Wednesday, August 20, 2008

The Wall Street Journal Монголын тухай

Энэ Олимп бидэнд баяр хөөрийг авчраад зогсохгүй, гадаадын хэвлэл мэдээлэлд манай нэрийг гайгүй сайн гаргаад авав. Үүний тод жишээ нь дэлхийн нэр хүндтэй Уол Стриит Жорнал шууд Шанхайд байсан сурвалжлагчаа нааш нь нэгэн гэрэл зурагчинтай хамт илгээж, дараагийн алтан медалийн найдвар байж болох Б. Наранбаатарын талаар тусгай сурвалжлага хийх болсон байна. Түүнийг барилдах өглөө нь гэрт нь ээж аавтай нь хамт үзэхээр болсон ч харамсалтай нь манай бөх харамсалтайгаар ялагдсан тул материалаа бага зэрэг өөрчилсөн гэдэг. "Заримынх нь алт бусдынхаасаа тод гялалзаж байна" гэсэн шүү утгатай гарчигласан байна. Ямартай нь булган сүүлтэй алтан медаль олон зүйлийг манай оронд дагуулан ирж байнаа. Нийтлэлийг энд дарж үзнэ үү. Одоо ESPN тусгай сурвалжлага хийх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш