Сайд та сайн бай л даа
Тeрийг тvшиж, тvмнийг амруулах амар vгvй ажилтай эрхэм сайд та сайхан шинэлж байна уу? Тeрee шvтэж, тvмэн олноо бараадсан би вээр сайхан шинэллээ. Дэвэн дэлхийгээр таран суусан таны нууц амраг, нуугдмал хvvхдvvд, хамаатан садан, vр ач нар тань сайн суугаа гэдэгт итгэж байна. Таныг саяны vймээн самуунаар сайд гэдэг ямба ихтэй, ядаргаа багатай ажилд тохогдсоныг дуулаад vvнийг Цагаан сарын шинийн нэгний билэгт сайн eдeр бичиж сууна.
Таныг яагаад сайд гэж нэрлэснийг мэдэх vv? Учир нь та сайн учраас. Монгол хэлний vсгийн дvрэм нь сайдад хvртэл vйлчилдэг л юм бол олон тооны “д” дагаврыг та нарт залгаснаас биш уул шугамандаа Боловсролын сайн, Vйлдвэр худалдааны сайн нь та юм шvv дээ.
Харин алганы нeгee талд бас нэг ийм vг бий. “Нохойгvй газрын гахай нь хуцдаг” юм. Хуцах нь хvртэл хээрийн боохойг баас алдуулдаг хоточ сайн нохойтой айлын эзэн амар тайван унтаж чаддаг болой. Хонь мал нь ч шeнeдee айж цочих юм vгvй, тарга тэвээрэг ч сайн авдаг гэлцэх. Та тийм сайн нохой болсондоо сонгогдоогvй л дээ. Харин нохой нь алга болчихсон юм аа. Хоёр зуу гаруй жилийн шашны “тархи угаалга”, далан хэдэн жилийн Хэрээмлийн дарангуйлал чанга хуцсан нохойнуудынх нь зvрхийг нь хэлтэй нь сугалж хаяад, vлдсэн хэдийг нь унхиагvй болгоод хаясан юм. Тиймээс та хэдий гахай ч гэсэн зоригтой хуцна шvv. Нeгee vгээр хэлбэл сайн гахай байна шvv. Гахай гэлээ гээд та баахан дургvй байна уу. Саяхан нэгэн ухаант хvмvvн надад eгvvлэхдээ гахай гэдэг амьтан чинь нохойноос ч ухаантай юм шvv хэмээн ихэд нухацтай eгvvлсэн юм. Бараг л энэ дэлхийн хамгийн ухаантай амьтан юм биш vv? Одоо та хэр баяртай байна даа?
Сайн ах аа, та ууж идэхдээ учиртай байна шvv. Энэ нь хараал бус, харин ерeeл байх болтугай. Учир нь таныг улсын хармаа луу гараа шургуулаад атга дvvрэн алт мeнгe авах болгонд eлсeж eлбeрч байгаа vр хvvхдvvд, vvдэнд чинь тантай уулзахаар хэдэн сарыг элээж байгаа eвгeд хeгшид, гадаад улсуудад бол олгой авахтай адил амархан болсон eвчнeeр eвдeeд, эмчилгээгvй хэмээн eнee маргаашгvй vхлээ хvлээж байгаа eвчтeнгvvд таны нvдэнд харагдах болтугай. Дахин хэлье, энэ нь хараал бус харин ерeeл юм шvv. Хэрэв та авсан идсэнээсээ илvv, хийсэн бvтээсэн тань их байх аваас та дахин сонгогдож, сайнаа батлах нигуур буйг баталж байна. Урд талын сайд чинь ууж идэхдээ уургаа морь шиг байсан нь тvмэн олны нvднээс холуур тойрсонгvй. Та тэднээсээ сураад, нэг мод сугалаад хоёрыг тарьдаг байсан хоммунист хvмvvжлээ бага ч гэсэн гаргаарай.
Ард тvмнийхээ итгэлээр бус, арын хаалганы нууц хуйвалдаанаар гарч ирсэн таны хeрeнгe хичнээн байдгыг мэдэхгvй. Хvн хаанаас ирээд, хаашаа яваагаа мэдэхээ болих шиг том аюул, том эмгэнэл хаа байна? Та энэ дэлхий дээр маньтайгаа адилхан л шалдан мэндэлж, манцуйнд ороогдож, сvvлний eeх хeхeж, бантан идсээр хvн болсон “юм” байгаа биз. Сайд дарга гэхээрээ л учир зvггvй торго дурданд ороогдож, гартаа нeжee байг гэхэд нэр алдар, Ниссан жипны тvлхvvр атгаж тeрeeгvй байлтай. Саяхан л таны амьдрал бас л маньтайгаа адилхан дутагдаж гачигдаж, цалингаас цалингийн хооронд амьтан хvнээс мeнгe зээлж, айл хэсэн хоног тeeрvvлдэг байсан биз. Гэтэл та одоо eeрийгee нэг хараач. Энэхэн хэдэн жилийн хугацаанд сайн та ямар их eeрчлeгдee вэ? Албан тушаал, авах идэхийн тeлee та мань мэтийгээ бvv хэл, хамаатан садан, vр хvvхдээ ч золиослоход бэлэн болсон бус уу? Гэртээ хvртэл тeeрeeд GPS хэрэглэх нь халаг, машинаа хvртэл ялгаж салгахаа больсон, ил далд илэн далангvй хэдэн насанд хvрээгvй шахам хvvхнvvдээ бол хооронд нь хольж солиод зовохдоо “Найз аа” гээд дипломат зангаар дуудчихдаг болжээ. Таны vхэн хатан зvтгээд байгаа эд хeрeнгe, алдар нэр чинь тантай хамт хэзээ нэгэн цагт авсанд орно гэдгийг ойлгодог ч болоосой. Eeрeeр хэлбэл та дэмий юмаар “занималдаж” байна даа. Vvний оронд хэдэн хvнд ч гэсэн тус болоод, эвтэй сайхан амьдрах аваас хожим таныг ядарч явахад чинь аминд орох байсан даа.
Танаас би талх гуйх гэсэндээ тал засаж байгаа юм биш ээ. Албан тушаал горилон алга хавсарч байгаа ч юм биш. Сайн гэж магтвал сvvний мeнгe eгнe гэж бодсон ч юм биш. Баяжвал хамт баяжья даа л гэж дуэльд дуудаж vvнийг бичлээ. Гэхдээ тань шиг ширээн доогуур, ханцуйн дотроо eгч авалцдаг башир аргаар биш, хeдeлмeрийнхee хeлсeeр, оюуныхаа олдоцоор баяжмаар байна. Орчин цагын мань мэтэд оломгvй их эд баялаг vлдээхийн тулд eвeг дээдэс маань амь насаа хvртэл vл хайрлан, амьтан хvнээс нууж хааж, тeeрeгдvvлсээр eнeeг хvрсэн юм. Та урдаас ирсэн улаан eвгeний vр сад биш л бол энэ eвee эмээ нар дотор таны хэд ч байгаа. Таныг халж солино гэж айлгаад яахав, мань мэтэд нь ямар тийм эрх мэдэл байх биш. Авгай хvvхдэд чинь хэлнэ гээд сvрдvvлээд яахав, аль хэдийн тэд нар чинь мэдэж байгаа. Сайд та зvгээр л сайн бай л даа. Vvнээс eeр юу хэлэхэв дээ.
Сэтгvvлч Пунцагийн Байка
Цагаан сарын шинийн нэгэн
Дэнвэр хот, Колорадо муж
PS. Цагаан сараар бэлэг дэмбэрэлгvй юм хийж суудаг “дебил” нeхeр вэ гэж бодож байна уу та? Яагаад ч юм тэр л eдeр дээрхийг бичиж суугаад, сvvлийг нь таталгvй орхисон байж. Сvvлчийн хэдэн vгийг нь нэмж тавиад, таны мэргэн оюунд илгээлээ. Болгоон соёрхоно уу. Хэмээн энэхvv нийтлэлийг eнгeрсeн онд бичиж байсан санагдана. Энд архивлалаа.
0 Сэтгэгдэл: