Vнэгvй бэлэг
Наранхvvд vнэндээ eeлeх юм тун ховор; eeрийн гэсэн бизнестэй, хувьдаа машинтай, хувийн сууцтай, дороо ажилчидтай, дотроо бодолтой дориун гэгчийн залуу. Хот хvрээнд тeрж eсeн, хол газар эрдмийг сурсан тvvний араас шохоорхох охид хvvхнvvд шуудхан хэлэхэд зeндee.
Харин тэр Солонгоод хайртай, хайраа харин илэрхийлэхдээ тvvнд eнгeтэй eeдтэй гэсэн болгонд гар татахгvй авч бэлэглэнэ. Солонгоо ч тvvний eгeх энэхvv гэнэтийн бэлгэнд vнэн цочирдож, чин баясана. Гэвч тэр Наранхvvгийн Tiffany бриллиантан ээмэг, зvvлтний хослол, Louis Vuitton, Burberry, Prada, Zegna гээд л аль eнгeтэй eeдтэй бараа бvтээгдэхvvнийг бараан зах дээрээс бус байгаа улсаас нь худалдаж бэлгэнд eгсeн болгоныг огтхон ч хэрэглэдэггvй байлаа. Наранхvvд бол энэ сонин биш. Хамгийн гол нь Солонгоог тэрхэн зуур л алмайралд оруулж, эргэн тойрныхонд eeрийнхee чадлыг харуулах нь гол юм. Энэ мeчийг ирэх бvрт тvvнд ер бусын сайхан сэрэл тeрдeг байсан гэдэг.
Тэдний харилцаа гурван жил хагас vргэлжлээд байсан тэр мeчид Солонгоо нэг удаа “Наранхvv, би чиний eгсeн бэлгvvдэд дуртай. Чамайг надад бэлэг eгeхeд ч дуртай. Vvнийг чинь надад зориулсан хайрын илрэл хэмээн хvлээн авдаг. Харин ямар ч бэлгээс илvvтэйгээр чамаас ирэх eчvvхэн тeдий ч гэсэн хайр энхрийлэл, хvндлэл надад чухал байсан юм шvv. Уучлаарай, чиний eгсeн бэлэгнvvд миний хувьд ямар ч vнэ цэнэгvй. Бэлэг хэзээд vнэгvй байдаг ч гэсэн vнэ цэнээ алдсан бэлэг гэдэг тvvнээс хувь илvv хeeрхийлeлтэй буюу. Би тэднийг хэзээ ч eeртee наахыг хvсээгvй. Тэдэнтэй хамт чиний eчvvхэн тeдий ч хайр дагалдаж ирдэггvй тул би бvгдийг нь харанхуй eрeeндee хадгалчихсан. Хэрэв чамд дараагийн чинь хvнд хэрэгтэй бол би дуртайяа гаргаж eгье. Хэрэггvй хэмээн хэнэггvй зан гаргавал би Хvйсийн Тэгш Эрхийн Тeв хуучин муусайн хувцас цуглуулж байгаа гэсэн, тэднийд хандивлая даа” гэсэн гэдэг.
http://www.stoptrafficking.mn/
0 Сэтгэгдэл: