Сайн кино
Киног ер нь юугаар нь сайн гэх вэ? Хэн тоглосоноос шалтгаалах уу, хэдий хэрийн мeнгe тeлсeнeeс шалтгаалах уу? Эс бeгeeс та тэр киноноос ямар нэгэн зvйл сурсан юм уу эсвэл сэтгэл хeдлeeд уйлсан учир уу? Юутай ч бид киног vзэхдээ eeр eeрийн хvсэн хvлээж байгаа нэг тийм тодорхой шалгуур байдаг шиг байгаа юм. Тэгээд л тэр киног vзэхдээ яг л тийм сэтгэлээр хандах бeгeeд нэг бол тvvнд нь хvрэхгvй, vгvй бол бvр даваад явчихдаг.
Харин миний хувьд киноноос олон зvйл сураад байдаггvй. Энэ бол миний хувьд зvгээр л зугаа цэнгэл, чeлeeт цагийн зvйл юм. Би кинонд дуртай, кино ч намайг голдоггvй гэж боддог. Зарим хvмvvс киног vзэхдээ хэт гvнзгий бодолд автан гол дvрийн хэлсэн vг болгоны цаана нэгэн гvнзгий философи байгаа мэтээр хvлээн авч, тэгээд тvvнийгээ eeрийнхeeрee тайлбарлана. Буруу ч биш л байх л даа. Гэхдээ дахин хэлэхэд кино бол миний хувьд eeрийгee хeгжeeх зvйл болохоос хeгжvvлэх зvйл нэг их биш гэж боддог.
Надад олон зvйл заасан кино гэвэл Forrest Gump л байх шиг байна. Америкийн сvvлийн хэдэн жилийн тvvхийг учир мэдэхгvй байхад тэр чигт нь зааж байсан шиг байгаа юм. Дараа нь коллежид ороод, нээрээ ийм явдлыг чинь Том Ханкс ингэж харуулсан байж ээ гэж.
Дараагийнх нь бас Стивен Спилбергийн Schindler’s List байна. Тэр vед юу болж байсныг vнэн сайн харуулж чадсан гэж боддог. Энэ киног vзсэнээр дараа нь коллежид ороод Holocaust-ын тухай илvv судлах, Уошингтон Ди Си ороод хамгийн тvрvvнд Холокостын хэлмэгдэгсдэд зориулсан музей vзэхэд нeлeeлсeн гэж боддог.
За тэгээд бага сага сурсан зvйлс байдаг л байх л даа. Жишээ нь Hitch байна. Харин миний ажигласнаар бол манайхан гадаадын кинонуудаас ихэвчлэн хараалын vг хэллэгийг нь яасийм гэмээр тvvгээд цээжилдэг юм шиг байгаа юм. Цээжилнэ гэснээс, манайхан цээжиндээ оюун ухаан нь байдаг гэж бодсон уу яасан хэмээн Цэнддоо ах Соёлын Довтолгоон номондоо eгvvлсэн шиг байгаа юм. Харин миний бодлоор бол цээжин дотроо нэг их том процессортой гэж ойлгосон шиг байгаа юм. Тэгээд л тvvндээ янз бvрийн юм тогтоох болбол толгойндоо хийчихсэн гэвэл лам багшдаа савхдуулах гээд байдаг. Яасан гэсэн чинь толгой нь нээх жоохон, юу ч багтахгvй оргиод, хамгийн томоор нь цээж гэдэг байсан шиг байгаа юм. Тэгээд ч манайхан ханхар цээжтэй эр, том цээжтэй эм хоёрт нугасгvй дуртай гэдэг нь ийм учиртай гээд л халуурч байна. Би уг нь нэг киноны тухай ярих гэж байсан. Дараагийн бичлэг дээрээ яринаа.
Харин киноны зарим vйл явдлууд нvдэнд vзэгдэж, зvvдэнд ирэх нь хvртэл бий. Минийхээр бол бvх vеийн биш юм аа гэхэд шилдгvvдийн нэг нь Clint Eastwood хeгшиний найруулсан Mystic River хэмээх триллер кинонд Sean Penn-ий бvтээсэн дvр байгаа юм. Ялангуяа тvvний “Is that my daughter in there?” хэмээн хашгиран хэдэн цагдаатай ноцолдож байгаа хэсэг бол vнэн vнэмшилтэй, зvрх зvсэм болсон. Энэ дvрээрээ ч Оскар авсан. Тvvнтэй дараа нь нэг eглee Аризонагийн нисэх буудал дээр нэг онгоцонд сууж таарсан. Хэн ч тэрхvv алдартай дvрийг бvтээсэн жvжигчин гэж хэлэхээргvй юм, vс нь eрвийсeн, хиртэй куртктэй, миний eмнe кофенд оочерлоод зогсож байсан. Тvvнтэй очиж яриа eдeхийг хvссэн ч яг тvvний урдхан нь дvv нь харамсалтайгаар амиа алдсан таараад тэгсгээд eнгeрсeн санагддаг юм.
Бас тэр Леонардо диКиапро байна. Eнгeрсeн хоёр кино болох Blood Diamond, The Departed хэмээх хоёр мундаг кино байна. Маш сайн тоглосон, vнэн нерв хeдeлгeсeн.
За харин, жижиг инди кинонууд юм уу эсвэл гадаадын бас баримтат кинонууд vзэхэд бол сурах юм зeндee байна аа. Сvvлд vзсэнээс гэвэл Bamako хэмээх мокументари байна. Энэ нь болсон баримтат явдлыг шог маягаар эсвэл хэтрvvлэгтэйгээр харуулсан киноны жанр юм. Хамгийн танил нь Борат байна. Тvvнийг кино зураг авч байгааг тэр бvр хvмvvс мэдээгvй байсан гэдэг. Хэзээ нэг цагдаад баригдах болдоо хэмээн хамтран тоглогч нь хvртэл бодож байсан гэдэг. За vргэлжлэл бий гээд орхив. Дараагийн сэдэв жорлонгийн тухай байх болно.
0 Сэтгэгдэл: