Жорлон гэснээс – 2
Одоо жоохон хүнд хэрэгтэй зүйл өгүүлэхийг хичээе. Эртээд нэг энэ мэргэжлийн шахуу хүн хэлэхдээ одоогийн бидний дээр суудаг “паалантай” жорлонгууд нь эрүүл мэндэд тийм сайнгүй гэнэ. Учир нь бид хэтэрхий тухалж (сандал дээр суухаас ялгаагүй) удаан цагаар суух боловч хоол боловсруулах эрхтэнд байгаа илүүдэл бараа бүтээгдэхүүнийг цөмийг нь гаргаж чаддаггүй байна. Ийнхүү үлдэгдэл илүүдэл юм бидний ходоод гэдсэнд үлдсэнээс болоод хорт хавдар үүсэх хүртэл нөхцөл шалтгааныг бүрдүүлэх аюултай юм байна.
Тэгвэл хамгийн зөв “байрлал” нь явган сууж морь харах явдал гэнэ. Ингэснээр хүний нуруу, их бие цэх байх бөгөөд нөгөө нарийн бүдүүн гэдсүүд нь зөв байрлалтай байж, дотор байгаа илүүдлүүд ч чөлөөтэй гарах нөхцөл бүрдэх гэнэ. Манай хөдөөнийхөн магадгүй ийм учраас ходоод гэдэсний хорт хавдраар өвчлөх нь бага ч байдаг байж болно.
Манай зарим албан байгууллагуудад шалтайгаа тэнцүү суултууруудай байх нь тааралддаг. Нийтийн жорлон уг нь ийм л байвал ариун цэврээ бодсон ч гэсэн хэрэгтэй юм шиг. Харин удаан цагаар суун тухлах зэрэгт тохь тухгүйгээс гадна нэгэн Австрали мэргэжилтний өгүүлж буйгаар манайх шиг хүйтэн оронд, байцаа шиг олон давхар өмд өмсөх шаардлагатай газарт энэ нь бас л тохиромж муутай гэнэ. Учир нь нөгөө олон хувцаснуудаа хөлдөө чирээд, хөл дээрээ хагас сууна гэдэг бол ихээхэн хүч хөдөлмөр шаардсан ажил бөгөөд хувцас ч гэсэн газар шүргэх зэрэг “эрсдэлтэй” гэнэ. Бодох л асуудал.
1 comments:
Ter suugaa jorlon chin Chinagaar duuren bgaa sht, teguul urd horshuud man basl neg uzuulelteer bid naraas iluu bolson ug u? Ter n hodoodni hort havdartai hunii too n manaihaas baga boloh geed bn da?