Thursday, February 07, 2008

Санжийн Баяр ном уншиж байна

Битүүний орой буюу Пүрэв гаригийн орой 25-р сувгаар “Танайд Хоноё” нэвтрүүлгийн Алтантүрүү Ерөнхий сайд С. Баярынд очиж хоносон нэвтрүүлэг гарлаа. Энэ нь манай төр засгийн тэргүүнүүд бараг анх удаа шахуу өөрсдийн хувийн амьдралыг ард түмэндээ дэлгэсэн хэрэг болов уу. Тэрбээр Их Тэнгэрийн аман дахь ерөнхий сайдын өргөөнд хэр зэрэг тохижиж буйгаа харууллаа. Ер нь энэ бүхнээс залхаад “гэртээ харьж нэг сайхан амрахсан гэдэг бодол сүүлийн нэг сарын хугацаанд орж ирэв үү” гэсэн түүний асуултад тэгэлгүй яахав, даанч тийм боломж байхгүй. Нөгөө олон хүмүүсийг дагуулаад, дохио энэ тэр болоод хэцүү л дээ гэсэн шүү яриа өрнүүлж байлаа.

Энэ нэвтрүүлгийг та нар үзсэн байх. Үзээгүй бол удахгүй хаа сайгүй тархах байх. Алтантүрүү түүнээс хоол идэж дуусаад, хажуу өрөөн (хоёр давхар харш нь хичнээн ч өрөөтэй юм, тоолсонгүй) –д орж, тамхиа татаж, десертээ идэж байхад нь Энхбаярын талаар асууж байх юм. Гэтэл Баяр “би хүмүүсийг хоёр л ангилдаг. Ер нь яахав янз бүрээр ангилж болох байх. Гэхдээ би ном уншдаг хүн, ном уншдаггүй хүн гэж л ангилдаг” гэж байна. Энхбаяр бол эхний категорт нь орох бөгөөд өөрөө бол ном унших гэж оролддог гэнээ.

Тэгээд цаад өрөөндөө ороод одоо уншиж буй номоо харуултал “Ken Warren Teaches Texas Hold ‘em” гэдэг мөрийтэй покерын ном байгаамаа. Америк яваад ирсэн нэг найз нь саяхан бэлэглэсэн гэх шиг болсон. Энэ ном нь цэвэр тэр тоглоомыг заасан гарын авлага юм. Үүнээс миний хувийн дүгнэлт бол:
- Баяр ном уншиж байна.
- Баяр мөрийтэй тоглох ном уншиж байна.
- Баяр мөрийтэй тоглохыг сурч байна.
- Баяр мөрийтэй тоглож байна гэсэн дүгнэлтүүдэд хүрч байгаа юм.

Мэдээж тэр техникийг нь дэмий сураад байхгүй л байгаа л даа. Хажуугаар тоглох нь гарцаагүй. Хамаагүй түүнийг хөзөр тоглолоо гэж буруутгаж байгаа юм биш. Бас түүнийгээ тайлбарлаж (зөвтгөж) байгаа нь их сонин. Над шиг улс төрд байдаг хүнд тэр арга техникийг нь сурахад их хэрэгтэй гэсэн шүү юм ярьж байгаа юмаа. Покер бол миний мэдэхээр нөгөө хүмүүсээ зальдаж, чулуу хөөлгөж, тэднийгээ монждог, өөрөө хонждог тийм л тоглоом байлтай. Үүнийг улс төрд өөрөөр ашиглах арга байхгүй.

Манай ерөнхий сайд ном уншиж байна. Молодец. Манай ерөнхий сайд покер тоглож байна. Тоже молодец. Манай ерөнхий сайд улс төрөөр покер тоглож байна. Ну погоди, Санж Баяр!

3 Сэтгэгдэл:

Anonymous February 7, 2008 at 5:58 PM  

logical arguments - implications - nu pogodi! good eyes of u

Anonymous February 11, 2008 at 1:40 PM  

Ger bulee avch yavj chadahgui negen
uls ornyg avch yavna gedeg...?

Anonymous February 11, 2008 at 1:58 PM  

Bayar uu? Bayar yu hiij chadah ve gej uu? Za, neg iim maygaar dugneye! Huviinhaa amidrald yaj
handdagaaraa ulsynhaa asuudald handval udahgui bid salah biz dee?! Tiim uu? Ugui yu?

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш