Tuesday, August 26, 2008

Кола ховордсон жинхэнэ шалтгаан

Коланы тухай бичихээс хашрахгүй нь бололтой. Олимпийн хэдэн өдөр ховордсон энэхүү барааг урагшаа вагон вагоноор нь зөөгөөд байгаа сураг байсан худлаа бололтой. Би ч энэ нь үнэн юм шиг ямар ч баталгаагүйгээр бичсэн нь энэ доор байна. Уул нь сэтгүүлч ухаантай юм бол аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байх ёстой гэдэг ч энэд нэг их ач холбогдол өгөөгүй тул муухай гэнэдлээ, золиг гэж.
Үнэндээ бол Эм Си Эс шинэ үйлдвэр ашиглалтад оруулж байгаа юм байна. Энэ нь 22 сая долларын үнэтэй бөгөөд Коланы бүтээгдэхүүнүүд жилийн 50 гаруй хувийн өсөлттэй байгаа юм байна, манай улсад. Энэ талаар Форбс сэтгүүл юу гэж бичсэнийг эндээс уншиж болно.

1 comments:

gegeen August 27, 2008 at 7:42 PM  

cola ih uuj bolkuu shuu geed america-d shudnii emneleg baiguulsan mgl huuhen sanuulsan bn lee. shudnii paalang hailuuldag gsn shoo.

www.gegeen.com

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш