Thursday, January 24, 2008

Монгол залуу Англид хvчингийн хэрэг vйлдлээ


Лондон (BBC News) – Монголын Элчин сайдын яамны ажилтаны хvvхэд 16 настай сургуулийн насны охиныг хvчиндсэн хэрэгтээ ял тулгагдлаа. Гантeмeрийн Жавхланбаяр нь 18 настай бeгeeд баруун Лондон дахь Монголын ЭСЯ-ны хаягыг eeрийн оршин суугаа газар хэмээн мэдvvлсэн байна. Тэрбээр 1 сарын 18-нд vйлдсэн хvчингийн хэрэгтээ дeрвeн зvйл ангиар ял тулгагдаад байна. Тvvнчлэн Жавхланбаяр нь нэмэлт хоёр хvчингийн зvйл анги болоод хохирогчийн гар утас, 130 паунд стерлинг дээрэмдсэн хэрэгтээ ял тулгагдаад байна.

Кенсингтон Корт дахь Монголын Элчин сайдын яам мэдэгдэхдээ Жавхланбаяр нь дипломатын хvvхэд биш боловч элчин сайдын яамны ажилтны хvvхэд болохыг нотолсон байна. Тэрбээр дипломатын хvvхэд биш тул тэдний эдэлдэг дархан эрх хамааралгvй юм байна. Тэрбээр хохирогч охиныг автобусны буудлаас ойролцоох цэцэрлэг рvv хvчээр авч яван, хорин минутын турш эрхшээлдээ байлгасан байна.

Daily Mail дээр eгvvлсэнээр тэрбээр хутга тулган охиныг Хайд парк луу авч явсан байна. Хэрэг шeнийн нэг цагийн vед болсон бeгeeд цэцэрлэг 12 цагаас хаадаг бeгeeд оройн харанхуйд юу болж байгаа нь тэр бvр мэдэгддэггvй байна. Хохирогч ойролцоох шeнийн клубт очиж тусламж аван эмнэлэгт хvргэгджээ. Гэмт этгээдийг хоёр хоногийн дараа мэдээллийн баазанд байсан ДНХ нь таарсан тул баривчилсан байна.

ММ тодруулга: Их Британи дахь баттай эх сурвалжийн мэдээлсэнээр Жавхланбаяр нь тус элчин сайдын яамны жолоочийн ахынх нь хvv юм байна. Ирээд нилээд хэдэн жил болж байсан юм байна.

Эх сурвалж: http://news.bbc.co.uk/1/hi/england/london/7206034.stm
www.mongolmedee.net

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш