах учиртай талаар хэлэлцлээ” гэжээ. Аягүй бол хэдэн санал худалдан авахын тулд энэ нам чинь мөрийн хөтөлбөртөө энэ тухай тусгаж, шившиг болох юм байна.

Түүний “Авлигачдыг Цээрлүүлнэ” гэсэн том биллборд УБ зочид буудлын зүүн талын буудлын ард өлгөөтэй байсан. Хаа байна, тэр цээрлүүлсэн нь? Хэрэв энэ харгис уриагаараа цээрлүүлсэн бол өөрөө бол өөрийн талынханаа ч тэр цээрлүүлэх ёстой.

Энэ мэдээний хамгийн доод талын хэсгийг нь уншвал энэ санаа нь хаашаа явж байгаа нь ойлгомжтой. “Шинээр байгуулагдах УИХ-д лам хуврагуудын төлөөлөл багтаасай гэж ҮШН хүсч энэ тал дээр хэрэв шийдвэрээ гаргавал тусалж дэмжиж ажиллахаа уламжилж байгаа юм байна” гэжээ. Хөөрхий зайлуул. Хэдэн лам нараар толгойгоо мэдүүлээд ханахгүй төрөө мэдүүлдэг болохыг хүссэн золиг уу. Эсвэл өөрөө шинэ цагийн Богдоор тодроно гэсэн сэмхэн бодол түүнд байдаг юм биш байгаа. Хамгийн эмгэнэлтэй нь иймэрхүү өчүүхэн тархитай хүмүүст санал цугларна гээд бод доо!!!!!


Эх сурвалж нь энд байгаа

MercyMe - I Can Only Imagine

Wednesday, February 20, 2008

Different perspectives

Ялгаатай үзэл бодлууд
Нэгэн улсын сайд улсынхаа хамгийн хол арлуудын нэгрүү очих гэж галт тэргээр, машинаар, тэгээд бас усан онгоцоор хэдэн өдөр довтолгосны эцэст хүрч очжээ. Сайдтан хоосон ч гэсэн гайхамшигтай сайхан газар нутгыг ширтэн харангаа тосгоны нэгэн эмэгтэйлүү харан "Та нар ч нилээд алслагдмал юм даа, тээ?" хэмээн асуув. Эмэгтэй хариуд нь "Юунаас алслагдмал гэж?" хэмээсэн гэдэг.

Different perspectives

The Minister travelled for days by train and car and boat to one of the furthest islands in the nation. As he surveyed the bleak but inspiring landscape, he turned to a local villager and said: "You're very remote here, aren't you?" She responded: "Remote from what?"

When I born, I Black

Энэ шүлэг өнөө хүртэл олон вэбсайтаар дамжин ирсэн бөгөөд яг хэн зохиосон нь тэр бүр тодорхой биш гэнэ. Хамгийн тархсан хэлбэр нь энэ шүлгийг Техас мужийн нэгэн хархүү бичсэн гэдэг. Хархүү гэдэг нь хар арьстай бүстэй залууг хэлж буй хэрэг юм. Бид хар арьстай хүнийг харуутаа л негр, заваан хар хэмээн хочлон дуудах боловч даяаршигдаж байгаа өнөө нийгэмд энэ яриа нь үнэн зохихгүй гэдгийг бид тэр бүр гадарлахтайгаа болж иржээ. Үүнийг хэдэн жилийн өмнө орчуулахчаан аядаж байснаа энд паркаллаа. Уул нь орчуулгагүй оригналаараа ойлгогддог шүлэг байгаа юм.


Чи намайг өнгөт гэв үү?

Энэ дэлхий дээр төрөхөд хар байлаа би
Эгэл хорвоо дээр өсөхдөө хар байлаа би
Наранд биеэ шарахад хар л байлаа би
Намайг хүн цочоосон ч хар л байлаа би
Өвдөж зовоод хэвтэхэд хар л байлаа би
Өтөл болоод үхэхэд хар л хэвээр байх болно

Цагаан арьстан найз чи
Цаг нь болоод төрөхөд ягаан байлаа
Нарт хорвоод өсөхдөө цагаан болох
Наранд биеэ шарахдаа улаан болох
Айж ичих үедээ шар болчих юм
Амиа тавиад өвдөхдөө цэнхэр болчих юм
Даарч хөрөөд чичрэхдээ ногоон болчих юм
Дайрлага дайраад үхэхдээ саарал болчих юм
Тэгсэн мөртөө найз чи намайг
Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өнгөт арьстан гэх юм.



When I born, I Black
When I grow up, I Black
When I go in sun, I Black
When I scared, I Black
When I cold, I Black
When I sick, I Black
When I ill, I Black When I die, I still Black

And you white fella
When u born, u pink
When u grow, u white
When u go in sun, u red
When u scared, u yellow
When u cold, u blue
When u sick, u green
And when u die, u gray
And U calling Me Coloured

Монголыг Албаар Мартав уу?


Хятадын Үндэсний Жуулчлалын Агентлаг нь тус улсын Засгын Газрын хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд өөрийнхөө албан ёсны вэбхуудасны эхний нүүр танилцуулган дээр “Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь газар нутгын хувьд дэлхийн гурав дахь, хүн амын хувьд хамгийн томд тооцогдоно. Нийт газар нутаг 9,6 сая км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, хүн ам нь 1,2 миллиард. Хятад улс нь хэдэн зууны турш Солонгос, хуучин Зөвлөлт Холбоот Улсууд, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Сикким, Бутан, Бирм, Лаос болон Вьетнам улсуудтай хил залгаа оршсоор ирсэн” гэсэн танилцуулга байх юм. Та үүний англи дээр уншихаар бол дараах линк дээр дарна уу. http://en.cnta.gov.cn/lyen/index.asp


Харамсалтай нь тус улстай хил залгаа оршсоор ирсэн, газар нутгын хувьд хамгийн урт газраараа хиллэдэг хойд хөрш болох Бүрэн эрхт, тусгаар тогтнолт Монгол улсыг дурдалгүй өнгөрсөн байна. Энэ нь яавч нэг хариуцлагагүй нөхрийн болчимгүй алдаа болох нь ойлгомжтой. Энэ тухай аль хэдэн жилийн өмнө бичиж байсан ч эргээд орсон эгээ л хэвээрээ байх юм. Их гүрний энэхүү дээрэнгүй үзэл нь эргүүлээд дэлхийн соёлт ард түмэнд Монголын тухай буруу зөрүү ойлголтыг өгсөөр байна.

Тус байгууллагад эсэргүүцлээ илэрхийлэн, ядаж имэйл илгээхийг хүсч байна. Энэ байгууллага нь олон газар салбартай бөгөөд чадах чинээгээрээ үг хүргэхийг хүсч байна. Та оршин суугаа газартайгаа ойрхон байгаа салбарыг нь мэдэхийг хүсвэл дараах линкээр ороорой.
http://www.cnta.com/lyen/2cnta/overseas.htm

Maranata.mn манай тухай

Дараах нэг мэдээллийг уншаад ихэд бэлэгшээн талархаж, энд хадлаа. Thanks Maranata!


Байкагийн блог уншууртай


МАРАНАТА (2008.02.20): Блог бол төвийн хэвлэл мэдээлэл гэдэг ойлголт хувийн журнал болтлоо зүсээ өөрчилсөн шинэ цагийн технилогитой хамт даяаршиж тархсан хувь хүний бичлэг билээ.


Хаа хол Америкт нэг нөхөр блогоо орой бичээд компютерээ хаахад өглөө нь ажилдаа очсон Улаанбаатарын иргэн интернэтэд холбогдоод нөгөө эрийн блогийг уншина. Бие биеэ огт хараагүй ч, үзэл бодол, мэдээлэл хуваалцах, сэтгэгдлээ үлдээх, хааяа чаатлах зэргээр онлайн амьдрал бидний амьдралын нэгэн хэсэг болжээ.


Блогчин Монголчууд дэлхий даяар компютерийн хэдэн товчоо адууны нүргэлээн шиг бичиж байна. Тэдний нэг нь Монгол мэдээ сэтгүүлийн эрхлэгч Байкагийн блог. Уншууртай. Өвөрмөц. Шинэлэг. Наргиантай. Нээлттэй. Танин мэдэх орон зайгаар бишгүй түүний блогт айлчлаарай.


Хаяг нь:
http://www.mangarman.blogspot.com/

Жорлон гэснээс – 3

Энэ угаалтуурын зургыг саяхан Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн байрладаг давхарт ороод гарахдаа авсан юм. Гоожуур нь тээр дээр, тосгуур нь тээр доор. Цэцийнхэндээ тохируулж хийсэн гэлтэй. Гараа гоожуурын дор нь тосоод гараа угаая гэвэл шалаар нэг битгий хэл хувцсаараа нэг ус үсчүүлнэ. Тосгуурт нь тохируулаад угаая гэхээр бас адилхан. Ямар хүний толгойд нь ийм гайхамшигтай идээ төрдөг байнаа.


Жорлон гэснээс – 2



Одоо жоохон хүнд хэрэгтэй зүйл өгүүлэхийг хичээе. Эртээд нэг энэ мэргэжлийн шахуу хүн хэлэхдээ одоогийн бидний дээр суудаг “паалантай” жорлонгууд нь эрүүл мэндэд тийм сайнгүй гэнэ. Учир нь бид хэтэрхий тухалж (сандал дээр суухаас ялгаагүй) удаан цагаар суух боловч хоол боловсруулах эрхтэнд байгаа илүүдэл бараа бүтээгдэхүүнийг цөмийг нь гаргаж чаддаггүй байна. Ийнхүү үлдэгдэл илүүдэл юм бидний ходоод гэдсэнд үлдсэнээс болоод хорт хавдар үүсэх хүртэл нөхцөл шалтгааныг бүрдүүлэх аюултай юм байна.

Тэгвэл хамгийн зөв “байрлал” нь явган сууж морь харах явдал гэнэ. Ингэснээр хүний нуруу, их бие цэх байх бөгөөд нөгөө нарийн бүдүүн гэдсүүд нь зөв байрлалтай байж, дотор байгаа илүүдлүүд ч чөлөөтэй гарах нөхцөл бүрдэх гэнэ. Манай хөдөөнийхөн магадгүй ийм учраас ходоод гэдэсний хорт хавдраар өвчлөх нь бага ч байдаг байж болно.

Манай зарим албан байгууллагуудад шалтайгаа тэнцүү суултууруудай байх нь тааралддаг. Нийтийн жорлон уг нь ийм л байвал ариун цэврээ бодсон ч гэсэн хэрэгтэй юм шиг. Харин удаан цагаар суун тухлах зэрэгт тохь тухгүйгээс гадна нэгэн Австрали мэргэжилтний өгүүлж буйгаар манайх шиг хүйтэн оронд, байцаа шиг олон давхар өмд өмсөх шаардлагатай газарт энэ нь бас л тохиромж муутай гэнэ. Учир нь нөгөө олон хувцаснуудаа хөлдөө чирээд, хөл дээрээ хагас сууна гэдэг бол ихээхэн хүч хөдөлмөр шаардсан ажил бөгөөд хувцас ч гэсэн газар шүргэх зэрэг “эрсдэлтэй” гэнэ. Бодох л асуудал.

Жорлон гэснээс – 1


Дээр нэг жорлонгийн тухай үргэлжлүүлж ярих гэж байснаа умартсан байна. Хүмүүс жорлонд л хамгийн сайхан таатай цаг мөчүүдийг өнгөрөөдөг мөртөө энэ талаар ярихдаа дүлэгнүүр. Би бол харин жорлонгийн тухай ярихдаа тун дэлдэгнүүр. Нэгдүгээрт манайд олон нийтийн жорлонгийн соёл гэдэг бас нэгэн нэвтрүүлэхгүй бол хоцорчихгээд байгаа том орон зай байдаг. Өдөр 5 цагийн үед Газрын Тосны ХЭГ-ын түүгээр алхаж байтал хар пальтотой Баагий шал тоохгүй зам дээр шахуу сариад зогсож байгаа юм даа. Шээс нь хүрлээ хүрлээ гэхэд арай ч дээ бас. Түүний шээс шингэсэн агаараар бид амьсгалж л таарна даа, хажуугаар нь гарахдаа. Зам дагуу бяцхан горхи лугаа адил урсан тогтсон мөснүүд бол хүний биеэс гадагшилсэн илүүдэл шингэн. Түүн дээгүүр нь бид тэшинэ, тэнцвэрээ алдана, тээглэж хальтирна. Тэгээд уландаа тэр болгоныг нааж өгөөд эмнэлэг, цэцэрлэг, сургууль, гэр орондоо орно.

Манайд энэхүү нийтийн жорлонгийн нэгдсэн систем үнэн хэрэгтэй. Үүнийг нь хараад өрөвдсөн Солонгосууд Сөүлийн гудамжинд нийтийн юм гэж нэг иймэрхүү юм байдаг гэдгийг харуулан ганц хоёр юм тээр холоос тээвэрлэн авчирсан боловч одоо бол тас цоожтой. Тэгээд л яахав, байшингийн орц, булан тохой гээд аль л тааралдсан газраа сарих нь зарим хүнд Монгол газартаа эдэлж байгаа дээдийн дээд эрх чөлөө юм гэнээ.

Элбэгээ энийг уншдаг


Саяхан МоАХ-ын анхдугаар их хурлын 18 жилийн ойд зориулсан онолын бага хуралд Сайнаатай хамт ганзага нийлэн очиж суулаа. Уул нь Баабар юу ярихыг сонсох санаатай орсон ч, ялангуяа Сайнаа бол бүхэл өдөржин суугаад, үдийн хоолыг нь оройн хүлээн авалттай нь зооглох мөртөө гадаадад амьдрагч Монголчуудын сонгуулийн эрхийн талаар зоригтой дуугарч, зөв шүүмжлэл хэлж байв.

Би ч орой нь Баянгол руу тууж ороод удаагүй байтал АН-ын дарга Ц. Элбэгдорж орж ирэхэд нь гар баритал “Та нар шиг болохсон, хааяа хүрч ирж шүүмжилж өгөөд л яваад өгдөг” гэсэн шүү үг “хаяхаар” нь баахан гайхах мөртөө “бас хийдэг хүн нь ч хэрэгтэйштээ” гэсэншүү үгийг ханцуйндаа бувтнаж байтал харин “юу байна” энэ тэр гээд жирийн яриа хөөрөө өрнүүлдэг байна.

Би ч дотроо Сайнаагийн хэлсэн үгийн хариуг ч сайн барьж байна даа гэсэн шүү юм дотроо бодож байтал харин миний блогыг уншсан гэдэг байгаа. Тэр дотроо түүний шинэ оны эхний өдөр хэлсэн “Хоёр сая таван зуун мянган Чингис сэрж байна” гэсэн илтгэлийн байр байдлыг нь бага зэрэг шүүмжилсэн утгатай юм бичсэн юм. Баярлууштай нь, тэрбээр миний санаануудыг бас хүлээн зөвшөөрсөнд байгаа юм. Тэрбээр зөвхөн бичүүлээд л, бусад ажлыг нь нөгөө хэддээ даалгасан болтой юм. Үр дүнг нь бид бүгд харсан. Тэрбээр маш нээлттэй байгаад зогсохгүй, өөрийнхөө гар утсыг хүртэл өгсөнд нь тун талархалтай хандав.

Би энэ эрхэм хүнтэй урд нь хэд хэдэн удаа нүүр тулан уулзах завшаан тохиож байсан. Ялангуяа хэдэн жилийн өмнө нэгэн бизнес хурлын дараагаар Их Тэнгэрт болсон хүлээн авалтыг crash хийж байгаад тэр үед Ерөнхий сайд байсан түүн дээр очин гар барих гэтэл мөрөн дээр алгадаад “Юу байна, Байка” гэж барьц алдуулж билээ. PM мөртөө тийм энгийн байсанд нь жаал балмагдаж байсан санагддаг юм.

Sunday, February 17, 2008

Seven Wonders of Mongolia

Доорх имэйл саналыг Цахим Өртөө Холбооныхоо УЗ-ын гишүүддээ явуулж, ихээхэн хариу авлаа. Удахгүй энэ талаар манай холбоо бусад байгууллагуудтай хамтран хийх байх.
"Өчигдөр нэг мэдээ сонсч сууснаа нээрээ Монголын 7 Гайхамшиг байдаг болов уу гэж бодлоо. Хэрэв байхгүй бол манай сүлжээнээс санаачлаад Урлагийн Зөвлөл болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран манай улсын үнэлж баршгүй соёлын өвүүдээс долоон гайхамшигийг зарлах санал гаргавал ямар вэ?
Энэ нь хэдийгээр улаан мөнгөний ашиг байхгүй ч гэсэн соёлын өвөө хайрлан хамгаалах, тэдний үүх түүхийг залуу үедээ өвлүүлэн үлдээх гэх мэтээс гадна манай холбоонд ихээхэн publicity болох юм шиг санагдаад явчлаа.
Байка"

Saturday, February 16, 2008

Хов жив

Сүүлийн үеийн хов жив. Монгол улсын гарьд Пунцагийн Сүхбат АНУ-д олон жил амьдарсаны эцэст эх орондоо энэ сарын сүүлээр ирэх гэж байна. Тэрбээр Америкт байх хугацаандаа жил бүр наадамчин олондоо хувийнхаа мэндчилгээг хүргэхэд цэнгэлдэхэд цугласан олон мянга урд өмнөхөөсөө илүүтэйгээр алга нижигнүүлэн ташихыг олон удаа харсанаа гэрчилж байна. Түүнийг зүлэг ногоон дэвжээгээ орхин харьд одсон түүний араас харамсах, үгүйлэх хүмүүс зөндөө байдаг.

Унасан ч гэсэн инээж байдаг, үзэгчдийн хайртай бөх тэрбээр удахгүй эх орондоо очоод дараа жилийн Наадмаар нүцгэлэх буй заа. Тэр бол тэр жилийн наадмын хамгийн үзүүштэй, яриуштай юмны нэг байх бизээ. Түүний бүрэн бүтэн цол гуншинг хаанаас ч билээ хадгалсанаа толилуулж байна. Гадаадад байхдаа үхэж хүртэл үзсэн гарьд маань эх орондоо түргэн идээшээд ирэх жилийн наадмаар бидний өмнө хагас нүцгэлэх болтугай.



1964 онд Налайх хотод төрсөн. Луу жилтэй. 1996 онд УБИС – ийн БТДС төгссөн. 1998, 1992 оны зуны олимпид бөхийн чөлөөт барилдааны төрөлд тамирчнаар оролцож, Сөүл, Барселоны олимпийн Ү, ҮI байрын шагналтай. 1989, 1992 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, 1990 оны Азийн спортын наадмын аварга, 1990 оны Токиогийн ДАШТ – ний хүрэл, 1987 оны Улаанбаатарын Дэлхийн цомын тэмцээний мөнгөн медальтай. 1988 оноос улсын их баяр наадамд зодоглож “Начин”, 1990 онд “Заан”, 2004 онд “Гарьд” цол хүртсэн, наадамд 7 удаа шөвгөрсөн, өсөх идэр, хурц шалмаг, үлэмж бадрах, саруул сайжрах, хуурнин шуугигч, үнэн зоригт чимэгтэй. Оны шилдэг 8 бөхөд 2 удаа шалгарсан. 1990, 1992 оны Монгол улсын “Шилдэг тамирчин”.

Made in China

Байн байсаар бүх дэлхийг бүрхэх маде ин чайна. Энэ нэг даяаршил гэдэг зүйлээс хамгийн их хожиж байгаа улсуудын нэг нь Хятад орон бөлгөө. Өөртөө байгаа оюуны болон хүний хүчний сангаараа ёстой л бүрхэж байна. Нэгэн америк гэр бүл эх орондоо амьдарч байхдаа Хятад улсад үйлдвэрлэсэн бараануудыг нэг жилийн турш хэрэглэхгүй гэж үзсэн гэдэг. Харин энэ нь хэр зэрэг хэцүү болохыг өгүүлсэн тухайгаа ном ч билүү бичсэн тухай уншиж байсан юм байна.

Ялангуяа манай улсад энэ ярлыктай бараанаас татгалзаж амьдарна гэдэг үнэн худал. За тэр барууны хүмүүжилтэй хэдэн олигархууд, Намбарын Энхбаяр энэ тэр л яадаг юм гэхээс бус ямар ч ресторанд хоол идэж, хүнсний зах дэлгүүрээс бараагаа цуглуулж байгаа хүн толгойтой бүхэн тэдний бараа бүтээгдэхүүнийг биендээ шингээж байгаа бөгөөд хотоос хувцас хунараа худалдан авдаг хүндэт иргэд бүгдээр хятадаас бараа татсан этгээдүүдэд ашиг оруулдаг нь тодорхой.

Энэ үед эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжье гэдэг сайхан бараагаа борлуулах уриалгыг ихээр шахах болсон. Гэтэл тэр барааны цаана байгаа түүхий эд, тоног төхөөрөмж зэргийг нь аваад үзвэл бас л урагшаа хил даваад гараад явчихдаг байхгүй юу. Миний хэрэглэх дуртай бараануудын нэг нь Ариун хэмээх Хөгжил Трейдын бүтээгдэхүүнүүд байгаа. Нойтон салфетканууд, ширээний, жорлонгийн гэх мэтийн цааснуудын бараа. Гэхдээ нэг бол үйлдвэр нь, эсвэл түүхий эд нь, эсвэл бэлэн бүтээгдэхүүн нь урдаас ирдэг гэдэг нь бараг л тодорхой. Ганц энэ ч биш, бусад олон бүтээгдэхүүнүүд урд бэлтгэгдсэн, багласан бараанууд байдаг нь нууц биш.

Манайд хятад шанаган тогооны хоолнууд явахаа болиод, солонгос кимчи жигэд хошуурч байгааг анзаарсан хятадууд хоолныхоо төрлийг үл ялиг нэмээд солонгос, хятад эсвэл ази хоолны газар хэмээн өөрчилсөнтэй адил юм шиг.

Friday, February 15, 2008

Baby detained, dies in Honolulu airport

Child had been flown in for emergency heart surgery, official says

PAGO PAGO, American Samoa - American Samoa's delegate to the U.S. Congress is calling for an investigation into the death of a baby at Honolulu International Airport. Delegate Eni Faleomavaega has asked the Department of Homeland Security to begin an investigation into death of 14-day-old Michael Tony Futi last Friday.

The baby had been flown to Honolulu for emergency heart surgery. He died while detained inside a customs' room at the Honolulu airport with his mother and a nurse. A lawyer for the family announced plans to sue the federal government over the baby's death. Faleomavaega called for the probe in a letter issued to Homeland Security chief Michael Chertoff.


Thursday, February 14, 2008

10 цаас татварт!

Өнгөрсөн оны шилдэг менежерээр шалгарсан О. Эрдэнээгийн Монголросцветмет компани нь улсын төсөвт 10-хан төгрөг төлсөн гэвэл яах уу? 2 сарын 14-ны Өдрийн Сонин дээр ийнхүү typo буюу хэвлэлийн /үсэг өрөгчийн алдаа гарсан байна. Иймэрхүү жишээнүүд захаас аваад зах хязгааргүй. Тэр болгоныг буулгах санаа байхгүй ч хааяа инээдтэй санагдсан зарим нэг юмыг тавьж байнаа.



Wednesday, February 13, 2008

Хуурамч ipod!

Манай дэлгүүрт зардаг бараануудын ер нь 70-80 хувь нь хуурамч, дууриамал байдаг болов уу? Юутай ч тэр олон вино, вискинүүд ихэнх нь хуурамч болов уу? Харин доорх сэрэмжлүүлгийг хаа нэгтээгээс олж аваад хуваалцах хэрэгтэй гэж бодлоо.

"Хятадын хуурамч ipod зарж хүн луйвардаж байна. 8 GB гэж гаднаа бичсэн байгаа ба pc-нд залгаж үзэхэд хүртэл properties нь 8GB гэж гаргаж байгаа. Тэгсэн хэрнээ яг үнэндээ 128MB -ын багтаамжтай байна. Мэдээж 8GB тул их юм хуулж байтал гэнэт таг болооод л элсэн цаг гараад гацчихна. Задлаад үзтэл 128MB гэж байгаамдаа. Би энийг 99659340 гэсэн дугаартай луйварчингаас авсан юм. Та нарт сануулж хэлэхэд энэ мэт хуурамч юманд бүү хууртаарай. Авсан өдрөө л эвдэрч байна лээ шүү.

Эх орны хишгээс бид хvртэхгvй

Цахим Өртөө ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүддээ дараах имэйлийг явууллаа.

"За би илүү юм, энэ сүлжээгээр аль хэдийн яригдсан юм ярьж ч байж магад. Өнөөдөр болох Засгийн Газрын хуралдаанаар "Эх Орны Хишиг" сан байгуулах тухай ярилцах байжээ. Хариу нь юу гэж гарсан мэдэхгүй. Юутай өнөөдрийн ӨНӨӨДӨР сонинд дурдсанаар "Тодорхой шаардлага хангасан Монгол Улсын иргэн хишгийн сангаас хувь хүртэх учиртай. Сангаас ашиг хуваарилахын өмнөх жил эх орондоо зургаан сараас доошгүй хугацаагаар оршин суусан, хүн амын буюу өрхийн бүртгэлийн зөрчилгүй, улсаа төлөөлж гадаад орон, олон улсын байгууллагад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, түүний гэр бүлийн гишүүн “Эх орны хишиг” сангаас хувь хүртэх эрхтэй болох нь. Засгийн газрын гишүүд хэлэлцээд хуулийн төслийг дэмжвэл УИХ-ын хаврын чуулганд өргөн барих боломж бүрдэх аж" хэмээн бичжээ.

Хэрэв энэ нь ЗГ-аас дэмжлэг авах юм бол УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх бололтой. Гадаадад байгаа нь бидний хохь болж, эх орныхоо хишгийг нь хүртэж чадахгүй нь бололтой. Уул нь эх орныхоо газар шороог нь хүртэл хайрлаад, дээр нь гишгэхгүй гэсэндээ гадаадын агаарыг нь хуваалцаж, шороог нь элээж байсан юмсан. Ядаж тараахаас нь 6 сарын өмнө амжихсан ;)

Vote for Joseph Kabila!



Хэнтийнхэн нээрээ элдэвтэй улсууд юм аа. Тээр жил Батширээт сумруу мориор аялж яваад, өдөржин хатирсаны эцэст хадлан авч буй хэсэг хүмүүстэй таарсан юм. Цай цүй ч гэсэнгүй, тэгсгээд цааш хөдлөх гэсэн нэг шавилхан хүү “ахаа, имэйлээ өгчих” гэж асууж, мориноос унагаах шахаж билээ. Хөдөө хээр газар хэн миний имэйл хаягыг асууна гэж санахав дээ.

Сая бас цагаан сараар нэг айлд ордогиймаа. Энэ талаар жич өгүүлэмз. Манайхан шинэ жилээр хамгийн өнгөтэй өөдтэй, шинэ сайхан гэснээ өмсдөг нь ёс. Нэг хүү байна. Цагаан футболкан дээрээ Африкийн Конго улсын ерөнхийлөгчийн зурагтай, Vote for Joseph Kabila буюу Жозеф Кабилагийн төлөө саналаа өгцгөөе гэсэн сонгуулийн сурталчилгаатай юм гээч. Хэдэн хүмүүс ирэхдээ өгсөн гэж аав нь болтой нэг хүн хэлнэлээ. Мэдээж Конгын сонгуулийн багийнхан ирээд өгөөгүй л байлтай.

Түүнээс улбаалаад Конго улсын тухай түүх, газар зүйн хичээл хийчих нь юм билээ. Тэрбээр анх 2001 онд тэрбээр 30 насандаа Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан байна. Түүний аав нь ерөнхийлөгч байсан бөгөөд бусдын гарт амь үрэгдсэний дараагаар үе залгамжилсан юм байна. Харин 2006 онд явагдсан олон нийтийн анхны ардчилсан сонгуулиар дахин сонгогдож байжээ. Бодвол энэ футболкыг тэр үед хийсэн байх.

Кабила гуай багадаа байлдаж явсан нэгэн байна. Бүр 25 настай байхдаа командер болж, Конго улсыг Мобутугийн дарангуйллаас чөлөөлөх аавынхаа тэмцэлд нэгдэж байжээ. Тэрбээр бүр дараа нь Бээжинд суралцаж байсан хэмээн намтарт нь тэмдэглэжээ.

Ер нь Африкийн улсууд аливаа сонгуульд өнгө өнгийн цамц, богино цамцан дээр нэр дэвшигчийн зургыг хадан өмсөх нь элбэг байдаг. Харин сонгуулийн энэ арга манайд орж ирсэн эсэх, ирсэн ч хэр зэрэг үр дүнтэйг сайн мэдэхгүй юм. Нэг тойргынхон гэсэн баахан казино Байгалийн юм уу, Ц. Батаагийн дүртэй хувцас өмсөөд явж байвал алаваа. Гэхдээ л муусайн хэрэгтэй хэрэггүй хэвлэмэл юмнууд тарааж байхаар үлдэцтэй бас хэрэгцээтэй нь дээр ч юм уу.

Monday, February 11, 2008

9 PHRASES WOMEN USE :

1. Fine: This is the word women use to end an argument when they are right and you need to shut up.

2. Five Minutes:If she is getting dressed, this means a half an hour. Five minutes is only five minutes if you have just been given five more minutes to watch the game before helping around the house.

3. Nothing: This is the calm before the storm. This means something, and you should be on your toes. Arguments that begin with nothing usually end in fine (see #1 above).

4. Go Ahead: This is a dare, not permission. Don't Do It!

5. Loud Sigh: This is not actually a word, but is a non-verbal statement often misunderstood by men. A loud sigh means she thinks you are an idiot and wonders why she is wasting her time standing here and arguing with you about nothing. (Refer back to #3 for the meaning of nothing.)

6. That's Okay: This is one of the most dangerous statements a women can make to a man. That's okay means she wants to think long and hard before deciding how and when you will pay for your mistake.

7. Thanks: A woman is thanking you, do not question, or Faint. Just say you're welcome.

8. Whatever: Is a women's way of saying @&%* you!

9. Don't worry about it, I got it: Another dangerous statement, meaningthis is something that a woman has told a man to do several times, but is now doing it herself. This will later result in a man asking "What's wrong?" For the woman's response refer to #3

Thanks Melody!

Англиас монгол руу

За би хэл шинжээч биш тул үгсийн үүсэл хөгжлийн тухай сайн мэдэхгүй юм. Гэхдээ гадаад үгнээс шууд монголчлон буулгасан үгс дээр үеэс өгсүүлэн өдийг хүртэл өчнөөн байдаг билээ. Энэ нь аль төвд, санскрит, хятад гэх мэтийн хэлнээс шууд үрчилсэн үгсээс өгсүүлээд орос үгсийг монголжуулж (бажийнк, аражио, автуус, тэлвийз гэх мэт) байснаа одоо бол замбараагаа алдсан шиг байгаа юм. Жишээ нь мэссэж, массаж, анплаггед (үүнийг манайхан амплаггед гэж яагаад ч юм бичих нь элбэг) гэх зэрэг үй олон үгс байдаг. Харин миний гайхаад байдаг доорх хэдэн үгс хаанаас яаж орж ирсэийг сайн мэдэхгүй юм. Магад оросоос бууж ирсэн нь тодорхой ч гэсэн арай л өмнөө сонсогдоод байдаг юм.

Эхнийх нь пайнагтах гэдэг хэллэг байгаа. Бид ямар нэгэн юманд адгаж сандрахаа энэ үгээр илэрхийлдэг. Гэтэл энэ үгийг panic – panicking гэдэгтэй утга дүйцэж байгаа мэт.

Удаах нь батрих гэж хэзээ ч билээ бага байхдаа л их хэрэглэдэг байсан санагддаг юм. Энэ нь тэр намайг батирчихлаа буюу хэн нэгэнд гол гаргуулах, хууруулахдаа хэрэглэдэг санагдаж байна. Энэ нь betrayed гэдэг үгтэй утга нийлж байгаа шиг санагдаад байдаг юм. Одоо энэ үгийг хэрэглэдэг эсэх, тэр үед олон хүмүүс хэрэглэж байсан эсэхийг мэдэхгүй.

Гурав дах нь аваанз гэдэг үг байна. Аваанз авна гэдэг нь цалингаа урьдчилан авахыг хэлдэг байсан, одоо бас хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй. Энэ нь advance - in advance гэдгийн хуулбар нь тэр чигээрээ шиг байгаа юм.

Дээр нь бас нэг хоёр үг байсан чинь цагаан сарын буузнуудтайгаа холиод идсэн бололтой. Хэрэв санавал бичнээ.

Friday, February 08, 2008

Ийм vед яах ёстой вэ?

Дээрх бол шал буруу асуулт л даа. Гэхдээ сая ТМ сувгийн нэвтрүүлгийг зэрвэс хараад өнгөрлөө. Тэд эмэгтэйчүүдийн хорих газарт очиж, Уянга гэдэг эмэгтэй дээр хоёр хүүхдийг нь дагуулан иржээ. Тэрээр ирээд нэг жил орчим болж байгаа бөгөөд мэдээж хүүхдүүдээ харахад баяртай байлгүй яахав. Хамгийн гол нь сурвалжлагч бүсгүй хоёр хүүхдийн нэр, нас, хэддүгээр сургуульд сурдаг зэрэг дэлгэрэнгүй анкетыг нь тэрхэн зуур аваадхав. Энэ нь орон даяар биш юм аа гэхэд Улаанбаатар хотоор нэг цацаж байгаа.

Тэр хоёр жоохонд ямар буруу байхав, хөөрхийс. Болж л өгвөл ангийнхаа хүүхдүүд, байрныхаа найз нараас ээжийгээ бултуулж, худал үнэн ярьсаар өнөөг хүрсэн биз. Гэтэл ингээд хоёр бяцхан дүүгийн амьдрал өнөөдрөөс эхлэн гэрэлд цохин, урвуугаар эргэж байгаа бус уу. Үүнийг манай телевизийнхэн бодолцсон болов уу? Хоёр дүүг танай ээж чинь шоронд байдаг хэмээн гоочлох хүүхдүүд захаас аваад л гарч ирэх вий дээ. Бид муу хүүхдүүдийг нээрээ бас дэндүүлдэг шүү.


Thursday, February 07, 2008

Хэдэн vгийн орчуулга

Хэдэн жилийн өмнө хотын төвийн нэг ресторанд ороод зарим үгийг юу гэж орчуулсаныг сонин болгон буулгаж байснаа сая оллоо.

Celery - Цинцай
Shrimp - Сам хорхой
Spinach - Бооцай
Eggplant - Чэс

Одоо юу гэж орчуулдаг болсон юм мэдэхгүй. Юутай ч энэ нь хятад тогоочтой City Coffee байсан юм.

Санжийн Баяр ном уншиж байна

Битүүний орой буюу Пүрэв гаригийн орой 25-р сувгаар “Танайд Хоноё” нэвтрүүлгийн Алтантүрүү Ерөнхий сайд С. Баярынд очиж хоносон нэвтрүүлэг гарлаа. Энэ нь манай төр засгийн тэргүүнүүд бараг анх удаа шахуу өөрсдийн хувийн амьдралыг ард түмэндээ дэлгэсэн хэрэг болов уу. Тэрбээр Их Тэнгэрийн аман дахь ерөнхий сайдын өргөөнд хэр зэрэг тохижиж буйгаа харууллаа. Ер нь энэ бүхнээс залхаад “гэртээ харьж нэг сайхан амрахсан гэдэг бодол сүүлийн нэг сарын хугацаанд орж ирэв үү” гэсэн түүний асуултад тэгэлгүй яахав, даанч тийм боломж байхгүй. Нөгөө олон хүмүүсийг дагуулаад, дохио энэ тэр болоод хэцүү л дээ гэсэн шүү яриа өрнүүлж байлаа.

Энэ нэвтрүүлгийг та нар үзсэн байх. Үзээгүй бол удахгүй хаа сайгүй тархах байх. Алтантүрүү түүнээс хоол идэж дуусаад, хажуу өрөөн (хоёр давхар харш нь хичнээн ч өрөөтэй юм, тоолсонгүй) –д орж, тамхиа татаж, десертээ идэж байхад нь Энхбаярын талаар асууж байх юм. Гэтэл Баяр “би хүмүүсийг хоёр л ангилдаг. Ер нь яахав янз бүрээр ангилж болох байх. Гэхдээ би ном уншдаг хүн, ном уншдаггүй хүн гэж л ангилдаг” гэж байна. Энхбаяр бол эхний категорт нь орох бөгөөд өөрөө бол ном унших гэж оролддог гэнээ.

Тэгээд цаад өрөөндөө ороод одоо уншиж буй номоо харуултал “Ken Warren Teaches Texas Hold ‘em” гэдэг мөрийтэй покерын ном байгаамаа. Америк яваад ирсэн нэг найз нь саяхан бэлэглэсэн гэх шиг болсон. Энэ ном нь цэвэр тэр тоглоомыг заасан гарын авлага юм. Үүнээс миний хувийн дүгнэлт бол:
- Баяр ном уншиж байна.
- Баяр мөрийтэй тоглох ном уншиж байна.
- Баяр мөрийтэй тоглохыг сурч байна.
- Баяр мөрийтэй тоглож байна гэсэн дүгнэлтүүдэд хүрч байгаа юм.

Мэдээж тэр техникийг нь дэмий сураад байхгүй л байгаа л даа. Хажуугаар тоглох нь гарцаагүй. Хамаагүй түүнийг хөзөр тоглолоо гэж буруутгаж байгаа юм биш. Бас түүнийгээ тайлбарлаж (зөвтгөж) байгаа нь их сонин. Над шиг улс төрд байдаг хүнд тэр арга техникийг нь сурахад их хэрэгтэй гэсэн шүү юм ярьж байгаа юмаа. Покер бол миний мэдэхээр нөгөө хүмүүсээ зальдаж, чулуу хөөлгөж, тэднийгээ монждог, өөрөө хонждог тийм л тоглоом байлтай. Үүнийг улс төрд өөрөөр ашиглах арга байхгүй.

Манай ерөнхий сайд ном уншиж байна. Молодец. Манай ерөнхий сайд покер тоглож байна. Тоже молодец. Манай ерөнхий сайд улс төрөөр покер тоглож байна. Ну погоди, Санж Баяр!

Wednesday, February 06, 2008

oDesk Outsource to Programmers, Web Designers and more

Манай чадалтай програмчид, вэб урлаачид хавтгай дэлхийг ашиглан гадаадын олон арван төслийг бие даан болон багаар ажиллан хийж гүйцэтгэдэг болжээ. Монголд аутсорсин хийдэг нилээд хэдэн компаниуд ч бий болсон байна. Өнөөдөр АНУ-ын мэдээллийн технологийн салбарт ажиллах хүч дутаж эхэлсэн нь тус улсад эдгээр чиглэлээр суралцаж төгсөөн энэтхэг, хятадууд ихээр нутаг буцаж байгаатай холбоотой. Тэд нутагтаа очин, outsourcing фирм байгуулах нь хамаагүй ашигтай болжээ. Тиймээс ийм мэргэжилтэй монголчууд маань эх нутагтаа ажлаа хийгээд, Америкийн цалин авах боломж байна. Интернэт дээр үй олон ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг сайтууд байх агаад та бүхэнд хэрэг болж магад хэмээн odesk.com танилцуулж байна. Та мэддэг ч байж магад.


Нэмэлт: тус сайтад 2007 оны 11 сарын байдлаар тус сайтаар дамжуулан дэлхийн өнцөг буланд хийгдэж буй ажлуудыг харуулсан байх бөгөөд манай улс хоосон л байна. Хэрэв та энд дарж газрын зураг дээр очих юм бол энэ нь интерактив юм байна. Улаан дуслууд дээр дарвал тухайн газарт хичнээн ажил, хэр их мөнгөөр хийгдэж байгаа нь гарна.

Bat-Erdene's Don Q pirouette

Удвалын Бат-эрдэнэ гавьяатыг бүжиглэж байхыг нь харсан уу? Би нэг удаа олоон жилийн өмнө түүнийг Москвагийн театрт урилгаар ажиллаж байхдаа Монголд түр хугацаагаар ирээд, нэг дүрд тоглож байхыг нь үзсэн санагддаг юм. Ерөөсөө бусдаасаа тасарсан байсан. Харин тэрбээр одоо Мариландын National Ballet сургуулийн орлогч захирал бөгөөд багш юм. Түүнчлэн тэрбээр одоо хүртэл бүжиглэж байгаа гэнэ. Бас саяхан нэгэн Орос балетчинтай хуримаа хийсэн гэж байгаа. За энэ талаар дараа яримз. Харин түүний Юүтюб дээр байдаг хоёрхон бичлэгийн нэгийг толилуулж байна.


Teacher's Bar

Сая хотоор алхаж явсан Teacher's Bar (Багшийн Баар) гэдэг нэртэй баар байвал яахуу? Энэ нь яг Багшийн их сургуулийн (хуучнаар) замын эсрэг талд байна. Миний бодлоор багш нарыг орж архидуулдаг баар гэсэн утгатай биш байх л даа. Манайх ер нь аливаа компани, үйлчилгээний газар нээхдээ оноосон нэрэндээ үнэн муу. Уул нь манайхан юм нэрлэхдээ их мундаг байсан юм шигээ. Эргэн тойрон байгаа нутаг ус, уул, өвс ургамал энэ тэрийг их сайхан нэрлэсэн байдаг.

Гэтэл одоогийн мань хэд нь ганц компани нэрлэх гэж бодоод бодоод бодын шийр дөрөв болдог шиг байгаа юм. За тэр яахав, эргээд нөгөө баарандаа дээрээ очвол, баарны эзэн бодсон шиг байгаа юм. За байз, баараа юу гэж нэрлэхэв ээ? Хажууханд нь сумо нэртэй монгол хоолны газар байдаг. Би л лав тийшээ орж хоол идэхээс татгалзанаа. Сумо үздэг болохоос сумо нэртэй зоогийн газарт ямар олигтой хоол байна гэж орохов. Нэр нь л аппетит алдуулж байгаа юм чинь. Нэг бол сумочид шиг бүдүүн бол үгүй бол сумочдын хөлс нь үнэртээд л. За тэгээд арслантай гүүрний хажууд нь Арслантай Гүүр гэдэг дэлгүүр, Bridge гэдэг компани байдаг юм чинь манай хажууд байгаа Багшийн сургуулийн нэрээр л нэрлэчий гэж бодсон ашгүй тийм нэртэй баар байхгүй байж л дээ. Яаж хажуу талд нь байх эмнэлгийн нэрээр нэрлэчээгүй юм. Болвол удахгүй зургыг нь харуулна аа.

Нэг comment-ын тухай

Дээр би "Зөв үгс мандтугай" гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай нэг юм бичиж байсан. Тэрэн дээр хэн нэгэн нь доорх сэтгэгдлийг үлдээсэн байсныг гаргаж тавина гэсээр байгаад мартсан байна. Юутай ч та хэрэв Улаанбаатарт байдаг бол дараах массажны газраар ороод гараарай. Боломжтой бол бидэнд үйлчилгээний тухай болон зураг хөрөг байвал хуваалцаарай.

Anonymous said...

Байка, чамтай санал нэг байнаа. Хэдийгээр Монголын төр засаг нь эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ гавьтай зүйл хийдэггүй ч, эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань өөрсдийнхөө төлөө бага ч гэсэн зүйлийг хийж байгааг харахад бахархууштай. Үүний нэг жишээ гэхэд, ХУД-т байрлах "BEST MASSAGE" - (Уран ган ХК-н баруун талд) төвөөр ороод үзээрэй. Энд хараагүй массажистууд танд үйлчилнэ. Гаднаас нь харахад өрөвдөлтэй энэ хуучин байранд ороод л миний бодол 100% өөрчлөгдсөн. Цэвэрхэн, тохилог орчин, найрсаг харьцаа, үнэхээр сэтгэлээсээ үйлчлэх энэ хүмүүсийг хараад эдэнд орлогыг нь нэмэгдүүлэхэд бага ч гэсэн туслах юмсан гэж бодсон юм.

January 21, 2008 8:39 AM




Цагаан сарыг цагаанаар нь л

Энэ жил өтгөс дээдсээ хүндэлж, хамаатан садантайгаа золгохоос илүү зүйл хийхээс шал дургүй хүрч байна шүү, үнэндээ. Сүүлдээ бараг буруу өдөр шинэлбэл хөмрөнө, зүдрэнэ, дордоно гэх мэтийн бэлэг дэмбэрэлгүй “сүрдүүлгүүдийг” хэдэн нөхдүүд ярих боллоо.

Баабар сая бичиж байна. “Зурхай юутай ч буддын шашинтай ямар ч хамаагүй эд. Будда өөрөө сургахдаа “хүний хувь төөргийг сарны тохиол, од мичидийн хөдөлгөөнөөр мэргэлж тааварлахыг эгнэгт цээрэлбэл зохилтой” гэжээ. 2500 жилийн өмнө Энэтхэгт одоогийнхоос цөөнгүй зурхайч - луйварчид байсан бололтой. Чанарын биш гэхэд тоон утгаараа дэлхийн хамгийн боловсролтой орон гэх монголчууд бичиг үсэгтэй нь эргэлзээтэй, ядахнаа хүзүүгээ угаагаад хумсаа авчихдаггүй мөртөө бурхан буг эйнштэйн вангагийн нэр барьсан өвчтэй солиотой, зальтай хомхой сувьдаг тэнэг юмнуудыг дэмжин мөнгө төгрөгөөр тэтгэж явааг юу ч гэж тайлбарлах юм билээ дээ?”

Баабар гэдэг нь бараг л household name болсон тул түүнийг сонсох хүмүүс захаас аваад элбэг. Энэ үедээ л бид засахгүй юм бол эгнэгт бид иймэрхүү маягтай л мэдээллийн, гэрлийн зуунд амьдрах болно. Хоёр жилийн өмнө 800 жилийн ойгоор хүн бүр л Чингис Чингис, хүн бүр л бид ийм мундаг ард түмэн байлаа гэсэн байр суурьтай байсан. Би тэсэлгүй Ийглийн шууд утас руу холбогдон, бид өнгөрсөнөө дурсах хэрэгтэй, харин ирээдүй лүүгээ тэмүүлж чадахгүй, өнгөрсөн сайханаа дурсаад л байвал хэзээ ч бид хол явахгүй шүү гэсэн маягтай санал хэлж байсан санагдана. Сайн л байгаа биз, сайн болгоныг бид мянга давтаад, сая дурсаад хэзээ ч тийм сайны энд хүрэх үгүй билээ л. Харин түүнээсээ, түүхээсээ тийм гал цог, хор шарыг нь аваад цаашаа тэмүүлэх хэрэгтэй бус уу?

Баабар мөн “Энэ өдөр бол хар өдөр, үсээ засуулж болно, айл ухвал баригдахгүй, эхнэрээ зодох нь зүйтэй, учир нь нар сарны хөдөлгөөн таарч сугар гаригтай явалдаж улаан нохой одтой таарч байна гэх мэт бол зурхай. Үүнд нь итгэдэг ард түмнийг өнөөгийн хэлээр хоцрогдсон бүдүүлэг гэдэг аж. Ийм мэрэг төлөг хөгжингүй орнууд ч элбэг. Гэхдээ үүнд нь ард түмнээрээ итгэж баримтладаггүй, илүүтэй зугааны шинжтэй байдаг. Зурхайчид юу ч гэж тууж магадгүй, дээр нь их олуулаа учир хоорондоо их зөрөөтэй. Зах зээлээ булаацалдаж маргаж хэрэлдэх нь сүүлийн хориод жилд Монголд бүр гаарсан үзэгдэл боллоо. Сүүлдээ хүн амьтныг үхнэ хатна гэж сүрдүүлдэг болоо шив дээ” гээд энэ нь бол календарь үйлдвэрлэлтээс олдог 200 сая төгрөгийн ашгийн төлөөх л тэмцэл шүү дээ гэжээ. ҮНЭН ШҮҮ!

Бид өвөр хоорондоо шүүмжлэлцэж л байна. Яг цагаа тулахаар хүн бүр л олны жишгийг дагаад туух нь гарцаагүй. Гадуур хүмүүсийг яриаг тандваас Энхбаяр шиг муу хүн, МАХН шиг муу нам байхгүй. Тэднийг сайлж байгаа хүнтэй лав сүүлчийн хэдэн жил таарсангүй. Тэгсэн мөртөө л нам нь ч ялаад байдаг, өөрөө ч улам ахиад байдаг, сонин шүү.

Эх сурвалж: Баабар “Цагаан сар, Хар нулимс”

Tuesday, February 05, 2008

Эрвээхэйн цагаан толгой

Нэгэн хүн (Kjell B. Sandved) нөр их хөдөлмөрийн үр дүнд англи үсгийн цагаан толгой болон тоонуудыг эрвээхэйн далавчнаас олж авчээ. Маш гайхамшигтай. Түүний www.butterflyalphabet.com сайт уруу орж, нэрээ хүртэл бичиж авч болно.
Ингэснээс яагаад бид цагаан толгойг цагаан толгой гэсийн бол? Хуучин цагаан толгойтой өвгөн үсэгнүүдийг заадаг байсан юм болов уу? Эсвэл үсэг цээжлээд, ном уншдаг нэгэн нь цагаан толгойтой болсон юм болов уу? Юутай ч ламын шашинд толгой дээрээ цагаан битгий хэл үсгүй лам нар ном уншдаг байсан, тэгэхээр энэ үг нь нэг бол аль дивангарт орж ирсэн, эс бөгөөс шинэ цагийн шинэ хэллэг болов уу.


Хоолондоо

Гэрийн гадаа байх дутуу нураасан байшингийн нурангид хэдэн хүмүүс амьдрах. Тэдний ажил өглөө эрт нар гарахтай хамт эхлэх бөгөөд бөөнөөрөө бужигнаж бужигнаж нэг юм хэдэн тийшээ шуудайгаа үүрээд алга болно.

Үдэш дахин цуглаж, дуутай шуутай байх бөгөөд нэг аав хүү охин хоёртойгоо лав тогтмол байх буюу аав нь тушаасан шил, хуванцар саваараа ихэнхдээ архи авч ууна. Тэгээд л хөөрхий хоёр хүүхэд нь уйлж, загнуулж, нөгөөх нь агсамнаж сүйд болно. Тэднийд бусад хоноцууд нь ирээд архи уувал түйвээнэ. Сайн ч зодолдоно. Хөөрхий охин ч чадахаараа хувцсаа угааж, хоол хийнэ. Дээрх хоёр зурган дээр хоол хийж, коммунаараа хуваан идэж байгаа нь. Эхний удаад нь шөл хийсэн бололтой. Дараагийн удаад нь өглөө эрт хуушуур хайраад, тэрүүгээр дүүрэн хуушуурны үнэр ханхийж байсан даа. Хэрэв зурган дээр дарж харвал шинэ хуудсан дээр илүү тод, томоор харагдах болно.




Даапаантай золиг вэ?


Хотын өнгө төрхөд үнэтэй хувь нэмэр оруулах ёстой энэхүү барилга өдрөөс өдөрт улам л жавхаажиж байна даа. Өнөөдөр Сүхбаатарын талбайгаар бэдэрч явахдаа харжээ явтал энэ байшин чинь манай төрийн ордон, тэр тусмаа Чингисийн хөшөө рүү өгзөгөө харуулж байгаа юм шиг хачин бодол зурсхийдэг байна.
Хэрэв та хотод амьдардаг байгаад хажуугаар нь гарахаар бол нэг ажиглаад үзээрэй. Жоохон хэтрүүлж байж магад, гэхдээ л нэг л тиймэрхүү харагдсан шүү. Гэхдээ нураа гэж хэлэхгүй ээ.

Monday, February 04, 2008

Чингисийн тухай Сайнаагийн мeрeeдeл


Өнөөдөр Холливуд хэмээх үйлдвэр дэлхий дахинд кино урлагаараа тэргүүлж байна. Уул нь Холливуд гэдэг нь Лос Анжелес хотын нэгэн дүүрэг боловч тэнд байрлах олон кино студиуд болон нэрт жүжигчдийн ачаар дэлхийн чихэнд ийнхүү алдарших болсон гэдэг. Түүх хөөгөөд үзвэл уул нь кино урлаг нь 1900-аад оны эхээр зүүн эрэгт, Нью Ёорк хавиар хүчтэй хөгжиж байсан боловч үнэ өртөг өндөртэй учир Калифорни муж уруу буйр сэлгэсэн гэдэг. Тэнд өртөг хямд, газар уудам, цаг агаар нь тааламжтай гэх зэрэг олон шалтгаан байсан бололтой.

Холливуд нь түүхэн киногоороо бас алдартай. Эд нараас Монголын тухай, тэр дундаа Чингисийн тухай хэд хэдэн кино байдаг. Эхнийх нь 1956 онд бүтээгдсэн Conqueror бөгөөд үүнд алдарт John Wayne тоглосон гэдэг. Харамсалтай нь тэрбээр western кинонуудын баатар боловч энэ нь түүний бүтээсэн хамгийн муу бүтээл ч гэж хэлэгддэг. Зургийг нь Юта мужийн элсэнд авсан бөгөөд киноны уран бүтээлчдээс олон хүн хорт хавдар туссан гэдэг. Энэ нь цөмийн зэвсгийн туршилтын газартай ойрхон зураг авалт болсонтой холбоотой гэж ярих нь ч бий.

Дараа нь 1965 онд Чингис Хаан хэмээх киног бүтээж, Омар Шариф Чингисийн дүрийг бүтээсэн байдаг. Энэ киноны зургыг аавынхаа сонирхуулах булангаас харж байснаа мартдаггүй юм. Бас л байлдаж буй хэсгээс бусдаараа бол их л сул болсон шиг. Бас 1961 онд Италичууд The Mongols хэмээх кино бүтээж, түүнд хожмоо Оскарын шагнал хүртсэн Jack Palance Өгөөдэйн дүрийг бүтээж байжээ.

Ladies' man: Omar Sharif as Genghis Khan with Francoise Dorleac

Харин Марко Пологийн тухай 1962, 1998 болон дөнгөж өнгөрсөн онд бас нэгэн кино хийгээтэхсэн нь кино зардаг цэгүүдээр харагдана лээ. Гурван цаг гаруй үргэлжлэх энэ кино мэдээж энэ олон сувгын аль нэгээр нь гараа л байлгүй. 1998 оных нь Марко Поло дээр өнөөх Jack Palance бас оролцон тоглосон байна. Энэ нь түүх гэхээсээ илүүтэйгээр адал явдал, хайр дурлал гоцолсон, тэгээд ч Монгол ордоггүй бололтой. Армен хүрээд л дуусдаг шиг.

За за гэх мэтээр үглээд байвал бас л сунжирсан юм болох нь. Монгол хүн л болсон хойно хэн ч гэсэн киноны үйлдвэрийг атгаж байгаа Холливуд нэг дэлхийн хэмжээний жинтэй бүтээл хийчээсэй гэж хүн бүр боддог байх. Ийм кино одоо ч эрэлттэй байгааг харуулж Оросуудын бүтээл Оскарт нэр дэвшиж байна. Тэдгээр найруулагч нар нэгийг боддог байлгүй дээ. Яг л ийм санаагаа Сайнаа эртээд Баабарт хэлсэн шиг байгаа юм. Тэгсэн нөгөөх нь уучлаарай, тэд нар аль хэдүйн эхэлсэн бөгөөд Хятадын засгийн газар киноны бүх хувьцааг нь худалдан авсан сурагтай байснаар барахгүй гол дүрд нь Жаки Чан ч билүү Жет Ли ч билүү нэг зодолддог Баагий Чингисийн дүрийг бүтээхээр болсон гэх.

Тэр талаар нь хайгуул хийгээд олигтой үр дүнд хүрээгүй бөгөөд киноны хувьцаа хэмээх хэдхэн сая төгрөг нь нэг л үнэмшил төрүүлэхгүй байгаа. Сая С1-ийн хүүхэн Жаки Чантай уулзсан бололтой, ямартай ч түүний тухай кинонд тоглож байгаа гэж хэлээгүй байна. Кино нь нэгэнт хийхээр шийдэгдсэн бол хэзээ ч нууц байдаггүй бөгөөд нэрийг нь хүртэл өгөөд (working title буюу ажлын нэр гээд дараа нь солих ч боломж бий) зарладаг. Энэ нь нэг талаар давхардуулахгүйн тулд ч бий. Юутай ч Холливудын аль нэгэн том студи нь Чингисийн тухай дорвитой кино хийх цаг болсон. Тэр агуу хүний тухай Монгол, Орос, Япон энэ тэр гээд худлаа гурилдаад яахав. Бүр удам болсон монголчууд нь бол бүүр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж, сүүлдээ бүр өрсөлдөх шинжтэй. Түүний оронд нэг мөсөн их мөнгө хаяад, их мөнгө гэдэг нь хэдэн зуун сая доллар шүү дээ дэлхийн ард түмний чихийг дэлдийлгэж, нүдийг нь бүлтийлгэсэн бүтээл хийгээд, аргагүй л их хаан байсныг дэлхий дахинд дахин тунхаглавал ээ дээ кино урлагыг Монголд хөгжүүлсэний их хэрэг гарах буй заа. Учир нь дэлхий дээр ном уншдаггүй, түүх сонирхдоггүй, Интернэт эргүүлдэггүй олон сая хүн байх агаатал кино бол тэдний хамгийн дуртай зүйл байх жишээтэй.

Манай Засгийн газар овоо мөнгөтэй болж байгаа сурагтай. Түүнээсээ хэдийг нь өргөөд, Сайнааг элчээр довтолгож, Стивен Спилбэргтэй уулзуулахад л болоод явчихна л даа. Хамгийн гол нь тэр болтол манай түүхч эрдэмтэд гайгүй сайн кино зохиолоо бэлдээд, урлагийн байгууллагууд нь монгол жүжигчдээ эрчимтэйхэн шиг л бэлдэх хэрэгтэй дээ. Чингис хаанд зөвхөн МОНГОЛ хүн л тоглох ёстой. Гэхдээ тэр Соса энэ тэр биш л дээ. За одооноос сахлаа ургуулж эхлий. Тэнцэхгүй ч гэсэн Чингисийн дүрийн пробонд орсон гээд дурсаад сууж байвал...

Did you know 2.0

АНУ-ын Колорадогийн нэгэн дунд сургуулийн багш нар 21-р зуунд оюутан сурагчдаа хэрхэн амжилттай бэлтгэх вэ гэдэг презентаци хийснээр эхэлсэн гэдэг. Одоо харин энэ нь бүхэл бүтэн форум болоод байна. Та үүнийг заавал үзээд зогсохгүй Болормаа сайд болон Засгийн Газрын гишүүд энэ тэр гээд эрхтэн дархтангууд хэрэв хамаатан чинь бол үзүүлэхийг бодоорой.


Монголын тухай Франц ТV-ээр

Өнгөрсөн онд Францын нэрт кино жүжигчин Samuel Le Bihan тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирж, Монголын орон гэргүй хүмүүс, хууль бусаар алт олборлогчид зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэний тухай кино хийгээд явсан юм. Энэ нь 2 сарын 28-нд Францын цагаар оройн 8:50-аас Channel 2 суваг дээр гарах юм байна. Түүний трайлер нь энэ байна.

Цаг зарлав

Өдөр юу болсон юм гэмээр гурван удаа найтаадгийн. Санаандгүй цаг руу ширэвхийтэл яг 3 цагийг зааж байдаг байгаа. Байтлаа цаг зарлан, тахиа болох нь шив дээ. Зүгээр ч юм уу.

Sunday, February 03, 2008

Би зvvдэнд


Эртээд өглөө эрт утас дуугарлаа. Эрт ч гэж юу байхав, уул нь 10 өнгөрч байсан байх л даа.

- Байна уу?
- Байна уу, Гэрэлээ байна аа. Сайн байна уу.
- Аан, сайн байна уу гэх мэтээр хүн төрөлхтний боловсон харилцааны илэрхийлэл болох мэндлэх хүндлэх, бие хаа, тарга тэвээрэг, ажил алба гэх мэтийг нь асуусан урт оршилын дараагаар Гэрэлээ хэлж байна.
- Би чамайг өчигдөр орой зүүдлээд
- За...
- Чи хуримаа хийж байна гэнээ. Янз бүрийн юм болоод, намайг урихгүй байгаа юм биш биз?
- Мэдэгдэх юм алга л байхийн. Тэгээд хэнтэй хуримаа хийж байхийн. Эмэгтэй юу?
- Мэдэхгүй ээ, баахан хүмүүс бөөгнөрөөд зогсцон. Байгалаа над дээр амьсгаадсан ирээд Байка хуримаа хийж байна гэж хэлсэн. Хуримандаа урьдаггүй ээ.
- Ээ уучлаарай. За чи дараа дахин зүүдэлбэл нэр усыг нь сайн асуугаад, ээж аав нь ямар ажилтай аль нутаг усных, тэднийх баян мөнгөтэй юу, бас боловсролтой юм уу энэ тэрийг нь сайн харна шүү гэлээ л.

Гэмгүй сайн найз Гэрэлээ маань намайг ийнхүү зүүдэлдэг юм байж. Уг нь ч сайхан ерөөлтэй л зүүд байна.

Хонгорзулын концерт цагаан сараар



Цагаан сараар Г. Хонгорзулын оролцсон нэвтрүүлэг болон түүний уран бүтээлийн тайлан тоглолтыг хэд хэдэн ТВ-үүд үзүүлэх гэж байна. Түүнчлэн түүний аж амьдрал, уран бүтээлээр кино хийхээр Канадаас хүмүүс ирээд байгаа юм байна. Эдгээр нь:
Монгол ТВ-ээр 2 сарын 10-нд 20:45 "Урьхан Хонгор Салхи" концерт,
ТМ сувгаар 2 сарын 7-нд 13:50-аас уран бүтээлийн бие даасан концерт,
ТВ9 суваг 2 сарын 8-нд буюу Шинийн нэгэнд17:30-аас "Хан хорвоог уяраасан хатан эгшигийн шуранхай" Хонгорзулын тухайн тусгай нэвтрүүлэг болон
2 сарын 9-нд 20:10-аас "Дулмаа ба бүсгүйчүүд" нэвтрүүлэг тус тус гарах гэж байна. Тухлан сууж сонирхоорой.

Монголд байгаа гадаадынхан

Би энд хоёр хөршийг оруулсангүй. Мэдээж хятадуудын хэрээс хэтэрсэн, эзэнгүй мэт авирлаж байгаа байдал, шинэ оросуудын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тоо толгой болон төрийнх нь зүгээс үзүүлж байгаа дарамт зэргийг дурдахыг үл хүсэв. Харин саяхан би тэр доор дурдсан “Монголын тухай бичихээр бол” гэдэг материалыг бичиж байлаа. Өдрийн Сонинд явуулсан боловч хэтэрхий олон хуудас байсан уу, хэтэрхий муу бичлэг байсан уу, эс бөгөөс өөрсдийнх нь бодлоготой нийцээгүй юу, мэдэхгүй.

Гэтэл саяхан Говь компани байгуулагдсанаасаа хойш анх удаа алдагдалтай ажиллаж байгаа мэдээ гарч байна. Тус үйлдвэрийг Голланд гэсэн үү, барууны нэг орны менежментын баг саяхан авсан боловч дор нь дордуулаад, өөрдсөө бол ажилчидтайгаа үл уулзан, гадаад дотоодод Говийн мөнгөөр аялж байдаг юм байх. Тэгээд бас нэгнийх нь цалин гэхэд л 10 мянган евро орчим гэнэ. Тэгээд бас аль 1930-аад оны хэрэглэхээ больсон сүлжих машиныг баахан мөнгө зарж авчирсаныг дүрстэйгээр ММ агентлаг мэдээлэхээс гадна шинэхэн захирлаар томилогдсон хүн хүртэл хариуцлагатайгаар хэлж байлаа.

Мөн саяхан онгоцоор ирсэн нэг хүмүүн хэлж байна. Хажууд нь суусан гадаад хүүхэн Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгэн олон улсын байгууллагад аудит хийхээр ирж байна гэнээ. Мэдээж байгууллагын нэрийн дурдаагүй боловч яаж ч байсан тусламжийн нэртэй байгууллага гэж бодогдоод байхийн. Бид дотоодын үргүй зардал гэж их ярьдаг боловч өнөөдөр манай нэр дээр ирсэн зээл тусламжийн мөнгөний хажуугаас нь зулгаах гэсэн санаатай гадаадын “сайхан сэтгэлт” ахан дүүс нар олон байна шүү. Түүний хажуугаар нь манай хэд сурсан зангаараа гадаадынханы толгойг нь эргүүлж, яаж л бол яаж мөнгө зувчуулдаг балиар аргатай гэж байгаа.

Гэтэл энэ мөнгөний цаана нь жирийн нэгэн гадаад сайхан сэтгэлт иргэн ч гэсэн хорин доллар ч гэсэн хандивласан л байгаа. Тэр мөнгөнүүдээс target group буюу яг очвол зохих ёстой хүмүүст нэг доллар тутамд хэдэн цент нь очиж байгаа нь чухал байдаг. Хэрэв нэг доллар болгоноос дөчөөс тавин центийг нь админ зардал буюу унаа тэрэг, оффисын хэрэглэл, цалин, кофе, замын зардал зэрэгт явж байгаа бол яагаад ч зөв систем гэж хэлэхгүй. За энэ бухимдлаар дараа тэгж байгаад дэлгэрүүлж чалчанаа.

Хэн юу хайв?

Гүүгл хэмээх хайлтын мангаст даян дэлхийн сая живаа улсууд хайхгүй юм гэж үгүй. Мань нь ч гэсэн сав л хийвэл Гүүглдэх дуртай. Тэр бүү хэл орчин цагт сонирхож байгаа хархүү, хүүхнийхээ тухай илүү ихийг мэдэхийн тулд найз нөхөд, нутаг усныхнаас нь асуудаг хөг өнгөрч, зүгээр л нэрийг нь хийгээд Гүүглддэг болоод байгаа. Харин өнгөрсөн онд даян дэлхий болон АНУ-д хамгийн их хайгдсан сэдвүүд юу байв аа. Үүнийг Гүүглийн Zeitgeist харуулж байна.



Fastest Rising (global)
iphone
badoo
facebook
dailymotion
webkinz
youtube
ebuddy
second life
hi5
club penguin


Fastest Rising (U.S.)
iphone
webkinz
tmz
transformers
youtube
club penguin
myspace
heroes
facebook
anna nicole smith
Улирлаар (AНУ)

Saturday, February 02, 2008

Монголын тухай бичихээр бол

Монгол ажиллаж байгаа гадаадын хүн бүр манай улсын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулсан гэж та боддог уу? Хариулт нь тун энгийн бөгөөд үгүй л байхгүй юу. Тэдний дотор ДОХ гэх мэтийн халдварт өвчний эсрэг төсөл хэрэгжүүлдэг мөртөө охид хүүхнүүдтэй эрээ цээргүй явалдаж, авилгын эсрэг мөртөө авилга өгдөг гэх мэтийн янз бүрийн юмнууд бол байж л байгаа. Энэхүү бухимдалаа нэгтгэн нээх том юм бичсэн нь таван хуудас шахуу болсон байна. Юутай ч www.mongolmedee.net дээр байрлууллаа. Цаг завтай байгаад дур байх аваас уншиж сонирхоорой.

Friday, February 01, 2008

Hatsu basho television ratings the highest this decade

Television numbers were released yesterday, and it was announced that the average viewing audience during senshuraku of the Hatsu basho was 24.4%. NHK said that it was the highest ratings this decade, and the first time the number has been above 20% since the 2006 Haru basho, which produced a rating of 22.5%. NHK also revealed that the peak audience tuned in for the Asashoryu - Hakuho matchup, which produced a 34.1% number.

From www.sumotalk.com

Ном уншив

Би ер нь ном уншихдаа жаахан хойргодуу талдаа. Энэ жил ч овоо юм уншийл гэж бодоод байгаа. Өнгөрсөн онд хамгийн сүүлд Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Маркезийн “Зуун жилийн ганцаардал” хоёртой зэрэг ноцолдож, эхнийхийг нь дуусгаад, удаахийг нь ядаж англи хэлээр уншмаар оргиод голоос хойшоо явж байгаад орхисон болно. За тэгээд орчуулгийн хэд хэдэн ном унших гэж оролдсон боловч нэг л явдаггүй ээ. Залхуу хүн л ингэж өө сэв хайдаг болов уу. Гэвч бас л эг маг, түг таг хийсэн юмыг уншихад ч хэцүүхэн байх юм даа.

Харин англиар бол Dr. Clotaire Rapaille “The Culture Code” гэдэг номыг яс барьж аваад дуусгасан санагдана. Үүнээс жишээ болгож нэг хэсгийг нь
mongolmedee.net дээр тавьсан байгааг энд дараад унших боломжтой.

За тэгж байгаад сая Б. Цэнддоогийн “Соёлын Довтолгоон”-ы хоёр дахь дэвтрийг уншиж дууслаа. Энэ ном нь худалдаанд гараад бараг долоо хоногын дотор худалдаалагдаж дууссан гэдэг юм. Баабарын NEPKO Publishing үүнийг хэвлэсэн бөгөөд хэний арга юм мэдэхгүй, түүнийг хэвлэгдэхээс өмнө “Өдрийн Сонин”-ы бараг дугаар болгон дээр цувралаар нийтэлж байлаа. Энэ нь номын зарагдалтад харин ч эерэгээр нөлөөлж, номын амтыг амталсан хүмүүс гарсан даруйд нь авахад бэлэн байлаа. Бас энэ компани хатуу хавтастай нэг ботиор болон зөөлөн хавтастай, хоёр жижиг боть болгон бас гаргачиж байгаа юм.

Энэ нь бас л нэг маркетингын арга л даа. Баабар ч түүхийн Нүүдэл Суудлаа мөн ийнхүү хэдэн янзаар хэвлэж, бааханг гүйлгэсэн намхан нуруунд баймааргүй янзын гүйлгээ ухаантай хүн. Цөмийн физикч нөхөр сангийн сайд хүртэл байлаа. Харин Америкт бол бүх номны бараг 90 хувь нь хатуу хавтастай (hard cover) эхлээд гардаг. Үнэ нь дунджаар 20-30 доллар, түүнээс дээш үнэтэй номыг худалдан авагчид авах нь цөөн. Тэгээд номын гүйлгээнээс шалтгаалаад хагас жилээс хэдэн жилийн дараагаар зөөлөн хавтастай (paper cover)-гаар хэвлэх бөгөөд үнэ нь 15-20 орчим доллар байна. Энэ нь ихэвчлэн хэмжээгээр багахан бөгөөд ялангуяа аялан явахдаа аваад уншиж байхад илүү тохиромжтой.

Түүнийгээ нэг газар дуусаад орхиод явсан ч харамсах зүйл үгүй. Хэрэв хадгалмаар байвал хатуу хавтастай нь шүүгээнд байлгахад хамаагүй дээр. Манайд бас уншсан номоо орхидог ч юмуу солилцдог кофены газрууд их байвал зүгээр. Эртээд тэр Барилгачдын талбайн урд талын Буддын жижиг сүмийн нэг давхарт нь байх кофены газар бас номын булантай бөгөөд англи, герман хэл дээрх номнуудыг барьцаатайгаар прокаталдаг юм билээ. Уг нь Цэнддоогийн номын талаар бичих гэсэн дэндүү хадуурлаа. Үүнээс урт болвол уншихад ядаргаатай тул ингэсгээд өндөрлөе.

Gyne болон бусад уншигчдад

Би энэ блогыг хэнд ч зориулсан юм байхгүй. Нийтлэлийн бодлого энэ тэр гэсэн юм байхгүй. Ёстой л дуртай үедээ дуртай юмаа бичнэ гэхээр гайхамшигтай сайхан санагдаад байгаа. Харин хүмүүс их урам өгч байгаа. Нэмж хачирласан юм байхгүй, яг л байгаагаар нь энэ тэр гэж. Тэгэхээр энэ муу блогыг маань тоож уншаад, дахин орж ирж байгаа уншигч танд их баярлалаа.

Сүүлийн үед Gyne, Logos, TT гэх зэрэг найз нар бодол саналаа харамгүй хуваалцаж байгаа. Logos-ыг бол би сайн мэднэ. Gyne гэж хэн болохыг хараахан мэдэхгүй ч, түүний илэн далангүй байдалд дуртай байгаа. Саяхан намайг үсрэхийг хараад бас дагаж үсэрсэн шиг байгаа юм. Өвлийн тэр зургийг л авах гэж нилээд олон үсэрсэн тал бий байх. Би ер нь dull зураг авахуулах тийм дуртай биш. Манайхан зураг авахуулахдаа ихэнхдээ serious болж ирдэг. Энэ нь зурганд их ач холбогдол өгдөг шиг байгаа юм. Дараа нь харин тийм зургаа харахад үнэн уйтгартай. Зураг гэснээс хүн хамгийн хувиа хичээснийг авахуулсан зурагнаас нь харж болдог гэдэг.

Хэрэв та хамт олноороо, олуулаа зураг авахуулчихаад дараа нь харахдаа хамгийн түрүүн хэнийг хайдаг вэ? Бодох хугацаа нэг секунд. Тэгэлгүй яахав, мэдээж та тэр зурагнаас хамгийн түрүүнд өөрийгөө олж харна. Тэгээд хэрэв та тэр зурган дээр гоё гарсан бол тэр зураг бол ГОЁ зураг. Хэрэв та зурган дээр мангар гарсан бол тэр зураг МАНГАР зураг бөгөөд устгаж хаях хэрэгтэй. Тэрнээс биш тэрэн дээр бусад хүмүүс, хажуу талын хүн, бүр дотны эхнэр нөхөр чинь ч хамгийн сайхан гарсан ч хамаа байхгүй. Ийм л байна даа.

Миний муу хэдэн бичмээр аядмаруудыг уншиж байдаг танд African Children Choir буюу Африкийн Хүүхдийн Хоор хэмээх дэлхийд нэртэй хамтлагийн дуулсан гайхамшигтай дууг зориулж байна. Та амралтын өдрүүдээ сайхан өнгөрөөгөөрэй.



Нийтийн унааг дэмжицгээе

Саяхан автуусанд сууж хоёр буудал явав. Дээр бараг зун шахуу нэг суугаад үнийг нь мэдсэн байсан тул энэ удаа үнэ мүнийг нь асуусангүй. Шууд л гаргаж өгч байгаа юм чинь. Тэгээд кондуктороос дараагийн буудлыг нь асуулаа. Нэгдүгээр дэлгүүр гэнэ. За. Жоохон байж байснаа дараагийн буудлыг нь асуулаа. Ард. Ок. Харин миний хувьд дараагийн буудал нь үнэн чухал байлаа. Түүнээс шалтгаалж миний явах маршрут шалтгаалах гээд байдаг.

Эргэж харлаа. Ардын дараа хаана зогсох уу? Эгч инээж байна. Чи надаас шалгалт авчих юм байна л даа. Багшийн дээд гэдэг юм. Аан би ч баахан бантлаа. Нээх мундаг Ниссантай хүн анх удаа автуусанд суугаад, үзээгүй юмаа үзэж байгаа юм шиг. Сүртэйшт. Уул нь автуусны дотор зогсоолуудыг заасан план байсан бол арай ч тэгж тэнэгтэхгүй л дээ. Өнөөдрийн нэг юман дээр дурдсанаар бол хотын хүн ам сая 300 мянга орчим гэнэ. Тэгээд за хүн бүрээ байг гэхэд айл бүр нэг болсон болоогүй унаатай болно гэвэл, ээдээ мэдэхгүй.

Маньд нь ямар унаа байх биш. Хамгийн найдвартай унаа маань 11 номерын автуус буюу миний хоёр хөл маань байсан юм. Харамсалтай нь орой үдшийн цагаар ялангуяа энэ унаагаараа зорчиход жоохон осолтой тул аргагүй дараагийн сонголт буюу таксинд сууна. За тэр ямар юман дээр сууж байгаа бол доо гэж бодохоос ч аймаар. Эсвэл энэ сандал дээр хүн алсан болов уу, хүн үхсэн болов уу, хүнээс мөнгө дээрэмдсэн болов уу, хүчин хийсэн болов уу гээд л юу эсийг үзсэн байхав, тэр суудал.

Автуусанд суух нь манайхны хувьд бол бас л нэр төрийн хэрэг болсон бололтой. Энэ унаа нь нэг бол оюутнууд, эс бол хөгшчүүлийн хөл дүүжлэх унаа бөгөөд ялангуяа гэр хорооллын тийшээ явдаг хүмүүсийн унаа болоод байгаа. Тэрнээс биш хотын төвд автуусны буудал дээр зогсож байгаа харагдвал одоо хаашаа ч юм, доошоо орчихсон хэрэг болчих гээд байдаг шиг байгаа юм. Хувийн унаатай хүмүүсийн нэр төрд халдах гэсэнгүй. Унаагүйдээ бантаад, унаатайд нь хордоод байгаа ч юм биш. Бид өнөөдөр хорт утаа энэ тэр гэж ярих мөртөө энэ машины яндангаас гарч байгаа emission-ыг хэмжвэл гэр хорооллоос дутахгүй юм гарах байх шүү. Тэгэхээр хотын утаанд
1. Гэр хороолол
2. Цахилгаан станцууд болон үйлдвэрүүд
3. Унаа тэрэгнүүд
4. Сайд дарга хэмээх луйварчид. Яагаад ч юм эд нарыг бүх юманд буруутгамаар санагдаад байгаа. Утааг замхруулж биш, гаргаж байгаа эх сурвалжтай нь хамт үгүй хийх хэрэгтэй.

Аа тийм, автуусны хөлс 200 төгрөг шүү. Just in case, if you ever decided to catch one next time. Бас автуус чинь такси, жижиг тэрэгнүүдийг бодвол хамаагүй хурдан юм. Зангараглаад л ямар ч бөглөөсийг бол сэт татаад л, хоёр буудал бол хөөрхөн хурдан яваад хүрч байгаа юм аа. Мэдээж утас, хэтэвчээ хямгадах шаардлага гаралгүй яахав. Гэхдээ хүн үнэн сийрэг байсан шүү. Bon voyage!

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш