Showing posts with label Бяцхан өгүүлэмж. Show all posts
Showing posts with label Бяцхан өгүүлэмж. Show all posts

Friday, June 19, 2009

Буланд зогсох Ленин

Улаанбаатар хотоос болон хөдөө орон нутагт Ленинтэй холбоотой олон хөшөө дурсгалыг олоход хайх шаардлага байхгүй. Засгийн Газрын ордоноос зүүн урагш хэдхэн метр явахад л эхнийх нь тааралдана. Хэрэв энэ ордоноос чанх хойш явах юм бол залуу Ленинтэй учирч бас болно. Засгийн Газрын ордон гэснээс энэ ордоныг ингээд хэлээд ирсэн болохоос бус ЗГ гэхээсээ илүүтэй УИХ нь бас ерөнхийлөгчтэйгээ морилж байдаг гол сав байгаа юм. Уул нь ИХ-ыг тусад нь гаргах нэг Арабын баян орны мөнгө ирсэн сурагтай байсан, юу болж байгаа юм бүү мэд. Гэтэл Ерөнхийлөгч Элбэгдоржийг яах уу? Уул нь 1-р сургуулийн зүүн талд нь Ерөнхийлөгчийн Өргөө хэмээх нэг байшин байдаг, үнэндээ түүнийг өвөлд нь ерөнхийлөгч өвөлждөг гэх боловч бас л мэдэхгүй. Харин түүний хашаанд нь нэг байшин бариад дуусч байгаа нь удахгүй ашиглалтад орох байх.

Тэр яахав, би 3 дахь Ленинтэй нүүр тулсанаа ярих гэсэн юм. Үүнийг аль 70-аад онд Монгол барималч барьж, хотын хаа ч билээ сүндэрлэж байсан юм гэнэ лээ. Харин их хувьсгалаар түүнийг буулган, дараах нь болсон зэсийн их нүүдлээр зэс төмрийн хаягдалд тушаах гэж байхад нь салгаж авсан юм гэнэ лээ. Одоо харин Гацуурт компанийн Тэрэлж хэмээх гайхамшигтай гоё зочид буудлын ард буланд, чимээгүйхэн сүндэрлэж байна. Ленин гуай овоо сайн нуугдсан байна шүү.

Monday, January 26, 2009

Говь-Алтайг Япончуудад тvрээслэе-2

ГА аймгийг Япончуудад түрээслэх талаар гаргасан Галтай гуайн саналыг олон уншигчид шүүмжлэлтэй хүлээн авчээ. Ялангуяа nlog.mn дээр хуулан тавьсан бичлэг дээр хүмүүс хоёр хуваагдан ихэд дайтаж буй бололтой. Нэг хэсэг нь энэ бол явуулга байна. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн бөгөөд өвгөнийг элдвээр хэлэн зүхсэн байх бол нөгөө хэсэг нь болохгүй ч юм байхгүй л дээ гэх маягын юм байна.

Галтай гуайтай эвгүй салсаныг хэлэх үү, яриулах гэж нилээд юм боллоо. Ямар ч байсан уучлал гуйгаад, зарим уншигчдын санал хүсэлтийг дамжууллаа.


  • Галтай гуай, эртээд таныг бага зэрэг бухимдуулсандаа хүлцэл өчье. Гэхдээ л монгол хүнээс ийм ухаан гарсанд олон хүмүүс гайхаад л, зарим нь бүр энэ бол явуулга, өдөөн хатгалга хэмээн хэлж байна л даа.

  • Ямар юмных нь явуулга байхавдээ. Би чамд түрүүн учир начираа бага зэрэг тайлбарлан хэлсэн биз дээ. Зарим хүмүүс Японы өсөлт нь зогсч, хөгшрөлт нь хурдасч байгааг бичсэн шиг байна. Бараг хүмүүс нь төрөхөө байсан, байгаа нэгэн нь нөгөө нэг “үхдэггүй ээ” гэдэг шиг байгаал байдаг. Тэгсэн мөртөө цагаачдыг авах тийм дуртай бус. Нэгэн судалгаагаар тус улсын хүн амынх нь өсөлт одоогийнх шиг байх юм бол 2050 он гэхэд нийт хүн амын 40 хувь нь 65 болон түүнээс дээш болох гэнэ. Япончууд хожуу гэр бүл болдог, хүүхэд гаргах сонирхолгүй зэрэг нь үүнд гол нөлөө үзүүлж байна. Гэвч энэ нь дэлхий дээрх шинэ үзэгдэл ерөөс бус. Хүн амын тоо буурч байгаа үзэгдэл Европт аль хэдийнэ эхэлчихсэн байгаа. Италид л гэхэд энэ үзэгдэл өндөр боловч өндөр настан болон хүүхдийн тоог хооронд нь харьцуулан үзэхэд эрүүл гарч байгаа юм.

    Япончуудад хоёр зам байна. Нэг бол гадаадын цагаачдыг олноор авч ажиллуулах, эс бол япон инженерүүдийг хөгшрөхөөс нь өмнө хэдэн сайн роботууд хийлгэх. Үгүй бол гуравдахь зам буюу хамгийн”натураль” арга буюу хоорондоо гэр бүл болж, хүүхэд үйлдвэрлэх замыг сонгох. Гэвч энэ аргыг япончууд тэр бүр дээрд үзэхгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд сонссоноор өнгөрсөн онд шинээр төрсөн хүүхдийн тоо анх удаа өслөө гэсэн шиг санаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд Японд хүн ам нь багасч байгаа нь асуудал биш бөгөөд хамгийн гол нь байгаа хэд нь насан өндөр болсон тэтгэврийн хэдэн хөгшид байгаад л байгаа юм. Ах нь дахиад л нөгөө ГА-г түрээслүүлэх талаар хэдэн юм нэмж хэлье. Энийг түрээслэнэ гэхээр заавал Хонг Конгийн жишгээ түрээслүүлэх шаардлага байхгүй. Бид илүү нээлттэй юм шиг мөртөө нарийн, хатуу нөхцөлтэйгээр түрээсэлж болно. Аялал жуулчлал, байгалийн баялаг зэргийг мэдээж манай улсын ЗГ шийддэг байлгүй яав гэж. Япон улс нь дэлхийн хамгийн анхны “асрамжийн” газар-улс болж ч магадгүй.


    ГА-г өгөхгүй, миний нутгын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн их л омог бардам хэлэх юм. Бурхан нь бүү хэл буг нь, гуйх нь бүү хэл хулгайлаад авсан газар шорооныхоо төлөө тэмцэж чадаагүй юм байж, зүгээр нэг түрээслүүлэх асуудал ярихаар ална тална болдог манайхан мөн уужуу дотортой ард түмэн шүү.

Thursday, January 22, 2009

Говь-Алтайг Япончуудад тvрээслэе


Говь-Алтай аймгийн албан ёсны вэбсайтад дурдсанаар 141.4 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 58 мянган хүн амтай, дэд бүтэц сул хөгжсөн, хоёр сая илүү малтай үүнээс мэдээж ямаа нь тал хувиас илүүтэйг нь эзэлдэг. Орон нутгийн төсөвт жилд 1400.0 сая төгрөгийн орлого оруулж, 6100.0 сая төгрөгийн зарлага санхүүжилт хийдэг гэсэн байна. Сүүлийн энэ тоонууд нь ямар учиртайг нь сайн ойлгосонгүй боловч ямар ч байсан аймаг маш алдагдалтай ажилладаг бөгөөд улсаас их хэмжээний татаас авдаг нь “илэрхий” шиг байна.

Алтай хот нь өвөлдөө таг харанхуй, нам дор газар байдгаас болдог уу, аймгийн хэдэн уурын зуух нь ямар шүүлтүүргүйг хэлэх үү, хоолой хорсгом битүү утаа өглөө оройдоо орчныг харлуулна. Олигтой хөгжсөн бизнес байхгүй, хэдхэн га газар тариа ногоо тарих бөгөөд ямаандаа эрдсэн аймаг гэхэд болно. Үүнийг Япончуудад 99 жилийн хугацаатайгаар түрээслэхээ идэвхтэй хөөцөлдөж байгаа Галтай гуайтай уулзаж хэдхэн асуултад хариу авлаа.

- Яагаад заавал япончууд гэж?
- Өнөөдөр хавтгай дэлхий гэж яриад байгаа энэ бөмбөрцөг маань нэг талдаа хүнээ даахгүй, нөгөө талдаа хөгжлөө даахгүй, бас нөгөө талдаа хүнээ даахгүй, дөрөв дэх талдаа ямаагаа даахгүй жишээтэй олон арван жил боллоо. Үүний нэгэн өрөвдөлтэй жишээ нь Япон улс болж байна. Тийм жоохон газар нутаг дээр өчнөөн үйлдвэрлэл, хөгжлийг цогцлоогоод ч хүний аргаар хүчит далайг аргадан, хуурай газар гаргаж байшин барилга барьж чадахгүйгээс хойш тэнд газрын хомсдол, агаарын хомсдол болоод байна. Гэтэл манай Говь-Алтай шиг хөгжил нь үгүй мөртөө хөрс шороо нь сайхан энэ газар нутгийг яагаад түрээсэлж болохгүй гэж?

- Муухай тэрслүү өвгөн байна шүү та. Энэ нутгаас сонгогдсон төрийн түшээд, нутгийн иргэд таныг олбол зүгээр байлгахгүй дээ.
- Тэгээд яахийн. Бид 21-р зуунд амьдарч байж, хөгжлийн ийм дорой байдлаараа байсаар үхэх юм уу? Газар нутгийг нь түрээслэх гэж байгаа болохоос байгалийн баялаг, хүн малыг нь түрээслэх гэсэн юм бус. Мэдээж энэ нь тусгай хууль дүрмийн дагуу зохицуулагдана. Хэд хэдэн саналуудаасаа дурдвал
Японоос ирэх хүмүүсийн тоонд хязгаар тавих бөгөөд зам харилцаа, дэд бүтэц гээд ажиллах хүчнийг зөвхөн гэр бүлээрээ ирэхийг зөвшөөрнө.
Газрын дээрхийг тэд зөвхөн түрээслэх болохоос газар доорх баялаг, хүн мал нь Монголын эзэмшилд үлдэнэ.
Монгол иргэдийг ялангуяа нутгийн иргэдийг ажилд авах бөгөөд ГА уруу Монгол улсын иргэн хэн ч байсан гэсэн чөлөөтэй зорчих эрхтэй. Ингэснээр Монгол иргэд цаашлаад Япон улсад саадгүй, визгүй зорчих боломжийг нээж өгнө.
ГА доторх бүх зүйлс Япон технологоор явагдах тул манай инженер техникийн ажилчид сүүлийн үеийн ноу-хауг нь сурах боломжтой.
99 жилийн дараагаар бүх япон иргэд нутаг буцах бөгөөд хоёр улсын ЗГ харилцан тохиролцсоны үндсэн дээр шаардлагатай гэвэл Japan town-д цөөн тооны япончуудыг хадгалан үлдээж болно.
Сургуулийн соёлын газар нь Монгол хүүхдүүдийг монгол сургуульд сургах бөгөөд тэдэнд англи, япон хэл зааж, Японы боловсролын үнэмлэх олгосноор тэд цаашдаа Японд суралцах боломжтой болно. Их дээд сургуулиуд ч гэсэн монгол хэл дээр үндсэн сургалтаа явуулах бөгөөд япон хэл болон бусад гадаад хэл үзэн, Японы их дээд сургуулиудын гэрчилгээтэй байна.

- За за, өвгөн гуай, та ч овоо бурах юм даа. Тэр болтол манай улсын хөгжил Японы хөгжлөөс илүү гарч, бид биш харин тэд Монголын визэнд алалцдаг болох байлгүй.
- Хол хэвтэнээ хүү минь. Хол очиж хошгир, үхэр монгол минь...

Monday, January 28, 2008

Anti Romance

Нэг едeр Romance нэртэй зоогийн газар саатдаг юм аа. Урд нь хоёр ч хvнээс дажгvй гэсэн vнэлгээ авсан тул ихэд сэтгэл eeдрeг байлаа. Гэтэл миний арын ширээн дээр ёстой нэг ховорхон тохиолдох анти романс болоод eнгeрдeг юм аа. Уул нь бvх явдлыг эхнээс нь дуустал хармаар байсан ч нэгт хvний мууг vзэх гэсэн биш, хоёрт хeeрхий муу нeхрийг нэг eрeвдeх, нэг хараасаар байтал eнгeрлee. Ийм юм болсон юм аа.

Намайг орж ирэхэд хажуугийн ширээн дээр хvvхдээ eвeр дээрээ суулгасан залуухан сайхан хос хоол идээд сууж байлаа. Би эрэгтэйд нь Мeндeeлэй гэж нэр eгмeeр байна. Яагаадийг нь мэдэхгvй. Харин эмэгтэйд нь Цvндээлэй гэж нэр eглee. Хэсэг байзнаад эргээд хартал Мeндeeлэй нь алга, Цvндээлэй нь хvvхэдтэйгээ харагдсан. Хэсэг байтал дуу нь чангараад хэрэлдээд явдаг юм аа. Эргээд хартал, ээ бvv vзэгд, дахиад нэг хvvхэн нэмэгдэж ирээд, Мeндeeлэйгийн тeлee vзэлцэж байдаг байгаа. Би гуравдахь эмэгтэйг Бамбаалай гэж нэрлэлээ.

Би эхлээд хvvхэд тэвэрсэн Цvндээлэй нь эхнэр нь гэж ойлгоод, дараа нь орж ирсэн Бамбаалайг Мeндeeлэйтэй явалддаг хvvхэн гэж ойлгоод байтал, байдал тийм биш бололтой, тэдний ярианаас. Бамбаалай, Мeндeeлэй хоёр эхнэр нeхeр хоёр бeгeeд Цvндээлэй нь eeр хvнээс хvvхэдтэй бeгeeд тэдний хооронд нь орж ирээд нилээд удаж буй бололтой. Бамбаалай, Цvндээлэй хоёр хvний хэлээр хараал хэлэлцэж, амьтны аймгаас хэдэн нэр заан хэлэлцээд, сvvлдээ бvр нэгнийгээ гаргана (хонийг муулах) шvv хэмээн сvрдvvлдэг юм.

Мeндeeлэй хeeрхий хоёр хvvхэний хооронд хэрvvлийг нь таслах санаатай хий дэмий л дараа нь орж ирсэн эхнэр болох Бамбаалайгаа “чи эхлээд дуугvй болчих л доо” гэхээс eeр vг хэлж даанч чадсангvй ээ. Бvх юм тvvнээс л эхэлсэн болов уу. Ер нь энэ эрчvvд гэдэг арчаагvй мeртee уйдамтгай. Хvний vрийг хайрлана дурлана, чамгvйгээр амьдарч чадахгvй, чамайгаа жаргаана энэ тэр гэж баахан онхолдуулж/2 авч суучихаад, хэдхэн жилийн дараа юу ч болоогvй юм шиг eeр хvнтэй гэгээн цагаан eдeр явалдаж байдаг. Тэгээд зогсохгvй Романс гэдэг хоолны газар eдeр хоол идэж байгаа эхнэртээ баригдаж байдаг. Яалтай ч билээ дээ чамайг, Мeндeeлэй минь.

Бамбаалай уйлж байна аа, хeeрхий. Цvндээлэй хvvхдээ аваад босоод явсаны дараа “чи хvний дэргэд эхнэртээ хайртай гэж хэлж чадахгvй л байнаштээ” хэмээн хэлэх нь зvрх зvсэм. Хeeрхий, нeхeр нь хэдий eeр хvнтэй явалдаж байгааг мэдсээр байсан ч сэтгэл нь эргэчих болов уу гэсэн тvvнийгээ дахин олж авахаар дайтаж байгаа тvvний тэмцэл...

Мeндeeлэй нeхрийг суулгаад ярих юм бол яаж ийж байгаад л эхнэрийн буруу болоод л дуусна. Гэр бvлд асуудал байлгvй л яахав. Хэрэв ямар ч асуудалгvй хоёул хорвоод жаргалтай амьдарна хэмээн хэлж байгаа Мeндeeлэйнvvдэд бvv итгээрэй. Тvvн шиг, ёстой тvvн шиг худал юм гэж vгvй. Амьдрал eeрee тэмцэл, тэр тусмаа хамтын амьдрал гэдэг бол дайн байлдаан, ялалт ялагдалт, сeрeлт, мeхeл, бvтээн босголт, эвийн гэрээ, урам хугарал eeр юу юу ч билээ дээ. Гагц энэ бvхний дээр ХАЙР, УУЧЛАЛ, ХVЛЦЭЛ, ТЭВЧЭЭР, ХVНДЛЭЛ хэмээх агуу vvл байх ажгуу.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш