Монголыг Албаар Мартав уу?
Хятадын Үндэсний Жуулчлалын Агентлаг нь тус улсын Засгын Газрын хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд өөрийнхөө албан ёсны вэбхуудасны эхний нүүр танилцуулган дээр “Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь газар нутгын хувьд дэлхийн гурав дахь, хүн амын хувьд хамгийн томд тооцогдоно. Нийт газар нутаг 9,6 сая км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, хүн ам нь 1,2 миллиард. Хятад улс нь хэдэн зууны турш Солонгос, хуучин Зөвлөлт Холбоот Улсууд, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Сикким, Бутан, Бирм, Лаос болон Вьетнам улсуудтай хил залгаа оршсоор ирсэн” гэсэн танилцуулга байх юм. Та үүний англи дээр уншихаар бол дараах линк дээр дарна уу. http://en.cnta.gov.cn/lyen/index.asp
Харамсалтай нь тус улстай хил залгаа оршсоор ирсэн, газар нутгын хувьд хамгийн урт газраараа хиллэдэг хойд хөрш болох Бүрэн эрхт, тусгаар тогтнолт Монгол улсыг дурдалгүй өнгөрсөн байна. Энэ нь яавч нэг хариуцлагагүй нөхрийн болчимгүй алдаа болох нь ойлгомжтой. Энэ тухай аль хэдэн жилийн өмнө бичиж байсан ч эргээд орсон эгээ л хэвээрээ байх юм. Их гүрний энэхүү дээрэнгүй үзэл нь эргүүлээд дэлхийн соёлт ард түмэнд Монголын тухай буруу зөрүү ойлголтыг өгсөөр байна.
Тус байгууллагад эсэргүүцлээ илэрхийлэн, ядаж имэйл илгээхийг хүсч байна. Энэ байгууллага нь олон газар салбартай бөгөөд чадах чинээгээрээ үг хүргэхийг хүсч байна. Та оршин суугаа газартайгаа ойрхон байгаа салбарыг нь мэдэхийг хүсвэл дараах линкээр ороорой.
http://www.cnta.com/lyen/2cnta/overseas.htm
0 Сэтгэгдэл: