Thursday, August 14, 2008

Террорист тeр

Сонгууль, эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал, буудалцаан, аллага, онц байдал. Тэгээд л сайн цаг үргэлжилнэ. Тариа ургана, бороо орно, наадмаар арслан төрнө, морь будлиангүй уралдана, олимп эхлэнэ, мөнгөн медаль авна. Тэгээд удахгүй сумо болно, сургууль эхлэнэ, тариагаа хураана, шинэ жил, шинэ он гарна.

Төр төмөр битгий хэл суман нүүр гаргаж, хөөрхий хэдэн иргэдээ эхнээс нь улайм цайм буудан унагааж, тэгснээ мэлзэж эхэллээ. Дуу гаргасныг нь дуу гаргалаа хэмээн барьж хорьж, буудан унагаадаг байснаа дуугүй суулт хийснийг нь дуу гаргалаа хэмээн барьж хорьдог боллоо. Одоо дуугарах зоригтой хүмүүс тун цөөхөн боллоо. Дуу гаргаад ч нэмэргүй бололтой. Дуугүй олимпоо үзээд, сумогоо үзээд сууж бай. Олон сувагтай, олон ургальч үзэлтэй байгаадаа баяртай бай л гэж байх шиг байна даа, төр минь.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш