Friday, March 07, 2008

Ээждээ захидал бичээрэй


Ийм нэртэй нэгэн жижигхээн номыг сэтгүүлч Хатанбаатар гуай бичиж, тухай үедээ бэстсэллэр болж, одоо хаа нэгтээ айлд л хуудас нь салбарсан явж байгаа харагддаг. Хатанбаатар гуайтай нэг удаа танилцах завшаанаар номынх нь тухай асуутал их л олон зүйлийг хүүрнэж байсан санагддаг. Түүний ээж нь орон сууцны нилээд өндөр давхарт байдаг тул хааяа цахилгаан шат нь ажиллахгүй байна хэмээн залхууран ээж дээрээ орохоос төвөгшөөдөг байсан бөгөөд ээжийгээ өнгөрсөний дараа сэтгэлийнхээ өчилийг захидалаар хүүрнэдэг.

Тэрбээр Соёлын Төв Өргөөнд уншигчидтай уулзалт хийгээд гарч ирэхэд талбайн зурагчид түүнд мөн их баярласан гэдэг. Учир нь уулзалт үдэшлэгээс гарч ирсэн хүмүүс ээжтэйгээ зургаа авахуулахаар тэднийг хэсэгтээ л ажилтай болгож, ашиг оруулсан гэдэг. Өнөөдөр эмэгтэйчүүдийн өдөр. Ээждээ захидал бичихгүй юмаа гэхэд утсаар яриад, мессеж илгээгээд, мэнд усыг нь мэдээд, баяр хүргээрэй. Хэрэв хажууд нь байвал үнсээд, халуун дулаан үгсээр түүнийгээ баярлуулаарай. Хорвоод дахин олдохгүй миний хөөрхөн ээж минь. Та минь урт наслана аа. Таныг минь Бурхан өршөөг. Хүү нь тандаа хайртай, ээжээ!

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш