Малчны хотыг тvшиглэсэн жуулчны бааз
(Зочид буудал бариад өгөөч гэжээ бичлэгийн үргэлжлэл)
Үүнтэй уялдаад малчин хот айлуудыг түшиглээд жуулчны баазууд байгуулж болно. Бааз гэхээрээ нүсэр юм байх албагүй. Тэр малчин айлд унага татаж, үнээ саасан шигээ цагыг зугаатай өнгөрөөх буюу адуу манаж, хадлан хадсан шигээ амрахын хажуугаар дурсах, үлдээх юмтай амраад ирнэ дээ. Түүний хариуд нь нөгөө айл нь нэг хонь юм уу морь зүсэлж өгөөд, дараа дахин ирээрэй хэмээн ерөөнө. Тийм сайхан мартагдашгүй амарсан жуулчин дараа жил нь биш юм аа гэхэд таван жилийн дараа заавал нөгөө айл дээрээ эргэж очих гэнэ. Энэ бол барууны хүмүүсийн сэтгэлгээ. Тэдний сэтгэлээс хэзээ ч гарахгүй бөгөөд малчин айлын жаал охин нь сургуульд ороход нь тав арван доллар хандивлах гэнэ. Энэ болгонд нь нөгөө зуучилсан жуулчны компани нь гүүр болох жишээтэй.
3 Сэтгэгдэл:
Bi boloogtoi bolsii shu !
Malchidiin amidraliig demjsen l yum boloh yum baina. Hodoo malchid baigaa biz dee. he he he
Зочид буудалууд нь муу сайн ч гэсэн хэд байгаа юм байн, яахав, дүүрч. Гэтэл очих зам, энэ олон унаа малын хажуугаар жуулчны автобусийг паркинг хийх, хаяа нэг city tour хийж байгаад бие засах, нэг нэгийгээ хүлээхдээ хэсэг суух цэцэрлэг биш юмаа гэхэд хэдэн сандал. За тэгээд хүлээж байгаад тамхи татсан бол ааку хаях хогийн сав....гээдл энэ улсын нийслэл гээд байгаа хотоо өөд нь татах 80 хөрөнгө оруулах юм байгаа юмсан ж дээээээ