Thursday, March 06, 2008

Мод таръя


Шөнө болж байна. Унтах гэсэн гэдэс өлсөөд, гоймон буцалгаад, Өдрийн Сонины өнгөрсөн өдрийн сонин гарчиглангаа FOX News сувгаар Америк хөлбөмбөгийн амьд домог болсон тоглогч quarterback Brett Favre зодог тайлж буйгаа нулимстайгаар мэдэгдэж байна. Тэрбээр Green Bay Packers багт хичнээн ч жил тоглов доо. Аль 1992 оноос хойш гэнээ. Ингэхдээ энэ жил 442 точдаун пасс хийсэн гэх мэт өчнөөн рекорд тогтоогоод байсан билээ. Тэрбээр миний Minnesota Vikings багийн гол өрсөлдөгч тул түүнд хэдий дургүй байсан ч гэсэн өөрөөсөө бараг 20 насаар дүү залуустай эн тэнцүү өрсөлдөж байгааг харахад үнэн бахадмаар байдаг.

За тэр яахав. Модны тухай хэдэн зүйл. Түйрэн гээч нь Монгол болон Өвөр Монголын нутгаас үүсэн Азийн бусад улсууд тэр бүү хэл Америкт хүртэл нөлөөлж байгаа тухай олон жил ярьсаар ирсэн. Нутагт нь хил даван орж ирж буй энэхүү шуургын үндсийг нь таслахаар Өмнөд Солонгосынхон манайд ирж, мод тарьж байгаа юм байна. Төслийн ахлагч солонгос хэлэхдээ “БНСУ 1950-60 оны хооронд өнөөгийн Монгол шиг л байсан. Үүнээс ч дор байсан байж мэднэ. Ууландаа модгүй, агаарын бохирдолтой, эл хуль тал газар байлаа. тэр үед ард түмэн нэгдэж, нийтээрээ мод тарих хөдөлгөөн өрнүүлж чадсан юм. Түлээний мод бэлтгэхийг хуулиараа хориглож, торгууль ногдуулдаг болсон. Нөгөө талаар мод тарих ажилд ард түмний сэтгэлд хэрэгтэй. Өөрсдөө тарьдаггүй юм гэхэд ургаж байгааг нь хараад хайрлах, хамгаалах сэтгэл монголчуудад дутаах байх шиг” гэжээ.

Түүнтэй санал нийлж байна. Харин хэдий болтол эх орныхоо газар нутаг дээр харийн хүнээр мод тариулаад түүнийг нь харж суухав дээ. Өөрсдөө тарьдаагүй юм аа гэхэд гэдэг үг бас л хатуу сонсогдож байна даа. Энэ жил ядаж нэг нэг мод тарьвал ямар вэ хө? Тэр олон суврага энэ тэр босгож байснаас хамаагүй буянтай ажил бус уу? Арвайхээрийн төвөөс холгүй байх Морин эрдэнэ хөшөөг тойруулан 108 суврага босгох бөгөөд нэг бүр нь 3 сая төгрөг байгаа. Морины хөшөөг нь босгоход 100 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Эцсийн эцэст сувраганаас цэвэр агаар ялгарч гарахгүй л байхгүй юу. Хойч үедээ ядаж цээж дүүрэн амьсгалах цэвэр агаарыг нь үлдээхсэн дээ.

Мод тарих талаар манай Цахим Өртөөны Сэрдарам доктор их зүйлийг хийж буй нэгэн. Бид ч энэ жил мод тарих ажилд хувь нэмрээ оруулахаар төлөвлөөд байгаа. Та нэгийг, би нэгийг, тэр бас нэгийг...

3 Сэтгэгдэл:

Anonymous March 6, 2008 at 7:04 PM  

Uneheer tiim shuu, manai urd ho'rshid gehed 4 sariin 15nii udur biluu yag todorhoi sanahgui bnaa, jil bur hun bolgon uulandaa garch mod taridag, (bur Buh hyatadiin darga ni hurtel) ulamjlaltai gej sonsoj bsan yum bn. Manaih neg udaa 3 jiliin umnu shig sanagdaj bn, Elbegdorj guai ero'nhii said bhdaa 1,000.0 mod tarih ho'dolgoon o'rnuulj bsan ni saihan sanaa bsan hedii ch yag yu bolj tugssun ni burheg uldsen. Aan bas, niseh yavdag zamiin hoid tald Jaica-iin tuslamjaar baiguulsan sa'd-nd jil bur l hoorhii mod taridag, daraa jil ni bhgui, dahiad l tarisan haragddag, 2005 ond bhaa anhnii modiig ni bas Elbegdorj guia suulgaltsaj bsan sanagdaj bn. 3,4-r horoolliin zamiin dund taliin sa'd bn, bas l jil bur mod taridag.., geh metchilen toochood bval "o'orsdoo taridaggui yumaa gehed..." gej heleh ni ch argagui yum. Ta buhnii mod tarih uil ajillagaand negdene shuu, heleerei. Oo, end bas neg zuiliig helehed manai goyo goyo house-tai ailuud tumur yumu, esvel blokon hashaatai bsanaas goyo hais tariad tuugeeree hashaagaa hiivel, gadnaa tsementen talbai bish goyo tsetserlegtei baival modgui manai hotod baga ch gesen nemer boloh yum gej bodogddog yuma. Za ingeed duusgaya da, urgeljluuleed bval urgeljleed l bh shinjtei. :)

Anonymous March 6, 2008 at 7:11 PM  

dahiad gantshan zuil.., sorry, manaihan mod tarih bish tairhiig, bas reklamnii sambaruudiig harin jinhene sain "tarij" chaddag te, bugd harj bgaa bhaa, ;)

Anonymous March 12, 2008 at 8:35 PM  

Зүтгэл гаргасан цөөхөн хэдэд нь урам байхгүй, Сэтгэл гаргах нэлээн хэдэд нь боломж байхгүй, боломжтой хэд нь сэтгэл байхгүй, сэтгэлгүй олонход нь мэдээлэл байхгүй, хяргагч хэдэд нь хяналт байхгүй л болчихоод байна даа хө. Мод тарих, түүнийг хамгаалаж ургуулахад мөнгө чухал ч яг энэ дээр бол сэтгэл нэн чухал шүү, тиймээ. Сэтгэл нь нэг өдрийх биш, харин зүтгэл нь нэг өдрийх байж болно. Нэг модыг нэг л өдөр тарьна. Харин хамгаалж хайрлах сэтгэл л дутаад байх шиг. За за нэг өдрийн зүтгэл чинь амжилттай байж тарьсан мод чинь урт наслах болтугай гэж чин сэтгэлээсээ ерөөе.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш