Saturday, March 29, 2008

Тэр эмээгийн гар

Эртээд улаан тогооны бариул царайлчихаад хайрцаг бариад Чингисийн ажилчдын хаалгаар тойроод орох гэсэн буруу хаалга татаад буцаад явах хэрэгтэй болдог юм аа. Гэвч тэр эмээгээс болж илүү алхам, илүү аялал хийсэндээ харамсахгүй хэрэг боллоо. Чингис буудлын урд ажилчдын хаалга руу тойрохын тулд ташаагаар татсан хашааг тун эвийг нь олоод мандал дээр гишгэн цааш гардаг хэсэг дээр очтол тэр эмээ тийш алхаж байна. Түүнд туслах хэрэгтэй нь харваас илт тул би ч зогсосхийв.

Тэр эмээ “хүүхээ, цааш гарах гэсэн юм” гэнэ. Би ч “би танд туслая” хэмээн гарыг нь бариад, бид хоёр ч эвтэйхэн эхлээд татаж гаргаад, дараа нь тосч буулгаад гарчихав. Гэвч яагаад ч юм тэр эмээгийн гарыг бариад баймаар, цаашаа жоохон ч гэсэн хамт алхамаар санагдсан. Тэр эмээ ч амар гараа татаж авалгүй хэдий цаашаа алхсан ч миний гарыг хэдэн хором ч атгана. Дотно, дулаахан, хүнд хүчир амьдралд нухлагдсан, үрчлээтсэн тэр эмээгийн гар. Бид хэтэрхий завгүй амьдралдаа түүртэн энэ дэлхийн сайхан бүхнийг, бид санаа тавих бүхнээ тэр бүр ойшоохгүй байгаа юм биш биз.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш