Sunday, February 03, 2008

Монголд байгаа гадаадынхан

Би энд хоёр хөршийг оруулсангүй. Мэдээж хятадуудын хэрээс хэтэрсэн, эзэнгүй мэт авирлаж байгаа байдал, шинэ оросуудын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тоо толгой болон төрийнх нь зүгээс үзүүлж байгаа дарамт зэргийг дурдахыг үл хүсэв. Харин саяхан би тэр доор дурдсан “Монголын тухай бичихээр бол” гэдэг материалыг бичиж байлаа. Өдрийн Сонинд явуулсан боловч хэтэрхий олон хуудас байсан уу, хэтэрхий муу бичлэг байсан уу, эс бөгөөс өөрсдийнх нь бодлоготой нийцээгүй юу, мэдэхгүй.

Гэтэл саяхан Говь компани байгуулагдсанаасаа хойш анх удаа алдагдалтай ажиллаж байгаа мэдээ гарч байна. Тус үйлдвэрийг Голланд гэсэн үү, барууны нэг орны менежментын баг саяхан авсан боловч дор нь дордуулаад, өөрдсөө бол ажилчидтайгаа үл уулзан, гадаад дотоодод Говийн мөнгөөр аялж байдаг юм байх. Тэгээд бас нэгнийх нь цалин гэхэд л 10 мянган евро орчим гэнэ. Тэгээд бас аль 1930-аад оны хэрэглэхээ больсон сүлжих машиныг баахан мөнгө зарж авчирсаныг дүрстэйгээр ММ агентлаг мэдээлэхээс гадна шинэхэн захирлаар томилогдсон хүн хүртэл хариуцлагатайгаар хэлж байлаа.

Мөн саяхан онгоцоор ирсэн нэг хүмүүн хэлж байна. Хажууд нь суусан гадаад хүүхэн Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгэн олон улсын байгууллагад аудит хийхээр ирж байна гэнээ. Мэдээж байгууллагын нэрийн дурдаагүй боловч яаж ч байсан тусламжийн нэртэй байгууллага гэж бодогдоод байхийн. Бид дотоодын үргүй зардал гэж их ярьдаг боловч өнөөдөр манай нэр дээр ирсэн зээл тусламжийн мөнгөний хажуугаас нь зулгаах гэсэн санаатай гадаадын “сайхан сэтгэлт” ахан дүүс нар олон байна шүү. Түүний хажуугаар нь манай хэд сурсан зангаараа гадаадынханы толгойг нь эргүүлж, яаж л бол яаж мөнгө зувчуулдаг балиар аргатай гэж байгаа.

Гэтэл энэ мөнгөний цаана нь жирийн нэгэн гадаад сайхан сэтгэлт иргэн ч гэсэн хорин доллар ч гэсэн хандивласан л байгаа. Тэр мөнгөнүүдээс target group буюу яг очвол зохих ёстой хүмүүст нэг доллар тутамд хэдэн цент нь очиж байгаа нь чухал байдаг. Хэрэв нэг доллар болгоноос дөчөөс тавин центийг нь админ зардал буюу унаа тэрэг, оффисын хэрэглэл, цалин, кофе, замын зардал зэрэгт явж байгаа бол яагаад ч зөв систем гэж хэлэхгүй. За энэ бухимдлаар дараа тэгж байгаад дэлгэрүүлж чалчанаа.

1 comments:

Anonymous February 3, 2008 at 6:37 PM  

Ene talaar nileed asuudal devshuulj bichih heregtei. Gadnii zeel tuslamj, handiv, butsalgui tuslamjaar heregjdeg olon tusul hutulburuud baidag bolovch gadnii expertuud, tendees irj ajillaj bgaa mergejiltenguuded ni ergeed ihenh huvi ni zartsuulagdaad baih shig, tegeed etsest ni ted baahan mungu bidend ugsun, bid ailaas baahan mungu avsan humuus l bolj baih shig baidgiin. Gehde medeej sain heregjsen, ur dungee ugsun ajluud zunduu bgaa l daa.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш