Thursday, February 21, 2008

Baabarmania!


Манай Баабар уг нь их сайн бичдэг. Түүнийг уншдаг залуус асар их бөгөөд түүнд зориулсан фэн блог, сайтууд хүртэл бий. Гэтэл олон үзэгчидтэй дуучдад хүртэл фэнүүд нь ийм юм хийгээгүй байхад шүү дээ. Тэрбээр арван хэдэн жил төрийн толгой хавьцаа байсан эс бөгөөс өөрийнхөө бараа материалуудыг тэр хавиас авдаг тул мань мэтээсээ хамаагүй өмнөө, барьцтай мэдээлэлэй байдаг нь маргаангүй. Түүнийгээ өөрийнхөө ёгт, хааяа гудамжны гэмээр хэллэгтэйгээ холихоор уншихаас өөр аргагүй болж байгаа юм.

Хамгийн гол нь By Baabar гэсэн ярлыктай л бол үнэн, зөв, даацтай байдаг гэсэн ойлголтыг нийгэм аваад байх шиг байгаа юм. Нуулгүй хэлэхэд би ч гэсэн Б. Батбаярыг хүндэлж, уншиж байдаг нэгэн. Түүний “Бүү Март, Мартвал Сөнөнө”-өөс өгсүүлээд түүхийн ном, түүний бичсэн нийтлэлүүдийг уншиж байсан. Харин “Дори Идэр дүүдээ” хэмээх маш амархан бүтсэн номыг нь тээр жил нэг эхлүүлээд орхисон санагддаг юм. Тэр бол одоогийн түүний хийгээд байгаа Баабарпедиагийн эхлэл нь байсан болов уу. Түүнийг гүйлгэн харахул энэ тэр нэтээс баахан нэрс, тайлбартай нь аваад тавьсан санагддаг. Харин сүүлд “Баабар ингэж өгүүлэв” гэдэг цувралуудаас хэдхэнийг нь л уншсан.

Сүүлд гарсан нийтлэлд нь Др. Молор-Эрдэнэ аятайхан тайлбар хийж, өөрийн санаа оноог илэрхийсэн байсан. Баабарыг олон хүмүүс оролдож, эсэргүүцдэг. Аргогоос өгсүүлээд. Харин тэр бүрт нь Баабар ингэж түргэн реакци үзүүлж байсныг л мэдэхгүй юм. Тэр мэдээж өөрийгөө хамгаалалгүй яахав. Гэхдээ захиалгаар бичсэн, залуу хүн амьдралдаа хар толбо үлдээлээ гэх мэт маш бүдүүлгээр дайрсанд баахан эмзэглэв. Баабар өөрөө энэ “дайралцаанаа” үргэлжлүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин Молор доктор яах бол? Тэр хариу баривал Баабар доктор амнаасаа буцах болов уу? Иймэрхүү юм мэддэг хүмүүсийн мэтгэлцээнээс мэдлэггүй мань хэд нь л овоо юм олж мэдэх байх даа.

3 Сэтгэгдэл:

Anonymous February 22, 2008 at 4:30 PM  

Baabryg shuumjleh, metgeltseh ni henii ch umnu neelttei.
Gehdee ter Molor-Erdene geed zaluu
chuham yu geh geed baigaa ni oilgomjgui bn?!

Anonymous February 23, 2008 at 4:11 PM  

Orloo.com deer "Munhiin hair" nertei hen negnii sanaa onoo baih yum! Ene talaar neg yum bichihgui yum uu?!

factum January 26, 2010 at 12:10 AM  

үгүй яахав дээ, хоёр бурхан тулалдаж байхад бусад нь дуугай л хараад сууж байх хэрэгтэй. дунд нь ороод хөлд нь үрэгдэнэ биз дээ. Гэхдээ үнэн л чухал даа. Хэн нэгний шүүмжлэлийг хүлээж авч сурах хэрэгтэй байх. үгүй бол тос дотроосоо гэдэг дээ. хэн ч бүхнийг мэддэггүй. өөр мэддэг хүн бас байж болийшдээ. шинэ үеийг зөвшөөрөх хэрэгтэй биз дээ...

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш