Ард тvмэн сэрж байна
Алтан Монгол баяртай байна. Залуус гудамжаар хэнээр ч заалгахгүйгээр, хэнээс ч айхгүйгээр өөрсдийн баяр хөөрийг тэмдэглэн, уухайлан хашгирч, машиндаа Монголын далбаа хатган, баярын салют хаа сайгүй пижигнэнэ. Энэ нь ч аргагүй юм. Намайг буудах вий, намайг барих вий хэмээн айлгүйгээр, дурак төрөөс үл шалтгаалан өөрсдийн эрхээ эдлэн, баяртай байнаа.
Энэ уухай, энэ баяр хөөр хэдэн өдөр үргэлжлээсэй. Энэ баяр хөөрийн уухай Ганцхудагт хоригдож байгаа үзэл санааны хоригдлууд, хогын цэг дээр хоолоо олж идэхээр өдөржин бөгтгөнөсөн гуйлгачин нэртэй, гудамжны цолтой, харж хайхрах эзэнгүй хөөрхий Монголчууд, эх орон нь өөдлөхгүй байгааг өдөр ирэх тутам хараад үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хамаг байгаагаа золиослон гадаад улсад шал цэвэрлэж, таваг угааж, бохирын хоолой ухах нутаг нэгтнүүдэд минь хүн бүрт адилхан хүрэх болтугай. Бурхан Монгол улсыг минь ивээх болтугай.
1 comments:
Өөрийг тань санал нэгтэй дэмжиж байна.Бурхан миний Монголыг ивээх болтугай.
Аминь