Monday, March 24, 2008

Сайн кино -2

Эртээд Чингис тухай хийх Холливуудын хийх киноны тухай мөрөөдлийн хэсгээ бараг дуусгалгүй орхисон байгаа. Өчигдөр орой өөрийгөө кино үзэж шийтгээд гэвэл жоохон маанаг сонсогдох байх даа. Гэхдээ л ядарсанаа мэдэхгүй There Will Be Blood хэмээх кино үздэгиймдаа. Удахгүй дуусах байх гэсээр, бараг л диск нь зурагдсан юм биш байгаа гэсэн шүү юм бодоод хавтсыг нь хартал 158 минут гэдийн. Гэхдээ бусдаараа бол Daniel Day Lewis аргагүй сайн тогложээ. Энэ жилийн Оскар бас л нүдээ олжээ.

1900 оны эхээр Калифорнид газрын тос олборлож байгаа нэгэн эрийн сэргэлт, уналт болон хувийн амьдралыг нь гайхалтай сайнаар харьцуулан гаргасан байна. Ялангуяа манай газар доорхыг ховх сорохоор хоосон амлаж байгаа нь эгээ л энэ кинотой адилхан. Тэрбээр Литтл Бостон хэмээх жижиг хотод газрын тос олборлохоор тэр хавийн газар нутгуудыг худалдан авч, нутгийн иргэдэд сайн сайхныг амлаж байх юм.

За тэр яахав, Чингисийн тухай киноны бичлэг дээр Logos хэлэхдээ түүний дүрд нь Brad Pitt ч тоглож болно гэсэн байна лээ. Гэхдээ кино үзэгчдийн ихэнх нь бас л боловсрол нимгэн байдаг тул яг л тэр жүжигчнээр уг хүнийг нь төсөөлөх нь элбэг байдаг. Дээр Есүс гэдэг кино төслийг олон хэл дээр орчуулан гаргахад гол дүрд нь тоглосон английн Brian Deacon-оор Есүсийг дүрслэн бодох нь элбэг байсан гэдэг. Ер нь ч Есүсийг европжуу төрхтэйгээр олонтоо дүрслэн төөрөлдөх нь элбэг. Хоёр жилийн өмнө Нью Ёоркийн урлагийн галлерейд нэг зураач Есүсийг хар арьстайгаар зурсан нь ихээхэн шуугиан дэгдээж байсан. Юу хэлэх гээд байна гэхээр Чингис чинь иймэрхүү л хүн байсан болов уу хэмээх дүрслэлийг өгч чадахуйц, үнэн сайхан монгол эр хүн л энэ кинонд тохирно доо.

Холливуудын хийсэн түүхийн ихэнх кинонууд R рейтингтэй байдаг. Яахав, заримдаа кино бүтээгчид орлогоо бодоод бага зэрэг зөөллөдөг тал бий. Харин Чингисийн киног тэгэх боломж байхгүй. Тэгвэл ёстой нөгөө түүхийг гуйвуулна гээч нь болно. Түүний сайн муу хоёуланг нь дэнслээд л гаргах хэрэгтэй.

1 comments:

Anonymous March 25, 2008 at 1:58 PM  

Chingisiin tuhai kino-g hiiye gevel, "Chuluulult" geed
delhiin 2-r daintai holbootoi, nuser buteel bii.

Tiimerhuu maygaar, urgun gazar nutag, hun amiig hamarsan (olon undesten oroltson gesen ug l dee)
olon angit kino baih bolov uu? Chingisiin uzel bodol,
sain muu tal, amidral ahuig ni, za tegeed aliv buhniig
hamruulsan tuuhen kino hiivel saihan l yum!

"Mongol" kino-ny Chingisiin dur bas muugui shuu!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш