Wednesday, August 20, 2008

Coca Cola shortage in Mongolia

Улаанбаатарын дэлгүүрүүдэд Кока Кола ховордоод хэд хонож байна. Олимпийн гол ивээн тэтгэгч ККК яагаад байхгүй болоодохвоо хэмээн битүүхэндээ эрүүлдэх бөгөөд зарим хүмүүс Эм Си Эс үйлдвэрээ зогсоосон гэсэн жиг жуг яриа сонсов. Гэтэл нөгөө урдаас орж ирдэг улаан лаазтай нь ч байхгүй болоод зөвхөн Diet Coke, Zero зэрэг нь л элбэг байх юм. Гэтэл урд хөршид маань Коланы дутагдалд орж, манай үйлдвэрийнхэн урагшаа ачуулж буй гэсэн яриа ч дуулдлаа.

Тэгвэл ч тэд мөнгөө цөм хийж байгаа юм байна даа. Бээжинд Олимпийн нээлтээр хэд хоноход нээрээ л хаа сайгүй час улаан өнгө л ноёлох нь Хятадын үндэсний шигшээ баг болон тус улсын өнгөтэй тус сайн зохицон, улам л уух хүсэл төрүүлнэ. Ямартай ч Коланы үйлдвэр хаагдаагүй, түр зуур мөнгөө өсгөх мундаг арга олсон бололтой.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш