Эрдэнэтийн хоол нь эрдэнэ шигээ элбэг
Сая ганц хоёр Эрдэнэт орох боломж гарлаа. Муу хүн идсэнээ гэдэг тул хоолных нь тухай яримаар болоод. Тэндхийн жижиг гуанзнууд нь хоол унд үнэн сайтай санагдлаа. Нэг өдөр Арт Кафе хэмээх байрны нэг давхарт байх, Улаанбаатарын жишгээр бол байдаг л нэг жижиг гуанзад орлоо. Жигнэсэн гурилтай шөл, Жадамбаатай шарсан хавирга гуялж захиалах мөртөө Арт Бууз хэмээх хоол захиалдаг юм даа. Их ч өлссөн байсаныг хэлэх үү, үнэгийг улаан малгайттай нь идчих юм шиг л санаж. Хүний санаа ходоодноосоо илүү өлсгөлөн гэж...
Хоолнууд их сайхан амттай юм. Тэгсэн хамгийн сүүлд нээх том тавган дээр гуч шахам бууз дүүртэл нь тавьсан бууз ирдгийн. Хоёр захиалгыг нийлүүлчдэг овоо гуанз уу гэтэл та Арт бууз захиалсан биз дээ хэмээн innocent царайлдагын, охин. Би энэ дэлхий дээр 400 гаруй сар амьдрахдаа ийм их порцтой гуанзны хоол лав хараагүй юм байна. Мэдээж Эрдэнэт сайхан зүйл олон байсан ч хоолных нь тухай дуугүй байж чадсангүй. Харамсалтай нь хоолондоо хоёр нүдээ оруулчихаад зураг ч авч чадсангүй. Эрдэнэ нь нэг л өдөр дуусах байх, харин энэ элбэг дэлбэг, өгөөмөр зан нь бүү дуусаасай, Эрдэнэтчүүдийн. Шийш, өлсчихлөө… Эрдэнэт явах хүн байна уу?
2 Сэтгэгдэл:
ih ineedtei yumaa, baahan ineev. :)
uu, buruu gazar setgegdlee bichchihej, ug n "buuruu maaj" gedegt bichsen uhaantai