Thursday, March 20, 2008

Зочид буудал бариад eгeeч гэжээ

Өчигдөр улсын ерөнхийлөгчтэй Саудын Арабын нөхцөлгүй баян ханхүү уулзсан юм байна. Мэдээж баян хүн болохоор хөрөнгө оруулалт хийх салбар хайж байсан бололтой, манай тэргүүн “аялал жуулчлалын салбарын түлхүү хөгжүүлэх” зорилгоор зочид буудал барьж өгөөч хэмээн бадар гуйжээ.

Нөгөөх нь ч тиймэрхүү бодол байгаа, гэхдээ судалж байгаад удахгүй хариугаа хэлье гэжээ. Нөгөө хэл ам болоод баригдаад байгаа Хилтон, Шангри Ла, Кемпински энэ тэр нь багадах гээд байгаа юм байх даа. Бас дээр нь Европын том сүлжээ хотел салбараа барих гэж байгаа юм гэсэн. Энэ заваан олон зочид буудлуудыг цэгцэлмээр юмаа. Манай хамгийн том, өргөн гудамж болох Энхтайвны өргөн чөлөөгөөр л Офицерүүдийн Ордоноос Таван шар хүртэл явах юм бол үй олон болсон болоогүй зочид буудлууд тоологдоно.

Манайх дахиад л боловсон хүчин, хүний нөөц дээрээ энэ салбарт тун их алдаа хийж байгаа. Саваа бэлдчихээд бэлэн юм хайгаад байдаг. Харин төрийн тэргүүн нь хүртэл энэ салбарт түлхүү анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа бол хүмүүсээ сургал даа. Ядаж ойрхоноор нь Сингапур, Малайз, Хонг Конг, Солонгост мянга мянгаар нь сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэр гутаамаар үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь.

Тэгээд ч Улаанбаатарын зочид буудлууд болно доо. Одоо энэ хэдийгээ додомдоод явчихад болно. Тэгээд ч хэрэв Хөшигтийн хөндийд нисэх буудал барих бол үүргэвчтэй аялагч нар заавал Улаанбаатарт буудаллаад байх шаардлага байхгүй. Тэд наадмын хэдэн өдөр, эсвэл аялалынхаа 2 өдрийг л хотод өнгөрөөхөд хангалттай. Түүний оронд тэр хөдөө газар жинхэн байгал экологит ивээлтэй жуулчны баазуудыг байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол сэгсчүүлж сэгсчүүлж нүцгэн талд хэдхэн гэр байгаа юм чинь. Тэнд унтах, алхах, морин дээр мордож зурах авахуулахаас өөр юу байгаа юм бэ.

2 Сэтгэгдэл:

Anonymous March 20, 2008 at 7:22 PM  

mn uilchilgee ch dahin davtagdahgui shuu

Barimalch March 22, 2008 at 4:46 PM  

Bid ertnees nariin bodlogtoi handahgui bol edgeer het olon zochid buudluud chine gol n BARUUNII SEX ZUULCHILALiin baaz suuriig baiguulj baigaa yavdal l daa. Huuliin hyanalt heregjiltiig changatgahgui bol "love hotel" gej buzar zuils end tend tarhsan shig ayul oirtoj baina.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш