Tuesday, August 26, 2008

Кола ховордсон жинхэнэ шалтгаан

Коланы тухай бичихээс хашрахгүй нь бололтой. Олимпийн хэдэн өдөр ховордсон энэхүү барааг урагшаа вагон вагоноор нь зөөгөөд байгаа сураг байсан худлаа бололтой. Би ч энэ нь үнэн юм шиг ямар ч баталгаагүйгээр бичсэн нь энэ доор байна. Уул нь сэтгүүлч ухаантай юм бол аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байх ёстой гэдэг ч энэд нэг их ач холбогдол өгөөгүй тул муухай гэнэдлээ, золиг гэж.
Үнэндээ бол Эм Си Эс шинэ үйлдвэр ашиглалтад оруулж байгаа юм байна. Энэ нь 22 сая долларын үнэтэй бөгөөд Коланы бүтээгдэхүүнүүд жилийн 50 гаруй хувийн өсөлттэй байгаа юм байна, манай улсад. Энэ талаар Форбс сэтгүүл юу гэж бичсэнийг эндээс уншиж болно.

Monday, August 25, 2008

Энэ туг нэг л биш ээ

Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн 12-5д “5. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон єнгєтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн заасан байдаг.

Гэтэл саяын Олимпийн тэнгэрт мандаж байгаа Монголын далбаа, алтан медалиа угаахаар шөнөжин гудамжаар шоудсан монгол залуусын барьсан тугнуудын ихэнх нь нэг л биш өнгөтэй байх юм. Мөнх тэнгэрийн хөх хэмээн заасан цэнхэр өнгө нь усан цэнхэр өнгөтэй байхыг анзаарсан байхаа. Гэтэл саяхан бөөн юм болж гишүүн Эрдэнэбилэгийн Туркуудээр оёулсан хэдэн далбаа болон Төрийн ордоны орой дээр мандах далбаа зэрэг нь гүн хөх өнгөтэй байх жишээтэй.

Wednesday, August 20, 2008

The Wall Street Journal Монголын тухай

Энэ Олимп бидэнд баяр хөөрийг авчраад зогсохгүй, гадаадын хэвлэл мэдээлэлд манай нэрийг гайгүй сайн гаргаад авав. Үүний тод жишээ нь дэлхийн нэр хүндтэй Уол Стриит Жорнал шууд Шанхайд байсан сурвалжлагчаа нааш нь нэгэн гэрэл зурагчинтай хамт илгээж, дараагийн алтан медалийн найдвар байж болох Б. Наранбаатарын талаар тусгай сурвалжлага хийх болсон байна. Түүнийг барилдах өглөө нь гэрт нь ээж аавтай нь хамт үзэхээр болсон ч харамсалтай нь манай бөх харамсалтайгаар ялагдсан тул материалаа бага зэрэг өөрчилсөн гэдэг. "Заримынх нь алт бусдынхаасаа тод гялалзаж байна" гэсэн шүү утгатай гарчигласан байна. Ямартай нь булган сүүлтэй алтан медаль олон зүйлийг манай оронд дагуулан ирж байнаа. Нийтлэлийг энд дарж үзнэ үү. Одоо ESPN тусгай сурвалжлага хийх хэрэгтэй.

Coca Cola shortage in Mongolia

Улаанбаатарын дэлгүүрүүдэд Кока Кола ховордоод хэд хонож байна. Олимпийн гол ивээн тэтгэгч ККК яагаад байхгүй болоодохвоо хэмээн битүүхэндээ эрүүлдэх бөгөөд зарим хүмүүс Эм Си Эс үйлдвэрээ зогсоосон гэсэн жиг жуг яриа сонсов. Гэтэл нөгөө урдаас орж ирдэг улаан лаазтай нь ч байхгүй болоод зөвхөн Diet Coke, Zero зэрэг нь л элбэг байх юм. Гэтэл урд хөршид маань Коланы дутагдалд орж, манай үйлдвэрийнхэн урагшаа ачуулж буй гэсэн яриа ч дуулдлаа.

Тэгвэл ч тэд мөнгөө цөм хийж байгаа юм байна даа. Бээжинд Олимпийн нээлтээр хэд хоноход нээрээ л хаа сайгүй час улаан өнгө л ноёлох нь Хятадын үндэсний шигшээ баг болон тус улсын өнгөтэй тус сайн зохицон, улам л уух хүсэл төрүүлнэ. Ямартай ч Коланы үйлдвэр хаагдаагүй, түр зуур мөнгөө өсгөх мундаг арга олсон бололтой.

Tuesday, August 19, 2008

Vacancy Notice


VACANCY NOTICE

Communications Officer / Editor (long-term)


The Swiss Agency for Development and Cooperation (SDC) in Mongolia is contributing to improved and securer livelihoods of herders and ex-herders in rural areas focusing on improving sustainable use and rehabilitation of natural resources and supporting ecologically-oriented social and economic development. With SDC’s expanding project work, there is a need for more streamlined and centralized communications and public relations to ensure coherent communications of SDC’s programmes to media and public both in Mongolia and overseas. As such, SDC is looking for a Communications Officer / Editor in English and Mongolian, who will work under supervision of the Head of the Media and Communications for a unified and coherent communications both from and within SDC. The incumbent will work in a dynamic team in a stimulating work environment. The expected starting date is October 13, 2008.
For further information about SDC, please visit http://www.swissconsulate.mn/ or email to ulaanbaatar@sdc.net

Monday, August 18, 2008

Ийм л юм болсон юм даа

Eagle TV footage

Sunday, August 17, 2008

Opening Ceremony: Mongolia

Санжийн Баяр ном уншиж байна -2

Энэ оны эхээр нэг ийм бичлэг хийж байснаа сая эргэн харлаа. Санжийн Баяр улс эх орноо хэрхэн яаж удирдах вэ хэмээх асар их ажлын хажуугаар Texas Hold‘em хэмээх мөрийтэй тоглоомын ном уншиж байгаагаа ичихгүй хэлж байсан. Өөр ямар ном уншдагыг нь мэдэхгүй. Юутай ч энэ номоо зүгээр уншаад өнгөрдөггүй л байх. Номон дээрээс сурсан зүйлээ хэрэгжүүлэхээр покер тоглодог л байгаа. Тэгэхээр хэнтэй, хэзээ завандаа, хэдэн төгрөгөөр гэх мэтийн хардсан асуултууд зөндөө гарч ирнэ.

Саяхан Хятад улсын ерөнхий сайдаас ямар ном уншиж байгааг нь асуухад олон мянган жилийн өмнө бичсэн эртний Грекийн философичийн номыг дахин дахин уншиж байгаа хэмээх ярилцлага гарсан даруйд нь тухайн ном нь Хятадад бэстсэллэр болон яавал өөрийн орны удирдагч шигээ сэтгэж, түүнтэй адил амжилтад хүрэх вэ хэмээх хүсэл эрмэлзлийг нь бадрааж байсан гэдэг. Улс орны удирдагч байна гэдэг бусдаас ялгарах лидер зан чанар, улс төрөөс гадна хувь хүний ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй байдаг. Баяр сайд үүнийг 7-1-ны хэрэг явдал хийгээд саяны Олимпийн алт авсан баяр хөөрөөр ч харуулж чадсангүй. Харамсалтай.

Friday, August 15, 2008

Согтуу тeр ард тvмнээ доромжиллоо

Алт аван Монгол түмэн баяр хөөрт умбаж байсан мөч бол Монголын түүхэнд үлдэх мөч мөнөөс мөн билээ л. Баярласан сэтгэлээ дийлэлгүй Сүхбаатарын талбайд гүйн очтол яг өөдөөс Н. Энхбаяр баруун талдаа согтуу Баярыг, зүүн талдаа Элбэгээг тас атгаастайгаар гарч ирсэн нь өхөөрдмөөр. Түүний өөдөөс Бат-Эрдэнэ гэдэг бөх байж байгаад улс төрчийн маск зүүсэн популист гүйн очиж, аавынхаа өвөр лүү асах эрх хүүхэд лугаа адил үсрэн тэвэрч авав.

Талбайн өмнө зассан гэрэл үгүй, дуу сул индэр шиг юм өөд гарахдаа мань ерөнхийлөгч нөгөө хоёрынхоо гараас тас зууран урагш мацах агаад нөгөө хоёр нь ч аавынхаа гараас алдчихгүй юм шүү хэмээн тас зууран араас нь зүтгэх нь дээр үед Улаанхуарангийн автуусанд орохоор алалцаж буй мэт бөлгөө.

Тэднийг индэрт гарсан хойно нь л баяр хөөрөндөө багтаж ядаад сархад зооглосон нь илт боллоо. Сүүлийн хэдэн сар төгөлдөршил гэдэг өөрөө ч утгыг нь тэр бүр сайн ухаж тайлбарлаж чадахгүй үгээр ард түмнийг намдаа бус өөртөө татаж чадсан Баяр шал согтуу гуйвж дайван, “Би Монгол улсын ерөнхий сайд Баяр байна, ура” хэмээн ичгүүр сонжуургүйгээр ард түмнээ доромжлох түүнийг харахаас дур гутмаар. Энхбаяр ч талбайд цугласан баярласан хөөрсөн ард түмнийхээ өөдөөс хуруугаа чичин, эгээ л ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсан эс бөгөөс өөрөө алт авахад нь асар их тус дэм үзүүлсэн лугаа адил аашлана. Баяр ийм байдлаар ард түмнээ, төрөө доромжилсоныхоо төлөө ард түмнээс уучлалт гуйх ёстой хэмээн үзэж байна. Тэр бүү хэл Монгол улсын халдашгүй дархан төрийн дууллыг төрийн удирдлагууд гуйвуулан, дуулж дуусаагүй байхад дундуур нь олон таван үг ярьдаг согтуу төр нүгэлтэй. Түүнчлэн эхэлсэн төрийн дууллаа ч дуусгаагүй тэд ямар үлгэрийг ард түмэндээ үзүүлж буй нь ч тун бүрхэг.

Хэдхэн хоногийн өмнө онц байдал зарлан, гэрээсээ оройн цагаар цухуйхгүй, цухуйсан нэгнийг нь баривчилж байхыг лүндэгнэж байсан ерөнхийлөгч энэ орой унтахгүй байхыг хүртэл зарлигдаад авав. Энэ ард түмний баяр хөөрийг тэд өөрсдийнхөө эрх ашигт хэзээ ч нийцүүлэн, өөрсөддөө эерэгээр ашиглаж чадахгүй гэдгийг л тэд сайн ойлгоосой. 7-1 хэний ч санаанаас арчигдаагүй байгаа шүү, төрөө.

Хосе Аркадио Буэндиагийн ургийн бичиг

Габриэл Гарсиа Маркезийн "Зуун Жилийн Ганцаардал" хэмээх алдарт зохиол нэрт дуун хөрвүүлэгч Готовын Акимын орчуулгаар монгол хэл дээр хэдэнтээ хэвлэгдээд байгаа билээ. "Бүх хүн төрөлхтөн заавал унших ном" хэмээн Нью Ёорк Таймс дуу алдаж байсан энэхүү бэстсэллэрийн гол дүрүүдийн нэр нь бас ээдрээтэй. Гол дүрийн удам судрыг харуулсан хоёр ургийн бичгийг толилуулж байна.



Thursday, August 14, 2008

Gold medal match

Mongolia earns first-ever gold medal


Дэлхийн спортын тэргүүлэгч мэдээллийн ESPN дээр Монголы алтын маань тухай өгүүлж байна.

BEIJING -- Mongolia has won its first Olympic gold medal ever with Tuvshinbayar Naidan's victory over Kazakhstan's Askhat Zhitkeyev in men's 100-kilogram judo. Naidan, who upset defending Olympic champion Keiji Suzuki of Japan in his opening bout, scored a waza ari with just under two minutes remaining, then added on two yuko to seal the victory Thursday in Beijing.

Azerbaijan's Movlud Miraliyev took bronze by scoring a waza ari over Poland's Przemyslaw Matyjaszek. The second bronze went to Henk Grol of the Netherlands, who defeated Georgia's Levan Zhorzholiani.

Naidan, 24, who switched to judo in 2000, used a traditional Mongolian wrestling technique to humble Suzuki in their opening bout, and then trounced Zhitkeyev in the final.
"There are no words that can describe my happiness," Naidan said. "After winning this gold my first thought is to thank my parents, my coach and all the people who have supported me in the past."

While not lacking in skill or technique, the burly Mongolian's success was largely built on brute strength and determination. After arrogantly throwing Suzuki off the tatami for ippon and automatic victory, Naidan bullied, barged and bruised his way to the final where a hapless Zhitkeyev was the victim of three scoring throws.

Mongolia, wedged between Russia and China, has a population of only about 3 million. It is probably best known as the home of 13th century warrior Genghis Khan.

The Associated Press and Reuters contributed to this report.

Ард тvмэн сэрж байна

Алтан Монгол баяртай байна. Залуус гудамжаар хэнээр ч заалгахгүйгээр, хэнээс ч айхгүйгээр өөрсдийн баяр хөөрийг тэмдэглэн, уухайлан хашгирч, машиндаа Монголын далбаа хатган, баярын салют хаа сайгүй пижигнэнэ. Энэ нь ч аргагүй юм. Намайг буудах вий, намайг барих вий хэмээн айлгүйгээр, дурак төрөөс үл шалтгаалан өөрсдийн эрхээ эдлэн, баяртай байнаа.

Энэ уухай, энэ баяр хөөр хэдэн өдөр үргэлжлээсэй. Энэ баяр хөөрийн уухай Ганцхудагт хоригдож байгаа үзэл санааны хоригдлууд, хогын цэг дээр хоолоо олж идэхээр өдөржин бөгтгөнөсөн гуйлгачин нэртэй, гудамжны цолтой, харж хайхрах эзэнгүй хөөрхий Монголчууд, эх орон нь өөдлөхгүй байгааг өдөр ирэх тутам хараад үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хамаг байгаагаа золиослон гадаад улсад шал цэвэрлэж, таваг угааж, бохирын хоолой ухах нутаг нэгтнүүдэд минь хүн бүрт адилхан хүрэх болтугай. Бурхан Монгол улсыг минь ивээх болтугай.

Алтан меч

Хэдхэн минутын өмнө Монголы тамирчин Олимпийн наадмаас эх орныхоо хамгийн анхны алтан медалийг хүртэж, ард олныхоо магнайг тэнийлгэлээ. Энэ бол бид бүхний хамтдаа тэмдэглэх алтан мөч билээ. Тэртээ 1980 онд хойд хөршид Даваадалай алтан медалийн оосроос атгаад хэдхэн секунд дутуу байхад алдаж байсан бол урд хөршид болсон наадамд Түвшинбаяр маань түүнийг нь гүйцээж, эх орныхоо төрийн дууллыг дэлхий даяар цуурайтууллаа. Энэ л мөчийн төлөө Бурханаас залбирч байсан маань хариу ирлээ. Баярлалаа. Энэхүү медаль булган сүүлтэй байж, олон алт даллах болтугай.

Террорист тeр

Сонгууль, эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал, буудалцаан, аллага, онц байдал. Тэгээд л сайн цаг үргэлжилнэ. Тариа ургана, бороо орно, наадмаар арслан төрнө, морь будлиангүй уралдана, олимп эхлэнэ, мөнгөн медаль авна. Тэгээд удахгүй сумо болно, сургууль эхлэнэ, тариагаа хураана, шинэ жил, шинэ он гарна.

Төр төмөр битгий хэл суман нүүр гаргаж, хөөрхий хэдэн иргэдээ эхнээс нь улайм цайм буудан унагааж, тэгснээ мэлзэж эхэллээ. Дуу гаргасныг нь дуу гаргалаа хэмээн барьж хорьж, буудан унагаадаг байснаа дуугүй суулт хийснийг нь дуу гаргалаа хэмээн барьж хорьдог боллоо. Одоо дуугарах зоригтой хүмүүс тун цөөхөн боллоо. Дуу гаргаад ч нэмэргүй бололтой. Дуугүй олимпоо үзээд, сумогоо үзээд сууж бай. Олон сувагтай, олон ургальч үзэлтэй байгаадаа баяртай бай л гэж байх шиг байна даа, төр минь.

Wednesday, August 13, 2008

China Olympic Media Doctoring - Girl Lip Sync

An example of the lengths Beijing has taken to project a perfect image for China during the Olympics. A 7-year-old girl was replaced after officials deemed her face was "not suitable" for the opening ceremony.Instead, an older girl with a perfect smile lip-synced the words to "Ode to the Motherland," which had been recorded by the youngster. (YouTuber-MediaEducator)

Saturday, August 02, 2008

Монголоос хэн медаль авах вэ?

Дэлхийн спортын тэргүүлэх сэтгүүлүүдийн нэг Sports Illustrated сэтгүүлийн Brian Cazeneuve тус сэтгүүлийн сүүлийн дугаарт Бээжингийн Олимпийн багц медалиудыг хэн хэн авахыг таамаглан бичжээ.
54 kg (119 lbs.) G: Enkhbat Badar-Uugan, Mongolia S: Sergey Vodopyanov, Russia B: Gu Yu, China B: Gary Russell Jr., U.S.Russell will need surgery on his right shoulder after Games.
JUDO
Men 60 kg (132 lbs.) G: Ruben Houkes, Netherlands S: Hiroaki Hiraoka, Japan B: Tsagaanbaatar Khashbaatar, Mongolia B: Nestor Khergiani, GeorgiaMongolia has 15 Olympic medals but no golds.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш