Чингисийн тухай Сайнаагийн мeрeeдeл
Ladies' man: Omar Sharif as Genghis Khan with Francoise Dorleac Харин Марко Пологийн тухай 1962, 1998 болон дөнгөж өнгөрсөн онд бас нэгэн кино хийгээтэхсэн нь кино зардаг цэгүүдээр харагдана лээ. Гурван цаг гаруй үргэлжлэх энэ кино мэдээж энэ олон сувгын аль нэгээр нь гараа л байлгүй. 1998 оных нь Марко Поло дээр өнөөх Jack Palance бас оролцон тоглосон байна. Энэ нь түүх гэхээсээ илүүтэйгээр адал явдал, хайр дурлал гоцолсон, тэгээд ч Монгол ордоггүй бололтой. Армен хүрээд л дуусдаг шиг.
Өнөөдөр Холливуд хэмээх үйлдвэр дэлхий дахинд кино урлагаараа тэргүүлж байна. Уул нь Холливуд гэдэг нь Лос Анжелес хотын нэгэн дүүрэг боловч тэнд байрлах олон кино студиуд болон нэрт жүжигчдийн ачаар дэлхийн чихэнд ийнхүү алдарших болсон гэдэг. Түүх хөөгөөд үзвэл уул нь кино урлаг нь 1900-аад оны эхээр зүүн эрэгт, Нью Ёорк хавиар хүчтэй хөгжиж байсан боловч үнэ өртөг өндөртэй учир Калифорни муж уруу буйр сэлгэсэн гэдэг. Тэнд өртөг хямд, газар уудам, цаг агаар нь тааламжтай гэх зэрэг олон шалтгаан байсан бололтой.
Холливуд нь түүхэн киногоороо бас алдартай. Эд нараас Монголын тухай, тэр дундаа Чингисийн тухай хэд хэдэн кино байдаг. Эхнийх нь 1956 онд бүтээгдсэн Conqueror бөгөөд үүнд алдарт John Wayne тоглосон гэдэг. Харамсалтай нь тэрбээр western кинонуудын баатар боловч энэ нь түүний бүтээсэн хамгийн муу бүтээл ч гэж хэлэгддэг. Зургийг нь Юта мужийн элсэнд авсан бөгөөд киноны уран бүтээлчдээс олон хүн хорт хавдар туссан гэдэг. Энэ нь цөмийн зэвсгийн туршилтын газартай ойрхон зураг авалт болсонтой холбоотой гэж ярих нь ч бий.
Дараа нь 1965 онд Чингис Хаан хэмээх киног бүтээж, Омар Шариф Чингисийн дүрийг бүтээсэн байдаг. Энэ киноны зургыг аавынхаа сонирхуулах булангаас харж байснаа мартдаггүй юм. Бас л байлдаж буй хэсгээс бусдаараа бол их л сул болсон шиг. Бас 1961 онд Италичууд The Mongols хэмээх кино бүтээж, түүнд хожмоо Оскарын шагнал хүртсэн Jack Palance Өгөөдэйн дүрийг бүтээж байжээ.
За за гэх мэтээр үглээд байвал бас л сунжирсан юм болох нь. Монгол хүн л болсон хойно хэн ч гэсэн киноны үйлдвэрийг атгаж байгаа Холливуд нэг дэлхийн хэмжээний жинтэй бүтээл хийчээсэй гэж хүн бүр боддог байх. Ийм кино одоо ч эрэлттэй байгааг харуулж Оросуудын бүтээл Оскарт нэр дэвшиж байна. Тэдгээр найруулагч нар нэгийг боддог байлгүй дээ. Яг л ийм санаагаа Сайнаа эртээд Баабарт хэлсэн шиг байгаа юм. Тэгсэн нөгөөх нь уучлаарай, тэд нар аль хэдүйн эхэлсэн бөгөөд Хятадын засгийн газар киноны бүх хувьцааг нь худалдан авсан сурагтай байснаар барахгүй гол дүрд нь Жаки Чан ч билүү Жет Ли ч билүү нэг зодолддог Баагий Чингисийн дүрийг бүтээхээр болсон гэх.
Тэр талаар нь хайгуул хийгээд олигтой үр дүнд хүрээгүй бөгөөд киноны хувьцаа хэмээх хэдхэн сая төгрөг нь нэг л үнэмшил төрүүлэхгүй байгаа. Сая С1-ийн хүүхэн Жаки Чантай уулзсан бололтой, ямартай ч түүний тухай кинонд тоглож байгаа гэж хэлээгүй байна. Кино нь нэгэнт хийхээр шийдэгдсэн бол хэзээ ч нууц байдаггүй бөгөөд нэрийг нь хүртэл өгөөд (working title буюу ажлын нэр гээд дараа нь солих ч боломж бий) зарладаг. Энэ нь нэг талаар давхардуулахгүйн тулд ч бий. Юутай ч Холливудын аль нэгэн том студи нь Чингисийн тухай дорвитой кино хийх цаг болсон. Тэр агуу хүний тухай Монгол, Орос, Япон энэ тэр гээд худлаа гурилдаад яахав. Бүр удам болсон монголчууд нь бол бүүр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж, сүүлдээ бүр өрсөлдөх шинжтэй. Түүний оронд нэг мөсөн их мөнгө хаяад, их мөнгө гэдэг нь хэдэн зуун сая доллар шүү дээ дэлхийн ард түмний чихийг дэлдийлгэж, нүдийг нь бүлтийлгэсэн бүтээл хийгээд, аргагүй л их хаан байсныг дэлхий дахинд дахин тунхаглавал ээ дээ кино урлагыг Монголд хөгжүүлсэний их хэрэг гарах буй заа. Учир нь дэлхий дээр ном уншдаггүй, түүх сонирхдоггүй, Интернэт эргүүлдэггүй олон сая хүн байх агаатал кино бол тэдний хамгийн дуртай зүйл байх жишээтэй.
Манай Засгийн газар овоо мөнгөтэй болж байгаа сурагтай. Түүнээсээ хэдийг нь өргөөд, Сайнааг элчээр довтолгож, Стивен Спилбэргтэй уулзуулахад л болоод явчихна л даа. Хамгийн гол нь тэр болтол манай түүхч эрдэмтэд гайгүй сайн кино зохиолоо бэлдээд, урлагийн байгууллагууд нь монгол жүжигчдээ эрчимтэйхэн шиг л бэлдэх хэрэгтэй дээ. Чингис хаанд зөвхөн МОНГОЛ хүн л тоглох ёстой. Гэхдээ тэр Соса энэ тэр биш л дээ. За одооноос сахлаа ургуулж эхлий. Тэнцэхгүй ч гэсэн Чингисийн дүрийн пробонд орсон гээд дурсаад сууж байвал...
1 comments:
Hehe, sedev hundsund bayarlalaa Baika. Yer ni bol zuvhun MONGOL hun togloh yostoi gedegtei bol sanal niilehgui baina. Gehdee hyataduudiig bol togluulahgui baih yostoi. Herev hyataduud ene kinog Hollywood iin management eer hiigeed Jet Li gol durd toglood irvel daraagiin heden arvan jild delhiin mass (medeej zuvhun mass) Chingisiig hyatad gej oilgoh teneg uhamsartai. Hollywood uuruu mash tom brainwashing industry, delhiin hamgiin tom zah zeeltei industry tul Chingis haanii tuhai kinog ted hiih ni l chuhal. Ted Attilla, Alexander, Napoleon geh met ih baatruudiin tuhai mash sain kinonuud hiisen. Odoo Chingisiig l hiih dutuu baigaa. Hollywood ch gesen sedveer gachigdana shuu dee. Unendee Hollywood Mongoliin tuhai kino hiivel Mongold ediin zasgiin mash tom ach holbogdol avchirna. Naad zah ni humuus Mongoliig meddeg bolno, juulchdiin too usnu geh met. John Mann, Jack Weatherford nariin bichsen Chingis khaanii tuhai nomuud yamar mundag bestseller bolj baina ve? Tiimee. Zah zeel baina. Dahin helehed jujigchnii huvid bol Brad Pitt ch baij bolno shuu dee. Well, tegj baigaad Hollywood orno oo :)