Monday, March 31, 2008

Best Journalism Quotes

Чин үнэнийг өгүүлж, чөтгөрийг ичээхээс өөр дээд хууль гэж сэтгүүл зүйд байхгүй.
Уолтер Липпман

Ерөнхийд нь хэлэхэд шилдэгүүд нь сэтгүүл зүй рүү явж, удаахууд нь бизнес рүү, хогууд нь улс төр лүүд, шавхруунууд нь хууль уруу явдаг.
Эллэн Гүүдмэн

Сэтгүүл зүй гэдэг нь зохион байгуулалттай хов жив мөн.

Saturday, March 29, 2008

Авлигын Толь ном

Өчигдөр номын дэлгүүрээс сүүлийн үед сонсогдох болсон Авлигын Толь хэмээх номыг гурван мянган төгрөгөөр худалдан авлаа. “Авлигын Толь: Авлига, хээл хахууль, дуулиант хэргүүд, скандалын цоморлиг” хэмээх энэ номыг НЕПКО-гоос гаргажээ. Редакцийн зөвлөлд Г. Дашрэнцэн, Ш. Батбаяр, Д. Оюунцэцэг, Б. Мөнхтуяа нар ажилласан бөгөөд сүүлийн хэдэн жилд гарсан том бага шуугиан, хэргүүдийг үсгийн дарааллаар тоймлон, товчлон, тодорхой өгүүлжээ. Голландын Жаргаланхан, Канадын Флинн, Алтан цөгцний Төмөрбаатар энэ тэрээс өгсүүлээд Даш генерал, АТГ-ын Дангаасүрэнгийн гээд хамгийн сүүлийн үеийн ноцтой мэдээллүүдийг хүртэл багтаажээ.

Тиймээс өдрийн хоолны мөнгөнөөс ч хямдхан худалдан авч, сайтар уншиж, сонгуульд дахин нэр дэвшиж буй этгээдүүдээс асууж лавлах асуултуудаа энэ номноос бэлтгэх хэрэгтэй. Энэ толь цаашдаа ч өчнөөн мянган хуудсаар нэмэгдэх биз ээ, харамсалтай нь...

Тэр эмээгийн гар

Эртээд улаан тогооны бариул царайлчихаад хайрцаг бариад Чингисийн ажилчдын хаалгаар тойроод орох гэсэн буруу хаалга татаад буцаад явах хэрэгтэй болдог юм аа. Гэвч тэр эмээгээс болж илүү алхам, илүү аялал хийсэндээ харамсахгүй хэрэг боллоо. Чингис буудлын урд ажилчдын хаалга руу тойрохын тулд ташаагаар татсан хашааг тун эвийг нь олоод мандал дээр гишгэн цааш гардаг хэсэг дээр очтол тэр эмээ тийш алхаж байна. Түүнд туслах хэрэгтэй нь харваас илт тул би ч зогсосхийв.

Тэр эмээ “хүүхээ, цааш гарах гэсэн юм” гэнэ. Би ч “би танд туслая” хэмээн гарыг нь бариад, бид хоёр ч эвтэйхэн эхлээд татаж гаргаад, дараа нь тосч буулгаад гарчихав. Гэвч яагаад ч юм тэр эмээгийн гарыг бариад баймаар, цаашаа жоохон ч гэсэн хамт алхамаар санагдсан. Тэр эмээ ч амар гараа татаж авалгүй хэдий цаашаа алхсан ч миний гарыг хэдэн хором ч атгана. Дотно, дулаахан, хүнд хүчир амьдралд нухлагдсан, үрчлээтсэн тэр эмээгийн гар. Бид хэтэрхий завгүй амьдралдаа түүртэн энэ дэлхийн сайхан бүхнийг, бид санаа тавих бүхнээ тэр бүр ойшоохгүй байгаа юм биш биз.

Old vs. New




Teacher's Bar-2

Эртээд Багш нарын баарны тухай дурдаад өнгөрсөн бий. Өнөөдөр хажуугаар нь гарахдаа гялс зургийг нь дарах боломж гарав.



Thursday, March 27, 2008

Сайн кино - 2 хувилагджээ

Эртээд нойрмог шахуу бичиж байсан Сайн кино - 2 бичлэгийг Зууны Мэдээ сонин өнөөдрийнхөө дугаарын Блог Ертөнц буландаа нийтэлжээ. Түүнийг нь мэдээж манай дандаа олж байдаг сайт болох olloo.mn буулгажээ. Доор нь бас Сурнааг тавьчихжээ.

Cеминар гэж юу вэ?

Өглөө - семинар
Өдөр – сэм нойр
Орой – сэм найр
Шөнө - сэм хайр

Сүрээ эгчийн үзэмтэй шоколадтай чихэртэй амнаас гарсан зүйр цэцэн үгс

Tuesday, March 25, 2008

Best Journalism Quote

A news story should be like a mini skirt on a pretty woman. Long enough to cover the subject but short enough to be interesting.

Anonymous, linked to a Texas newspaper editor
Мэдээ гэдэг нь хөөрхөн хүүхний өмссөн богино банзал шиг байх ёстой. Энэ нь юмыг нь хаасан урт ч, сонирхол татахуйц богино байх ёстой.

Monday, March 24, 2008

Сайн кино -2

Эртээд Чингис тухай хийх Холливуудын хийх киноны тухай мөрөөдлийн хэсгээ бараг дуусгалгүй орхисон байгаа. Өчигдөр орой өөрийгөө кино үзэж шийтгээд гэвэл жоохон маанаг сонсогдох байх даа. Гэхдээ л ядарсанаа мэдэхгүй There Will Be Blood хэмээх кино үздэгиймдаа. Удахгүй дуусах байх гэсээр, бараг л диск нь зурагдсан юм биш байгаа гэсэн шүү юм бодоод хавтсыг нь хартал 158 минут гэдийн. Гэхдээ бусдаараа бол Daniel Day Lewis аргагүй сайн тогложээ. Энэ жилийн Оскар бас л нүдээ олжээ.

1900 оны эхээр Калифорнид газрын тос олборлож байгаа нэгэн эрийн сэргэлт, уналт болон хувийн амьдралыг нь гайхалтай сайнаар харьцуулан гаргасан байна. Ялангуяа манай газар доорхыг ховх сорохоор хоосон амлаж байгаа нь эгээ л энэ кинотой адилхан. Тэрбээр Литтл Бостон хэмээх жижиг хотод газрын тос олборлохоор тэр хавийн газар нутгуудыг худалдан авч, нутгийн иргэдэд сайн сайхныг амлаж байх юм.

За тэр яахав, Чингисийн тухай киноны бичлэг дээр Logos хэлэхдээ түүний дүрд нь Brad Pitt ч тоглож болно гэсэн байна лээ. Гэхдээ кино үзэгчдийн ихэнх нь бас л боловсрол нимгэн байдаг тул яг л тэр жүжигчнээр уг хүнийг нь төсөөлөх нь элбэг байдаг. Дээр Есүс гэдэг кино төслийг олон хэл дээр орчуулан гаргахад гол дүрд нь тоглосон английн Brian Deacon-оор Есүсийг дүрслэн бодох нь элбэг байсан гэдэг. Ер нь ч Есүсийг европжуу төрхтэйгээр олонтоо дүрслэн төөрөлдөх нь элбэг. Хоёр жилийн өмнө Нью Ёоркийн урлагийн галлерейд нэг зураач Есүсийг хар арьстайгаар зурсан нь ихээхэн шуугиан дэгдээж байсан. Юу хэлэх гээд байна гэхээр Чингис чинь иймэрхүү л хүн байсан болов уу хэмээх дүрслэлийг өгч чадахуйц, үнэн сайхан монгол эр хүн л энэ кинонд тохирно доо.

Холливуудын хийсэн түүхийн ихэнх кинонууд R рейтингтэй байдаг. Яахав, заримдаа кино бүтээгчид орлогоо бодоод бага зэрэг зөөллөдөг тал бий. Харин Чингисийн киног тэгэх боломж байхгүй. Тэгвэл ёстой нөгөө түүхийг гуйвуулна гээч нь болно. Түүний сайн муу хоёуланг нь дэнслээд л гаргах хэрэгтэй.

Sunday, March 23, 2008

Yvнийг сонсож эргээгээ гаргаарай

Үсээ засуулах ээлжээ хүлээнгээ итали, франц хэл судалчих юм байна л даа. Энэ www.brandspeaking.com орвол дэлхийн шилдэг брэндүүдийг хэрхэн зөв дуудах дуудлагыг сонсож болох бөгөөд зарим нь бол үнэн хэцүү бөгөөтөл дуу алдмаар юм аа.

Энд A. Lange & Söhne Audemars Piguet Auguste Reymond Balmain Baume & Mercier Bertolucci Blancpain Breguet Breitling Byblos Carl F Bucherer Cartier Chanel Chloé Chopard Christian Dior Christian Lacroix Christian Louboutin Claude Montana Comme des Garçons Dolce & Gabbana Ebel Emilio Pucci Ermenegildo Zegna Fendi Franck Muller Gerald Genta Gianfranco Ferre Giorgio Armani Girard Perregaux Givenchy Gucci Guy Laroche Hermès Hervé Léger Hublot IWC Jacques Etoile Jacques Fath Jaeger LeCoultre Jean Paul Gaultier Jean Richard Jean-Charles de Castelbajac Les Copains Loewe Longines Louis Feraud Louis Vuitton Lucien Pellat-Finet Martine Sitbon Maurice Lacroix Max Mara Missoni Miu Miu Montblanc Officine Panerai Omega Patek Phillipe Pierre Cardin Prada Rolex Romeo Gigli Salvatore Ferragamo Tag Heuer Tocca Trussardi Valentino Versace Yves Saint Laurent зэрэг брэндүүдийн дуудлага байна.

Every bike brand sound alike their BRAND!

Сурнаа

Аливаа гадаад нэрсийг зөв дуудах нь бас л соёлын нэгэн дэвшил. Францад оччихоод бордокс юм уу мерлот ууя гээд зогсч байвал хэн ч ойлгохгүй. Ялангуяа манай уушны газрын үйлчлэгч нар үүнийг дуудаж сурах хэрэгтэй. Би өөрөө ууж нэг их чадахгүй ч дуудаж сурах гээд л үзээд байна. Иймэрхүү мэдээллийн дэлгэрэнгүйг http://www.pinkiesonline.com/wine/glossary.htm гэх мэт сайтаас авч болно.

Bordeaux (Bore-DOH) - Major wine region of Southwestern France, along the Dordogne and Garonne rivers from the city of Bordeaux downstream to the Atlantic; source of some of the world's greatest table wines made from Cabernet Sauvignon blended with Merlot, Cabernet Franc and other minor grapes.

Brut (Broot) - Very dry (unsweet), in specific reference to Champagne.

Bourgogne (Boor-GON-yeh) - French for "Burgundy."

Cabernet Sauvignon (Cab-air-nay So-veen-yawN) - One of the noblest red wine grapes, used in Bordeaux, also as either a 100 percent varietal or in red blends in the U.S., Australia, Chile, Argentina, South Africa and wherever wine grapes grow.

Chardonnay (Shar-doe-nay) - One of the world's most well-known white wine grapes. Originated in Burgundy, where many argue that it still reaches its pinnacle, but widely planted in the U.S., Australia and all over the world. In modern times, "Chardonnay" has become almost synonymous in the mass market with a generic "glass of white wine."

Chateau (Shot-toe) - Roughly equivalent to "vineyard" or "winery" in French wines.

Merlot (Mare-low) - Very good red-wine grape, a key player in the Bordeaux blend.

Pinot Blanc (Pee-noe BlahN) - White wine grape, making a dry, full white wine that some liken to Chardonnay, but typically medium in body and sometimes showing melon scents.

Pinot Noir (Pee-noe Nwahr) - Classic red grape, widely accepted as one of the world's best.

Shiraz (Shee-rahz) - Australian synonym for Syrah, now also turning up on occasion in South Africa.

Syrah (See-rah) - The classic Rhone red grape allegedly brought back from Shiraz in Persia by the 14th-Century crusader Gaspard de Sterimberg.

Tinto (TEEN-toe) - Spanish term for red wine.

Zinfandel (Zin-fahn-DELL) - Declared the American wine grape because it reaches its highest level in California, it's now been shown to be the same as the Southern Italian Primitivo, and it's thought that both may go back to an earlier Balkan progenitor. At its best, it makes an exuberantly fruity, ripe and big red wine full of mixed blackberry and raspberry scents (known botanically as "bramble fruit").

Тэр эргэн иржээ

Тэр энэ мөчийг хэдэн сар хүлээсэн. Тэвчээртэй хүлээсний эцэст өнөөдөр тэр бүгдийг ялж, аргагүй аварга гэдгээ дахин харууллаа. Тэрбээр ийнхүү 22 дахь ялалтаа сумогийн дэвжээнд авчирч, түүнд эргэлзэж байсан, түүнийг хавчиж байсан, түүнийг зайлуулахыг хүсч байсан бүх хүмүүсийн өмнө Би Эргэн Ирлээ хэмээн зарлах шиг гайхамшигтай ялалтыг авчирлаа.

Түүнтэй хамт нутгийн олон иргэд нулимс унагасан биз ээ. Түүний тухай ESPN, Sports Illustrated зэрэг сэтгүүлүүд exclusive ярилцлага, нийтлэл гаргана гэдэгт барьсанд алзахгүй. Би түүнтэй уулзвал “хүний нутгийн дэвжээнд, хүний нутгийн төрийн дуулал дор өөрийнхөө ялалтыг тэмдэглэн зогсоход ямар сэтгэгдэл төрдөг вэ” гэсэн эх оронч юм шиг, эс бөгөөс өдөөн хатгаж, хоёр улсын ган бат найрамдалт харилцаанд сэв суулгах гэсэн асуулт асуунаа. Ямар асуулт асуух нь чухал биш, хамгийн гол хэр ухаантай хариулж байгаа нь чухал aa гэдэг гэж.

Юутай ч Монгол нутгийн хүү чамдаа (аварга тандаа) дахин хэд хэд төрүүлээрэй гэж аминчлан хүсье. I hate you, then I like you. Move over Hakuho [for now].

Thursday, March 20, 2008

Малчны хотыг тvшиглэсэн жуулчны бааз

(Зочид буудал бариад өгөөч гэжээ бичлэгийн үргэлжлэл)

Үүнтэй уялдаад малчин хот айлуудыг түшиглээд жуулчны баазууд байгуулж болно. Бааз гэхээрээ нүсэр юм байх албагүй. Тэр малчин айлд унага татаж, үнээ саасан шигээ цагыг зугаатай өнгөрөөх буюу адуу манаж, хадлан хадсан шигээ амрахын хажуугаар дурсах, үлдээх юмтай амраад ирнэ дээ. Түүний хариуд нь нөгөө айл нь нэг хонь юм уу морь зүсэлж өгөөд, дараа дахин ирээрэй хэмээн ерөөнө. Тийм сайхан мартагдашгүй амарсан жуулчин дараа жил нь биш юм аа гэхэд таван жилийн дараа заавал нөгөө айл дээрээ эргэж очих гэнэ. Энэ бол барууны хүмүүсийн сэтгэлгээ. Тэдний сэтгэлээс хэзээ ч гарахгүй бөгөөд малчин айлын жаал охин нь сургуульд ороход нь тав арван доллар хандивлах гэнэ. Энэ болгонд нь нөгөө зуучилсан жуулчны компани нь гүүр болох жишээтэй.

Зочид буудал бариад eгeeч гэжээ

Өчигдөр улсын ерөнхийлөгчтэй Саудын Арабын нөхцөлгүй баян ханхүү уулзсан юм байна. Мэдээж баян хүн болохоор хөрөнгө оруулалт хийх салбар хайж байсан бололтой, манай тэргүүн “аялал жуулчлалын салбарын түлхүү хөгжүүлэх” зорилгоор зочид буудал барьж өгөөч хэмээн бадар гуйжээ.

Нөгөөх нь ч тиймэрхүү бодол байгаа, гэхдээ судалж байгаад удахгүй хариугаа хэлье гэжээ. Нөгөө хэл ам болоод баригдаад байгаа Хилтон, Шангри Ла, Кемпински энэ тэр нь багадах гээд байгаа юм байх даа. Бас дээр нь Европын том сүлжээ хотел салбараа барих гэж байгаа юм гэсэн. Энэ заваан олон зочид буудлуудыг цэгцэлмээр юмаа. Манай хамгийн том, өргөн гудамж болох Энхтайвны өргөн чөлөөгөөр л Офицерүүдийн Ордоноос Таван шар хүртэл явах юм бол үй олон болсон болоогүй зочид буудлууд тоологдоно.

Манайх дахиад л боловсон хүчин, хүний нөөц дээрээ энэ салбарт тун их алдаа хийж байгаа. Саваа бэлдчихээд бэлэн юм хайгаад байдаг. Харин төрийн тэргүүн нь хүртэл энэ салбарт түлхүү анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа бол хүмүүсээ сургал даа. Ядаж ойрхоноор нь Сингапур, Малайз, Хонг Конг, Солонгост мянга мянгаар нь сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэр гутаамаар үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь.

Тэгээд ч Улаанбаатарын зочид буудлууд болно доо. Одоо энэ хэдийгээ додомдоод явчихад болно. Тэгээд ч хэрэв Хөшигтийн хөндийд нисэх буудал барих бол үүргэвчтэй аялагч нар заавал Улаанбаатарт буудаллаад байх шаардлага байхгүй. Тэд наадмын хэдэн өдөр, эсвэл аялалынхаа 2 өдрийг л хотод өнгөрөөхөд хангалттай. Түүний оронд тэр хөдөө газар жинхэн байгал экологит ивээлтэй жуулчны баазуудыг байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол сэгсчүүлж сэгсчүүлж нүцгэн талд хэдхэн гэр байгаа юм чинь. Тэнд унтах, алхах, морин дээр мордож зурах авахуулахаас өөр юу байгаа юм бэ.

Wednesday, March 19, 2008

China Lies - Tibetans Die


Monday, March 17, 2008

Жорлон гэснээс – 5

Монголчуудын жорлонгийн уламжлал гэхээр юм бараг үгүй. Хөдөө хээр талд дураар давхилдах монголчуудад жорлон хэмээн нэрлэх сав хэрэг байсангүй. Айл саахалт нь л гэхэд бараг үдийн дайтай улсууд чинь хэнээсээ ичиж, хэнээсээ цэрвэх билээ дээ. Харин хотжилт үүсэхийн хэрээр гэрийнхээ гадуур хашаа барьж, outhouse буюу модон жорлонтой хүртэл болоод авсан. Энэ талаар Цэнддоо авхай “Соёлын Довтолгоон” номондоо өгүүлдэг шиг санагдаж байна.

Anyways, өнөөдөр УБ-т байгаа энэ олон зуун мянган гэр хорооллын жорлонгын асуудал үнэн хүнд байнаа. Түлдэг нүүрснээс нь агаарын бохирдол үүсгэдэг бол ил задгай жорлонгоос нь ялгарах хорт химийн бодисууд нь халдварт шар зэрэг өвчин тараадаг. Одоо энэ хойхно байгаа гэр хорооллуудыг буулган, орон сууцны хороолол барина гээд байгаа. Тэнд байгаа хэдэн мянган жорлонгийн ялгадас нь хэдэн арван жилдээ хөрсөндөө шингэдэггүй юм гэсэн. Тэднийг сайн олж тогтоож, ухаж төнхөж, чигжих ажил зайлшгүй хийх хэрэгтэй. Үгүй бол аягүй бол авто зам тавьсан чинь доошоо шигдээд орно шүү.

Хашааны соёлоос хотын соёлд

Үүнийг би өөрөөр юу гэж нэрлэхээ мэдэхгүй юм. Хотын шинэхэн орон сууцны есөн давхарын цахилгаан шат нь 11 цаг гээд зогсоно. Хэрэв энэ цагаас хойш хоцорвол хохь нь. Уг нь харамсах юмгүй, шатаар дээш доош уруудан өгсөх нь эрүүл мэндэд ашигтай. Харамсалтай нь давхар бүрийн хогийн савны хавиар хөглөрсөн их хог байх нь үнэн ой, дур, заяа өөр гутаж болох юу л байна бүх юм гутмаар. Өглөөдөө хөөрхий цэвэрлэгч эмэгтэй улаан гараараа тэр бүрийг нь орос хийцийн жижиг пункер лүү чадах ядахаар нь чихнэ.

Дөнгөж амыг нь онгойлгоод шидчихэж чадахгүй бол орон сууцанд амьдраад ч хэрэггүй. Тэрэнд нь тэгээд хүүхдийн живх хүртэл ил задгай харагдахыг нь яана. Намайг хог ухсан гэж бүү андуурагтун. Гялгар уутанд боосон хэсэг хогоо хаяхын тулд шалаар нэг хөглөрөх хогнуудын дундуур гарахдаа юу эсийг үзэж, юу эсийг бодохов. За яахав, та, бас би ядаж хогоо хаядаг газар нь хаядаг бол маргааш манай хөршүүд ч гэсэн тийм соёлтой болох вий. Хүрээ соёлыг хүн бүрт, Билигтээ.

Sunday, March 16, 2008

Монголчууд циркэд дуртай

Тэр тусмаа Улаанбаатарчуудын амьдралтай цирк гэдэг бөөрөнхий байшин салшгүй холбоотой байж дээ. Циркийн манежнаас гарах мал адгуусны тэр л үнэр хөдөө явж, малын бууц цэвэрлэж үзээгүй мань хэдэд л том сургууль байж дээ. Амьтныг хайрлах, амьтны ухааныг бишрэх сэтгэлгээг циркээс л авдаг байсан даа. Тэрнээс бус гудамжинд гөлөг, муур дүүжилж алах, тагтаа болжмор харваж алах энүүхэнд байсан. Зарим гэр хорооллын тэрүүгээр амьтан дээр бензин цацаад шүдэнз зурдаг зэрэг зэрлэг юмнууд сонсогддог л юм.

Харин мал хуйтай харьцаж өссөн хөдөөний хүүхдүүд бол хэзээ ч тэгэхгүй л дээ. Энэ нь тэдний байгальтайгаа зохицох маш мундаг чадвар гэж боддог. Циркэд нэвтрэх бүрэн эрхтэй бүдүүн Тамираа найзтайгаа малын хашаагаар зочилж, ан амьтан сонирхох нь тэрүүхэндээ л үнэгүй зоопарк байлаа. Нээрээ зоопарк гэснээс амьтан зовоодог шоронгууд бүгд газар дор орвол таарна. Зоопаркгүй цөөхөн улсын нэг гэдгээрээ Монгол улс бахархах ёстой. Бид амьтныг хайрладаг болохоос бус хашиж зовоодоггүй.

Саяхан Хойд Солонгосын алдарт циркийн тоглолт үзлээ. Үнэхээр мундаг юм аа. Маш сахилга баттай, яг л нөгөө багад, социализмын үед буцаж очсон шиг сэтгэгдэл төрүүлэхээр. Хоёр улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залаад л, нэг л өөр.Нэг нь алдвал хөл рүү нь цохиод хүртэл авч байна лээ. Циркийн хоёр үзүүлбэр, агаарын гимнастик, банзан дээрх үсрэлт номерууд нь дэлхийн шилдэг, бас рекорд тогтоосон юм байна. Алга бол нов нойтон болж байлаа. Үзэгчид уулга алдан, байн байна алга ташин, шүгэлдэх нь бид үнэхээр циркэд дуртайгийн илрэл бизээ. Үнэ нь 8000 төгрөг юм билээ, болвол үзээрэй. Хөөрхий циркчид Монголд ирсэнийх нэг сайн хоол идээсэй л гэж л залбирах юм.

Kenny Rogers Roasters Монголд нээгдэх нь


Магадгүй гадаадын сүлжээ түргэн хоолны ресторануудын хамгийн анхны салбар Улаанбаатар хотноо 7 сард нээгдэхээр ажилтангаа бүрдүүлж байгаа юм байна. Одоогоор байршил нь хаана байгаа, Монгол талаас хэн хөрөнгө оруулагч байхуу, үнэ хөлс нь ямар байхуу талаар мэдээлэл байхгүй байгаа ч гэсэн тухай бүрт нь мэдээлэхийг хичээнээ. Одоогоор Big Burger хэмээх Хятадын бололтой нэг fast food restaurant байгаа. Цаасан бор уутан дээрээ Amerigan Taste ч билүү алдаатай бичсэн нэг юм байгаа. Хоосонд орвол хааяа тийшээ орж ходоодоо бондойлгож болно л доо. Уул нь түргэн хоолны тийм газрууд үнэ хөлс нь харьцангуй гайгүй байдаг хэдий ч энэ газрын үнэ нь дунд зэрэглэлийн рестораны үнэтэй.

Шинээр нээгдэх ресторан нь Америкийн каунтри дуучин Кенни Рожерс хэмээх сахалт эр бас бус хүмүүстэй хамтран байгуулсан тахиа голдуу хоолтой газар юм байна. Одоогийн байдлаар Америкт байсан салбаруудаа хумиад ерөөс ганцтай үлдсэн сурагтай. Гэхдээ эднийх дэлхийд алдартай Nathan’s хэмээх халуун нохойны газартай дэр нэгтгэсэн байна. Яагаав нөгөө Япон залуу 66 хот дог идэж, дэлхийн дээд амжилт тогтоодог.

За тэгээд манайд нээгдэх салбар нь Малайзаас эх авч байгаа бололтой. Ер нь Азийн Малайз, Сингапур, Хятад, Хонг Конг, Дубай, Индонези, Австрали, Филиппин зэрэг улсуудад салбартай юм байна. Ямартай ч наадмаар хуушуурнаас өөр бас нэг сонголттой болж мэдэх л юм. Гэхдээ дан тахиа гэвэл нэгдүгээрт Монголд их үнэтэй, хоёрдугаарт монголчууд тэр бүр тахиа идээд байдаггүй тул өөр хоолны цэснүүдээ л баяжуулах хэрэгтэй байх даа. Харин тахиа их иддэг болчвол махны үнэ буураад ирэх юм биш биз. Тахиа ч уг нь үржүүлэхэд амар юм шиг байгаа юм. Америк тахианы хөл энэ тэр гэж балайрч байснаас өөрсдөө тарган тахиа тэжээдэг болохсон.

Saturday, March 15, 2008

Гадаадад хэдэн Монгол амьдардаг вэ?

Яс тоо гаргах нь үнэн хэцүү. Гадаад паспорт аваад, виз аваад, тийз аваад гараад явсанаар нь тоолбол нэг тоо гарна. Гэтэл гадаад оронд төрсөн Монгол иргэнийг тоолбол бас нэг тоо гарна. За яахав, Америк мэтийн оронд төрсөн монгол хүүхдүүд шууд тэр улсын иргэн болдог гэсэн. Бусад ийм хуультай орон хэд байдгийг мэдэхгүй. Их Британи зэрэг улсуудад эцэг эхийнх нь аль нэг нь тус улсын иргэн бол тэнд төрсөн хүүхэд нь 16 нас хүрээд өөрөө иргэншлээ сонгох эрхтэй юм гэсэн. Өмнөд Солонгос ч мөн ялгаагүй, тэнд төрсөн гадаадын иргэний хүүхдийг иргэн болгодоггүй байх.

Зарим хүмүүс гадаад улсуудад Монголын 200,000 гаруй сонгуулийн насны иргэд амьдарч байна гэж үздэг. Харин өчигдрийн “Ардын Эрх” (3 сарын 14, 2-р нүүр) сонин дээр Гадаад Хэргийн Яамны нэгэн жижиг мэдээлэл гарсан байх бөгөөд “Статистик мэдээллээр, гадаадад Монголын 120 мянган иргэн ажиллаж, амьдардаг бол 800 мянган иргэн нааш цааш зорчсон. Мөн 8000 иргэн гадаадын аль нэгэн улсын Элчин сайдын яаманд хандсан аж. Харийн нутагт буй монгол иргэдээс 192 хүн гэмт хэрэгт холбогдож, 100 гаруй хүн хоригдож буй гэнэ” хэмээн өгүүлжээ. Га Яамныхан гадаадад амьдарч байгаа монголчуудад туслах сан байгуулж буй юм байх. Тэдэндээ эрх зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэх бөгөөд 2009 оноос улсын төсөвт тусгагдах бололтой. Бодвол хэрэг төвөгт орооцолдсон үед зэрэгт эх орон луу эгүүлэн авчрах зэргээр туслах юм болов уу даа.

Дээр өгүүлсэн мэдээлэлд манай 8000 иргэн гадаадын аль нэг улсын ЭСЯ-нд хандсан гэсэн учир битүүлэг мэдээ оржээ. Бодвол энэ нь улс төрийн орогнол, харьяатаа солиулах гэсэн хүсэлтүүд юм болов уу даа.

Friday, March 14, 2008

Цаг нь болохоор ярина



Монголчуудын маргааш дуусахгүй гэдэг хэллэг их түгээмэл байдаг. Үүнийг гадаадынхан ч их хэрэглэдэг. Аягүй бол тэр туучийнууд гаргасан ч байж магад. Туучий гэдэг бол уг нь муу үг биш юм гэсэн. Энэ нь туужуур буюу шүүр гэсэн үгнээс гаралтай юм шиг байгаа юм. Ээж маань залуудаа оройтож ирсэн эгчийг маань “гудамжны хамаг хог туужуурдаад ирэв үү” хэмээн ширүүн хэлж байсныг хожим нь асуувал гудамж хэмжин, дэмий тэнэхийг ингэж хэлдэг юм хэмээн инээд алдан хэлж байсан санагддаг юм.

Харин энд бичих гэж байгаа юм туужууртай ямар ч холбоо байхгүй. Сүүлийн хэдэн жилд Монгол улсын эрүүгийн ертөнц урд нь байгаагүй аймаар гэмт хэргүүд гарч, авилгал гээч зүйл аргагүй ил тод болжээ. Үүнийг дагаад гүтгүүлсэн буюу гүрийсэн этгээдүүд ярилцлага өгөхдөө “цаг нь болохоор ярина. Надад хэн гуайн эсрэг олон баримт байгаа. Одоо ярих болоогүй” гэх мэтээр ярьдаг болжээ. Хэрэв тэр хүнд мэдээлэл байгаад дараа ярина гэдэг бол сүрдүүлгийн маш болхи арга юм. Хэрэв нөгөө тал нь тэр хүнд мэдээлэл байгаа гэдгийг мэдэхийн бол мэдээж нухах юм уу ядаж л тэрийг нь олж илрүүлэх, устгах зэрэг арга хэмжээ авалгүй дээ.

Тэгэхээр миний бодлоор энэ бол ихэнхдээ худлаа бөгөөд зөвхөн массыг өөртөө итгүүлэх гэсэн, нөгөө талаа пайнагтуулах гэсэн башир арга болов уу хэмээн таамаглаж байна. Сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа оюутнууд үүнийг уншвал нэг удаагийн дипломын ажил болгоод авах хэрэгтэй. Ядах юмгүйгээр хэдэн жилийн өмнө гарч байсан дуулиан шуугиантай хэд хэдэн мэдэгдлүүд, ярилцлагууд шүүж үзээд л болоо. Түүнийг нь одоогийн байдалтай харьцуулаад л дүгнэлт хийчих хэрэгтэй.

Цаг нь хурдан болоосой.

Cloning gone wrong


Wednesday, March 12, 2008

Дэмий шахуу


Өнөөдөр урт өдөр байлаа. Өдөр гучин хэдэн шүдээ цэвэрлүүлэн, хар шил нүдэндээ зүүлгээд, амаа ангайн тааз ширтэн хэвтэхдээ элдвийг бодлоо. Ядаж байхад аман дотор хоёр эмэгтэйгийн дөрвөн гар нь тэр чигээрээ яваад орчихсон юм шиг л санагдана гээч. Бодлоо.

Хүний эрхтнүүдээс хүнээс салж болдог хэдхэн эрхтэн байнаа. Үүнд хөл гарны хумс, үс, шүд гэх мэт. Бүх л эрхтэнийг салгаж болно л доо. Гэхдээ эдгээр эрхтнүүд нь өвдөхгүйгээр, ямар нэгэн гадны нөлөөгүйгээр салах боломжтой. Гэтэл бас бодож байх юм аа. Энэ аман дотор маань байгаа гучин хэдэн шардуу цагаан шүдэндээ ер нь нэг нэг нэр хайрладаг юм уу даа гэж. Яахав цагийн эрхэнд салаад унаад өгвөл “өө, өнөө Дулмаа чинь салаад явчлаа” гээд л ярих юм уу хаашаа юм.

Ойрд Global CEO нэвтрүүлэг хийгээд унтах, идэх, Интернэтдэх, кино үзэх, найз нартайгаа уулзах, Цахим Өртөөдөх нь багасаад Чингис зочид буудлын лоббигоор өдөрт хэдэн удаа нааш цааш шилэн өрөө нөгөө буланд нь байх жорлон хоёрын хооронд жороолж байх шиг байна. Уралдаант нэвтрүүлэг үнэхээр хүч сорьсон, бас их эгзэгтэй өрнөж байна. Өнөөдөр манай залуучуудын багаас нэг сайхан залуу нь хасагдлаа. Энэ нэвтрүүлгийн тухай
www.globalceo.mn сайтаас илүү үзээрэй. Нэвтрүүлэг эхэлдэггүй ээ.

Saturday, March 08, 2008

The Dash Poem

by Linda Ellis

I read of a man who stood to speak
At the funeral of a friend
He referred to the dates on her tombstone
From the beginning to the end
He noted that first came her date of her birth
And spoke the following date
with tears,
But he said what mattered most of all
Was the dash between
those years

For that dash represents all the time
That she spent alive on earth.
And now only those who loved her
Know what that little line is worth.
For it matters not how much we own;
The cars, the house, the cash,
What matters is how we live and love
And how we spend our dash.

So think about this long and hard.
Are there things you’d like to change?
For you never know how much time is left,
That can still be rearranged.
If we could just slow down enough
To consider what’s true and real
And always try to understand
The way other people feel.
And be less quick to anger,
And show appreciation more
And love the people in our lives
Like we’ve never loved before.

If we treat each other with respect,
And more often wear a smile
Remembering that this special dash
Might only last a little while.
So, when your eulogy is being read
With your life’s actions to rehash
Would you be proud of the things they say
About how you spent your dash?

Friday, March 07, 2008

Ээждээ захидал бичээрэй


Ийм нэртэй нэгэн жижигхээн номыг сэтгүүлч Хатанбаатар гуай бичиж, тухай үедээ бэстсэллэр болж, одоо хаа нэгтээ айлд л хуудас нь салбарсан явж байгаа харагддаг. Хатанбаатар гуайтай нэг удаа танилцах завшаанаар номынх нь тухай асуутал их л олон зүйлийг хүүрнэж байсан санагддаг. Түүний ээж нь орон сууцны нилээд өндөр давхарт байдаг тул хааяа цахилгаан шат нь ажиллахгүй байна хэмээн залхууран ээж дээрээ орохоос төвөгшөөдөг байсан бөгөөд ээжийгээ өнгөрсөний дараа сэтгэлийнхээ өчилийг захидалаар хүүрнэдэг.

Тэрбээр Соёлын Төв Өргөөнд уншигчидтай уулзалт хийгээд гарч ирэхэд талбайн зурагчид түүнд мөн их баярласан гэдэг. Учир нь уулзалт үдэшлэгээс гарч ирсэн хүмүүс ээжтэйгээ зургаа авахуулахаар тэднийг хэсэгтээ л ажилтай болгож, ашиг оруулсан гэдэг. Өнөөдөр эмэгтэйчүүдийн өдөр. Ээждээ захидал бичихгүй юмаа гэхэд утсаар яриад, мессеж илгээгээд, мэнд усыг нь мэдээд, баяр хүргээрэй. Хэрэв хажууд нь байвал үнсээд, халуун дулаан үгсээр түүнийгээ баярлуулаарай. Хорвоод дахин олдохгүй миний хөөрхөн ээж минь. Та минь урт наслана аа. Таныг минь Бурхан өршөөг. Хүү нь тандаа хайртай, ээжээ!

Puro Dolor

Мексикийн алдарт Son by Four хамтлагийн Puro Dolor хэмээх энэ дууга сонсох их л дуртай байж билээ. Монголд нэг их сонсогдож байгаагүй байхаа. Тиймээс та бүхэн энэ дуус сонсоод үзээрэй. Сайхан аялгуутай, сайхан дуу байгаа.


Thursday, March 06, 2008

Мод таръя


Шөнө болж байна. Унтах гэсэн гэдэс өлсөөд, гоймон буцалгаад, Өдрийн Сонины өнгөрсөн өдрийн сонин гарчиглангаа FOX News сувгаар Америк хөлбөмбөгийн амьд домог болсон тоглогч quarterback Brett Favre зодог тайлж буйгаа нулимстайгаар мэдэгдэж байна. Тэрбээр Green Bay Packers багт хичнээн ч жил тоглов доо. Аль 1992 оноос хойш гэнээ. Ингэхдээ энэ жил 442 точдаун пасс хийсэн гэх мэт өчнөөн рекорд тогтоогоод байсан билээ. Тэрбээр миний Minnesota Vikings багийн гол өрсөлдөгч тул түүнд хэдий дургүй байсан ч гэсэн өөрөөсөө бараг 20 насаар дүү залуустай эн тэнцүү өрсөлдөж байгааг харахад үнэн бахадмаар байдаг.

За тэр яахав. Модны тухай хэдэн зүйл. Түйрэн гээч нь Монгол болон Өвөр Монголын нутгаас үүсэн Азийн бусад улсууд тэр бүү хэл Америкт хүртэл нөлөөлж байгаа тухай олон жил ярьсаар ирсэн. Нутагт нь хил даван орж ирж буй энэхүү шуургын үндсийг нь таслахаар Өмнөд Солонгосынхон манайд ирж, мод тарьж байгаа юм байна. Төслийн ахлагч солонгос хэлэхдээ “БНСУ 1950-60 оны хооронд өнөөгийн Монгол шиг л байсан. Үүнээс ч дор байсан байж мэднэ. Ууландаа модгүй, агаарын бохирдолтой, эл хуль тал газар байлаа. тэр үед ард түмэн нэгдэж, нийтээрээ мод тарих хөдөлгөөн өрнүүлж чадсан юм. Түлээний мод бэлтгэхийг хуулиараа хориглож, торгууль ногдуулдаг болсон. Нөгөө талаар мод тарих ажилд ард түмний сэтгэлд хэрэгтэй. Өөрсдөө тарьдаггүй юм гэхэд ургаж байгааг нь хараад хайрлах, хамгаалах сэтгэл монголчуудад дутаах байх шиг” гэжээ.

Түүнтэй санал нийлж байна. Харин хэдий болтол эх орныхоо газар нутаг дээр харийн хүнээр мод тариулаад түүнийг нь харж суухав дээ. Өөрсдөө тарьдаагүй юм аа гэхэд гэдэг үг бас л хатуу сонсогдож байна даа. Энэ жил ядаж нэг нэг мод тарьвал ямар вэ хө? Тэр олон суврага энэ тэр босгож байснаас хамаагүй буянтай ажил бус уу? Арвайхээрийн төвөөс холгүй байх Морин эрдэнэ хөшөөг тойруулан 108 суврага босгох бөгөөд нэг бүр нь 3 сая төгрөг байгаа. Морины хөшөөг нь босгоход 100 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Эцсийн эцэст сувраганаас цэвэр агаар ялгарч гарахгүй л байхгүй юу. Хойч үедээ ядаж цээж дүүрэн амьсгалах цэвэр агаарыг нь үлдээхсэн дээ.

Мод тарих талаар манай Цахим Өртөөны Сэрдарам доктор их зүйлийг хийж буй нэгэн. Бид ч энэ жил мод тарих ажилд хувь нэмрээ оруулахаар төлөвлөөд байгаа. Та нэгийг, би нэгийг, тэр бас нэгийг...

Wednesday, March 05, 2008

Жорлон гэснээс – 4

Жорлонгийн тухай дахин үргэлжлүүлмээр байна. Доорх нэгэн жорлонгийн сонин шийдлийг саяхан нэг блогоос авч тавиад нилээд хэд хоночихлоо. Энэ urinal-ыг Европын нэгэн ресторанд суулгажээ. Энд зэрэгцэн морь харж байгаа залуус биенийгээ харах боломжгүй болох юм. Яагаад ийм юм гаргаад байнаа гэдэг нь ойлгомжтой. Urinal гэдэг үгийг юу гэж орчуулахаа мэдэхгүй л байна Шээлтүүр, шээгүүр, тосгуур, морь харах барианы газар, хүрхрээ өөр юу гэмээр ч юм бэ дээ. Ер нь нэг нэр байгаа байх л даа. 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдээр орохдоо нэг сонирхоноо.




Sunday, March 02, 2008

Once кино


Сүүлийн үед сэтгэл хөдөлгөсөн сайхан кинонуудаас энэ Ирландын мюзикл бас хөөрхөн юм аа. Үүний ялангуяа дуунууд нь ёстой хөөрхөн. Ирландын Даблин хотноо 2006 онд арван долоохон хоногт зургыг нь авсан энэ кино нь 160,000 долларт боссон гэдэг. Киноны гол дүрд Glen Hansard хэмээх Ирландын алдартай The Frames хамтлагийн дуучин болон мэргэжлийн дуучин Marketa Irglova хоёр тоглодог.

Тэд кино бүтээхээс өмнө кинонд дуулагдсан нэг дуунаас бусдыг нь зохиосон байсан гэдэг. Киноны зардлын 75 хувийг нь Ирландын Кино Зөвлөл, үлдсэнийг нь найруулагч Карни кармаанаасаа гаргаад зогсохгүй өөрийнхөө цалинг гол дүрийн хоёрт хувааж өгөөд хэрэв киноноос ямар нэг ашиг олох болбол тэдэнд оногдол өгнө хэмээн тохирчээ. Гэтэл энэ кино нь зөвхөн Европт төдийгүй Америкт ихээхэн амжилт олж, 16 сая орчим доллар цуглуулаад байгаа ажээ. Кинонд мөнгө хэмнэхийн тулд өдрийн цагаар, байгалийн гэрэлд ихэнх зургыг нь авсан бөгөөд найзуудынхаа гэрт авчээ. Түүнчлэн нэгэн хэсэгт нь Хансардын өөрийнх нь гэрт, өөрийнх нь жинхэнэ найз нарыг байлцуулан зураг авсан байдаг бөгөөд ээж нь хүртэл нэг дуун дээр дуулж байгаагаар гардаг. Даблины гудамжинд авсан хэсгийг нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр авсан ба урт лензээр татаж авсан тул ихэнх хүмүүс зураг авч байгааг ч мэдээгүй гэдэг.

За гэх мэтээр олон юм дурдаж болох ч кино 2007 оны Sundance кино фестивалийн гол шагналуудын нэг болох Үзэгчдийн шагнал хүртсэн байна. Түүнчлэн алдарт Стивэн Спилбэрг “Once хэмээх жижиг кино бүтэн жилжингээ хүрэлцэх онгод хайрласан” гэж хэлсэн гээд л бод доо. Жинхэнэ амьдрал дээр тэр хоёр хосууд болсон гэдэг. Гэтэл эрэгтэй нь 37-той, эмэгтэй нь 19-тэй юм байна. Сонирхолтой нь миний үзсэн романс кинонуудаас ялгаатай тал нь гэвэл гол дүрийн хоёр баатар хоорондоо үнсэлцэх бүү хэл гараа ч хоорондоо барилцаагүй санагдана. Саундтракын дуунууд нь их гоё. Ямар ч байсан энэ киног үзэхийг зөвлөж байна. Үгүй бол ядаж дуунуудыг нь сонсоорой.



Thanks Anu & Tungaa!

Yгийн давтамж

Хүмүүс өөрсдөө ярианыхаа завсар хавчуулан шургуулан хэлдэг үгсээ анзаарах сөгөөгүй ярьдаг. Энэ нь хар яриагаар бол “амны уншлага” болсон байдаг талтай. Саяхан нэгэн ярилцлагын үеэр Coach Changer байгууллагын Сүрэнчимэг ярилцлагад оролцогчдын үгийн давтамжийг анзаарсанаа хуваалцах юм. Хажууд нь зэрэг чагнаж суусан маньд нь анзаарагдаагүй шахуу байхад л нэг залуу л гэхэд “одоо юу” гэдэг үгийг 24 минутад 46 удаа, өөр нэг залуу “тэгээд” гэдэг үгийг 4 минутад 20 удаа хэлсэн гэсэн тооцоог газар дээр нь хийсэн байна.

Дээр нэг удаа модон англиараа бурж байхдаа actually гэдэг үгийг өөрийн мэдэлгүй өчнөөн давтсан байгаа юм. Сүүлдээ нөгөөх нь аshley гэж сонсогдоод, сонсож байсан хүмүүс шоолж инээгээд, тэгсэн би түүнийг нь миний ярьсан юманд инээгээд гээд баясцан байгаамдаа.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш