Made in China
Байн байсаар бүх дэлхийг бүрхэх маде ин чайна. Энэ нэг даяаршил гэдэг зүйлээс хамгийн их хожиж байгаа улсуудын нэг нь Хятад орон бөлгөө. Өөртөө байгаа оюуны болон хүний хүчний сангаараа ёстой л бүрхэж байна. Нэгэн америк гэр бүл эх орондоо амьдарч байхдаа Хятад улсад үйлдвэрлэсэн бараануудыг нэг жилийн турш хэрэглэхгүй гэж үзсэн гэдэг. Харин энэ нь хэр зэрэг хэцүү болохыг өгүүлсэн тухайгаа ном ч билүү бичсэн тухай уншиж байсан юм байна.
Ялангуяа манай улсад энэ ярлыктай бараанаас татгалзаж амьдарна гэдэг үнэн худал. За тэр барууны хүмүүжилтэй хэдэн олигархууд, Намбарын Энхбаяр энэ тэр л яадаг юм гэхээс бус ямар ч ресторанд хоол идэж, хүнсний зах дэлгүүрээс бараагаа цуглуулж байгаа хүн толгойтой бүхэн тэдний бараа бүтээгдэхүүнийг биендээ шингээж байгаа бөгөөд хотоос хувцас хунараа худалдан авдаг хүндэт иргэд бүгдээр хятадаас бараа татсан этгээдүүдэд ашиг оруулдаг нь тодорхой.
Энэ үед эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжье гэдэг сайхан бараагаа борлуулах уриалгыг ихээр шахах болсон. Гэтэл тэр барааны цаана байгаа түүхий эд, тоног төхөөрөмж зэргийг нь аваад үзвэл бас л урагшаа хил даваад гараад явчихдаг байхгүй юу. Миний хэрэглэх дуртай бараануудын нэг нь Ариун хэмээх Хөгжил Трейдын бүтээгдэхүүнүүд байгаа. Нойтон салфетканууд, ширээний, жорлонгийн гэх мэтийн цааснуудын бараа. Гэхдээ нэг бол үйлдвэр нь, эсвэл түүхий эд нь, эсвэл бэлэн бүтээгдэхүүн нь урдаас ирдэг гэдэг нь бараг л тодорхой. Ганц энэ ч биш, бусад олон бүтээгдэхүүнүүд урд бэлтгэгдсэн, багласан бараанууд байдаг нь нууц биш.
Манайд хятад шанаган тогооны хоолнууд явахаа болиод, солонгос кимчи жигэд хошуурч байгааг анзаарсан хятадууд хоолныхоо төрлийг үл ялиг нэмээд солонгос, хятад эсвэл ази хоолны газар хэмээн өөрчилсөнтэй адил юм шиг.
1 comments:
Tiim shuu, ug ni undesniihee uildverleliig demjihiig ih hicheedeg yuma, haramsaltai ni manaihan ehlehde tun sain ehelchiheed humuus heregleed ireheer hulhi bolchihdog. Bas chinii bichsen shig Mongold uildverlev gesen murtluu urd savlagddag baraa zunduu bdag yum bnle. Gehde Tsagaan sariin umnu Misheel Expo deer bolson "Mongold uildverlev" uzesgelengees harahad manaihan bas surhii bolson bnle shuu, bur iluu bolno gedegt itgeltei bnaa.