Once кино
Сүүлийн үед сэтгэл хөдөлгөсөн сайхан кинонуудаас энэ Ирландын мюзикл бас хөөрхөн юм аа. Үүний ялангуяа дуунууд нь ёстой хөөрхөн. Ирландын Даблин хотноо 2006 онд арван долоохон хоногт зургыг нь авсан энэ кино нь 160,000 долларт боссон гэдэг. Киноны гол дүрд Glen Hansard хэмээх Ирландын алдартай The Frames хамтлагийн дуучин болон мэргэжлийн дуучин Marketa Irglova хоёр тоглодог.
Тэд кино бүтээхээс өмнө кинонд дуулагдсан нэг дуунаас бусдыг нь зохиосон байсан гэдэг. Киноны зардлын 75 хувийг нь Ирландын Кино Зөвлөл, үлдсэнийг нь найруулагч Карни кармаанаасаа гаргаад зогсохгүй өөрийнхөө цалинг гол дүрийн хоёрт хувааж өгөөд хэрэв киноноос ямар нэг ашиг олох болбол тэдэнд оногдол өгнө хэмээн тохирчээ. Гэтэл энэ кино нь зөвхөн Европт төдийгүй Америкт ихээхэн амжилт олж, 16 сая орчим доллар цуглуулаад байгаа ажээ. Кинонд мөнгө хэмнэхийн тулд өдрийн цагаар, байгалийн гэрэлд ихэнх зургыг нь авсан бөгөөд найзуудынхаа гэрт авчээ. Түүнчлэн нэгэн хэсэгт нь Хансардын өөрийнх нь гэрт, өөрийнх нь жинхэнэ найз нарыг байлцуулан зураг авсан байдаг бөгөөд ээж нь хүртэл нэг дуун дээр дуулж байгаагаар гардаг. Даблины гудамжинд авсан хэсгийг нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр авсан ба урт лензээр татаж авсан тул ихэнх хүмүүс зураг авч байгааг ч мэдээгүй гэдэг.
За гэх мэтээр олон юм дурдаж болох ч кино 2007 оны Sundance кино фестивалийн гол шагналуудын нэг болох Үзэгчдийн шагнал хүртсэн байна. Түүнчлэн алдарт Стивэн Спилбэрг “Once хэмээх жижиг кино бүтэн жилжингээ хүрэлцэх онгод хайрласан” гэж хэлсэн гээд л бод доо. Жинхэнэ амьдрал дээр тэр хоёр хосууд болсон гэдэг. Гэтэл эрэгтэй нь 37-той, эмэгтэй нь 19-тэй юм байна. Сонирхолтой нь миний үзсэн романс кинонуудаас ялгаатай тал нь гэвэл гол дүрийн хоёр баатар хоорондоо үнсэлцэх бүү хэл гараа ч хоорондоо барилцаагүй санагдана. Саундтракын дуунууд нь их гоё. Ямар ч байсан энэ киног үзэхийг зөвлөж байна. Үгүй бол ядаж дуунуудыг нь сонсоорой.

Thanks Anu & Tungaa!
1 comments:
Neeree ene 2 chini Oscar avaad bsan shdee