Зeв Yгс мандтугай
Бас л хэдэн жилийн eмнe vvнийг бичиж байгаад орхисон байгаа юм. Юу ч гэсэн энд паарклчихий.
Манай улсад хэн ч тоохгvй мэт амьдралтай хэсэг бvлэг хvмvvс байх нь олны нvдэнд ил. Эхний хэсэг нь гудамжныхан буюу траншейныхан гэсэн тодотголтой улсууд. Эдний дийлэнх хэсгийг хvvхэд залуучууд эзлэх бeгeeд тэднээс нийгэм айна. Уг нь тэд гудамжинд тeрeeгvй, бас гудамжнаас тeрeeгvй билээ л. Бvгд л цагтаа энэ хорвоо дээр хvн болсоноо зарлан тунхаглаж, эцэг эх нь ч баярлахдаа Баяр, Жаргал, Сэргэлэн гэх мэтийн энэ дэлхийн аль л олигтой гэсэн болгоныг хамж шимж, бэлэгшээж нэрлэсэн бeлгee. Гэвч амьдрал тэдэнд шударга хандсангvй, эс бeгeeс тэд амьдралд шударга хандсангvй тул аргагvй гэр орноо орхин гудамжинд гарчээ. Энд тэд юу хvссэнээ хийнэ. Нэг хэсэг нь ар гэрийн аргагvй байдлаас болж, нeгee хэсэг нь баян тарган амьдралаа орхин, даяанчилж буй нь энэ. Тэд гэгээн цагаа eдрeeр дээрэм, хулгай хийн, биеэ vнэлж, хуулиас дээгvvр иргэд болжээ. Тэдэнд алдах юм байхгvй.
Дараа vе нь захаас аван олдох тул сурсан мэдсэн муу зvйлээ тэдэндээ заан vлдээгээд, eeрee шоронгын хаалга татахдаа “орон гэрээ сайн манахыг” сануулаад, удахгvй улам олон эрдэм сураад ирнээ хэмээн алга болно. Тэр хэлсэндээ ч хvрнэ. Удалгvй гарч ирээд улам л танхай, улам л хvнийг хайрлах сэтгэлгvй болсон байна. Саяхан гадаадын нэгэн жуулчин Улаанбаатарын тэнэмэл хvvхдvvдийн амьдардаг траншейнд орж vзээд, тэдний нэгнийх нь гарын шуу дээр байх шивээсийг хараад eeрийнхee шивээсийг ч тэдэнд vзvvлэхээр нvцгэн гараа гаргахад бvгдээр сониуч зангаар барьж vзэх бeгeeд нэгэн хvv бvр гараа хeндийрvvлэхийг ч огт хvссэн шинжгvй сууна. Тийм ээ, тэдэнд хvнийг мэдрэх мэдрэмж, сонсох чих, дэрлэх мeр хэрэгтэй байгаа нь юунаас илvv чухал. Тэднийг гудамжны, золбин, тэнэмэл гэхээсээ eмнe бидний мах цусны тасархай хэмээн хvлээн авахсан даа.
Миний vглэх гэсэн дараагийн сэдэв буюу нийгмийн мартагдсан хоёр дахь бvлэг хvмvvс нь бидний нэрлэж заншсанаар тахир дутуу иргэд. Америкад ирээд авууштай олон зvйл ажигласны нэг нь ийм иргэддээ хэрхэн анхаарал тавьдагыг та бvхэн анзаарсан буй заа. Хvмvvс олноор цуглардаг vзвэр vйлчилгээний газар, танхим гэх мэт газарт галын байцаагч шалгалт хийхдээ хоёр зvйлийг онцлон шалгах бeгeeд хэрэв тухайн газар нь гал гарсан vед ажиллах усны шvршvvр, хeгжлийн бэрхшээлтэй хvмvvст зориулсан цахилгаан шат, тусгай тавцан, бие засах газар байхгvй бол олон нийтэд vйлчлэх эрхгvй хэмээн vздэг билээ.
Миний бие зургаан жилийн eмнe “эрхтэн дутуу ард иргэдээ тахир татуу, хэлгvй дvлий сохор хэмээн тавлан нэрлэж болдогыг зeвхeн Монголд харж болно” хэмээн егeeдeх, учирлах хоёрын завсар бичиж байсан санагдана. Харин ашгvй саяханаас ийм иргэдээ “хeгжлийн бэрхшээлтэй хvмvvс” хэмээн албан ёсоор нэрлэх болсон нь vнэхээр сайшаалтай. Тэднийг бид эрхтэн дутуу дээр нь сэтгэлийн дарамтад оруулж, элдэв vгээр дайран доромжлох нь даанч зохимжгvй. Гэтэл тэдний дундаас биднээс илvv авьяастай олон арван хvмvvс байх нь эргvvлээд биднийгээ тахир дутуу болгож буй мэт.
2 Сэтгэгдэл:
Зөв Баика.
Чи чин сэтгэлээсээ монгол ардаа хайрлагч юм аа. Би чамаар бахархаж байна. Чиний блог "мангарман" гэсэн нь яг эсрэгээрээ юм. Чи бол ухаалаг нэгэн гэж би сэтгэж байна. чиний үгс биелэтүгэй.
Байка, чамтай санал нэг байнаа. Хэдийгээр Монголын төр засаг нь эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ гавьтай зүйл хийдэггүй ч, эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань өөрсдийнхөө төлөө багач гэсэн зүйлийг хийж байгааг харахад бахархууштай. Үүний нэг жишээ гэхэд, ХУД-т байрлах "BEST MASSAGE" - (Уран ган ХК-н баруун талд) төвөөр ороод үзээрэй. Энд хараагүй массажистууд танд үйлчилнэ. Гаднаас нь харахад өрөвдөлтэй энэ хуучин байранд ороод л миний бодол 100% өөрчлөгдсөн.
Цэвэрхэн, тохилог орчин, найрсаг харьцаа, үнэхээр сэтгэлээсээ үйлчлэх энэ хүмүүсийг хараад эдэнд орлогыг нь нэмэгдүүлэхэд бага ч гэсэн туслах юмсан гэж бодсон юм.