Thursday, January 31, 2008

Мянганы Зууч-ийн молхи арга

Мянганы Зууч хэмээх том мөртөө учир битүүлэг нэртэй өрөвдмөөр сонин байх. Бас болоогүй 2003 оны шилдэг сонин, 2004 оны шилдэг нийтлэлийн бодлоготой сонин, 2005-2007 онуудын Топ сонин өргөмжлөлт үндэсний чөлөөт хэвлэл гээд байгаа юм даа. Хуучнаар бол Д. Сүхбаатарын одонт, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт гэдэг шиг л юм байгаа юм.

Өнгөрсөн зун хотоос хэдэн сонин ирсэнийг гар дамжуулан уншиж байсны дотор энэ зууч гэдэг сонины нэг дугаар нь байх бөгөөд зарим мэдээ нь нэг л танил аа. Бүр гайхаад байсан
www.mongolmedee.net сайтаас маань таван мэдээ, материал хуулаад тавьсан байдаг байгаа. Тэгэхдээ бүр эх сурважлийг нь ч дурдсан юм байхгүй. Бүр гайхах ч шиг, уур хүрэх ч шиг. Монголд ирэхдээ бүр зориудаар тэр сонинг нь дүүрч ирээд сонины газар тавьж оров оо. Нэг намхан охин эрхлэгч нь юм гэнэ. Ийм учиртай байгаа юм аа гэж хэлээд бусад дугааруудыг нь хартал пөөх манай гараар орсон мэдээ зөндөө, бүр Даяар Монголын хийсэн ярилцлагыг хүртэл өөрийн юм шиг ичих ч үгүй наасан байгаа юм даа. Бүр гомдмоор, энэнийхээ учрыг нь олоорой гээд олон ч юм ярилгүй гараад явчлаа.

Хэд хоногын дараагаар утасдаад манайд дадлагаар ажиллаж байсан оюутан охин ингэсэн байна. Арга хэмжээ авлаа, уучлаарай гэх зэрэг хэлэв. За яахав, хаяв. Гэтэл дахиад л нэг дугаар дээр нь нэг юм маань явж байхаар нь болиорой гэсэн утгатай SMS явуулав. Гэтэл саяхан бас нэг мэдээг
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=86137&catid=2255 тавьсан байхаар нь бүр тэссэнгүй. Энэ мэдээний эх нь http://mongolmedee.net/index.php?option=com_content&task=view&id=824&Itemid=29 энд байна л даа. Ямар ч үг үсгийн алдаагүй хуулах мөртөө эх сурвалжийг нь мартсан байгаа юм, муу луйварчид.

Тэд үнэхээр ийм мундаг сонин байгаад захиалгаас болон сурталчилгаанаас мөнгө олдог, тэгээд сонины талбайд гарсан мэдээ нийтлэлээ үнэлүүлэн, бас сарын цалин гэж нэг юм авч байдаг. Гэтэл ийм балиар аргаар сэтгүүлч хийж болохгүй л дээ. Тавиад очлоо, эртээд. Нэг цэвэрхэн залуу сууж байна. Урд нь харсан ч юм шиг. Хэллээ дээ, ийм учиртай гэж. Гэтэл би энэ сониныг эхнэртэйгээ нийлж гаргадаг байж байгаад би өөрөө төрийн ажилд ороод, эхнэр бас өөр компанидаа анхаараад, энэ ажлаа жоохон цалгардуулсан байсан, одооноос эргэж авах санаатай гэдийн. Тэгээд учрыг нь олоод утасдий гэж байна. Хэллээ дээ би, наадах чинь үнэн инээдтэй шүү гэж. Тэгээд л гарлаа. Өөрөөр Мянганы Зуучийг муулах, гутаах ямар ч санаа алга.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш