Monday, January 26, 2009

Говь-Алтайг Япончуудад тvрээслэе-2

ГА аймгийг Япончуудад түрээслэх талаар гаргасан Галтай гуайн саналыг олон уншигчид шүүмжлэлтэй хүлээн авчээ. Ялангуяа nlog.mn дээр хуулан тавьсан бичлэг дээр хүмүүс хоёр хуваагдан ихэд дайтаж буй бололтой. Нэг хэсэг нь энэ бол явуулга байна. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн бөгөөд өвгөнийг элдвээр хэлэн зүхсэн байх бол нөгөө хэсэг нь болохгүй ч юм байхгүй л дээ гэх маягын юм байна.

Галтай гуайтай эвгүй салсаныг хэлэх үү, яриулах гэж нилээд юм боллоо. Ямар ч байсан уучлал гуйгаад, зарим уншигчдын санал хүсэлтийг дамжууллаа.


  • Галтай гуай, эртээд таныг бага зэрэг бухимдуулсандаа хүлцэл өчье. Гэхдээ л монгол хүнээс ийм ухаан гарсанд олон хүмүүс гайхаад л, зарим нь бүр энэ бол явуулга, өдөөн хатгалга хэмээн хэлж байна л даа.

  • Ямар юмных нь явуулга байхавдээ. Би чамд түрүүн учир начираа бага зэрэг тайлбарлан хэлсэн биз дээ. Зарим хүмүүс Японы өсөлт нь зогсч, хөгшрөлт нь хурдасч байгааг бичсэн шиг байна. Бараг хүмүүс нь төрөхөө байсан, байгаа нэгэн нь нөгөө нэг “үхдэггүй ээ” гэдэг шиг байгаал байдаг. Тэгсэн мөртөө цагаачдыг авах тийм дуртай бус. Нэгэн судалгаагаар тус улсын хүн амынх нь өсөлт одоогийнх шиг байх юм бол 2050 он гэхэд нийт хүн амын 40 хувь нь 65 болон түүнээс дээш болох гэнэ. Япончууд хожуу гэр бүл болдог, хүүхэд гаргах сонирхолгүй зэрэг нь үүнд гол нөлөө үзүүлж байна. Гэвч энэ нь дэлхий дээрх шинэ үзэгдэл ерөөс бус. Хүн амын тоо буурч байгаа үзэгдэл Европт аль хэдийнэ эхэлчихсэн байгаа. Италид л гэхэд энэ үзэгдэл өндөр боловч өндөр настан болон хүүхдийн тоог хооронд нь харьцуулан үзэхэд эрүүл гарч байгаа юм.

    Япончуудад хоёр зам байна. Нэг бол гадаадын цагаачдыг олноор авч ажиллуулах, эс бол япон инженерүүдийг хөгшрөхөөс нь өмнө хэдэн сайн роботууд хийлгэх. Үгүй бол гуравдахь зам буюу хамгийн”натураль” арга буюу хоорондоо гэр бүл болж, хүүхэд үйлдвэрлэх замыг сонгох. Гэвч энэ аргыг япончууд тэр бүр дээрд үзэхгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд сонссоноор өнгөрсөн онд шинээр төрсөн хүүхдийн тоо анх удаа өслөө гэсэн шиг санаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд Японд хүн ам нь багасч байгаа нь асуудал биш бөгөөд хамгийн гол нь байгаа хэд нь насан өндөр болсон тэтгэврийн хэдэн хөгшид байгаад л байгаа юм. Ах нь дахиад л нөгөө ГА-г түрээслүүлэх талаар хэдэн юм нэмж хэлье. Энийг түрээслэнэ гэхээр заавал Хонг Конгийн жишгээ түрээслүүлэх шаардлага байхгүй. Бид илүү нээлттэй юм шиг мөртөө нарийн, хатуу нөхцөлтэйгээр түрээсэлж болно. Аялал жуулчлал, байгалийн баялаг зэргийг мэдээж манай улсын ЗГ шийддэг байлгүй яав гэж. Япон улс нь дэлхийн хамгийн анхны “асрамжийн” газар-улс болж ч магадгүй.


    ГА-г өгөхгүй, миний нутгын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн их л омог бардам хэлэх юм. Бурхан нь бүү хэл буг нь, гуйх нь бүү хэл хулгайлаад авсан газар шорооныхоо төлөө тэмцэж чадаагүй юм байж, зүгээр нэг түрээслүүлэх асуудал ярихаар ална тална болдог манайхан мөн уужуу дотортой ард түмэн шүү.

1 comments:

Anonymous January 26, 2009 at 3:20 AM  

Энэ өвөө уг нь их сайхан зүйл мөрөөддөг юм байна. Гэхдээ хамгийн харамсалтай нь Япон хүмүүс хэзээ ч өөр газарт очиж, газар түрээслэж амьдарч чадахгүйг би Япон хүний хувьд 100 хувийн баталгаатай хэлж чадна. Ямар ч хүний хувьд төрсөн нутаг нь хамгийн үнэт зүйл байдаг шиг энэ хэдэн арал Япончуудын хувьд үнэт эрдэнэ нь юм. Тэгээд ч Япон бусдаас газар нутаг түрээслэх хүртлээ доройтоогүй байгаа. Дээр нь нэмж хэлэхэд Монгол хүмүүст иймэрхүү зөгнөл маягийн зүйлийн талаар цэц булаалдахаас илүү чухал ажил олон байгаа гэж би хувьдаа боддог шүү.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш