Friday, August 15, 2008

Согтуу тeр ард тvмнээ доромжиллоо

Алт аван Монгол түмэн баяр хөөрт умбаж байсан мөч бол Монголын түүхэнд үлдэх мөч мөнөөс мөн билээ л. Баярласан сэтгэлээ дийлэлгүй Сүхбаатарын талбайд гүйн очтол яг өөдөөс Н. Энхбаяр баруун талдаа согтуу Баярыг, зүүн талдаа Элбэгээг тас атгаастайгаар гарч ирсэн нь өхөөрдмөөр. Түүний өөдөөс Бат-Эрдэнэ гэдэг бөх байж байгаад улс төрчийн маск зүүсэн популист гүйн очиж, аавынхаа өвөр лүү асах эрх хүүхэд лугаа адил үсрэн тэвэрч авав.

Талбайн өмнө зассан гэрэл үгүй, дуу сул индэр шиг юм өөд гарахдаа мань ерөнхийлөгч нөгөө хоёрынхоо гараас тас зууран урагш мацах агаад нөгөө хоёр нь ч аавынхаа гараас алдчихгүй юм шүү хэмээн тас зууран араас нь зүтгэх нь дээр үед Улаанхуарангийн автуусанд орохоор алалцаж буй мэт бөлгөө.

Тэднийг индэрт гарсан хойно нь л баяр хөөрөндөө багтаж ядаад сархад зооглосон нь илт боллоо. Сүүлийн хэдэн сар төгөлдөршил гэдэг өөрөө ч утгыг нь тэр бүр сайн ухаж тайлбарлаж чадахгүй үгээр ард түмнийг намдаа бус өөртөө татаж чадсан Баяр шал согтуу гуйвж дайван, “Би Монгол улсын ерөнхий сайд Баяр байна, ура” хэмээн ичгүүр сонжуургүйгээр ард түмнээ доромжлох түүнийг харахаас дур гутмаар. Энхбаяр ч талбайд цугласан баярласан хөөрсөн ард түмнийхээ өөдөөс хуруугаа чичин, эгээ л ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсан эс бөгөөс өөрөө алт авахад нь асар их тус дэм үзүүлсэн лугаа адил аашлана. Баяр ийм байдлаар ард түмнээ, төрөө доромжилсоныхоо төлөө ард түмнээс уучлалт гуйх ёстой хэмээн үзэж байна. Тэр бүү хэл Монгол улсын халдашгүй дархан төрийн дууллыг төрийн удирдлагууд гуйвуулан, дуулж дуусаагүй байхад дундуур нь олон таван үг ярьдаг согтуу төр нүгэлтэй. Түүнчлэн эхэлсэн төрийн дууллаа ч дуусгаагүй тэд ямар үлгэрийг ард түмэндээ үзүүлж буй нь ч тун бүрхэг.

Хэдхэн хоногийн өмнө онц байдал зарлан, гэрээсээ оройн цагаар цухуйхгүй, цухуйсан нэгнийг нь баривчилж байхыг лүндэгнэж байсан ерөнхийлөгч энэ орой унтахгүй байхыг хүртэл зарлигдаад авав. Энэ ард түмний баяр хөөрийг тэд өөрсдийнхөө эрх ашигт хэзээ ч нийцүүлэн, өөрсөддөө эерэгээр ашиглаж чадахгүй гэдгийг л тэд сайн ойлгоосой. 7-1 хэний ч санаанаас арчигдаагүй байгаа шүү, төрөө.

4 Сэтгэгдэл:

Magnolia August 16, 2008 at 5:09 AM  

Хэй, зураг нь байхгүй биз?

Anonymous August 17, 2008 at 7:18 PM  

Orsuud galzuurch baih shiv!
Orsyin ayul zanaliig hezee ch dutuu unelej ul bolno!
Tednii erh medeltenguuded "ardchilal" gedeg ug hezee ch tohirohgui, ted Mongol dahi ardchilald taagui handdag ni tun todorhoi!
7 saryin 1 nd bolson uil yavdald tednii erh darhtai tushmeliin neg ni yu yu gelee dee!
Bidnii dotor "orosoor setgedeg" uls tsuungui shuu dee?! Gurjiig hagalan butargah bodlogo ni ta bidniig dairahgui gesen batalgaa baihgui shuu dee!

MNED August 18, 2008 at 12:02 AM  

sanal neg baina.

Anonymous August 18, 2008 at 12:14 AM  

” Би Монгол Улсын Ерөнхий сайд согтуу Баяр байна . Ура !!! ” :D

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш