Saturday, March 29, 2008

Авлигын Толь ном

Өчигдөр номын дэлгүүрээс сүүлийн үед сонсогдох болсон Авлигын Толь хэмээх номыг гурван мянган төгрөгөөр худалдан авлаа. “Авлигын Толь: Авлига, хээл хахууль, дуулиант хэргүүд, скандалын цоморлиг” хэмээх энэ номыг НЕПКО-гоос гаргажээ. Редакцийн зөвлөлд Г. Дашрэнцэн, Ш. Батбаяр, Д. Оюунцэцэг, Б. Мөнхтуяа нар ажилласан бөгөөд сүүлийн хэдэн жилд гарсан том бага шуугиан, хэргүүдийг үсгийн дарааллаар тоймлон, товчлон, тодорхой өгүүлжээ. Голландын Жаргаланхан, Канадын Флинн, Алтан цөгцний Төмөрбаатар энэ тэрээс өгсүүлээд Даш генерал, АТГ-ын Дангаасүрэнгийн гээд хамгийн сүүлийн үеийн ноцтой мэдээллүүдийг хүртэл багтаажээ.

Тиймээс өдрийн хоолны мөнгөнөөс ч хямдхан худалдан авч, сайтар уншиж, сонгуульд дахин нэр дэвшиж буй этгээдүүдээс асууж лавлах асуултуудаа энэ номноос бэлтгэх хэрэгтэй. Энэ толь цаашдаа ч өчнөөн мянган хуудсаар нэмэгдэх биз ээ, харамсалтай нь...

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш