Бид нар жоохон байхдаа
Бид нар жоохон байхдаа юмханаар юм хийж идэж байсан санагддаг юм. Бидний vед чихэр, бохь энэ тэр гээд амттангууд ховор байлаа. Байсан ч vнэ ихтэй, ээжээ ааваа найрах уу л болдог байлаа. Тиймдээ ч “цаг цаг нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэсэн яриа гарсан болов уу. Энэ нь eлсгeлeн байсан гэсэн vг биш ч гэсэн амттан бага идсэнээс болоод том болсон хойноо дандаа ярвайж явдаг юмнуудыг харахад eрeвдмeeр. Чихэр нь багадчихгvй юу. Харин энэ удаа гарын доорх материалаар хийж иддэг байсан зарим жороо нэгэн найзтайгаа нийлэн “санах ойгоо” сэргээснээр хvргэж байна.
Ирис
Хийхэд маш амархан, материал бага шаардана. Ердee л хэдэн грам элсэн чихэр, бага зэргийн масло байхад болоо. Жижиг тeмeр сав олоод маслоо хайлуулаад, элсэн чихрээ дээрээс нь хийгээд хайлуулна. Элсэн чихэр нь хайлахаараа бор зууралдсан eнгeтэй болох бeгeeд бvрэн хайлсаных нь дараа сайтар хeргeeнe. Ингээд л эрээс маань бэлэн болно. Хэрэв энэхvv эрээсээ илvv романтик болгомоор байгаа бол элдэв дvрс энэ тэр гаргаж, иш модонд eлгeх, цайны халбаганд хатаах зэргээр элдэвлэж болно. Дээр vед эрээсээ хийх жижиг сав тэр бvр элбэг байдаггvй байсан бeгeeд халуун савны гадуурх тeмeр таг нь бол яг л зориулалтын юм шиг таардаг байлаа. Зарим айлд ороход халуун савных нь таг нь байдаггvй байсан нь ийм учиртай.
Харин энэ нь эрvvл мэндэд хэр нeлeeтэй, хэр их уураг, eeх агуулагдсан байдгийг сайн мэдэхгvй юм. Лав л шvдэнд сайн биш гэдгийг бид мэднэ. Дахин хэлэхэд энэ нь хааяа л хийж идэх ховор эд гэдгийг дахин санаарай. За залуу минь, одоо энэ лангуун дээр ёоз ёозоороо eрeeтэй байгаа ирис хэмээх багачуудын хорхойг нь гижигдсэн амттанг чинь ээж аав, ах эгч нар чинь иймэрхvv маягаар л гэрийн нeхцeлд vйлдвэрлэдэг байлаа шvv дээ.
Какаотой пирог
Энэ амттан бол жоохон vнэтэй босдог. Бас vнэн тэвчээртэй байх хэрэгтэй. Хэрэв тэгж чадах аваас салахын аргагvй гоё амттанг eeрee vйлдвэрлэх боломжтой. Пирогыг хийхэд лаазтай какао, хуучин жаран мeнгeний хэмээх жигнэмэг хоёр боодол байхад болоо. Одоо энэ Юбилейное ч болно доо. Эхлээд печениэ хоёр хоёроор нь хооронд vрж, vйрмэг болгоно. Хэрэв энэ нь ядаргаатай бол хэд хэдээр нь цаасанд ороогоод нvдэж vvрvvлэх Бага тойргын арга ч бий. Микрийн гэж бас нэг арга бий. Тэр нь жигнэмэгээ амандаа хийж, сайтар зажлаад буцаан гаргаж ирэх бeгeeд vvнийг чамд нэг их зeвлeмeeргvй байна.
За ингээд яаж ч яахав жигнэмэгээ vvрvvлсэн бол саванд хийгээд дээрээс нь какаогоо задлаад асгана. Хооронд нь сайтар хутгах бeгeeд бvр нойтон болгож болохгvй. Хоорондоо зунгааралдаад зуурмаг маягтай юм болж ирнэ. Тvvгээрээ бас л элдэв дvрс, eнхрvvш гэх мэт хийж болно. Маш амттай.
Бохь
Энэ бол маш аюултай бeгeeд эрсдэлтэй. Бохь хийх гурван янзын арга байна. Дээр чинь бохь дэлгvvрт зардаггvй. Байгаа ганц газар нь валютын дэлгvvрvvд бeгeeд тийш монгол хvн орох эрх байхгvй. Нeгee нэг арга нь Хийдийн (ХИД буюу Хvнсний Их Дэлгvvр гээд одоо энэ С1 ТВ-ын байр) цаахна зогсох панзчин нэртэй хvмvvсээс худалдан авах. Бас хэрэндээ vнэтэй. Нэг тeгрeг байсан санагдана. Тэд нар бол Чингис буудлыг барьж байсан Венгерийн мэргэжилтэнгvvдээс худалдаж авдаг байсан шиг байгаа юм. Тэдний байр нь яг манай хажууд байх бeгeeд аймаар гоё хувцастай, хeeрхeн эгч нар тэр байраар дандаа эргэлдэнэ. Нэг орой бvр нэг нь согтоод бeeн юм болж байсан санагддаг. Гэхдээ одоо бол энэ нь жирийн vзэгдэл тул чамд сонин биш. Тэгээд ч том хvмvvсийн асуудал, харин бид зeвхeн чихэр боов ярьж байгаа. Гэхдээ бас тэр эгч нар их гоё vнэртэй байсан санагддаг юм. Яагаад ч vнэрийг нь vнэртэх боломжтой болсон юм. За за бохио ярья.
Бохь олдвол тэр чинь мeнхийн юм. Биентэйгээ хуваана. Зажилж байгаа бохио шvv дээ. Орой унтахдаа хадгална. Одоо ч зарим улсууд ингэсэн байгаа харагддаг, хeeрхийс. Чихнийхээ ховдолд наан хадгалаад, хоолоо дуусаад дахиад зажилна. Ширээнийхээ доор, тeмeр орны арааманд гээд нааж хадгалж болох хаа л байна, тvvнд наана. Хэрэв vнэр, амт, eнгe нь гарсан байвал eнгийн харандааг бэрээткээр зороод, бохьтойгоо хольж eнгийн бохьтой болно. Ээ дээ, бид яасан ч их санаачлагч байсан юм бэ дээ. Маргааш зажилсан бохь алга болвол хeeрхeн дайн хийнэ. Бохь гэдэг бидний хувьд тийм л vнэтэй, нандин юм байлаа.
Eнeeдeр ч бохь гэдэг нь амны хeндийг эрvvл байлгах, шvдний завсар орсон eвдeл цeвдeлийг суга татан авдаг тvр зуурын хэрэглээ байх утга учраа ч олоогvй л байна. Ялангуяа дэгжин авгай нар амандаа бохийг хэдэн арван цагаар тас няс хийлгэн зажилах нь vнэн тамтай. Тэр бохь нь амных нь eмхий vнэрт хордоод, аманд орсон даруй шууд vнэрээ алдаад, одоо бол зvгээр л эрзээн болсон гэдгийг анхаарах ч сeгeeгvй, гудамж, олон нийтийн газар хаа л бол хаа жалир жалир гэнэ. Eмнeeс нь цаас аваад eгмeeр.
За ингээд хялбар биш ч гэсэн мeнгe тeлeхгvйгээр бохьтой болох хэдэн аргыг хуваалцья. Эхний арга нь тун энгийн. Хуучин сvрчиг хэмээх “духи”-нууд байлаа. Наташа, Новая Заря, Красная Москва гэх мэтийн нэртэй. Эдгээр сvрчигнvvд бол бидний дараагийн “хохирогч” нар болох юм. Тэдгээрийн эргэдэг таглааг нь аваад доторхийг нь харахад нэг жоохон цагаан пластик жийргэвч байгаа. Энэ нь vнэртэй усны vнэрийг нь гаргахгvй, тагыг нь бeх бат байлгах гэсэн эд л дээ. Тvvнийг нь хуруугаараа, зvvгээр янз бvрээр оролдоод татаж гаргана. Тэгээд л болоо. Тvvнийг угааж, арчихгvйгээр шууд амандаа хийн, хэдэн цагийн турш эрvvгээ чилтэл зажилна даа. Тэгж байтал чинь аяандаа сайхан, жижигхэн цагаахан бохь болоод ирнэ. Бас сvрчигний vнэртэй. Хэсэгтээ л цагаанаа алдахгvй дээ.
Хоёр дахь арга нь бас тун энгийн. Vvнийг зун, намрын цагт хийвэл зохилтой. Ууланд гараад модны давирхайг цуглуул. Энэ нь маш наалдамтгай шинж чанартай, шингэн байгаа. Амандаа цуглуулж явсаар байтал хоорондоо нийлээд овоо юм болно. Амт нь гэж их эвгvй, тэгээд ч залгиж ерeeс болохгvй. Нилээд хэл ам дарвигнуулан, явдал суудал болж байж байж нэг юм аманд эвлэрнэ дээ. Тvvнийг хэдэн цагаар ч амандаа хивж болно. Хамгийн гол нь “найрахаар” очсон охиндоо давирхай зажилж байгааг мэдэгдэхгvй байх хэрэгтэй. Ам л хeдeлж байвал тэр чинь саак.
За сvvлчийн нэг арга нь бол бvр замаа алдсан юм байгаа. Одоо бол маш элбэг болсон. Энэ нь замын хар хэмээх байшин барилга, зам харгуйг шавахад хэрэглэдэг материалыг хэлж байна. Мэдээж тас хар eнгeтэй, хэл амыг тэр чигээр нь тас хар болгоно. Vvнийг туршиж vзэхгvй байхыг зeвлeж байна. За ямар хортой болохыг манай онцгой байдлынхан ч дор нь хэлж мэдэхгvй эд дээ. Гэхдээ л хаа нэгтээ хар бохьтой хvvхдvvд байдаг л байлаа.
Тоглоом
За тэгээд бидний vед тоглох тоглоом ч ховор байлаа. Бeглeeдeх, мeнгeдeх, дадаандах, чихрийн цаасдах гэх мэтийн vнэн гоё тоглоомууд зeндee. Монголчууд бид мал гаргаад тvvнээс хаях юм байдаггvй гэж ярьдаг шиг, чихэр идэхдээ хаях юм байдаггvй байлаа. Цаасыг нь мeлийтeл нь тэгшлээд гурав эвхээд тоглоом тоглочихно. Бид тэр бvр ээж ааваараа ийм ч тоглоом, тийм ч амттан авахуулна гэж урвагнадаггvй байлаа гэж. Их creative байгаа юм.
Жоохон том болоод ирэхээрээ бeглeeднe. Улаан ус, шар айрагны бeглeeг тэгшлэн нvдээд л болоо. Уул нь энэ байрнуудын хогыг ухаад байгаа vзэгдлийг миний vеийн хvvхдvvд анх санаачилсан юм шvv дээ. Гэхдээ хоол хvнс, шил лааз биш, харин бeглee тvvхээр. Тvрvvн дээр хэлсэн хажуу талын мэргэжилтний байрны хогын пункерыг нь яруу алдарт тоглоомныхоо тeлee нэг удаа ухаж байсан юмдаг. Венгерvvдийн хогноос том улаан таван хошуут, жижиг таван хошуунууд гээд янз бvрийн бeглee гарна. Эд бол жинхэнэ том гарууд нь. Нэг нь бараг таваас арван бeглeeтэй тэнцэнэ. Одоо санахад тэр жижиг таван хошуунуудтай нь Heineken байсан шиг байгаа юм.
За бvр том болвол мeнгeднe. Энэ бол vнэн шуналын бас аз эзийн тоглоом. Бутархай мeнгe цохидог тусгай чулуунууд хvртэл байх. Олон мeнгe хожсон цохиур хааяа vнэд хvрэх тохиолдол ч бий. Эзэн нь тvvнийгээ нандигнан хайрлана бас хамгаална гэж хэрэндээ зовно. Бvх мeнгee монжуулсан хvvхэд тэр чулуунд eс санан барьж аваад холоо чулуудах нь ч энvvхэнд.
Бас хадаасдах, автийркдах гэх мэтийн тоглоомууд байхаас гадна тоосгоор танк болгон элсэн дээр тоглоно. Гарын дvйтэй хvvхдvvд шаврыг шvлсээрээ сайтар зууран хатуу болгоод тоосгон дээр нь хeeрхeн бeeрeнхий хийчихнэ. Харахад л сvрдмээр. Тоосго олдохгvй бол гутлаараа ч болно. Гутал байхад туйпуугаар яахав дээ гээд л. За бvр уйдсан vед дунд хуруугаа гозойлгоод онгоц юм уу танк болгон тоглоно. Харин энэ тоглоом бол одоо экстримли хориотой.
За гэх мэтийн олон идэх хоол, тоглох тоглоомыг бид зохиодог байжээ. Дvv чи vvнийг уншаад пvv пай, арай ч дээ болж ч магад. Аливаа юм амар олдоггvй юм аа. Eнeeдeр байгаа энэ бvх амьдрал чинь ингээд л хэдэн жилийн eмнe байсан юм биш. Дeнгeж хэдхэн жилийн eмнe л бид картын бараанд алалцаж, олон хvмvvс амиа алддаг байлаа. Талх, сvvний тeлee шvv дээ. Би зvгээр чамайг сэрvvн байгаасай гэснээс биш бидний замнасан замаар яв гэсэнгvй. Байгаадаа сэтгэл хангалуун байгаарай, ахын дvv. Eнгeрсeнee хvндэлж, олсон туршлагаа амьдралдаа гаргаж, ирээдvйдээ итгэлтэй, eeдрeг, тэнгэрлэг яваарай.
Бидний хайртай vр хvvхэд, дvv нар минь хэзээ ч бvv eлсeг, хэзээ ч бvv eнчрeг, хэзээ ч бvv ганцаардаг ээ.
6 Сэтгэгдэл:
hoorhon yuma..,
odoogiin huuhduud unshaad oilgohgui l de, edgeer zuiluudiig yaj hiij boldog, ooroo herhen bokhi uildverlej baisan, aan bas, chihriin tsaas-ddag baisan gedgiig sonsood lav oilgohgui bhaa, minii ach duu bol "yagaad?" gej l asuuh bh da. gehde ih hoorhon sagadaj bn, uuniig unshsan chini... ;)
hoorhon yuma..,
odoogiin huuhduud unshaad oilgohgui l de, edgeer zuiluudiig yaj hiij boldog, ooroo herhen bokhi uildverlej baisan, aan bas, chihriin tsaas-ddag baisan gedgiig sonsood lav oilgohgui bhaa, minii ach duu bol "yagaad?" gej l asuuh bh da, you know.
gehde ih hoorhon sanagdaj bn, uuniig unshsan chini... ;)
Тийм шүү. Энэ бол маш гоё сэтгэгдэл төрүүлж байна. Их ч инээлээ. Яг тэгж л яваад хүн болсон юм даа. Найз нартайгаа уулзаж тоглодог байснаа дурсах юмсан. Одоогийн хүүхдүүдэд өөрийн гэсэн creative зүйлс байгаа л байх л даа. Тэр бүхэн биднийхээс мундаг байх. Мундаг ч байгаасай. Хүүхэд насны алтан үеэ хайрлаарай. Инээх цаг мундахгүй олдоно хожим нь...
yag l tegdeg baisan shuu.
zunduu ineelee, bayarlalaa.
tanii conclusion taalagdlaa
as I was reading it, it was as if though I was watching a film of my childhood. So precious moments - innocent and adventurous. . . Your writing has good insights, and concludes and challenges well; and of course, laughed hard :)Thanks for writing it!
Как говорилось на 2NT.ru Стоит ли ограничивать ребенка в количестве еды, и в случае в случае если да, то какой еды? Просто у меня малыш с аппетитом, при всем при этом мы на ГВ плюс прикорм уже ввели. То есть что лучше давать поменьше, а что можно не считать?