Ингэмээр байгаа юм аа

Veritas vos liberabit!

Мянганы Зууч хэмээх том мөртөө учир битүүлэг нэртэй өрөвдмөөр сонин байх. Бас болоогүй 2003 оны шилдэг сонин, 2004 оны шилдэг нийтлэлийн бодлоготой сонин, 2005-2007 онуудын Топ сонин өргөмжлөлт үндэсний чөлөөт хэвлэл гээд байгаа юм даа. Хуучнаар бол Д. Сүхбаатарын одонт, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт гэдэг шиг л юм байгаа юм.
Өнгөрсөн зун хотоос хэдэн сонин ирсэнийг гар дамжуулан уншиж байсны дотор энэ зууч гэдэг сонины нэг дугаар нь байх бөгөөд зарим мэдээ нь нэг л танил аа. Бүр гайхаад байсан www.mongolmedee.net сайтаас маань таван мэдээ, материал хуулаад тавьсан байдаг байгаа. Тэгэхдээ бүр эх сурважлийг нь ч дурдсан юм байхгүй. Бүр гайхах ч шиг, уур хүрэх ч шиг. Монголд ирэхдээ бүр зориудаар тэр сонинг нь дүүрч ирээд сонины газар тавьж оров оо. Нэг намхан охин эрхлэгч нь юм гэнэ. Ийм учиртай байгаа юм аа гэж хэлээд бусад дугааруудыг нь хартал пөөх манай гараар орсон мэдээ зөндөө, бүр Даяар Монголын хийсэн ярилцлагыг хүртэл өөрийн юм шиг ичих ч үгүй наасан байгаа юм даа. Бүр гомдмоор, энэнийхээ учрыг нь олоорой гээд олон ч юм ярилгүй гараад явчлаа.
Хэд хоногын дараагаар утасдаад манайд дадлагаар ажиллаж байсан оюутан охин ингэсэн байна. Арга хэмжээ авлаа, уучлаарай гэх зэрэг хэлэв. За яахав, хаяв. Гэтэл дахиад л нэг дугаар дээр нь нэг юм маань явж байхаар нь болиорой гэсэн утгатай SMS явуулав. Гэтэл саяхан бас нэг мэдээг http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=86137&catid=2255 тавьсан байхаар нь бүр тэссэнгүй. Энэ мэдээний эх нь http://mongolmedee.net/index.php?option=com_content&task=view&id=824&Itemid=29 энд байна л даа. Ямар ч үг үсгийн алдаагүй хуулах мөртөө эх сурвалжийг нь мартсан байгаа юм, муу луйварчид.
Тэд үнэхээр ийм мундаг сонин байгаад захиалгаас болон сурталчилгаанаас мөнгө олдог, тэгээд сонины талбайд гарсан мэдээ нийтлэлээ үнэлүүлэн, бас сарын цалин гэж нэг юм авч байдаг. Гэтэл ийм балиар аргаар сэтгүүлч хийж болохгүй л дээ. Тавиад очлоо, эртээд. Нэг цэвэрхэн залуу сууж байна. Урд нь харсан ч юм шиг. Хэллээ дээ, ийм учиртай гэж. Гэтэл би энэ сониныг эхнэртэйгээ нийлж гаргадаг байж байгаад би өөрөө төрийн ажилд ороод, эхнэр бас өөр компанидаа анхаараад, энэ ажлаа жоохон цалгардуулсан байсан, одооноос эргэж авах санаатай гэдийн. Тэгээд учрыг нь олоод утасдий гэж байна. Хэллээ дээ би, наадах чинь үнэн инээдтэй шүү гэж. Тэгээд л гарлаа. Өөрөөр Мянганы Зуучийг муулах, гутаах ямар ч санаа алга.
Сэтгэгдэл бичих(0) Сэдэв нь: Ёгтлол
Саяхан Авилгатай Тэмцэх Сэтгүүлчдийн Клубээс Солонгос улсын казинод мөрийтэй тоглож, мөнгө алдсан 14 монголчуудыг огноотой нь, мөнгөний дүнтэй нь зарлалаа. Зөвхөн эдгээр 14 луйварчдын казинод тоглосон мөнгийг нь нэмж үзвэл 17 981 109 074 вон буюу монгол мөнгөөр хөрвүүлбэл доод тал нь 22 296 575 251.76 болж байна. Энэ нь 22 тэрбумаас илүү төгрөг юм. Гэтэл цаана нь өчнөөн луйварчид өдий хүртэл тоглосоор байгаа.
Эдгээр ноён луйварчидын нэгээс бусад нь бүгд А, Д буюу Албаны, Дипломат ногоон паспортуудтай байгаа юм даа, дуракууд. Тэр Дамбын Хишгээ хүртэл ногоон паспорттой. Мэдэхээс Мянганбаяр бол Монгол Алтынхаа алтыг тушааж, мөнгийг нь бэлнээр өвөртлөөд л Сөүл рүү нисдэг гэсэн.
Саяхан Чингэлтэй дүүрэгт 75 хүүхдийн цэцэрлэг нээгджээ. Энэ цэцэрлэгийн зардал нь 176 сая гаруй төгрөг болж байгаа бөгөөд хөөрхий зайлуул Засгийн Газар нь Европын Холбоо, Английн Хүүхдийн ивээх Сангийн тусламжтайгаар “хамтран” байгуулсан байгаа юм. Тэгвэл дээрх хүмүүсийн зугаа цэнгээнийхээ зөвхөн талд нь зарцуулсан мөнгийг үзэхүл даруй 126 ийм хэмжээний цэцэрлэг барьж болох бөгөөд нийтдээ арваад мянган хүүхэд цэцэрлэгтэй болно гэсэн үг. Мэргэн уншигч та шийд.
Эх сурвалж: Ардчилал сонин, olloo.mn
Доорх хоёр зургийг харьцуулан харах аваас адил төстэй зүйлс адилхан харагдана. Эхнийх нь тэртээ 1965 онд авсан зураг бол нөгөөх нь түүнээс 39 жилийн дараа авсан зураг байх. Али аварга ч залуухан байж дээ.
Энэ нь 1965 оны 5 сарын 25 буюу хүнд жингийн Сонни Листон урд нь нэг удаа тулж байсан залуу Кайсиус Клэйтэй тулах болов. Эхний тулаанд нь Клэй хэмээх залуу ялсан байдаг. Харин энэ удаа тэрбээр бие зузаарч, хүч нэмсэнээс гадна нэрээ Мухаммад Али хэмээн өөрчилсөн байлаа. Энэ тулаан Мэйн мужийн Льюистон хэмээх жижиг хотод болсон юм. Тоглолт үргэлжлээд ердөө хоёрхон минут өнгөрч байхад л тоглолт дууссан юм. Али өрсөлдөгчийнхөө эрүүнд нь баруун гараараа дороос хүнд цохилт хийн, нам унагаасан юм. Энэ мөчийг фото зурагчин авч мөнхөлсөнөөр дэлхийн спортын гэрэл зургуудын хамгийн шилдэгүүдийн нэг нь зүй ёсоор болсон билээ. Хэдийгээр олон хүмүүс энэхүү тулааныг “хулхи” болсон гэж үздэг ч, өөрийгөө “Бүх үеийн хамгийн шилдэг нь” хэмээн тунхагласан Алигийн хувьд бас нэгэн ялалт нь байлаа.
Энэ нь 2006 оны 9 дүгээр сар. Дэлхий энэ хүүгийн тухай хэзээ ч сонсохгүй байх боломж маш өндөр байлаа. Монголын жирийн нэгэн гэр бүлд төрсөн Дагвадорж, сумо хэмээх мань мэтдээ цоо шинэ спортод хөл тавин, эр бяр, арга ухааныхаа хүчээр агуу их гүрний аварга хэмээх цолоо 18 дахь удаагаа батлан буй нь энээ.
Али Аса хэмээх хоёр их хүчтэний эр бяраа гайхуулан байх үеийнх нь зургийг нь харьцуулан харах ахул адил зүйл ч байх бөлгөө.
Манайхан жаргалтай амьдрал, жаргалтай хос гэх мэтээр жаргал гэдэг үгийг хамгийн сайн сайхан, өөдрөг зүйлдээ хэрэглэдэг. Гэтэл түүний эсрэгээр нь энэ үгийг бас хэрэглэж болдог. Нар жаргах, амар сайхандаа жаргах гэх мэтээр.
Хар ухаанаар бодвол нар жаргахад харанхуй/айдас авчирдаг. Үлгэрийн төгсгөлийн амар сайхандаа жаргаваа гэдэг хэсгийг нь гуйвуулан тайлбарлах аваас хоёулаа хамтдаа сайхан байж байгаад төгсөвөө гэсэн болчино. Яагаад жаргал гэдэг үгийг ийм сайхан зүйлд зориулсан юм бол? Хэрэв үгийн үндсээр нь хөөх юм бол жарга- болох байх л даа. Тэгээд үүнийг чинь эхэлж байгаа, мандан бадарч байгаагаар ойлгох уу, замхарч байгаа, доошилж байгаагаар тайлбарлах уу?
Жишээ нь жаргалтай амьдрал маань жаргажээ гэвэл юу гэж ойлгох уу? Нэг үг ийм эсрэг тэсрэг хоёр утгыг илэрхийлэх өөр жишээ байж болох уу? Just wondering...
Готовын Аким гуайг би сэтгэлээсээ хүндэлж байдаг цөөхөн хүмүүсийн нэг. Зунаас хойш намайг номын сандаа орчих гэж хоёр асууж үзээд, сая бол бараг загнах янзтай. Удахгүй Чингисийн тухай нэг номоо хэвлүүлэх гэж байгаа юм байна. Тэгсэн орчуулагч, гүүш хүн гэдэг ондоо юм аа. “Genghis Khan: Life, Death and Resurrection” гэдэг Жон Мэний номыг мань нь бол “Чингис Хаан: Амьдрал, Үхэл, Дахин Амилалт” гэх мэтээр орчуулж байхад Аким мэргэн “Чингис Хаан: Амьдарсан нь, Хальсан нь, Амилсан нь” гээд л орчуулж байгаа юм даа. Ёооё, ёстой хэлэх ч үг алгаа. Би бас түүнийг нь өөриймшүүлчих санаатай, Сайнаад болохоор “Амьдрахуй, Халихуй, Амилахуй” энэ тэр болгочихжээ бас.
Арваа төгсөөд удаагүй байхдаа анхныхаа сонинг гаргаж, тэр үедээ бол тун додигор амьтан явж байж билээ. Түүгээр зогсохгүй бас англиас, оросоос худал үнэн ч гэсэн орчуулга хийчих санаатай. Нэг сонингынхоо дугаарыг аавдаа үзүүлж, магтаал урамшууллын үг сонсчих санаатай, англиас орчуулсан хэсгээ үзүүлэв. Аав ч овоо доо гэсэн байртай үзэж байснаа дууддаг юм аа. Аав орон дээрээ хажуулаад, би хажууд нь сөхөрч суугаад орыг нь хоёр тохойгоороо түшинэ. Ер нь би аавтайгаа ийм байрлалтайгаар олон ч зүйл сонссон доо. Тэгсэн “модоор хийсэн байшинг юу гэдэг юм бэ?” гэдгийн. Гайхаж орхив. Юуг асуугаад байгааг нь хартал улаан тогооны бариул чинь wooden house гэдэг үгийг “модоор хийсэн байшин” гээд хусчихсан байгаа юм даа. Ядаж модон байшин, ямаа минь ээ. Ээ дээ, тэгэхэд урам хугараагүй, харин ч даан ч яавдаа гэсэн зэмлэлийг зуугийн хадаастай хамт толгой дундуураа шааж байж билээ. Аав бол тэгээд сайн байна ч гээгүй, болоогүй байна ч гээгүй л санагддаг юм даа.
…Speaking of billionaires, I remember this story that I heard about Andrew Carnegie, the steel baron:
“A man came to him and said, “Mr. Carnegie, you are the richest man in the world. Don’t you think you should share some of that?”
“Yes,” said Carnegie, surprising the man.
Carnegie then sent a note to his male secretary, who appeared in a few moments with a check for the caller in the amount of 32 cents. That number was derived by taking Carnegie’s wealth of hundreds of millions and dividing it by the population of the world.”
From “Speak Like Churchill, Stand Like Lincoln” by James C. Humes
Сэтгэгдэл бичих (1) Сэдэв нь: Шүүмж
WARSAW (Reuters) - A Polish man got the shock of his life when he visited a brothel and spotted his wife among the establishment's employees. Polish tabloid Super Express said the woman had been making some extra money on the side while telling her husband she worked at a store in a nearby town.
"I was dumfounded. I thought I was dreaming," the husband told the newspaper Wednesday.
The couple, married for 14 years, are now divorcing, the newspaper reported.
(Writing by Chris Borowski, Editing by Matthew Jones)
Сэтгэгдэл бичих(0) Сэдэв нь: Бяцхан өгүүлэмж
Eчигдeр Улсын Их Дэлгvvрийн номын тасгаар энэ тэрийг харж явтал том биетэй, хvрэн дээлтэй хvн явж байсан нь нeгee алдарт Арго байдаг байгаа. Хажууд нь eeрийнх нь талаар татах шахуу нэг хvvхэн явж байхыг тvvний эхнэр юм уу хамтран амьдрагч гэж таалаа. Тэр нь царайлаг байсныг дурдахгvй eнгeрч чадсангvй. Царай муутай, мангардуу мeртee цалин сайтай болохоор гэсэн шvv чeтгeрийн бодол тэрхэн зуур буудаг байгаа, хeeрхийг.
Мэдээж номнуудаа эргэж яваа бололтой. Тvvний номыг ч эднийхэн гvйлгээ сайта гэдэг юм билээ. Эртээд их дэлгvvр онгойход л тvvний сvvлд гаргасан нэгэн номыг нь авахаар баахан хvмvvс оочерлон зогсож байсан тухай хvргэн хэлж байна лээ. Тэднийг харах аваас хар бор ажилтай хvмvvс гэдэг нь харваас илт байсан тухай хэлж байсан. Гэтэл тэр ном нь хорин мянга гэлvv дээ их л аманд ахадсан тоо байна лээ.
Тэр яахав, араас нь дагасхийн хэдэн мeч явсанаа, амдаж очоод eeрийгee танилцуулж, нэрийн хуудсаа eглee. Тvvний “бvтээсэн” алаг буюу eeрийнх нь хэлсэнээр алаг тугны тухай л асуусан ухаантай юм. Тvvний тайлбарыг ойлгосонгvй, нэг гар бариад яг явах гэж байсан, дахиад л нэр асууж, аав ээжийн нутаг усыг асууж, дэлхийн дайнуудын тухай, хvний сайн муугийн тухай гээд л ер нь л ярихгvй юм байхгvй бололтой. Би юу ч ойлгоогvй гэдгээ тайлбарлья. Хvнд “comfort zone” гэж байдаг. Хэрэв тэр зоныг нэвтрээд ороод ирвэл нэг л эвгvй. Нeхeр Арго надад хэтэрхий ойртоод, тvvний амьсгаа vнэрлэх эрхтэнийг vрж, гэдрэгээ нэг алхам ухравч, Арго урагш хоёр алхам хийсээр, номын дэлгvvрийн буланд эхэлсэн бидний яриа явсаар vvдэн дээр тeгсдeг байгаа.
Юутай ч тэр надад утсаа eгсeн, хvрч ирээд уулзаарай гэнээ. Зав байгаад хvсэл байх аваас “Арго гэдэг агуу [эргvv] юм” хэмээн аль зун эхэлж байсан нийтлэлдээ нэмэлт материал болгох юм ч олдож магад.
Эртээд “Эргэн Дурсахуй” хэмээх их сайхан тоглолт vзлээ. UB Palace-ын хvйтэн хонгил шиг их зааланд болсон тоглолтын тайз нь тун даруухан. Нийтдээ 3000 илvv хvний суудалтай гэсэн, дvvрэн байлаа. Яг л залуу халуун байхдаа сонсож, дэрвэж байсан дуунуудыг танил царайнууд, яг л тэр vеийнхээрээ дуулах нь сэтгэлийг гэгэлзvvлж, дурсамж авчирна. Хонхын Энхбаяр, Шигтгээ Цогоо, Цэцэгийн Батболд, Номингийн Гантeгс, Цагаан Шeнийн Хvрэлбаатар, Айзам 2-ын Мeнхбаяр, Харшийн Баасандорж биш eeр нэгэн энерги ихтэй дуучин, Болорын Цэрэндаваа, Бурхан Зоригоо, Титэмийн Тайванбат энэ тэр гээд л ёстой мeн дee.
Анхны “Ая дууны жигvvр”-ыг vзэх гэж Спортын тeв ордонд алаан болж, цeм цохисон хаалгаар нь нэвтрэн орж байсан, Циркэд болсон Хонхын тоглолтыг vзэхээр бvдvvн Тамираатай хамт жvжигчдийн eрeeнд бvгж байсан, тэр тоглолтод циркийн том цонхыг хагалж, хэдэн хvн бэртэж байсан тухай дараа нь сонссон, Vйлдвэрчний Эвлэлд Шvvдэр хамтлагийн дуучин охиныг эргvvлэх санаатай ховор тэмдгээ тайзан дээр гvйн гарч зvvж eгeх мeртee хацар дээр нь vнсэхээ мартаагvй тэр л цаг, тvvний дараа найзын эргvvлж байсан хамтран дуулагч охин нь Мeнхбаярт сайн тухай сонсож байсан vе, Ялалтын талбай дээр болдог ардчиллын цуглааны урд эгнээнд нь гараад Хонх хамтлаг дуугаа дуулахад сэтгэл хeдeлсeндee болж, залуухан халуухан сэтгэл зvрх минь булгилан хeeрч, eeрийн мэдэлгvй хоолой зангиран ирж, сайн цагыг зeгнeн хvлээж байсан тэр л vе, Титэм, Бит Соно хамтлагийн тоглолтуудыг vзэж байсан vеvд гээд eeр хэн ч биш, харин надад vлдэх гэгээхэн дурсамжууд, энэ бол хvvхэд насны минь салшгvй нэгэн цаг vе байлаа.
Та нар минь яасан ч удаан хvлээлгэв дээ. Бага зэрэг таргалсан, толио суусаныг эс тооцвол дуу хоолой нь яг л хэвээрээ. Мэдээж амьдралын шаардлагаар, ажил тeрлийн улмаас ихэнх нь уран бvтээлээсээ хeндийрсeн бeгeeд ихэнх нь сайн дурын уран сайханчид байлаа. Гэвч тэрхvv хоолой, эрч хvч нь эгээ л хэвээрээ. Тэд ч их сэтгэл нь хeдeлсeн нь илт байлаа. Арга ч vгvй биз дээ, танхимд суусан хэдэн мянган хvн дуу болгоныг нь даган дуулж, дахиулж буй юм чинь. Тэгээд ч vзэгчид дандаа 30, 40 насныхан.
Дуунуудын нь ч яасан сайхан, уянгалаг мeртee зeeлхeн юм бэ дээ. Бодож байна аа, одоо vеийн vглэж дуулдаг хvvхдvvд 20,30 жилийн дараа тоглолтоо хийхээр болбол хэр зэрэг байдал орох болоо гэж? Бодвол vглэнэ гэж, шvлэг уншсаар байх болов уу. Тэднийгээ басч, шоолж байгаа нь биш боловч, vе vе гэж нээрээ eeр юм даа л гэж.
Энэ тоглолт, урд нь гарсан цомог тэднийг ч их урамшуулж, хeгeлж байх шиг байна. Эдний дунд орон шоронд орж алдаж эндсэн, бор юманд дуртай болсон улсууд гээд янз бvрийн л юм бий байх. Энэ тоглолтоо хeдee орон нутгуудаар тоглож, бас цаашдаа хамтарч уран бvтээл хийх, тоглолт хийх зэргээ ярилцаад авах хэрэгтэй. Магадгvй эд нар маань дуулахаа больсоноос, дуу зохиохоо больсоноос манай орчин vеийн дууны урлаг хэдэн жилээр ч гэсэн хоцорч яваад байгаа юм биш биз гэсэн хeнгeхeн хар тeрсeнee нуугаад яахав. Дахиад арван жилийн дараа та нар нэг тоглоорой, тэр vед манайд хорин мянган хvний суудалтай концертын танхим байх болтугай.
Америкчууд бол 15 секундын нэр тeр (15 seconds of fame) хэмээн vvнийг нэрлэдэг. Юу гэхээр ямар нэгэн vйл явдалд санамсаргvйгээр гэрч болох юм уу, зурагтаар зэрвэс гарах, хvмvvсийн анхаарлыг eeр дээрээ хэсэгхэн хугацаанд ч гэсэн тeвлeрvvлж чадсан vедээ энэ хэллэгийг хэрэглэдэг. Гэтэл миний 15 секунд бол эртээд Галлерей дээр гарсан Австралийн уугуул иргэдийн бvтээсэн бvтээлийн нээлт байгаа юм.
Олон хvмvvс ирээгvй л дээ. Зурагтынхан ч олон биш байлаа. Болж eгвeл тэднээс бултчих санаатай, eeрийгee од гээд бодчихсон маягтай л байлаа. Гэтэл тээр нeгee eнцгeeс дэргэд байгаа юм шиг татсан шиг байгаа юм. Гайтай юм шиг манайхан чинь яасан ч их мэдээ vздэг юм. Тvvнээс хойш танил олон хvмvvс зурагтаар харсанаа хэлж, зарим нь бvр зээлсэн мeнгee нэхэж утасддаг байгаа. (joke) Бvр нэг найз утасдаад чамайг чинь овоо нэр тeрeнд дуртай болж байгаа юм байна гэж бодлоо гэдэг юм байна. Би ямар “Манийгаа ав даа” гэж гуйсан биш.
За сая зурагнуудаа vзэж байтал дэвхэрсэн цовхорсон хэдэн зураг тааралдаж байна. Тэднээс хэдийг эвлvvлэн тавьлаа. Зун нь болохоор 2006 оны зун Хархоринд анх удаа очоод буцах замдаа Царцаа зааны дэвэлтээр дэвэн нисч буй шумуулыг далавчаараа цохин, барын буултаар бууж буй дасгал гэдэг нэртэй зураг бол удаах нь 2007 оны 10 сард орчим Eвeрхангай аймгийн Уянга суманд очоод буцах замдаа хийсэн Элээ шувуу элин нисэхдээ нуусан хумсаараа арсланг самардан, долоон гvзээ найман элэгний шулуун нисэлтийг гvйцэтгэх дасгал гэдэг нэртэй зураг байгаа юм. За за юу ч гэж биччихэв дээ.
Монголд ирээд сурсан олон зvйлvvдийн нэг нь утсаар ярихдаа ярих гэж байгаа юмаа эмх цэгцтэй, чeлeeтэй, гялс илэрхийлэх арга юм. Урд нь бол “eeр юу байна, сонин сайхан? Ажил сайн уу? Сайхан eвeлжиж байна уу? Алба eндeр vv? Гэрийнхэн сайн уу? Танай нeгee ангид байсан нeгee хэн сайн уу? Eчигдeр орой тэгээд яасан бэ?” гэх мэтийн сунжирсан юм ярьдаг байсан бол Мобиком, Скайтел зэрэг гар утсаар дамжуулан мeнгe хvvлдэг байгууллагуудын ачаар тов тодорхой яриад л утсаа таслахад 1:00 гэж байгаа юм чинь. Маньд нь ямар 9911 зэрэг нэр тeрийн баталгаатай мундаг дугаар байх биш. Зvгээр ч юм уу? Гэхдээ л зарим хvмvvс Баяртай ч байхгvй нэг минут нь дуусчих гээд утсаа шидэхэд нь vнэн уур хvрмээр. Хeнжлийнхee хэрээр хeлee жийж, утасныхаа хэрээр амаа ангай гэж...
Тегселийн оронд: гэхдээ л нехерлел, итгэлцэл гэдэг нэг минутын телбереес илvv vнэтэй шvv, найз нараа.
Наранхvvд vнэндээ eeлeх юм тун ховор; eeрийн гэсэн бизнестэй, хувьдаа машинтай, хувийн сууцтай, дороо ажилчидтай, дотроо бодолтой дориун гэгчийн залуу. Хот хvрээнд тeрж eсeн, хол газар эрдмийг сурсан тvvний араас шохоорхох охид хvvхнvvд шуудхан хэлэхэд зeндee.
Харин тэр Солонгоод хайртай, хайраа харин илэрхийлэхдээ тvvнд eнгeтэй eeдтэй гэсэн болгонд гар татахгvй авч бэлэглэнэ. Солонгоо ч тvvний eгeх энэхvv гэнэтийн бэлгэнд vнэн цочирдож, чин баясана. Гэвч тэр Наранхvvгийн Tiffany бриллиантан ээмэг, зvvлтний хослол, Louis Vuitton, Burberry, Prada, Zegna гээд л аль eнгeтэй eeдтэй бараа бvтээгдэхvvнийг бараан зах дээрээс бус байгаа улсаас нь худалдаж бэлгэнд eгсeн болгоныг огтхон ч хэрэглэдэггvй байлаа. Наранхvvд бол энэ сонин биш. Хамгийн гол нь Солонгоог тэрхэн зуур л алмайралд оруулж, эргэн тойрныхонд eeрийнхee чадлыг харуулах нь гол юм. Энэ мeчийг ирэх бvрт тvvнд ер бусын сайхан сэрэл тeрдeг байсан гэдэг.
Тэдний харилцаа гурван жил хагас vргэлжлээд байсан тэр мeчид Солонгоо нэг удаа “Наранхvv, би чиний eгсeн бэлгvvдэд дуртай. Чамайг надад бэлэг eгeхeд ч дуртай. Vvнийг чинь надад зориулсан хайрын илрэл хэмээн хvлээн авдаг. Харин ямар ч бэлгээс илvvтэйгээр чамаас ирэх eчvvхэн тeдий ч гэсэн хайр энхрийлэл, хvндлэл надад чухал байсан юм шvv. Уучлаарай, чиний eгсeн бэлэгнvvд миний хувьд ямар ч vнэ цэнэгvй. Бэлэг хэзээд vнэгvй байдаг ч гэсэн vнэ цэнээ алдсан бэлэг гэдэг тvvнээс хувь илvv хeeрхийлeлтэй буюу. Би тэднийг хэзээ ч eeртee наахыг хvсээгvй. Тэдэнтэй хамт чиний eчvvхэн тeдий ч хайр дагалдаж ирдэггvй тул
би бvгдийг нь харанхуй eрeeндee хадгалчихсан. Хэрэв чамд дараагийн чинь хvнд хэрэгтэй бол би дуртайяа гаргаж eгье. Хэрэггvй хэмээн хэнэггvй зан гаргавал би Хvйсийн Тэгш Эрхийн Тeв хуучин муусайн хувцас цуглуулж байгаа гэсэн, тэднийд хандивлая даа” гэсэн гэдэг.
http://www.stoptrafficking.mn/
Эртээд би нэг юман дээрээ Улаанбаатар хотын унхиагvй байдлыг хараад статусаа гээмэр гээд хараасан. Тeрсeн нутгаа vvнээс илvv муу хэлнэ гэж юу байхав. Гэхдээ л Сevлийн гудамжаар таксинд суугаад явж байтал бeглeрeл vvсээд, за даа гацаанаас мeд гарахгvй нь дээ гэсэн шvv юм бодож байтал ашгvй гайгvй. Гэтэл тvгжрэлийн гол буруутан нь замын тэхий голд нь гуч гаруй цэвэрлэгээний оранж хувцастай хvмvvс замын цас нvдээд зогсож байдаг юм даа.
Хeeрхийс дээрээс нь vvрэгдсэн байх л даа. Манай замын цэвэрлэгээний арми ихэнх нь хижээл насны хvмvvс байдаг гэдгийг та анзаарсан уу? Тэгээд бас болоогvй гурван эгнээ замын бараг хоёр машин зэрэгцэн явах замыг нь хаагаад зам цохиж байгаа юм даа. Бид ажлаа хийж байгаа бол бусад нь яахав гэсэн сэтгэлгээ хаа сайгvй байдгийн нэг бяцхан жишээ. Ядаж л машин дайрах вий, машин шvргэх вий дээ. Машинууд нь гэж eвлийн дугуй бvv хэл байгаа дугуй нь элэгдээд, хаа сайгvй гулсаж байдаг. Come on, бид чинь бvрэн эрхт нэг улсын НИЙСЛЭЛ хот шvv дээ. Ийм жоохон газрын цасыг нь орсон даруйд нь хусаад арилгачих машин байхгvй байсаар саяхан л авсан гэж байгаа. Хэрэв Улаанбаатарт хоёр гурван eдeр дараалан цас ордог бол зам бол явах юмгvй болно гэдгийг бид мэдэж байгаа. Зvгээр нэг хялмаалсан цас нь мeстeж орхиод дараа жилийнхээ гурав дeрвeн сар хvрч байгаа юм чинь.
Эртээд нэг таксины жолооч ухаант ах хэлэхдээ иймэрхvv ажилд тэр цэргийн ангийн хэдэн баагийнуудыг дайчлах хэрэгтэй гэж байсан. Нээрээ тийм шvv. Ойрын хэдэн жил дайн хийхгvйгээс хойш, бас дайн хийсэн ч тэдний хэрэг vгvй тул, тэгээд ч нэг жилийн цэрэгт унших бичих, алхах гишгэх, хоолоо зeв идэх, ороо хураах зэрэг арван жил, аав ээжийнх нь дутууг гvйцээн, засан хvмvvжvvлэх анги байснаас бага ч гэсэн хотынхоо хeдeлгeeнд нэмэр болгож, нийгэмд нь оруулах хэрэгтэй. Хуучин барилгын цэрэг энэ тэр гээд ядаж хэдэн тоосго зeв eрeхийг заадаг байсан шиг байгаа юм. Уг нь бол инээдтэй л дээ. Цэрэг гэдэг уг нь эх орныхоо хилийн дархан байдлыг хамгаалж, эх орныхоо тeлee амиа eгдeг байтлаа цэрэгт яваад ирсэн гэсэн чинь байшин бариад л байдаг. Гэхдээ улс бас ухаантай, баахан цэргээр vнэгvй хeдeлмeр эрхлvvлж байсан байгаа юм даа.
Хот хавийн хэдэн цэргийн холбооны, их бууны энэ тэр гэсэн ангиуд бол одоо юу хийнээ. Их бууны анги нь эртээд бэлтгэл хийж байгаад нэг онгоцыг буудахаа алдсан гэсэн. Тэр цэргvvд халагдсан ч гэсэн хэзээ ч их буугаар буудахгvй л байхгvй юу даа. Одоо чинь шал eeр тeрлийн дайн хийдэг болоод байгаашт.
Сая сувагаа сольж байтал С1 сувгаар “Буруутан нь хэн бэ?” гэсэн маягийн нэг нэвтрvvлэг явж байх юм. Тvvгээр мэргэжлийн хяналтын газрын дарга байсан Батбаатар архинд хордоод эдгэрсэн нэгэн залуугийн эмнэлгийн орны хажууд радио телевизийн нvсэр багтай очих мeртee “за архи уух ямар байна? Чи хэл л дээ” хэмээн зандарч байх юм. Гэтэл орон дээрээ суусан eнeeх залуу “ямар ийм юм болно гэж мэдсэн биш. Зvгээр л баяр ёслол гээд л амссан чинь ийм болчихлоо” гэж байна. Eeдeeс нь уба харин “чи архийг буруутгаж чадахгvй байнаа даа” гэх маягийн яриа гараад eнгeрлee. Юу билээ л гэж бодлоо.
Нeгeeх нь улаан архичин биш нь харах царайны. Хvн бvр л, тэр тусмаа монгол хvн бvр, тэр дотор Батбаатар оруулаад шинэ жилийн баяр гээд жоохон амсаа л биз дээ. Уусан хvнийг нь буруутгаад суудаг яасан арчаагvй дарга вэ энэ чинь. Арай л байна даа. Огцорсон нь яамай. Харин дараагийн дурак нь бас илvvгvй юм байвал яана даа.
Хэд хоногийн архины хорио тавигдаж, эрчvvд дэлгvvр орохдоо дахин дуртай боллоо. Хаа газрын архи зарж буй дэлгvvрт орох юм бол хэд хэдээрээ, бeeн бeeнeeрee эрчvvд Цагаан сарын бараагаа цуглуулж байгаамуу гэтэл нeгee муу архиндаа шvлэнгэтэх нь эмгэнэл. Хэдэн eдeр гэмт хэрэг буурсан хэмээх таатай мэдээ сонсогдсон ч eнeeдeр Тамирын хэлж буйгаар хvчингийн хэрэг, дээрмийн хэрэг eссeн сурагтай. Энэ дуракуудыг ингээд л архиар нь угжаад сууж байх ёстой юм уу. Эртээд бас хорионы vед таксины жолооч хэлэх нь Улаанбаатарын eмнeх хvvхнvvд язганаж, хамгийн гvйлгээтэй байсан сурагтай байсан.
Эрчvvд ингээд уух юмгvй болохоор хийх юмгvй болдог байх даа. За мэдээж эхнэр, хvvхэдтэйгээ мэдээж ярих юм байхгvй. Ярих юм байвал хорио тавигдсан хойно л, бага ч гэсэн халж байгаад уур уцаараар бvхнийг тэдэн дээрээ асгах тeлeвлeгeeтэй. Хоорондоо уулзаж суугаад хуурай л бол юугаа ч ярихав дээ.
Тэд энэ архийг ууснаар арав илvv хvмvvс vхсэн шvv гэсэн ямар ч харгvйгээр цааш нь гудрах нь гутамшигтай. Энэ архи зvгээр болов уу гэсэн eчvvхэн тeдий ч гэсэн эргэлзээ тэдэнд байдаг болов уу? Сая Р. Чойном гэдэг лут хvний шvлгvvдийг эргvvлж байтал “Орчлонд, огт архигvй бол сайханаа гэжОлон эхнэр санааширч явдаг байх даа
Олон харцуул тэгвэл, уйтгар гуниг тайлах юмгvй болоод
Оронд нь эхнэрээ зодож эхэлбэл сайхан уу даа” гэсэн “учирлал, бодлогоширол” дvvрэн шvлэгэрхvv юм бичсэн байгаа юм. Яавч нeхeр бол нэг бол согтуудаа, эс бeгeeс шартаж eглee босоод эхнэр юм уу хамт амьдарч байсан хvvхэн нь vглээд байхаар нь vсэрч очоод цохиод авахын оронд чаддагаараа vзэг цаасаа шvvрч аван, гадагшилсан болов уу.
Ер нь Чойномд архины тухай олон шvлэг байдаг. “Архи ууж суугаа хvн бусдын алдааг ч бvv хяна, оноог ч бvv дvгнэ. Хvний биш, гагцхvv eeрийн чинь амьдрал хvйтэн лонхон дотор, eмнe чинь байгааг сана!” гэх буюу
“Хамаг бvхэн хаалттай
Хатуу чанд заалттай
Солгой хeгжим шиг vед
Согтуурах шиг жаргал алга!” хэмээн тэртээ 1967 онд бичиж байсан байгаа юм. Мэдээж согтуудаа л бичсэн байгаа. Тvvний нийгмийн тэрс vзэлтэн хэмээн хавчин гадуурхаж, орон шоронд хорьж авъяас билгийг нь vгvйсгэх мэт байсан нийгэмдээ мэдээж гомдсон шаралхах нь мэдээж боловч бас л энэ сайхан задгай авъяасыг дэмий шахуу шатаасан нь бас л харамсалтай. Тvvний шvлэг найраглалуудыг эмхэтгээд 1990 онд “Сvмтэй Бударын Чулуу” хэмээх ном гаргасан нь тэр vедээ бэстсэллэр болж байсан юм шvv. Эхний хэвлэлт нь 50,000 ширхэг, тус бvр нь 15 тeгрeг. Дахин хэвлэсэн эсэхийг мэдэхгvй. Одоо ч номтой айл болгонд шахуу л харагдаж байдаг.
Киног ер нь юугаар нь сайн гэх вэ? Хэн тоглосоноос шалтгаалах уу, хэдий хэрийн мeнгe тeлсeнeeс шалтгаалах уу? Эс бeгeeс та тэр киноноос ямар нэгэн зvйл сурсан юм уу эсвэл сэтгэл хeдлeeд уйлсан учир уу? Юутай ч бид киног vзэхдээ eeр eeрийн хvсэн хvлээж байгаа нэг тийм тодорхой шалгуур байдаг шиг байгаа юм. Тэгээд л тэр киног vзэхдээ яг л тийм сэтгэлээр хандах бeгeeд нэг бол тvvнд нь хvрэхгvй, vгvй бол бvр даваад явчихдаг.
Харин миний хувьд киноноос олон зvйл сураад байдаггvй. Энэ бол миний хувьд зvгээр л зугаа цэнгэл, чeлeeт цагийн зvйл юм. Би кинонд дуртай, кино ч намайг голдоггvй гэж боддог. Зарим хvмvvс киног vзэхдээ хэт гvнзгий бодолд автан гол дvрийн хэлсэн vг болгоны цаана нэгэн гvнзгий философи байгаа мэтээр хvлээн авч, тэгээд тvvнийгээ eeрийнхeeрee тайлбарлана. Буруу ч биш л байх л даа. Гэхдээ дахин хэлэхэд кино бол миний хувьд eeрийгee хeгжeeх зvйл болохоос хeгжvvлэх зvйл нэг их биш гэж боддог.
Надад олон зvйл заасан кино гэвэл Forrest Gump л байх шиг байна. Америкийн сvvлийн хэдэн жилийн тvvхийг учир мэдэхгvй байхад тэр чигт нь зааж байсан шиг байгаа юм. Дараа нь коллежид ороод, нээрээ ийм явдлыг чинь Том Ханкс ингэж харуулсан байж ээ гэж.
Дараагийнх нь бас Стивен Спилбергийн Schindler’s List байна. Тэр vед юу болж байсныг vнэн сайн харуулж чадсан гэж боддог. Энэ киног vзсэнээр дараа нь коллежид ороод Holocaust-ын тухай илvv судлах, Уошингтон Ди Си ороод хамгийн тvрvvнд Холокостын хэлмэгдэгсдэд зориулсан музей vзэхэд нeлeeлсeн гэж боддог.
За тэгээд бага сага сурсан зvйлс байдаг л байх л даа. Жишээ нь Hitch байна. Харин миний ажигласнаар бол манайхан гадаадын кинонуудаас ихэвчлэн хараалын vг хэллэгийг нь яасийм гэмээр тvvгээд цээжилдэг юм шиг байгаа юм. Цээжилнэ гэснээс, манайхан цээжиндээ оюун ухаан нь байдаг гэж бодсон уу яасан хэмээн Цэнддоо ах Соёлын Довтолгоон номондоо eгvvлсэн шиг байгаа юм. Харин миний бодлоор бол цээжин дотроо нэг их том процессортой гэж ойлгосон шиг байгаа юм. Тэгээд л тvvндээ янз бvрийн юм тогтоох болбол толгойндоо хийчихсэн гэвэл лам багшдаа савхдуулах гээд байдаг. Яасан гэсэн чинь толгой нь нээх жоохон, юу ч багтахгvй оргиод, хамгийн томоор нь цээж гэдэг байсан шиг байгаа юм. Тэгээд ч манайхан ханхар цээжтэй эр, том цээжтэй эм хоёрт нугасгvй дуртай гэдэг нь ийм учиртай гээд л халуурч байна. Би уг нь нэг киноны тухай ярих гэж байсан. Дараагийн бичлэг дээрээ яринаа.
Харин киноны зарим vйл явдлууд нvдэнд vзэгдэж, зvvдэнд ирэх нь хvртэл бий. Минийхээр бол бvх vеийн биш юм аа гэхэд шилдгvvдийн нэг нь Clint Eastwood хeгшиний найруулсан Mystic River хэмээх триллер кинонд Sean Penn-ий бvтээсэн дvр байгаа юм. Ялангуяа тvvний “Is that my daughter in there?” хэмээн хашгиран хэдэн цагдаатай ноцолдож байгаа хэсэг бол vнэн vнэмшилтэй, зvрх зvсэм болсон. Энэ дvрээрээ ч Оскар авсан. Тvvнтэй дараа нь нэг eглee Аризонагийн нисэх буудал дээр нэг онгоцонд сууж таарсан. Хэн ч тэрхvv алдартай дvрийг бvтээсэн жvжигчин гэж хэлэхээргvй юм, vс нь eрвийсeн, хиртэй куртктэй, миний eмнe кофенд оочерлоод зогсож байсан. Тvvнтэй очиж яриа eдeхийг хvссэн ч яг тvvний урдхан нь дvv нь харамсалтайгаар амиа алдсан таараад тэгсгээд eнгeрсeн санагддаг юм.
Бас л хэдэн жилийн eмнe vvнийг бичиж байгаад орхисон байгаа юм. Юу ч гэсэн энд паарклчихий.
Манай улсад хэн ч тоохгvй мэт амьдралтай хэсэг бvлэг хvмvvс байх нь олны нvдэнд ил. Эхний хэсэг нь гудамжныхан буюу траншейныхан гэсэн тодотголтой улсууд. Эдний дийлэнх хэсгийг хvvхэд залуучууд эзлэх бeгeeд тэднээс нийгэм айна. Уг нь тэд гудамжинд тeрeeгvй, бас гудамжнаас тeрeeгvй билээ л. Бvгд л цагтаа энэ хорвоо дээр хvн болсоноо зарлан тунхаглаж, эцэг эх нь ч баярлахдаа Баяр, Жаргал, Сэргэлэн гэх мэтийн энэ дэлхийн аль л олигтой гэсэн болгоныг хамж шимж, бэлэгшээж нэрлэсэн бeлгee. Гэвч амьдрал тэдэнд шударга хандсангvй, эс бeгeeс тэд амьдралд шударга хандсангvй тул аргагvй гэр орноо орхин гудамжинд гарчээ. Энд тэд юу хvссэнээ хийнэ. Нэг хэсэг нь ар гэрийн аргагvй байдлаас болж, нeгee хэсэг нь баян тарган амьдралаа орхин, даяанчилж буй нь энэ. Тэд гэгээн цагаа eдрeeр дээрэм, хулгай хийн, биеэ vнэлж, хуулиас дээгvvр иргэд болжээ. Тэдэнд алдах юм байхгvй.
Дараа vе нь захаас аван олдох тул сурсан мэдсэн муу зvйлээ тэдэндээ заан vлдээгээд, eeрee шоронгын хаалга татахдаа “орон гэрээ сайн манахыг” сануулаад, удахгvй улам олон эрдэм сураад ирнээ хэмээн алга болно. Тэр хэлсэндээ ч хvрнэ. Удалгvй гарч ирээд улам л танхай, улам л хvнийг хайрлах сэтгэлгvй болсон байна. Саяхан гадаадын нэгэн жуулчин Улаанбаатарын тэнэмэл хvvхдvvдийн амьдардаг траншейнд орж vзээд, тэдний нэгнийх нь гарын шуу дээр байх шивээсийг хараад eeрийнхee шивээсийг ч тэдэнд vзvvлэхээр нvцгэн гараа гаргахад бvгдээр сониуч зангаар барьж vзэх бeгeeд нэгэн хvv бvр гараа хeндийрvvлэхийг ч огт хvссэн шинжгvй сууна. Тийм ээ, тэдэнд хvнийг мэдрэх мэдрэмж, сонсох чих, дэрлэх мeр хэрэгтэй байгаа нь юунаас илvv чухал. Тэднийг гудамжны, золбин, тэнэмэл гэхээсээ eмнe бидний мах цусны тасархай хэмээн хvлээн авахсан даа.
Миний vглэх гэсэн дараагийн сэдэв буюу нийгмийн мартагдсан хоёр дахь бvлэг хvмvvс нь бидний нэрлэж заншсанаар тахир дутуу иргэд. Америкад ирээд авууштай олон зvйл ажигласны нэг нь ийм иргэддээ хэрхэн анхаарал тавьдагыг та бvхэн анзаарсан буй заа. Хvмvvс олноор цуглардаг vзвэр vйлчилгээний газар, танхим гэх мэт газарт галын байцаагч шалгалт хийхдээ хоёр зvйлийг онцлон шалгах бeгeeд хэрэв тухайн газар нь гал гарсан vед ажиллах усны шvршvvр, хeгжлийн бэрхшээлтэй хvмvvст зориулсан цахилгаан шат, тусгай тавцан, бие засах газар байхгvй бол олон нийтэд vйлчлэх эрхгvй хэмээн vздэг билээ.
Миний бие зургаан жилийн eмнe “эрхтэн дутуу ард иргэдээ тахир татуу, хэлгvй дvлий сохор хэмээн тавлан нэрлэж болдогыг зeвхeн Монголд харж болно” хэмээн егeeдeх, учирлах хоёрын завсар бичиж байсан санагдана. Харин ашгvй саяханаас ийм иргэдээ “хeгжлийн бэрхшээлтэй хvмvvс” хэмээн албан ёсоор нэрлэх болсон нь vнэхээр сайшаалтай. Тэднийг бид эрхтэн дутуу дээр нь сэтгэлийн дарамтад оруулж, элдэв vгээр дайран доромжлох нь даанч зохимжгvй. Гэтэл тэдний дундаас биднээс илvv авьяастай олон арван хvмvvс байх нь эргvvлээд биднийгээ тахир дутуу болгож буй мэт.
Бид нар жоохон байхдаа юмханаар юм хийж идэж байсан санагддаг юм. Бидний vед чихэр, бохь энэ тэр гээд амттангууд ховор байлаа. Байсан ч vнэ ихтэй, ээжээ ааваа найрах уу л болдог байлаа. Тиймдээ ч “цаг цаг нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэсэн яриа гарсан болов уу. Энэ нь eлсгeлeн байсан гэсэн vг биш ч гэсэн амттан бага идсэнээс болоод том болсон хойноо дандаа ярвайж явдаг юмнуудыг харахад eрeвдмeeр. Чихэр нь багадчихгvй юу. Харин энэ удаа гарын доорх материалаар хийж иддэг байсан зарим жороо нэгэн найзтайгаа нийлэн “санах ойгоо” сэргээснээр хvргэж байна.
Ирис
Хийхэд маш амархан, материал бага шаардана. Ердee л хэдэн грам элсэн чихэр, бага зэргийн масло байхад болоо. Жижиг тeмeр сав олоод маслоо хайлуулаад, элсэн чихрээ дээрээс нь хийгээд хайлуулна. Элсэн чихэр нь хайлахаараа бор зууралдсан eнгeтэй болох бeгeeд бvрэн хайлсаных нь дараа сайтар хeргeeнe. Ингээд л эрээс маань бэлэн болно. Хэрэв энэхvv эрээсээ илvv романтик болгомоор байгаа бол элдэв дvрс энэ тэр гаргаж, иш модонд eлгeх, цайны халбаганд хатаах зэргээр элдэвлэж болно. Дээр vед эрээсээ хийх жижиг сав тэр бvр элбэг байдаггvй байсан бeгeeд халуун савны гадуурх тeмeр таг нь бол яг л зориулалтын юм шиг таардаг байлаа. Зарим айлд ороход халуун савных нь таг нь байдаггvй байсан нь ийм учиртай.
Харин энэ нь эрvvл мэндэд хэр нeлeeтэй, хэр их уураг, eeх агуулагдсан байдгийг сайн мэдэхгvй юм. Лав л шvдэнд сайн биш гэдгийг бид мэднэ. Дахин хэлэхэд энэ нь хааяа л хийж идэх ховор эд гэдгийг дахин санаарай. За залуу минь, одоо энэ лангуун дээр ёоз ёозоороо eрeeтэй байгаа ирис хэмээх багачуудын хорхойг нь гижигдсэн амттанг чинь ээж аав, ах эгч нар чинь иймэрхvv маягаар л гэрийн нeхцeлд vйлдвэрлэдэг байлаа шvv дээ.
Какаотой пирог
Энэ амттан бол жоохон vнэтэй босдог. Бас vнэн тэвчээртэй байх хэрэгтэй. Хэрэв тэгж чадах аваас салахын аргагvй гоё амттанг eeрee vйлдвэрлэх боломжтой. Пирогыг хийхэд лаазтай какао, хуучин жаран мeнгeний хэмээх жигнэмэг хоёр боодол байхад болоо. Одоо энэ Юбилейное ч болно доо. Эхлээд печениэ хоёр хоёроор нь хооронд vрж, vйрмэг болгоно. Хэрэв энэ нь ядаргаатай бол хэд хэдээр нь цаасанд ороогоод нvдэж vvрvvлэх Бага тойргын арга ч бий. Микрийн гэж бас нэг арга бий. Тэр нь жигнэмэгээ амандаа хийж, сайтар зажлаад буцаан гаргаж ирэх бeгeeд vvнийг чамд нэг их зeвлeмeeргvй байна.
За ингээд яаж ч яахав жигнэмэгээ vvрvvлсэн бол саванд хийгээд дээрээс нь какаогоо задлаад асгана. Хооронд нь сайтар хутгах бeгeeд бvр нойтон болгож болохгvй. Хоорондоо зунгааралдаад зуурмаг маягтай юм болж ирнэ. Тvvгээрээ бас л элдэв дvрс, eнхрvvш гэх мэт хийж болно. Маш амттай.
Бохь
Энэ бол маш аюултай бeгeeд эрсдэлтэй. Бохь хийх гурван янзын арга байна. Дээр чинь бохь дэлгvvрт зардаггvй. Байгаа ганц газар нь валютын дэлгvvрvvд бeгeeд тийш монгол хvн орох эрх байхгvй. Нeгee нэг арга нь Хийдийн (ХИД буюу Хvнсний Их Дэлгvvр гээд одоо энэ С1 ТВ-ын байр) цаахна зогсох панзчин нэртэй хvмvvсээс худалдан авах. Бас хэрэндээ vнэтэй. Нэг тeгрeг байсан санагдана. Тэд нар бол Чингис буудлыг барьж байсан Венгерийн мэргэжилтэнгvvдээс худалдаж авдаг байсан шиг байгаа юм. Тэдний байр нь яг манай хажууд байх бeгeeд аймаар гоё хувцастай, хeeрхeн эгч нар тэр байраар дандаа эргэлдэнэ. Нэг орой бvр нэг нь согтоод бeeн юм болж байсан санагддаг. Гэхдээ одоо бол энэ нь жирийн vзэгдэл тул чамд сонин биш. Тэгээд ч том хvмvvсийн асуудал, харин бид зeвхeн чихэр боов ярьж байгаа. Гэхдээ бас тэр эгч нар их гоё vнэртэй байсан санагддаг юм. Яагаад ч vнэрийг нь vнэртэх боломжтой болсон юм. За за бохио ярья.
Бохь олдвол тэр чинь мeнхийн юм. Биентэйгээ хуваана. Зажилж байгаа бохио шvv дээ. Орой унтахдаа хадгална. Одоо ч зарим улсууд ингэсэн байгаа харагддаг, хeeрхийс. Чихнийхээ ховдолд наан хадгалаад, хоолоо дуусаад дахиад зажилна. Ширээнийхээ доор, тeмeр орны арааманд гээд нааж хадгалж болох хаа л байна, тvvнд наана. Хэрэв vнэр, амт, eнгe нь гарсан байвал eнгийн харандааг бэрээткээр зороод, бохьтойгоо хольж eнгийн бохьтой болно. Ээ дээ, бид яасан ч их санаачлагч байсан юм бэ дээ. Маргааш зажилсан бохь алга болвол хeeрхeн дайн хийнэ. Бохь гэдэг бидний хувьд тийм л vнэтэй, нандин юм байлаа.
Eнeeдeр ч бохь гэдэг нь амны хeндийг эрvvл байлгах, шvдний завсар орсон eвдeл цeвдeлийг суга татан авдаг тvр зуурын хэрэглээ байх утга учраа ч олоогvй л байна. Ялангуяа дэгжин авгай нар амандаа бохийг хэдэн арван цагаар тас няс хийлгэн зажилах нь vнэн тамтай. Тэр бохь нь амных нь eмхий vнэрт хордоод, аманд орсон даруй шууд vнэрээ алдаад, одоо бол зvгээр л эрзээн болсон гэдгийг анхаарах ч сeгeeгvй, гудамж, олон нийтийн газар хаа л бол хаа жалир жалир гэнэ. Eмнeeс нь цаас аваад eгмeeр.
За ингээд хялбар биш ч гэсэн мeнгe тeлeхгvйгээр бохьтой болох хэдэн аргыг хуваалцья. Эхний арга нь тун энгийн. Хуучин сvрчиг хэмээх “духи”-нууд байлаа. Наташа, Новая Заря, Красная Москва гэх мэтийн нэртэй. Эдгээр сvрчигнvvд бол бидний дараагийн “хохирогч” нар болох юм. Тэдгээрийн эргэдэг таглааг нь аваад доторхийг нь харахад нэг жоохон цагаан пластик жийргэвч байгаа. Энэ нь vнэртэй усны vнэрийг нь гаргахгvй, тагыг нь бeх бат байлгах гэсэн эд л дээ. Тvvнийг нь хуруугаараа, зvvгээр янз бvрээр оролдоод татаж гаргана. Тэгээд л болоо. Тvvнийг угааж, арчихгvйгээр шууд амандаа хийн, хэдэн цагийн турш эрvvгээ чилтэл зажилна даа. Тэгж байтал чинь аяандаа сайхан, жижигхэн цагаахан бохь болоод ирнэ. Бас сvрчигний vнэртэй. Хэсэгтээ л цагаанаа алдахгvй дээ.
Хоёр дахь арга нь бас тун энгийн. Vvнийг зун, намрын цагт хийвэл зохилтой. Ууланд гараад модны давирхайг цуглуул. Энэ нь маш наалдамтгай шинж чанартай, шингэн байгаа. Амандаа цуглуулж явсаар байтал хоорондоо нийлээд овоо юм болно. Амт нь гэж их эвгvй, тэгээд ч залгиж ерeeс болохгvй. Нилээд хэл ам дарвигнуулан, явдал суудал болж байж байж нэг юм аманд эвлэрнэ дээ. Тvvнийг хэдэн цагаар ч амандаа хивж болно. Хамгийн гол нь “найрахаар” очсон охиндоо давирхай зажилж байгааг мэдэгдэхгvй байх хэрэгтэй. Ам л хeдeлж байвал тэр чинь саак.
За сvvлчийн нэг арга нь бол бvр замаа алдсан юм байгаа. Одоо бол маш элбэг болсон. Энэ нь замын хар хэмээх байшин барилга, зам харгуйг шавахад хэрэглэдэг материалыг хэлж байна. Мэдээж тас хар eнгeтэй, хэл амыг тэр чигээр нь тас хар болгоно. Vvнийг туршиж vзэхгvй байхыг зeвлeж байна. За ямар хортой болохыг манай онцгой байдлынхан ч дор нь хэлж мэдэхгvй эд дээ. Гэхдээ л хаа нэгтээ хар бохьтой хvvхдvvд байдаг л байлаа.
Тоглоом
За тэгээд бидний vед тоглох тоглоом ч ховор байлаа. Бeглeeдeх, мeнгeдeх, дадаандах, чихрийн цаасдах гэх мэтийн vнэн гоё тоглоомууд зeндee. Монголчууд бид мал гаргаад тvvнээс хаях юм байдаггvй гэж ярьдаг шиг, чихэр идэхдээ хаях юм байдаггvй байлаа. Цаасыг нь мeлийтeл нь тэгшлээд гурав эвхээд тоглоом тоглочихно. Бид тэр бvр ээж ааваараа ийм ч тоглоом, тийм ч амттан авахуулна гэж урвагнадаггvй байлаа гэж. Их creative байгаа юм.
Жоохон том болоод ирэхээрээ бeглeeднe. Улаан ус, шар айрагны бeглeeг тэгшлэн нvдээд л болоо. Уул нь энэ байрнуудын хогыг ухаад байгаа vзэгдлийг миний vеийн хvvхдvvд анх санаачилсан юм шvv дээ. Гэхдээ хоол хvнс, шил лааз биш, харин бeглee тvvхээр. Тvрvvн дээр хэлсэн хажуу талын мэргэжилтний байрны хогын пункерыг нь яруу алдарт тоглоомныхоо тeлee нэг удаа ухаж байсан юмдаг. Венгерvvдийн хогноос том улаан таван хошуут, жижиг таван хошуунууд гээд янз бvрийн бeглee гарна. Эд бол жинхэнэ том гарууд нь. Нэг нь бараг таваас арван бeглeeтэй тэнцэнэ. Одоо санахад тэр жижиг таван хошуунуудтай нь Heineken байсан шиг байгаа юм.
За бvр том болвол мeнгeднe. Энэ бол vнэн шуналын бас аз эзийн тоглоом. Бутархай мeнгe цохидог тусгай чулуунууд хvртэл байх. Олон мeнгe хожсон цохиур хааяа vнэд хvрэх тохиолдол ч бий. Эзэн нь тvvнийгээ нандигнан хайрлана бас хамгаална гэж хэрэндээ зовно. Бvх мeнгee монжуулсан хvvхэд тэр чулуунд eс санан барьж аваад холоо чулуудах нь ч энvvхэнд.
Бас хадаасдах, автийркдах гэх мэтийн тоглоомууд байхаас гадна тоосгоор танк болгон элсэн дээр тоглоно. Гарын дvйтэй хvvхдvvд шаврыг шvлсээрээ сайтар зууран хатуу болгоод тоосгон дээр нь хeeрхeн бeeрeнхий хийчихнэ. Харахад л сvрдмээр. Тоосго олдохгvй бол гутлаараа ч болно. Гутал байхад туйпуугаар яахав дээ гээд л. За бvр уйдсан vед дунд хуруугаа гозойлгоод онгоц юм уу танк болгон тоглоно. Харин энэ тоглоом бол одоо экстримли хориотой.
За гэх мэтийн олон идэх хоол, тоглох тоглоомыг бид зохиодог байжээ. Дvv чи vvнийг уншаад пvv пай, арай ч дээ болж ч магад. Аливаа юм амар олдоггvй юм аа. Eнeeдeр байгаа энэ бvх амьдрал чинь ингээд л хэдэн жилийн eмнe байсан юм биш. Дeнгeж хэдхэн жилийн eмнe л бид картын бараанд алалцаж, олон хvмvvс амиа алддаг байлаа. Талх, сvvний тeлee шvv дээ. Би зvгээр чамайг сэрvvн байгаасай гэснээс биш бидний замнасан замаар яв гэсэнгvй. Байгаадаа сэтгэл хангалуун байгаарай, ахын дvv. Eнгeрсeнee хvндэлж, олсон туршлагаа амьдралдаа гаргаж, ирээдvйдээ итгэлтэй, eeдрeг, тэнгэрлэг яваарай.
Бидний хайртай vр хvvхэд, дvv нар минь хэзээ ч бvv eлсeг, хэзээ ч бvv eнчрeг, хэзээ ч бvv ганцаардаг ээ.
Саяхан Эрдмийн Хvрээлэнд Жорж Бизьегийн алдарт Кармен дуурийг vздэг юм аа. Хамгийн сvvлд арван хэдэн жилийн eмнe vзэж байсан санагдана. Дуурь сайхан боллоо. Гол дvрийн Карменд нь гавьяат жvжигчин Б. Мeнхшvр гуай дуулж байна. Уул нь Кармен бол тамхины vйлдвэрийн залуухан халуухан цыган охин бeгeeд eeрийн дvр тeрх болон бvжиглэх авьяасаараа залуусыг байлдан дагуулж байсан байдаг юм. Тэрбээр ингэж явахдаа Испаний цэргийн дарга Дон Хосед сэтгэл зvрхээ уудлан, тvvнтэй богино хугацаанд янаг амрагийн учиг ургуулдаг.
Хайрлаж дуусдаггvй Кармен тeдий удалгvй бухтай тулалдагч Эскамиллод зvрх сэтгэлээ eгдeг. Тvvний хайнга байдал, хeрсeн сэтгэлийг нь тэвчиж чадаагvй Хосе сэтгэлт бvсгvй болох Карменыг хутгалж алсанаар дуурь дуусдаг. Энд дуурийн тeгсгeлийг хэлдэг нь учиртай. Ер нь сонгодог дуурь болон балетын тeгсгeл хэнд ч нууц биш бeгeeд хvмvvс ч гэсэн ямар тeгсгeл хvлээж байгааг сайн мэддэг. Харин кино, жvжиг бол шал eeр. Дээр бараг арваад жилийн eмнe хэдэн америк найз нартайгаа явж байгаад тухайн киног vзсэн болохоо хэлээд “даанч хамгийн сvvлд тэр чинь vхчихдэгшт” гээд хэлсэн чинь тэд нарын уцаарлаж байгаа гэдэг чигтэйхэн. Мэдээж киноны тeгсгeлийг нь мэддэг бол тэгж их сэтгэл хeдлeлeeр vзэхгvй.
Тийм ч учраас киноны шvvмж, тvvний гол агуулгыг нь ярихдаа эхлэл болон eрнeл хэсгийг нь амсуулан орхиод, кино цааш хэрхэн eрнeхийг vзээрэй, тvvнд юу тохиолдохыг киноноос vзээрэй гэхчлэнгээр дуусгадаг. Хэдэн жилийн eмнe Eдрийн Сонин дээр Кино Ярья гэдэг буланг одоо сонин дотроо нэг алба хашдаг хvvхэн хeтлeн явуулж байсан юм. Тэрбээр киног эхнээс нь “тэр харамсалтайгаар амиа алдсанаар кино тeгсeнe” хэмээн Конец Фильма хvртэл нь бичдэг байлаа. Тийм review уг нь хэрэггvй л дээ. Сайнаа бид 2 энэ талаар нэг нэвтрvvлэгтээ оруулах тухай ярьж байсан ч байнд ч vгvй банзанд ч vгvй болж байх шиг байна. Гэхдээ санаж явбал бvтдэг дээ.
За тэр яахав, эргээд Кармен дээрээ очих ахул Бизье гуай бас энэ дууриа бичиж дуусаад эхнийх нь тоглолт болсоноос хойш хэдхэн сарын дараа [тог тасрав] 37-хон насандаа зvрхний eвчнeeр [тог ирэв] eнгeрсeн байгаа юм. Тухайн vедээ нэг их амжилт олоогvй боловч яван явсаар дуурийн урлагийн хамгийн сод бvтээлvvдийн нэг болон мeнхeрсeн юм. Ихэнх нь Карменыг хамгийн сод нь гэх нь ч бий. Иоханн Брамс бараг хорь илvv удаа vзээд, энэ нь хамгийн мундаг дуурь хэмээн хэлж байсан нь биелэлээ олсон нь тэр юм.
Карменыг 1875 оны 3 сарын 3-д анх Парисын тайзнаа тоглогдож байсан юм байна. Манай Мeнхшvр эгч ч гэсэн олон жил Кармендаж байна даа. Намайг л бага байхад дуулж байсан санагддаг юм. Тvvнд одоо ч чадал байна. Хамгийн гол нь нэгдvгээрт тvvнд хvрэх тийм чадвартай залуу дуучин манай дуурьт алга уу? СУИС-ыг eч тeчнeeн дуучид жил бvр тeгсeж байдаг. Нэг тeгсeлтeeс л гэхэд vсрээд л хоёр гурван нийтийн дуучин тeрж гарна биз. Тэд бол ч бас л цаг зуурын vзэгдэл шиг л байдаг. Тэгвэл eнeeдeр ийм гайхамшигтай урлагт хvч vзэх дуучид алга уу, аль эсвэл байгаа нэгэн нь мeнгe тeгрeгийг нь голоод тойроод гvйгээд байна уу? Дуурийн урлаг ч хvчтэй байж болно гэдгийг саяхан Ерeнхийлeгчийн нэрэмжит шагнал хvртсэн залуу дуучин харууллаа шvv дээ. Нэрийг нь Батцогт, Сайнцог энэ тэр гээд худлаа санаад байна.
Бvжиглээд дуулна гэдэг бол Мeнхшvрийн насны хvнд бvv хэл залуу хvнд ахадсан асуудал. Тайзан дээр хэдхэн дуу бичлэггvйгээр дуулж чадахгvй амьсгаадах залуу дуучдыг алийг тэр гэхэв. Тэгэхэд дуурийн дуучид бол гурван цаг гаруй жинхэнэ хоолойгоороо, ямар ч нэмэлт тeхeeрeмжгvйгээр дуулж байгаа. Тэгээд дээр нь бvжиглэнэ гэдэг бол тийм амаргvй. Мeнхшvр эгч нилээд амьсгаадаж харагдсан. Уул нь eeр залуухан, халуухан монгол Карменыг харахад сонин л байх байх. Гэхдээ та мундаг байсаан.
Амьд хоолой энэ тэр гэснээс, eчигдeр орой ТТ найзын бэлэглэсэн U2 хамтлагын U2 18 Singles DVD vзэж байлаа. Италийн Миланд хийсэн тоглолт. Тэрбээр Miss Sarajevo дуугаа дуулахдаа “Our prayer is that when we fight with the monsters, we don’t become monsters” хэмээн хэлж байлаа. Тэр дeч давсан дуучин л гэхэд ганц ч бичлэг тавихгvй хэдэн цагаар дуулахыг нь харахад бас л бахархамаар. Eeрee бvжиглэж чаддаггvйгээ хэлдэг, vvнийгээ Ирлан цустайгаа холбож ч хэлдэг боловч мод шиг бас зогсохгvй, тэр том тайзаар чинь нэг гvйгээд дуулна гээд бод доо. Энэхvv аялан тоглолтыг нь Дэнвэрт vзэж байсан, vнэн гайхамшигтай.
Миний vзсэн амьд тоглолтуудаас хамгийн гайхамшигтай нь Dave Matthews Band байлаа. Хэдэн цагийн турш суудал дээрээ сууснаа санахгvй юм. Тэр хэдэн арван мянган хvнийг тайзан дээр байгаа хэдхэн хvмvvс удирдаж байна гэдэг яасан агуу болохыг, дуу хeгжим, урлагийн гайхамшигт мэдрэмжийг vнэн авч чадахаар. Хамгийн сэтгэл гонсойлгосон тоглолт нь James Blunt-ын тойрон аялал байлаа. Найзтайгаа хоёулаа тvvнийг арай л олон хvнд тоглолт хийх болоогvй, хэрэв нэг бааранд бeeнeeрee ойрхон суугаад хамтдаа дуулаад тоглосон бол болохоор байлаа хэмээн яриилцан суулаа. Тоглолтын оргил нь гэсэн чинь тоглолтын eмнe жорлонд орох гэж яваад уран гулгагч Michel Kwan-тай тааралдан, гар барьсан явдал байвал яах уу...
Тeрийг тvшиж, тvмнийг амруулах амар vгvй ажилтай эрхэм сайд та сайхан шинэлж байна уу? Тeрee шvтэж, тvмэн олноо бараадсан би вээр сайхан шинэллээ. Дэвэн дэлхийгээр таран суусан таны нууц амраг, нуугдмал хvvхдvvд, хамаатан садан, vр ач нар тань сайн суугаа гэдэгт итгэж байна. Таныг саяны vймээн самуунаар сайд гэдэг ямба ихтэй, ядаргаа багатай ажилд тохогдсоныг дуулаад vvнийг Цагаан сарын шинийн нэгний билэгт сайн eдeр бичиж сууна.
Таныг яагаад сайд гэж нэрлэснийг мэдэх vv? Учир нь та сайн учраас. Монгол хэлний vсгийн дvрэм нь сайдад хvртэл vйлчилдэг л юм бол олон тооны “д” дагаврыг та нарт залгаснаас биш уул шугамандаа Боловсролын сайн, Vйлдвэр худалдааны сайн нь та юм шvv дээ.
Харин алганы нeгee талд бас нэг ийм vг бий. “Нохойгvй газрын гахай нь хуцдаг” юм. Хуцах нь хvртэл хээрийн боохойг баас алдуулдаг хоточ сайн нохойтой айлын эзэн амар тайван унтаж чаддаг болой. Хонь мал нь ч шeнeдee айж цочих юм vгvй, тарга тэвээрэг ч сайн авдаг гэлцэх. Та тийм сайн нохой болсондоо сонгогдоогvй л дээ. Харин нохой нь алга болчихсон юм аа. Хоёр зуу гаруй жилийн шашны “тархи угаалга”, далан хэдэн жилийн Хэрээмлийн дарангуйлал чанга хуцсан нохойнуудынх нь зvрхийг нь хэлтэй нь сугалж хаяад, vлдсэн хэдийг нь унхиагvй болгоод хаясан юм. Тиймээс та хэдий гахай ч гэсэн зоригтой хуцна шvv. Нeгee vгээр хэлбэл сайн гахай байна шvv. Гахай гэлээ гээд та баахан дургvй байна уу. Саяхан нэгэн ухаант хvмvvн надад eгvvлэхдээ гахай гэдэг амьтан чинь нохойноос ч ухаантай юм шvv хэмээн ихэд нухацтай eгvvлсэн юм. Бараг л энэ дэлхийн хамгийн ухаантай амьтан юм биш vv? Одоо та хэр баяртай байна даа?
Сайн ах аа, та ууж идэхдээ учиртай байна шvv. Энэ нь хараал бус, харин ерeeл байх болтугай. Учир нь таныг улсын хармаа луу гараа шургуулаад атга дvvрэн алт мeнгe авах болгонд eлсeж eлбeрч байгаа vр хvvхдvvд, vvдэнд чинь тантай уулзахаар хэдэн сарыг элээж байгаа eвгeд хeгшид, гадаад улсуудад бол олгой авахтай адил амархан болсон eвчнeeр eвдeeд, эмчилгээгvй хэмээн eнee маргаашгvй vхлээ хvлээж байгаа eвчтeнгvvд таны нvдэнд харагдах болтугай. Дахин хэлье, энэ нь хараал бус харин ерeeл юм шvv. Хэрэв та авсан идсэнээсээ илvv, хийсэн бvтээсэн тань их байх аваас та дахин сонгогдож, сайнаа батлах нигуур буйг баталж байна. Урд талын сайд чинь ууж идэхдээ уургаа морь шиг байсан нь тvмэн олны нvднээс холуур тойрсонгvй. Та тэднээсээ сураад, нэг мод сугалаад хоёрыг тарьдаг байсан хоммунист хvмvvжлээ бага ч гэсэн гаргаарай.
Ард тvмнийхээ итгэлээр бус, арын хаалганы нууц хуйвалдаанаар гарч ирсэн таны хeрeнгe хичнээн байдгыг мэдэхгvй. Хvн хаанаас ирээд, хаашаа яваагаа мэдэхээ болих шиг том аюул, том эмгэнэл хаа байна? Та энэ дэлхий дээр маньтайгаа адилхан л шалдан мэндэлж, манцуйнд ороогдож, сvvлний eeх хeхeж, бантан идсээр хvн болсон “юм” байгаа биз. Сайд дарга гэхээрээ л учир зvггvй торго дурданд ороогдож, гартаа нeжee байг гэхэд нэр алдар, Ниссан жипны тvлхvvр атгаж тeрeeгvй байлтай. Саяхан л таны амьдрал бас л маньтайгаа адилхан дутагдаж гачигдаж, цалингаас цалингийн хооронд амьтан хvнээс мeнгe зээлж, айл хэсэн хоног тeeрvvлдэг байсан биз. Гэтэл та одоо eeрийгee нэг хараач. Энэхэн хэдэн жилийн хугацаанд сайн та ямар их eeрчлeгдee вэ? Албан тушаал, авах идэхийн тeлee та мань мэтийгээ бvv хэл, хамаатан садан, vр хvvхдээ ч золиослоход бэлэн болсон бус уу? Гэртээ хvртэл тeeрeeд GPS хэрэглэх нь халаг, машинаа хvртэл ялгаж салгахаа больсон, ил далд илэн далангvй хэдэн насанд хvрээгvй шахам хvvхнvvдээ бол хооронд нь хольж солиод зовохдоо “Найз аа” гээд дипломат зангаар дуудчихдаг болжээ. Таны vхэн хатан зvтгээд байгаа эд хeрeнгe, алдар нэр чинь тантай хамт хэзээ нэгэн цагт авсанд орно гэдгийг ойлгодог ч болоосой. Eeрeeр хэлбэл та дэмий юмаар “занималдаж” байна даа. Vvний оронд хэдэн хvнд ч гэсэн тус болоод, эвтэй сайхан амьдрах аваас хожим таныг ядарч явахад чинь аминд орох байсан даа.
Танаас би талх гуйх гэсэндээ тал засаж байгаа юм биш ээ. Албан тушаал горилон алга хавсарч байгаа ч юм биш. Сайн гэж магтвал сvvний мeнгe eгнe гэж бодсон ч юм биш. Баяжвал хамт баяжья даа л гэж дуэльд дуудаж vvнийг бичлээ. Гэхдээ тань шиг ширээн доогуур, ханцуйн дотроо eгч авалцдаг башир аргаар биш, хeдeлмeрийнхee хeлсeeр, оюуныхаа олдоцоор баяжмаар байна. Орчин цагын мань мэтэд оломгvй их эд баялаг vлдээхийн тулд eвeг дээдэс маань амь насаа хvртэл vл хайрлан, амьтан хvнээс нууж хааж, тeeрeгдvvлсээр eнeeг хvрсэн юм. Та урдаас ирсэн улаан eвгeний vр сад биш л бол энэ eвee эмээ нар дотор таны хэд ч байгаа. Таныг халж солино гэж айлгаад яахав, мань мэтэд нь ямар тийм эрх мэдэл байх биш. Авгай хvvхдэд чинь хэлнэ гээд сvрдvvлээд яахав, аль хэдийн тэд нар чинь мэдэж байгаа. Сайд та зvгээр л сайн бай л даа. Vvнээс eeр юу хэлэхэв дээ.
Сэтгvvлч Пунцагийн Байка
Цагаан сарын шинийн нэгэн
Дэнвэр хот, Колорадо муж
PS. Цагаан сараар бэлэг дэмбэрэлгvй юм хийж суудаг “дебил” нeхeр вэ гэж бодож байна уу та? Яагаад ч юм тэр л eдeр дээрхийг бичиж суугаад, сvvлийг нь таталгvй орхисон байж. Сvvлчийн хэдэн vгийг нь нэмж тавиад, таны мэргэн оюунд илгээлээ. Болгоон соёрхоно уу. Хэмээн энэхvv нийтлэлийг eнгeрсeн онд бичиж байсан санагдана. Энд архивлалаа.
Эртээд нэг удаа eдрийн цагаар Тeв Шуудангийн урд замаар зам хeндлeн гарахаар бэлтгэж байлаа. Бэлтгэдэг нь учиртай. Учир нь гэвэл манай замын хeдeлгeeний дvрэм vнэн дурак. Явган зорчигчиддоо зам хeндлeн гарах ямар ч ногоон гэрлийг олгодоггvй. Хэдийгээр гол замуудын гэрэл явган хvнд ногоон заасан ч гэсэн заавал нeгee талын туслах гэрэл нь ногооноор асч, машинууд эргэж эхэлнэ. Зам гарах болгондоо хараал идсэн хэдэн гэрлvvдийг л загнах юм даа.
Машинтай улсуудад бол энэ бол нэг их санаа зовоосон асуудал биш байх л даа. Тэгээд ч бeглeрeл vvсэхгvй, харин ч амар гэж боддог байх л даа. Байка нэг Бэнтлитэй болчихвол бас л баярлаад л, юу ч дуугарахгvй байх л даа. Гэхдээ л vнэн stupid.
За тэр яахав. Зам гарахаар зэхэж байтал нэг жоохон охин хажуунаас “ахаа та намайг зам гаргаад eгeeч” хэмээн хeeрхeн гэгч нь гуйдаг юм байна. Юу нeгee хараал ерeeлee мартаад, охины гараас хeтлeн хэдэн минут зогслоо. Яг тэр vед л зурсхийн толгойд орж ирсэн юм. Тэр охин зам гарахад аюултай гэдгийг сайн мэдэж, мэдэрч байгаа бeгeeд эргэн тойронд нь eeрийнх нь хайртай, итгэлтэй хvмvvс болох аав ээж, ах эгч нь байхгvй бeгeeтeл энэ ах л намайг аюулгvйгээр замын нeгee талд гаргаж чадна гэсэн тэр их итгэлийг eгч байгаа явдал юм.
Тэр охины жижигхэн гарыг алдахгvй юм шvv хэмээн атган зогсохдоо итгэл гээч нь яасан агуу юм бэ хэмээх бодол eeрийн эрхгvй толгойд бууж ирээд, нeгee замын хeдeлгeeний дvрэм мvрэм дороо мартагдаад, хvн бvрийг хайрлах, хvндлэх, хvлцэх агуу сэтгэгдэл тeрсeнee нуугаад яахав.
Зам гараад нeгee охин миний эсрэг зvгт буюу автуусны буудал уруу явах байсан бeгeeд арайхийж замын нeгee талд гаргатал eнeeх охин ингэж байна. “Vгvй ээ ахаа, намайг тэр ах тvрvvнээс хойш дагаад байгаа юм аа” гэдийн. Эргэж замын нeгee тал уруу хартал нэг муу гeлийсeн шаар тээр тэнд зогсож байна. Хэрэв vнэн бол дуракийг шаариг болтол нь цохичихмоор л санагдана. Ee тийм юм бол ах нь чамайг автуусанд суулгаад eгнee хэмээн охины гарыг атгаастай чигээрээ дахин нэг зам хeндлeн гарч, энэ тэрийг хeeрсeн шигээ автуус хvлээн зогсоно.
Энэ ах намайг зeвхeн зам аюулгvй гаргахад туслаад зогсохгvй миний араас даган сvvтгэнэх тэр ахаас илvv итгэмжит гэсэн тэрхvv гайхамшигтай итгэлийг тэр охин надад eгсeнд л байгаа юм. Ийм их итгэл найдварыг амьдралдаа тийм их олон хvлээж байсангvй. Итгэлийг нь алдсан eчнeeн тохиолдол бий, тvvндээ эргээд харамсаад барахгvй бeгeeтeл элэрсэн зvйлийг нэгэнт эргээгээд хэрэггvй байдаг. Харин миний амьдралын eмнe дахин ийм том жижиг ямар ч зvйл ирсэн, нэр тeртэйгээр дуусгахсан гэсэн бодол л орж ирж байна.
2008 оны 1 дvгээр сар 10
4:00 am
Улаанбаатар хот тvvхэндээ байгаагvй гайхамшигтай хуурай eдрvvд vргэлжилсээр байна. Харин энэ нь арван хэдэн хvний амиар олдсон тул баярлах зvйл ч бас бага бололтой. Харин удахгvй хорио цээр тавигдана. Vvнийг л архи vйлдвэрлэгчид, архи зардаг дэлгvvр хоршоо, баар цэнгээний газрууд тэсэн хvлээж байгаа. Арга ч vгvй биз дээ. Тэдний ганц орлого олдог эх vvсвэр юм чинь.
Орой 10 цагийн vед Модерн Номадс ороход л хаалгаа барьж байх жишээтэй. Ганц хоолоор тэр олон хvний цалин хeлс, цахилгаан тогоо тeлж дийлэхгvй л дээ. Шалтгаан нь тэгсэн чинь шинэ жилийнхээ чимэглэлvvдийг буулгах гэж эрт хааж байгаа гэх юм. Болдог бол маргааш оройных нь шалтгааныг нь сонсох юмсан. Даанч vнэтэй олдсон хорио тул eeр яалтай ч билээ дээ.
Харин хорио тавигдахад л гадуур хоёр хоёроороо эргэлдэх эргvvлийн цагдаа нарт хийх ажил их байх бололтой. Хэд хоног уух ундаагаа хориулсан манай эр эм, охид хeвгvvд уяанаасаа алдуурсан уургаа морь шиг хундага тавилгvй хэдэн eдeр архидах вий дээ. Тэр vед л харин хориогоо тавьдаггvй байж гэсэн сэтгэгдэл Билэгт ахад тeрeх вий дээ. Энэхvv бузрын хор vvгээр л дуусаасай.
Манай Дэнвэрийн хэд 30-нд заавал уулзана гээд, Саванна пектопах орлоо. Тvмээ, Чак, Итгэл, Ама, Алимбаа, Уянгаа нар танихаас байх бeгeeд бусад нь зvс vзсэн, зарим нь мэдэхгvй улсууд байлаа. Гэхдээ яахав, сайхан л eнгeрeeлee. Хvмvvс надад бэлэг eгч, би бас гарч явж бэлэг цуглуулсан шигээ eeрийгee болгож явлаа. Энэ eдрийн хамгийн том, бас хамгийн санаанд оромгvй бэлэг нь нэрт уртын дууч Хонгорзул найз маань хань Батмeнхийн хамт хvрэлцэн ирж, Чимэдцэеэ гавьяатын vгийг нь зохиосон сайхан сургамжтай дуугаар ая барилаа.
Би уг нь Хонгороогоос найз нь чамайг хуриман дээрээ л нэг удаа дуулуулна гэж гуйж байсан, харин надад зориулан ийм сайхан хvндэтгэл vзvvлсэн нь мартахын аргагvй. За тэгээд надад бэлэг eгсeн, урам хайрласан, баяр хvргэсэн бvх хvмvvст их баярлалаа. Дараа жилийн тeрсeн eдeр хvртэл хол байна даа хол байна.
Ee нээрээ орой нь бас Нvvр гэдэг vсэргээний газар ороод хэсэг бужигнасан юм байна. Тэнд байхдаа нэрт зураач Мeнхжин ахтай таараад, Тамир найзыгаа дурсаад, нэг гvрvvшиг шар айргаар байлуулсан юм байна. Миний багаасаа хvндэлж, энэ хоёр ах шиг болох юм сан гэсэн нууцхан мeрeeдeлтэй л байлаа. Одоо ч гэсэн харахад их сайхан хоёр ах шvv.
Энхбаяр Элбэгээ хоёрын энэ тэр vгс
Одоо vvрийн таван цаг eнгeрч байна. Сая оллоогоос Элбэгдоржийн eнeeдeр зурагтаар хэлсэн vгийг олж vзлээ. Оллоог Элбэгээ олсон гээд байсан, арай vнэний хувьтай юм биш биз гэсэн шvv бодолтойгоор хорь гаруй минут vргэлжилсэн vгийг нь сонслоо. Тvvний хэлсэн vгэнд сайхан зvйлvvд зeндee байх л даа. Зvгээр л PR болох гээд ядсан хvний нvдээр харахад...
Нэгдvгээрт, vг хэлж байгаа индэр болон байршлын тухай хэлэх vг байна. Ард нь ахмад настан, залуу vеийн тeлeeлeл болсон хvмvvсийг шахцалдуулан, гарт нь тeрийн далбаа болон АН-ын жижигхээн дарцагыг нэг ишинд хийгээд бариулчихаж. Vvнийг Элбэгээ хэлэхдээ манай нам нь 19 жилийн eмнe залуучуудын нам гэж хэлvvлдэг байсан бол одоо ахмадууд ч, залуучууд ч, идэр насныхан ч байгаа. Ерээд оны Бат-Vvл, Сосорбарам нар эдvгээ олон vр ачтай болжээ гэдгээр илэрхийлсэн байна.
АН-ын лого нь нээх олон юм багширсан, сvртэй мeртee доожоогvй тэмдэг байдаг. Тvvнийг нь хадсан цагаан индэр дээр зогсчээ. Энэ нь нэг талаар зeв буюу шинэ шийдэл болжээ. Харин тэр хvмvvстээ та нар хорин минут зогсоно шvv. Би алдвал дахиад давтана шvv гэж хэлсэн болов уу. Энэхvv setting бол он солигдох мeчид хэлсэн Н. Энхбаярын суугаа дvрээс хамаагvй оновчтой болсон байна. Маргаашийн сонин хэвлэлээр тvvнийг шоолсон, баалсан баахан юм гарах нь дамжиггvй. Энэ ерeнхийлeгчийн хэвлэл мэдээллийн албаныхан дахиад л даргынхаа рейтинг навс унагаах юм хийсэн. Тvvний том нvvрийг тэгж “крупный план”-аар авах ямар ч боломж байхгvй гэдгийг наад захын операторууд мэдмээрсэн.
Тvvний цагаан цамцан дээр улаан эрвээхэй зангиа хааш яйш зvvсэн байдал, зvvн гараа урдуураа тохойлдуулан, баруун гараа камерны цаагуур нуусан байдал (бодвол шилтэй шампанскаа бариад л суугаад байсан бололтой, эс бeгeeс компьютерны маус барьж байсан), урдуур нь жирэлзэн урсах тийтрэн дээрх vгсийг алдчихгvй юм шvv хэмээн нvдээ хоёр тийш гvйлгэн, сандран унших нь тeрийн тэргvvн гэхээсээ илvvтэй тeeрсeн хvмvvн лугаа адил харагдаж байлаа. Тvvний энэ байдал нь ямар ч eeртee итгэлгvй, vлбэгэр зан чанарыг харуулж байх бeгeeд ийм хvнээр толгойлуулсан бид яана даа хэмээх бодлыг эрхгvй тeрvvлнэ.
Бодвол энэ бичлэгийг Тeрийн ордонд хийсэн бололтой. Ард нь байх сvлд, багана зэргээс нь мэдэж болохоор байлаа. Тэр яахав гэхэд тэр сvлд модны сvр муутайг ээ. Дэлгэцэн дээр бол Энхбаярын том нvvр, тэгээд баруун талд нь нэг сvлд мод харагдаж бeгeeд нэг муу ногоон модыг нэгэн гялгар саагаар ямар ч мэдрэмжгvйгээр боогоод хаясан байх юм. Чимэглэлvvд нь ч гэж хаашаа юм. Манай тeрийн ордоны тeрийн хэмжээний мод гэхэд, тэгээд бас ТВ-ээр гардаг од мод гэхэд vнэн eрeвдeлтэй юм харагдана лээ.
Тvvнийг муулсан хvн тvvнтэй уулзаад л гарч ирэхдээ шал eeр, магтаад гараад ирдэг юм гэсэн. Тvvнд ямар нэгэн ховсдох зан чанар, далдын хvч байдаг байж магадгvй гэсэн яриа ч байдаг боловч тvvний энэ байдал хэнийг ч eeртee итгvvлж, улс эх орныхоо хeгжил дэвшилд, тvvний ярьж байгаа ярианд итгэл тeрvvлсэнгvй. Тэрбээр яриандаа бодит хvний нэр дурдаж байгаа нь урд eмнe нь би лав сонсож байгаагvй бeгeeд баруунаас тэр тусмаа АНУ-аас хуулсан муухан хуулбар байна лээ. Vvнийг мeн л Элбэгдорж анх “импортлож” оруулж ирсэн.
Эргээд Элбэгээ дээр очьё. Ард нь зогсож байгаа хvмvvс нь ч бас л итгэл тeрvvлэхээс эргэлзээ тeрvvлмээр. Тvvний vгний завсраар байн байн алга ташиж буй “шуум”-ыг дахин дахин оруулах бeгeeд энэ нь монтажлахдаа нэмсэн гэдэг нь ямар ч мэргэжлийн бус хvн сонсоод мэдэхээр. Учир нь Элбэгээгийн яриа ерeeс таслагдахгvй байх бeгeeд алга ташилт тvvний vгийг дарж орж ирнэ. Орж ирэхдээ хоёр тeрлийн алга ташилтын чимээ ашигласан бололтой байх бeгeeд нэг нь бvр уулга алдсан, инээж байгаа нэг эмэгтэй хvнээр эхэлдэг “шуум” нь бол хeгжилтэй. Уг нь цаана зогсож байгаа дарцаг барьсан хэдэн гишvvдээ хeдeлгeeнд оруулж, жинхэнэ утгаар нь алга ташуулсан бол их л зохицох байж. Харамсалтай нь Элбэгээ ямар ч цогтой vг хэлж байхад, алга наана нь нижигнэтэл ташиж байхад ч нeгee хэд нь бахь байдгаараа, байр байрандаа зогсож л байгаа юм. Ядаж тэд нь сэтгэлийн хeeрeлгvй улсууд юм уу. “Монгол эрчvvд нь гэрээ зeв удирдаж, эмэгтэйчvvд нь цусаа цэвэр байлгая” энэ тэр гээд л гоё юм хэлэхэд ядаж баярлаад браво хийхгvй дээ.
Миний бодлоор Элбэгээ уншихаасаа илvv ярихдаа гал цогтой байдаг. Харин тvvнд энэ удаа тийм зvйл ховор байлаа. Цээжилдэггvй юмаа гэхэд vгээ ярьж байгаа юм шигээр тэсрэлттэй хэлсэн бол их сайн болох байлаа. Тvvний эхлэл болон би зvvдэлсээр сэрлээ хэмээх тeгсгeлийн хэсэг нь Мартин Лютер Кингийн маягаар бэлдсэн нь илэрхий.
Хэрэв надад энэ хоёр мэндчилгээнд дvн тавих хэрэг гарвал, Энхбаярт нь онцмуу, Элбэгээд нь сайн дvн тавимаар. Улсын ерeнхийлeгчийн vсийг янзалж, vгийг бэлддэг бvхэл бvтэн арми байтлаа ийм жул юм хийх гэж. Хажууд нь парламентад суудалтай хэдий ч хэдхэн eрeeтэй хоолойвчинд байдаг Ардчилсан Намынхан Америк стилийг Монгол хeрсeнд амжилттай суулгасаар байгаа. Гэхдээ л Элбэгээ хэлэхдээ “бидэнд барууны vзэл хэрэггvй ээ, зvvний vзэл ч хэрэггvй. Гагцхvv зeв vзэл л хэрэгтэй” гэсэн шvv.
Унтах минь.
2008 оны 1 дvгээр сар 2
6:10 am
© Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009
Back to Дээш