Wednesday, February 27, 2008

Маркезыг уншлаа


Коломбын алдарт зохиолч Габриэл Гарсиа Маркез нь 1967 онд хэвлүүлж байсан “Зуун Жилийн Ганцаардал”-аараа Нобелийн шагнал хүртсэн юм биш. Тэрбээр 1982 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд өөрийн романууд болон богино өгүүллүүдээрээ хүртсэн байдаг юм байна. Би ч ойлгохдоо Ганцаардлаараа л авчихсан юм шиг боддог байж. Гэтэл түүний урын санд нь өчнөөн мундаг зохиолууд зөндөө байна.

Гэхдээ мэдээж түүний ганцаардал нь түүний хамгийн алдартай masterpiece нь юм. Энэ нь дэлхий дахинд албан тоогоор 36 сая ширхэг борлогдсон байдаг юм байна. Иймэрхүү тоонд манай улсад хэвлэгдэж, борлуулагдсан тоонууд ордог болов уу гэж бас энэ завсар бодоод авч байна. Энэ Ганцаардал нэрт дуун хөрвүүлэгч Г. Акимын орчуулгаар дахин дахин хэвлэгдсээр байгаа. Харин саяхан Э. Ганболдын орчуулгаар “Алдагдсан Цагын Тэнгис” хэмээх түүний богино өгүүллүүдээс бүрдсэн нэг номын уншлаа. Сонирхолтой өгүүлэгүүдээс гэх юм бол “Ирендира охины итгэмээргүй гунигт түүх” буюу The Incredible and Sad Tale of Innocent Eréndira and her Heartless Grandmother хэмээх англи нэртэй 1978 онд бичсэн novella буюу богино өгүүллэг байна. Арван дөрөвхөн настай охин болон түүний шунахай эмээгийнх нь тухай сонирхолтойгоор өгүүлсэн энэхүү новелла нь “ингээд л болоо юу” гэсэн сонин төгсгөлийг өгөх юм.

Сонирхолтой нь энэ хоёр дүр Маркезын Ганцаардал романд ч гэсэн хэсэг зуур гардаг байна. Энэ богино өгүүллээр 1983 онд арт кино хийжээ. Тэгэхээр novella, art film хоёрын талаар жич тайлбарлахыг хичээнээ. Харин нэг шүүмжилмээр юм нь орчуулагч нь урд хавтасны дотор талд нь өөрийнхөө зурагтай танилцуулгыг тавьсан байх юм. Иймэрхүү практик хэр элбэг байдаг юм бол доо. Тэрбүү хэл зохиогч хүн хавтасны арын нүүрэн дээр товч танилцуулгаа бичих үү арын хавтасны дотор бичих үү гэдэг ч бас нэг стандарт байдаг санагдах юм. Гэвч маш сайн орчуулга болжээ гэдгийг дахин дурдмаар.

1 comments:

Khosoo March 30, 2009 at 1:02 AM  

Минийй хүү Маркезтэй нэг өдөр төрсөн юм даа

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш