Monday, March 31, 2008
Saturday, March 29, 2008
Авлигын Толь ном
Тиймээс өдрийн хоолны мөнгөнөөс ч хямдхан худалдан авч, сайтар уншиж, сонгуульд дахин нэр дэвшиж буй этгээдүүдээс асууж лавлах асуултуудаа энэ номноос бэлтгэх хэрэгтэй. Энэ толь цаашдаа ч өчнөөн мянган хуудсаар нэмэгдэх биз ээ, харамсалтай нь...
Сэтгэгдэл бичих(0) Сэдэв нь: Ном
Тэр эмээгийн гар
Тэр эмээ “хүүхээ, цааш гарах гэсэн юм” гэнэ. Би ч “би танд туслая” хэмээн гарыг нь бариад, бид хоёр ч эвтэйхэн эхлээд татаж гаргаад, дараа нь тосч буулгаад гарчихав. Гэвч яагаад ч юм тэр эмээгийн гарыг бариад баймаар, цаашаа жоохон ч гэсэн хамт алхамаар санагдсан. Тэр эмээ ч амар гараа татаж авалгүй хэдий цаашаа алхсан ч миний гарыг хэдэн хором ч атгана. Дотно, дулаахан, хүнд хүчир амьдралд нухлагдсан, үрчлээтсэн тэр эмээгийн гар. Бид хэтэрхий завгүй амьдралдаа түүртэн энэ дэлхийн сайхан бүхнийг, бид санаа тавих бүхнээ тэр бүр ойшоохгүй байгаа юм биш биз.
Teacher's Bar-2
Thursday, March 27, 2008
Сайн кино - 2 хувилагджээ
Эртээд нойрмог шахуу бичиж байсан Сайн кино - 2 бичлэгийг Зууны Мэдээ сонин өнөөдрийнхөө дугаарын Блог Ертөнц буландаа нийтэлжээ. Түүнийг нь мэдээж манай дандаа олж байдаг сайт болох olloo.mn буулгажээ. Доор нь бас Сурнааг тавьчихжээ.
Cеминар гэж юу вэ?
Tuesday, March 25, 2008
Best Journalism Quote
Anonymous, linked to a Texas newspaper editor
Monday, March 24, 2008
Сайн кино -2
1900 оны эхээр Калифорнид газрын тос олборлож байгаа нэгэн эрийн сэргэлт, уналт болон хувийн амьдралыг нь гайхалтай сайнаар харьцуулан гаргасан байна. Ялангуяа манай газар доорхыг ховх сорохоор хоосон амлаж байгаа нь эгээ л энэ кинотой адилхан. Тэрбээр Литтл Бостон хэмээх жижиг хотод газрын тос олборлохоор тэр хавийн газар нутгуудыг худалдан авч, нутгийн иргэдэд сайн сайхныг амлаж байх юм.
За тэр яахав, Чингисийн тухай киноны бичлэг дээр Logos хэлэхдээ түүний дүрд нь Brad Pitt ч тоглож болно гэсэн байна лээ. Гэхдээ кино үзэгчдийн ихэнх нь бас л боловсрол нимгэн байдаг тул яг л тэр жүжигчнээр уг хүнийг нь төсөөлөх нь элбэг байдаг. Дээр Есүс гэдэг кино төслийг олон хэл дээр орчуулан гаргахад гол дүрд нь тоглосон английн Brian Deacon-оор Есүсийг дүрслэн бодох нь элбэг байсан гэдэг. Ер нь ч Есүсийг европжуу төрхтэйгээр олонтоо дүрслэн төөрөлдөх нь элбэг. Хоёр жилийн өмнө Нью Ёоркийн урлагийн галлерейд нэг зураач Есүсийг хар арьстайгаар зурсан нь ихээхэн шуугиан дэгдээж байсан. Юу хэлэх гээд байна гэхээр Чингис чинь иймэрхүү л хүн байсан болов уу хэмээх дүрслэлийг өгч чадахуйц, үнэн сайхан монгол эр хүн л энэ кинонд тохирно доо.
Холливуудын хийсэн түүхийн ихэнх кинонууд R рейтингтэй байдаг. Яахав, заримдаа кино бүтээгчид орлогоо бодоод бага зэрэг зөөллөдөг тал бий. Харин Чингисийн киног тэгэх боломж байхгүй. Тэгвэл ёстой нөгөө түүхийг гуйвуулна гээч нь болно. Түүний сайн муу хоёуланг нь дэнслээд л гаргах хэрэгтэй.
Sunday, March 23, 2008
Yvнийг сонсож эргээгээ гаргаарай
Энд A. Lange & Söhne Audemars Piguet Auguste Reymond Balmain Baume & Mercier Bertolucci Blancpain Breguet Breitling Byblos Carl F Bucherer Cartier Chanel Chloé Chopard Christian Dior Christian Lacroix Christian Louboutin Claude Montana Comme des Garçons Dolce & Gabbana Ebel Emilio Pucci Ermenegildo Zegna Fendi Franck Muller Gerald Genta Gianfranco Ferre Giorgio Armani Girard Perregaux Givenchy Gucci Guy Laroche Hermès Hervé Léger Hublot IWC Jacques Etoile Jacques Fath Jaeger LeCoultre Jean Paul Gaultier Jean Richard Jean-Charles de Castelbajac Les Copains Loewe Longines Louis Feraud Louis Vuitton Lucien Pellat-Finet Martine Sitbon Maurice Lacroix Max Mara Missoni Miu Miu Montblanc Officine Panerai Omega Patek Phillipe Pierre Cardin Prada Rolex Romeo Gigli Salvatore Ferragamo Tag Heuer Tocca Trussardi Valentino Versace Yves Saint Laurent зэрэг брэндүүдийн дуудлага байна.
Сурнаа
Тэр эргэн иржээ
Тэр энэ мөчийг хэдэн сар хүлээсэн. Тэвчээртэй хүлээсний эцэст өнөөдөр тэр бүгдийг ялж, аргагүй аварга гэдгээ дахин харууллаа. Тэрбээр ийнхүү 22 дахь ялалтаа сумогийн дэвжээнд авчирч, түүнд эргэлзэж байсан, түүнийг хавчиж байсан, түүнийг зайлуулахыг хүсч байсан бүх хүмүүсийн өмнө Би Эргэн Ирлээ хэмээн зарлах шиг гайхамшигтай ялалтыг авчирлаа.
Thursday, March 20, 2008
Малчны хотыг тvшиглэсэн жуулчны бааз
Үүнтэй уялдаад малчин хот айлуудыг түшиглээд жуулчны баазууд байгуулж болно. Бааз гэхээрээ нүсэр юм байх албагүй. Тэр малчин айлд унага татаж, үнээ саасан шигээ цагыг зугаатай өнгөрөөх буюу адуу манаж, хадлан хадсан шигээ амрахын хажуугаар дурсах, үлдээх юмтай амраад ирнэ дээ. Түүний хариуд нь нөгөө айл нь нэг хонь юм уу морь зүсэлж өгөөд, дараа дахин ирээрэй хэмээн ерөөнө. Тийм сайхан мартагдашгүй амарсан жуулчин дараа жил нь биш юм аа гэхэд таван жилийн дараа заавал нөгөө айл дээрээ эргэж очих гэнэ. Энэ бол барууны хүмүүсийн сэтгэлгээ. Тэдний сэтгэлээс хэзээ ч гарахгүй бөгөөд малчин айлын жаал охин нь сургуульд ороход нь тав арван доллар хандивлах гэнэ. Энэ болгонд нь нөгөө зуучилсан жуулчны компани нь гүүр болох жишээтэй.
Зочид буудал бариад eгeeч гэжээ
Нөгөөх нь ч тиймэрхүү бодол байгаа, гэхдээ судалж байгаад удахгүй хариугаа хэлье гэжээ. Нөгөө хэл ам болоод баригдаад байгаа Хилтон, Шангри Ла, Кемпински энэ тэр нь багадах гээд байгаа юм байх даа. Бас дээр нь Европын том сүлжээ хотел салбараа барих гэж байгаа юм гэсэн. Энэ заваан олон зочид буудлуудыг цэгцэлмээр юмаа. Манай хамгийн том, өргөн гудамж болох Энхтайвны өргөн чөлөөгөөр л Офицерүүдийн Ордоноос Таван шар хүртэл явах юм бол үй олон болсон болоогүй зочид буудлууд тоологдоно.
Манайх дахиад л боловсон хүчин, хүний нөөц дээрээ энэ салбарт тун их алдаа хийж байгаа. Саваа бэлдчихээд бэлэн юм хайгаад байдаг. Харин төрийн тэргүүн нь хүртэл энэ салбарт түлхүү анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа бол хүмүүсээ сургал даа. Ядаж ойрхоноор нь Сингапур, Малайз, Хонг Конг, Солонгост мянга мянгаар нь сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэр гутаамаар үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь.
Тэгээд ч Улаанбаатарын зочид буудлууд болно доо. Одоо энэ хэдийгээ додомдоод явчихад болно. Тэгээд ч хэрэв Хөшигтийн хөндийд нисэх буудал барих бол үүргэвчтэй аялагч нар заавал Улаанбаатарт буудаллаад байх шаардлага байхгүй. Тэд наадмын хэдэн өдөр, эсвэл аялалынхаа 2 өдрийг л хотод өнгөрөөхөд хангалттай. Түүний оронд тэр хөдөө газар жинхэн байгал экологит ивээлтэй жуулчны баазуудыг байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол сэгсчүүлж сэгсчүүлж нүцгэн талд хэдхэн гэр байгаа юм чинь. Тэнд унтах, алхах, морин дээр мордож зурах авахуулахаас өөр юу байгаа юм бэ.
Wednesday, March 19, 2008
Monday, March 17, 2008
Жорлон гэснээс – 5
Anyways, өнөөдөр УБ-т байгаа энэ олон зуун мянган гэр хорооллын жорлонгын асуудал үнэн хүнд байнаа. Түлдэг нүүрснээс нь агаарын бохирдол үүсгэдэг бол ил задгай жорлонгоос нь ялгарах хорт химийн бодисууд нь халдварт шар зэрэг өвчин тараадаг. Одоо энэ хойхно байгаа гэр хорооллуудыг буулган, орон сууцны хороолол барина гээд байгаа. Тэнд байгаа хэдэн мянган жорлонгийн ялгадас нь хэдэн арван жилдээ хөрсөндөө шингэдэггүй юм гэсэн. Тэднийг сайн олж тогтоож, ухаж төнхөж, чигжих ажил зайлшгүй хийх хэрэгтэй. Үгүй бол аягүй бол авто зам тавьсан чинь доошоо шигдээд орно шүү.
Хашааны соёлоос хотын соёлд
Дөнгөж амыг нь онгойлгоод шидчихэж чадахгүй бол орон сууцанд амьдраад ч хэрэггүй. Тэрэнд нь тэгээд хүүхдийн живх хүртэл ил задгай харагдахыг нь яана. Намайг хог ухсан гэж бүү андуурагтун. Гялгар уутанд боосон хэсэг хогоо хаяхын тулд шалаар нэг хөглөрөх хогнуудын дундуур гарахдаа юу эсийг үзэж, юу эсийг бодохов. За яахав, та, бас би ядаж хогоо хаядаг газар нь хаядаг бол маргааш манай хөршүүд ч гэсэн тийм соёлтой болох вий. Хүрээ соёлыг хүн бүрт, Билигтээ.
Sunday, March 16, 2008
Монголчууд циркэд дуртай
Харин мал хуйтай харьцаж өссөн хөдөөний хүүхдүүд бол хэзээ ч тэгэхгүй л дээ. Энэ нь тэдний байгальтайгаа зохицох маш мундаг чадвар гэж боддог. Циркэд нэвтрэх бүрэн эрхтэй бүдүүн Тамираа найзтайгаа малын хашаагаар зочилж, ан амьтан сонирхох нь тэрүүхэндээ л үнэгүй зоопарк байлаа. Нээрээ зоопарк гэснээс амьтан зовоодог шоронгууд бүгд газар дор орвол таарна. Зоопаркгүй цөөхөн улсын нэг гэдгээрээ Монгол улс бахархах ёстой. Бид амьтныг хайрладаг болохоос бус хашиж зовоодоггүй.
Саяхан Хойд Солонгосын алдарт циркийн тоглолт үзлээ. Үнэхээр мундаг юм аа. Маш сахилга баттай, яг л нөгөө багад, социализмын үед буцаж очсон шиг сэтгэгдэл төрүүлэхээр. Хоёр улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залаад л, нэг л өөр.Нэг нь алдвал хөл рүү нь цохиод хүртэл авч байна лээ. Циркийн хоёр үзүүлбэр, агаарын гимнастик, банзан дээрх үсрэлт номерууд нь дэлхийн шилдэг, бас рекорд тогтоосон юм байна. Алга бол нов нойтон болж байлаа. Үзэгчид уулга алдан, байн байна алга ташин, шүгэлдэх нь бид үнэхээр циркэд дуртайгийн илрэл бизээ. Үнэ нь 8000 төгрөг юм билээ, болвол үзээрэй. Хөөрхий циркчид Монголд ирсэнийх нэг сайн хоол идээсэй л гэж л залбирах юм.
Kenny Rogers Roasters Монголд нээгдэх нь
Шинээр нээгдэх ресторан нь Америкийн каунтри дуучин Кенни Рожерс хэмээх сахалт эр бас бус хүмүүстэй хамтран байгуулсан тахиа голдуу хоолтой газар юм байна. Одоогийн байдлаар Америкт байсан салбаруудаа хумиад ерөөс ганцтай үлдсэн сурагтай. Гэхдээ эднийх дэлхийд алдартай Nathan’s хэмээх халуун нохойны газартай дэр нэгтгэсэн байна. Яагаав нөгөө Япон залуу 66 хот дог идэж, дэлхийн дээд амжилт тогтоодог.
За тэгээд манайд нээгдэх салбар нь Малайзаас эх авч байгаа бололтой. Ер нь Азийн Малайз, Сингапур, Хятад, Хонг Конг, Дубай, Индонези, Австрали, Филиппин зэрэг улсуудад салбартай юм байна. Ямартай ч наадмаар хуушуурнаас өөр бас нэг сонголттой болж мэдэх л юм. Гэхдээ дан тахиа гэвэл нэгдүгээрт Монголд их үнэтэй, хоёрдугаарт монголчууд тэр бүр тахиа идээд байдаггүй тул өөр хоолны цэснүүдээ л баяжуулах хэрэгтэй байх даа. Харин тахиа их иддэг болчвол махны үнэ буураад ирэх юм биш биз. Тахиа ч уг нь үржүүлэхэд амар юм шиг байгаа юм. Америк тахианы хөл энэ тэр гэж балайрч байснаас өөрсдөө тарган тахиа тэжээдэг болохсон.
Saturday, March 15, 2008
Гадаадад хэдэн Монгол амьдардаг вэ?
Зарим хүмүүс гадаад улсуудад Монголын 200,000 гаруй сонгуулийн насны иргэд амьдарч байна гэж үздэг. Харин өчигдрийн “Ардын Эрх” (3 сарын 14, 2-р нүүр) сонин дээр Гадаад Хэргийн Яамны нэгэн жижиг мэдээлэл гарсан байх бөгөөд “Статистик мэдээллээр, гадаадад Монголын 120 мянган иргэн ажиллаж, амьдардаг бол 800 мянган иргэн нааш цааш зорчсон. Мөн 8000 иргэн гадаадын аль нэгэн улсын Элчин сайдын яаманд хандсан аж. Харийн нутагт буй монгол иргэдээс 192 хүн гэмт хэрэгт холбогдож, 100 гаруй хүн хоригдож буй гэнэ” хэмээн өгүүлжээ. Га Яамныхан гадаадад амьдарч байгаа монголчуудад туслах сан байгуулж буй юм байх. Тэдэндээ эрх зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэх бөгөөд 2009 оноос улсын төсөвт тусгагдах бололтой. Бодвол хэрэг төвөгт орооцолдсон үед зэрэгт эх орон луу эгүүлэн авчрах зэргээр туслах юм болов уу даа.
Дээр өгүүлсэн мэдээлэлд манай 8000 иргэн гадаадын аль нэг улсын ЭСЯ-нд хандсан гэсэн учир битүүлэг мэдээ оржээ. Бодвол энэ нь улс төрийн орогнол, харьяатаа солиулах гэсэн хүсэлтүүд юм болов уу даа.
Friday, March 14, 2008
Цаг нь болохоор ярина
Монголчуудын маргааш дуусахгүй гэдэг хэллэг их түгээмэл байдаг. Үүнийг гадаадынхан ч их хэрэглэдэг. Аягүй бол тэр туучийнууд гаргасан ч байж магад. Туучий гэдэг бол уг нь муу үг биш юм гэсэн. Энэ нь туужуур буюу шүүр гэсэн үгнээс гаралтай юм шиг байгаа юм. Ээж маань залуудаа оройтож ирсэн эгчийг маань “гудамжны хамаг хог туужуурдаад ирэв үү” хэмээн ширүүн хэлж байсныг хожим нь асуувал гудамж хэмжин, дэмий тэнэхийг ингэж хэлдэг юм хэмээн инээд алдан хэлж байсан санагддаг юм.
Харин энд бичих гэж байгаа юм туужууртай ямар ч холбоо байхгүй. Сүүлийн хэдэн жилд Монгол улсын эрүүгийн ертөнц урд нь байгаагүй аймаар гэмт хэргүүд гарч, авилгал гээч зүйл аргагүй ил тод болжээ. Үүнийг дагаад гүтгүүлсэн буюу гүрийсэн этгээдүүд ярилцлага өгөхдөө “цаг нь болохоор ярина. Надад хэн гуайн эсрэг олон баримт байгаа. Одоо ярих болоогүй” гэх мэтээр ярьдаг болжээ. Хэрэв тэр хүнд мэдээлэл байгаад дараа ярина гэдэг бол сүрдүүлгийн маш болхи арга юм. Хэрэв нөгөө тал нь тэр хүнд мэдээлэл байгаа гэдгийг мэдэхийн бол мэдээж нухах юм уу ядаж л тэрийг нь олж илрүүлэх, устгах зэрэг арга хэмжээ авалгүй дээ.
Тэгэхээр миний бодлоор энэ бол ихэнхдээ худлаа бөгөөд зөвхөн массыг өөртөө итгүүлэх гэсэн, нөгөө талаа пайнагтуулах гэсэн башир арга болов уу хэмээн таамаглаж байна. Сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа оюутнууд үүнийг уншвал нэг удаагийн дипломын ажил болгоод авах хэрэгтэй. Ядах юмгүйгээр хэдэн жилийн өмнө гарч байсан дуулиан шуугиантай хэд хэдэн мэдэгдлүүд, ярилцлагууд шүүж үзээд л болоо. Түүнийг нь одоогийн байдалтай харьцуулаад л дүгнэлт хийчих хэрэгтэй.
Цаг нь хурдан болоосой.
Wednesday, March 12, 2008
Дэмий шахуу
Өнөөдөр урт өдөр байлаа. Өдөр гучин хэдэн шүдээ цэвэрлүүлэн, хар шил нүдэндээ зүүлгээд, амаа ангайн тааз ширтэн хэвтэхдээ элдвийг бодлоо. Ядаж байхад аман дотор хоёр эмэгтэйгийн дөрвөн гар нь тэр чигээрээ яваад орчихсон юм шиг л санагдана гээч. Бодлоо.
Хүний эрхтнүүдээс хүнээс салж болдог хэдхэн эрхтэн байнаа. Үүнд хөл гарны хумс, үс, шүд гэх мэт. Бүх л эрхтэнийг салгаж болно л доо. Гэхдээ эдгээр эрхтнүүд нь өвдөхгүйгээр, ямар нэгэн гадны нөлөөгүйгээр салах боломжтой. Гэтэл бас бодож байх юм аа. Энэ аман дотор маань байгаа гучин хэдэн шардуу цагаан шүдэндээ ер нь нэг нэг нэр хайрладаг юм уу даа гэж. Яахав цагийн эрхэнд салаад унаад өгвөл “өө, өнөө Дулмаа чинь салаад явчлаа” гээд л ярих юм уу хаашаа юм.
Ойрд Global CEO нэвтрүүлэг хийгээд унтах, идэх, Интернэтдэх, кино үзэх, найз нартайгаа уулзах, Цахим Өртөөдөх нь багасаад Чингис зочид буудлын лоббигоор өдөрт хэдэн удаа нааш цааш шилэн өрөө нөгөө буланд нь байх жорлон хоёрын хооронд жороолж байх шиг байна. Уралдаант нэвтрүүлэг үнэхээр хүч сорьсон, бас их эгзэгтэй өрнөж байна. Өнөөдөр манай залуучуудын багаас нэг сайхан залуу нь хасагдлаа. Энэ нэвтрүүлгийн тухай www.globalceo.mn сайтаас илүү үзээрэй. Нэвтрүүлэг эхэлдэггүй ээ.
Сэтгэгдэл бичих (1) Сэдэв нь: Ёгтлол
Saturday, March 08, 2008
The Dash Poem
by Linda Ellis
I read of a man who stood to speak
At the funeral of a friend
He referred to the dates on her tombstone
From the beginning to the end
He noted that first came her date of her birth
And spoke the following date
with tears,
But he said what mattered most of all
Was the dash between
those years
For that dash represents all the time
That she spent alive on earth.
And now only those who loved her
Know what that little line is worth.
For it matters not how much we own;
The cars, the house, the cash,
What matters is how we live and love
And how we spend our dash.
So think about this long and hard.
Are there things you’d like to change?
For you never know how much time is left,
That can still be rearranged.
If we could just slow down enough
To consider what’s true and real
And always try to understand
The way other people feel.
And be less quick to anger,
And show appreciation more
And love the people in our lives
Like we’ve never loved before.
If we treat each other with respect,
And more often wear a smile
Remembering that this special dash
Might only last a little while.
So, when your eulogy is being read
With your life’s actions to rehash
Would you be proud of the things they say
About how you spent your dash?
Friday, March 07, 2008
Ээждээ захидал бичээрэй
Ийм нэртэй нэгэн жижигхээн номыг сэтгүүлч Хатанбаатар гуай бичиж, тухай үедээ бэстсэллэр болж, одоо хаа нэгтээ айлд л хуудас нь салбарсан явж байгаа харагддаг. Хатанбаатар гуайтай нэг удаа танилцах завшаанаар номынх нь тухай асуутал их л олон зүйлийг хүүрнэж байсан санагддаг. Түүний ээж нь орон сууцны нилээд өндөр давхарт байдаг тул хааяа цахилгаан шат нь ажиллахгүй байна хэмээн залхууран ээж дээрээ орохоос төвөгшөөдөг байсан бөгөөд ээжийгээ өнгөрсөний дараа сэтгэлийнхээ өчилийг захидалаар хүүрнэдэг.
Тэрбээр Соёлын Төв Өргөөнд уншигчидтай уулзалт хийгээд гарч ирэхэд талбайн зурагчид түүнд мөн их баярласан гэдэг. Учир нь уулзалт үдэшлэгээс гарч ирсэн хүмүүс ээжтэйгээ зургаа авахуулахаар тэднийг хэсэгтээ л ажилтай болгож, ашиг оруулсан гэдэг. Өнөөдөр эмэгтэйчүүдийн өдөр. Ээждээ захидал бичихгүй юмаа гэхэд утсаар яриад, мессеж илгээгээд, мэнд усыг нь мэдээд, баяр хүргээрэй. Хэрэв хажууд нь байвал үнсээд, халуун дулаан үгсээр түүнийгээ баярлуулаарай. Хорвоод дахин олдохгүй миний хөөрхөн ээж минь. Та минь урт наслана аа. Таныг минь Бурхан өршөөг. Хүү нь тандаа хайртай, ээжээ!
Puro Dolor
Thursday, March 06, 2008
Мод таръя
Шөнө болж байна. Унтах гэсэн гэдэс өлсөөд, гоймон буцалгаад, Өдрийн Сонины өнгөрсөн өдрийн сонин гарчиглангаа FOX News сувгаар Америк хөлбөмбөгийн амьд домог болсон тоглогч quarterback Brett Favre зодог тайлж буйгаа нулимстайгаар мэдэгдэж байна. Тэрбээр Green Bay Packers багт хичнээн ч жил тоглов доо. Аль 1992 оноос хойш гэнээ. Ингэхдээ энэ жил 442 точдаун пасс хийсэн гэх мэт өчнөөн рекорд тогтоогоод байсан билээ. Тэрбээр миний Minnesota Vikings багийн гол өрсөлдөгч тул түүнд хэдий дургүй байсан ч гэсэн өөрөөсөө бараг 20 насаар дүү залуустай эн тэнцүү өрсөлдөж байгааг харахад үнэн бахадмаар байдаг.
За тэр яахав. Модны тухай хэдэн зүйл. Түйрэн гээч нь Монгол болон Өвөр Монголын нутгаас үүсэн Азийн бусад улсууд тэр бүү хэл Америкт хүртэл нөлөөлж байгаа тухай олон жил ярьсаар ирсэн. Нутагт нь хил даван орж ирж буй энэхүү шуургын үндсийг нь таслахаар Өмнөд Солонгосынхон манайд ирж, мод тарьж байгаа юм байна. Төслийн ахлагч солонгос хэлэхдээ “БНСУ 1950-60 оны хооронд өнөөгийн Монгол шиг л байсан. Үүнээс ч дор байсан байж мэднэ. Ууландаа модгүй, агаарын бохирдолтой, эл хуль тал газар байлаа. тэр үед ард түмэн нэгдэж, нийтээрээ мод тарих хөдөлгөөн өрнүүлж чадсан юм. Түлээний мод бэлтгэхийг хуулиараа хориглож, торгууль ногдуулдаг болсон. Нөгөө талаар мод тарих ажилд ард түмний сэтгэлд хэрэгтэй. Өөрсдөө тарьдаггүй юм гэхэд ургаж байгааг нь хараад хайрлах, хамгаалах сэтгэл монголчуудад дутаах байх шиг” гэжээ.
Түүнтэй санал нийлж байна. Харин хэдий болтол эх орныхоо газар нутаг дээр харийн хүнээр мод тариулаад түүнийг нь харж суухав дээ. Өөрсдөө тарьдаагүй юм аа гэхэд гэдэг үг бас л хатуу сонсогдож байна даа. Энэ жил ядаж нэг нэг мод тарьвал ямар вэ хө? Тэр олон суврага энэ тэр босгож байснаас хамаагүй буянтай ажил бус уу? Арвайхээрийн төвөөс холгүй байх Морин эрдэнэ хөшөөг тойруулан 108 суврага босгох бөгөөд нэг бүр нь 3 сая төгрөг байгаа. Морины хөшөөг нь босгоход 100 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Эцсийн эцэст сувраганаас цэвэр агаар ялгарч гарахгүй л байхгүй юу. Хойч үедээ ядаж цээж дүүрэн амьсгалах цэвэр агаарыг нь үлдээхсэн дээ.
Мод тарих талаар манай Цахим Өртөөны Сэрдарам доктор их зүйлийг хийж буй нэгэн. Бид ч энэ жил мод тарих ажилд хувь нэмрээ оруулахаар төлөвлөөд байгаа. Та нэгийг, би нэгийг, тэр бас нэгийг...
Сэтгэгдэл бичих(3) Сэдэв нь: Ёгтлол
Wednesday, March 05, 2008
Жорлон гэснээс – 4

Sunday, March 02, 2008
Once кино
Тэд кино бүтээхээс өмнө кинонд дуулагдсан нэг дуунаас бусдыг нь зохиосон байсан гэдэг. Киноны зардлын 75 хувийг нь Ирландын Кино Зөвлөл, үлдсэнийг нь найруулагч Карни кармаанаасаа гаргаад зогсохгүй өөрийнхөө цалинг гол дүрийн хоёрт хувааж өгөөд хэрэв киноноос ямар нэг ашиг олох болбол тэдэнд оногдол өгнө хэмээн тохирчээ. Гэтэл энэ кино нь зөвхөн Европт төдийгүй Америкт ихээхэн амжилт олж, 16 сая орчим доллар цуглуулаад байгаа ажээ. Кинонд мөнгө хэмнэхийн тулд өдрийн цагаар, байгалийн гэрэлд ихэнх зургыг нь авсан бөгөөд найзуудынхаа гэрт авчээ. Түүнчлэн нэгэн хэсэгт нь Хансардын өөрийнх нь гэрт, өөрийнх нь жинхэнэ найз нарыг байлцуулан зураг авсан байдаг бөгөөд ээж нь хүртэл нэг дуун дээр дуулж байгаагаар гардаг. Даблины гудамжинд авсан хэсгийг нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр авсан ба урт лензээр татаж авсан тул ихэнх хүмүүс зураг авч байгааг ч мэдээгүй гэдэг.
За гэх мэтээр олон юм дурдаж болох ч кино 2007 оны Sundance кино фестивалийн гол шагналуудын нэг болох Үзэгчдийн шагнал хүртсэн байна. Түүнчлэн алдарт Стивэн Спилбэрг “Once хэмээх жижиг кино бүтэн жилжингээ хүрэлцэх онгод хайрласан” гэж хэлсэн гээд л бод доо. Жинхэнэ амьдрал дээр тэр хоёр хосууд болсон гэдэг. Гэтэл эрэгтэй нь 37-той, эмэгтэй нь 19-тэй юм байна. Сонирхолтой нь миний үзсэн романс кинонуудаас ялгаатай тал нь гэвэл гол дүрийн хоёр баатар хоорондоо үнсэлцэх бүү хэл гараа ч хоорондоо барилцаагүй санагдана. Саундтракын дуунууд нь их гоё. Ямар ч байсан энэ киног үзэхийг зөвлөж байна. Үгүй бол ядаж дуунуудыг нь сонсоорой.
Thanks Anu & Tungaa!
Yгийн давтамж
Хүмүүс өөрсдөө ярианыхаа завсар хавчуулан шургуулан хэлдэг үгсээ анзаарах сөгөөгүй ярьдаг. Энэ нь хар яриагаар бол “амны уншлага” болсон байдаг талтай. Саяхан нэгэн ярилцлагын үеэр Coach Changer байгууллагын Сүрэнчимэг ярилцлагад оролцогчдын үгийн давтамжийг анзаарсанаа хуваалцах юм. Хажууд нь зэрэг чагнаж суусан маньд нь анзаарагдаагүй шахуу байхад л нэг залуу л гэхэд “одоо юу” гэдэг үгийг 24 минутад 46 удаа, өөр нэг залуу “тэгээд” гэдэг үгийг 4 минутад 20 удаа хэлсэн гэсэн тооцоог газар дээр нь хийсэн байна.
Дээр нэг удаа модон англиараа бурж байхдаа actually гэдэг үгийг өөрийн мэдэлгүй өчнөөн давтсан байгаа юм. Сүүлдээ нөгөөх нь аshley гэж сонсогдоод, сонсож байсан хүмүүс шоолж инээгээд, тэгсэн би түүнийг нь миний ярьсан юманд инээгээд гээд баясцан байгаамдаа.






