Цагаан сарыг цагаанаар нь л
Энэ жил өтгөс дээдсээ хүндэлж, хамаатан садантайгаа золгохоос илүү зүйл хийхээс шал дургүй хүрч байна шүү, үнэндээ. Сүүлдээ бараг буруу өдөр шинэлбэл хөмрөнө, зүдрэнэ, дордоно гэх мэтийн бэлэг дэмбэрэлгүй “сүрдүүлгүүдийг” хэдэн нөхдүүд ярих боллоо.
Баабар сая бичиж байна. “Зурхай юутай ч буддын шашинтай ямар ч хамаагүй эд. Будда өөрөө сургахдаа “хүний хувь төөргийг сарны тохиол, од мичидийн хөдөлгөөнөөр мэргэлж тааварлахыг эгнэгт цээрэлбэл зохилтой” гэжээ. 2500 жилийн өмнө Энэтхэгт одоогийнхоос цөөнгүй зурхайч - луйварчид байсан бололтой. Чанарын биш гэхэд тоон утгаараа дэлхийн хамгийн боловсролтой орон гэх монголчууд бичиг үсэгтэй нь эргэлзээтэй, ядахнаа хүзүүгээ угаагаад хумсаа авчихдаггүй мөртөө бурхан буг эйнштэйн вангагийн нэр барьсан өвчтэй солиотой, зальтай хомхой сувьдаг тэнэг юмнуудыг дэмжин мөнгө төгрөгөөр тэтгэж явааг юу ч гэж тайлбарлах юм билээ дээ?”
Баабар гэдэг нь бараг л household name болсон тул түүнийг сонсох хүмүүс захаас аваад элбэг. Энэ үедээ л бид засахгүй юм бол эгнэгт бид иймэрхүү маягтай л мэдээллийн, гэрлийн зуунд амьдрах болно. Хоёр жилийн өмнө 800 жилийн ойгоор хүн бүр л Чингис Чингис, хүн бүр л бид ийм мундаг ард түмэн байлаа гэсэн байр суурьтай байсан. Би тэсэлгүй Ийглийн шууд утас руу холбогдон, бид өнгөрсөнөө дурсах хэрэгтэй, харин ирээдүй лүүгээ тэмүүлж чадахгүй, өнгөрсөн сайханаа дурсаад л байвал хэзээ ч бид хол явахгүй шүү гэсэн маягтай санал хэлж байсан санагдана. Сайн л байгаа биз, сайн болгоныг бид мянга давтаад, сая дурсаад хэзээ ч тийм сайны энд хүрэх үгүй билээ л. Харин түүнээсээ, түүхээсээ тийм гал цог, хор шарыг нь аваад цаашаа тэмүүлэх хэрэгтэй бус уу?
Баабар мөн “Энэ өдөр бол хар өдөр, үсээ засуулж болно, айл ухвал баригдахгүй, эхнэрээ зодох нь зүйтэй, учир нь нар сарны хөдөлгөөн таарч сугар гаригтай явалдаж улаан нохой одтой таарч байна гэх мэт бол зурхай. Үүнд нь итгэдэг ард түмнийг өнөөгийн хэлээр хоцрогдсон бүдүүлэг гэдэг аж. Ийм мэрэг төлөг хөгжингүй орнууд ч элбэг. Гэхдээ үүнд нь ард түмнээрээ итгэж баримтладаггүй, илүүтэй зугааны шинжтэй байдаг. Зурхайчид юу ч гэж тууж магадгүй, дээр нь их олуулаа учир хоорондоо их зөрөөтэй. Зах зээлээ булаацалдаж маргаж хэрэлдэх нь сүүлийн хориод жилд Монголд бүр гаарсан үзэгдэл боллоо. Сүүлдээ хүн амьтныг үхнэ хатна гэж сүрдүүлдэг болоо шив дээ” гээд энэ нь бол календарь үйлдвэрлэлтээс олдог 200 сая төгрөгийн ашгийн төлөөх л тэмцэл шүү дээ гэжээ. ҮНЭН ШҮҮ!
Бид өвөр хоорондоо шүүмжлэлцэж л байна. Яг цагаа тулахаар хүн бүр л олны жишгийг дагаад туух нь гарцаагүй. Гадуур хүмүүсийг яриаг тандваас Энхбаяр шиг муу хүн, МАХН шиг муу нам байхгүй. Тэднийг сайлж байгаа хүнтэй лав сүүлчийн хэдэн жил таарсангүй. Тэгсэн мөртөө л нам нь ч ялаад байдаг, өөрөө ч улам ахиад байдаг, сонин шүү.
Эх сурвалж: Баабар “Цагаан сар, Хар нулимс”
2 Сэтгэгдэл:
Hi Baika,
shashin ba zurhain yalgaag niitleleer gargaj irsen ni Baabar bv. Er ni ihenh shashin ni jinhene utgaaraa bol zurhai zurah, mereg tolog uildehiig tseerledeg. Budda-n surgaald ch, Bible-d ch.
MGL-d l shashin, zurhai ni holildson bdag ni oilgomjgui. "Zurhaich lam" gesen tomyolol bdag ni mon zohimjgui.
Zurhain tsaana business l baidag
hiih yumgui uls tiisheegee hoshuurdag ni tun oilgomjtoi!
Yun nuguu itgel unemshil mantai.