Tuesday, September 23, 2008

Монгол дахь шашны эрх чeлee

АНУ-ын Төрийн Департаментаас жил бүр гаргадаг олон улсын шашны эрх чөлөөний Монголын хэсэгт дурдахдаа Монголын эрдэмтэдийн хэлж буйгаар бүх хүн амын 90 хувь нь Буддизмын ямар нэгэн формыг дагадаг” гэсэн байх бөгөөд Исламын шашин хүн амын 6 хувь, Баян-Өлгий аймгийн иргэдийн 80 хувь гэжээ. Баян-Өлгийд 40 моск, Улаанбаатар хотод 4 Исламын төвтэй бөгөөд нийтдээ 3000 орчим оюутантай гэнэ. Исламын москууд болон төвүүд Казакстан, Турк, Персийн булангийн улсуудын шашны байгууллагууд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.

Бас тус мэдээлэлд дурдахдаа “Христийн сүмийн удирдагчдын дурдсанаар нийт хүн амын 4 хувь нь Христийн сургаалыг дагадаг бөгөөд тэднээс 90 хувь нь Протестантууд, 9 хувь нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм буюу Мормончууд гэжээ. Ромын Католик болон Оросын Ортодокс сүмүүд үлдсэн нэг хувийг нь бүрдүүлж байна.” гээд зарим иргэд шаманизм буюу бөөгийн шашинтан гэсэн боловч барьцтай баталгаатай тоо байхгүй гэжээ.

Зарим дүгнэлт асуултууд: ийм том байгууллага зөвхөн хүмүүсийн амаар тоо баримтаа гаргаж байгаа нь харамсалтай. Судалгааны дүнгээр арван хэдэн жилийн өмнө шарын шашинд итгэгчдийн тоо яг иймэрхүү хувьтай гарч байсан бол түүний дараагаас хурдацтай бууж эхэлсэн бөгөөд бөө мөргөл бас ихээхэн хувь эзэлж байсан санагдана. Дүнг нэгтгэх өөр арга бас байдаг байлгүй дээ. Тайланд дурдсанаар Христэд итгэгчид хүн амын 4 хувь буюу 116.000 хүн байдаг байна.

Yнээний сvvг тугалд нь

Америкийн Амьтдад Ёс Зүйтэй Хандах Хүмүүс (PETA) байгууллага нь нэг талаараа амьтдыг хамгаалах нь зөв ч хааяа хэтэрхий хол бууддаг. Ялангуяа Америкт үнэтэй цайтай арьсаар хийсэн шуба руу будаг цацах нь энүүхэнд. Дуучин Mariah Carey тэдний нэг бөгөөд Оросын нэг тэрбумтны өөрт нь бэлэглэсэн асар үнэтэй хоёр арьсан дээлээ Монголын малчид руу илгээж байсан түүхтэй. Тэр хоёр нь үнэндээ манайд ирсэн ч юм уу үгүй ч юм уу. Ирсэн хойно нь манай Булганы малчид тэрийг нь өмсөөд малдаа явсан ч юм уу үгүй ч юм уу.

Харин саяхан тус байгууллага мөсмөлж үйлдвэрлэдэг Ben & Jerry-д захиа илгээж бүтээгдэхүүндээ үнээний сүүний оронд эхийн сүү хэрэглэхийг зөвлөсөн байна. Түүнд дурдахдаа “бяцхан тугалд зориулсан сүүг хүмүүс булааж авах нь хэр зохистой вэ” гээд Шведийн нэгэн ресторан бүтээгдэхүүнийхээ 75 хувьд нь эхийн сүү хэрэглэх болсоныг дурдсан байна. Харин Ben & Jerry-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ бид PETA-гийн энэ талаар санаа зовж байгаад талархаж байна. Гэхдээ эхийн сүү нь нярай хүүхдэд нь л зориулагдсан шүү дээ” хэмээн хэлсэн байна.

PS. Энэ сүүний талаар урд нь бас нэг бичлэг дээр оруулснаа энд хавсаргав.

Шоронгийн нулимс

... Телевиз байхгүй ээ. Манай өрөөнд нэг радио байсан. Түүгээр Олимп сонсоод Монгол хүн алт авахаар нь ханаа нүдээд, уйлалдаад бөөн баяр л боллоо. Бидний тухай радиогоор ярьдаггүй юм. Ийм баяртай юм болж байхад бид суллагдаж л таараа гээд тэврэлдээд уйлдаг байлаа шүү дээ...
... Гэрийнхнийгээ бас биднийг таних ч үгүй хүмүүс тэмцэж байгааг сонсох бүрт нулимсаа барьж чаддаггүй байлаа. Ер нь шоронд байгаа хүн нулимсаа барьж чаддаггүй болдог юм билээ.
... Сүүлдээ ч хоол унданд нь дассан. Харин ганцаардалд дасахгүй юм билээ. Залуу хүмүүс нь шөнө хар дарж орилоод, өдөрт нь гэрийнхнийгээ, үр хүүхдээ ярьж уйлалдаад. Гурван хүүхдээ бодохоор л нүдэнд харагдаад уйлдаг байлаа...
Юутай ч хүүхдүүдтэйгээ уулзлаа. Шоронд тааз ширтээд уйлаад хэвтэж байсан үе хэсэг зуур ч болов ард хоцорсон. Үнэн гэдэг хүчтэй хойно дахиад тэр газар орохгүй байх...
7 сарын 1-ны үймээний үеэр хомроглон баривчлагдаад, шоронд 76 хоноод эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан С. Батбаатарын яриа. "Зургаа авах гэж Сүхбаатарын талбай ороод 20 жил ял эдлэх бололтой" Өдрийн Сонин, 9 сарын 23

Asashoryu goes on tirade after day 8 loss


Yokozuna Asashoryu was visibly upset after his bout against Toyonoshima where it was ruled that the Yokozuna's heel stepped out before he finished Toyonoshima off via yorikiri. As veteran referee Kimura Shonosuke pointed his gunbai towards Toyonoshima, the Yokozuna called out to the referee, "I was still in." But there was nothing the referee could do at that point as the head judge, Mihogaseki-oyakata, had raised his hand during the bout declaring that Asashoryu's heel had just touched the sand outside of the ring. A mono-ii was not called, and while the NHK broadcast did not show a close up of the sand, there was a slight mark visible near the area where Asashoryu was purported to have stepped out.


Asashoryu walked down the hanamichi and turned back several times in anger not believing the call made against him. After watching the video of the NHK broadcast that never showed a close-up of the area where he stepped out, he shouted, "NHK...so did I step out?!" The Yokozuna then unwrapped the tape from is wrists and threw it against the wall. As he entered the bath area, he saw Ama and asked him in Mongolian, "Did I really step out?". His countryman answered, "I couldn't tell."


The Yokozuna shouted in anger several times while in the bath and was heard cursing in Russian, but he seemed more relaxed as he exited. "I thought I was still in. I just don't get it, but I'll have to watch the video. I don't know what to think at this point. Give me a break already."


Thursday, September 18, 2008

Christianity growing fast in Mongolia

Майкл Кон Монголын Христэд итгэгчдийн талаар артикл бичиж Сан Франциско Кроникл зэрэг сонинд хэвлүүлсэн байна.

Missionaries convert thousands while Buddhists fear losing traditional culture

Thursday, September 18, 2008

Mitch Tillman is an unlikely savior. Six years ago, the Baptist missionary languished in an Alabama jail, facing a prison sentence on drug charges. Today he builds hospitals, feeds street children and saves souls in Mongolia.

For Christian missionaries like Tillman, Mongolia is the new El Dorado. Since communist rule ended in 1990, some 60,000 Mongolians have turned to Christianity, according to records kept by Mormons, Seventh-day Adventists, other Protestant churches and Catholics.

Үргэлжлэлийг эндээс.

Sunday, September 14, 2008

Baatarjav Dambadondog wins Mongolia's first ever Paralympic medal

Baatarjav Dambadondog made history by becoming the first person from Mongolia to win a medal at the Paralympic Games on Sunday, September 14.

Sixth seed Dambadondog edged out France's Fabrice Meunier 94-90 in the final of the Men's Individual Recurve - Standing category to claim the gold medal.

The Mongolian impressed with a string of good performances en route to the final, beating top quality Chinese archers in the quarterfinals and semifinals.

"I am very happy, Beijing made me realize my dream in the Paralympic Games," said Dambadondog.

His coach Tsogt Badamkhatan attributes the win to a lot of hard work and dedication.

"No he isn't (an underdog). Many Asian athletes and coaches know him. He has been shooting for many years and his success is due to his hard work and a little luck," said Badamkhatan.




Thursday, September 11, 2008

Сайхансамбуу сайхан буудах юм аа

Түүний Өдрийн Сонинд өгсөн ярилцлагын хамгийн сүүлчийн асуулт хариулт

“Ирэх дөрвөн жилд яаж ажиллахаар төлөвлөж байна вэ?”
“Би бүх сум, багаар явсан. Тэнд юу хэрэгтэй байгааг алган дээрээ байгаа мэт харж байна. Өөрийнхөө хөрөнгө оруулалтаар ч маш их ажил хийнэ. Хамгийн гол нь дэд бүтэц хэцүү байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд Завхан аймгийн бүх газрыг гэрэл цахилгаантай болгоно. Одоо гар дээр 2800 орчим хүний өргөдөл, хүсэлт байна. Энэ жилдээ багтааж бүгдийг нь шийдэж өгнө. Алдархаанд гурилын үйлдвэр барьж байна. Цаана нь буудайг нь тариалж байгаа. Ямар ч байсан гурилтай, замтай, гэрэлтэй болгоод өгнө” гэсэн байх юм.

Тэгэхээр надад нэг санал байгаа юм. Их Хурлын гишүүн болоод, улс эх орныхоо хувь заяаг шийдвэрлэх ёстой хүн атал дараагийн дөрвөн жилд гурил будаахан яриад, тойргынхоо хэдхэн хүний асуудлыг шийднэ хэмээн амлаад ам бардам сууж байдаг ийм өгөр толгойнуудыг яая даа байз. Тиймээс тэр нэг бол аймгийн засаг дарга, эс бөгөөс сум багийн засаг дарга болж байх ёстой хүн юм байна. Хэрэв их хурлын гишүүн нь аймгынхаа бүх асуудлуудыг шийдчих юм бол заавал засаг дарга энэ тэр гэсэн албан тушаалын хэрэг юм байгаам. Үгүй бол тэр өөрийнхөө хөрөнгөөр барилга энэ тэр бариад байгаа юм бол буянаа дагаад явж байх хэрэгтэй. Гутамшиг, өөр хэлэх үг алга.

Wednesday, September 10, 2008

Өчигдөр орой...

эхнэрийн найзуудтай хамт bd's Mongolian Barbeque-д оройн зоогоо хүртлээ. Битүү хүмүүс. Ер нь зуны цагаар, жуулчид цэцэглэхэд тус газарт хүний хөл ихсэх бөгөөд үнэ нь харьцангуй өндөр тус газарт орох монголчуудын тоо ч олширчээ. Тэгэхээр Билли Даунс бас холч хараатай нэгэн болох нь ээ. Америкт үй олноороо байдаг монгол барбекьюнүүдээс өөр хэнд нь ч ийм санаа төрөөгүй л байгаа юм. Түүнтэй хоёр гурван удаа уулзаж байсан, тун энгийн дажгүй хүн санагдсан. Харин саяханаас тэд bd's Mongolian Grill хэмээн нэрээ өөрчилж эхэлсэн, энэ нь ч илүү оновчтой байж магад.

Харин Монгол салбар нь хуучнаараа байна лээ. Номадсын сүлжээ гээд тэр 9-Мөнх билүү, яасан их ресторантай юм бэ. Бээжинд нээсэн салбар нь будаа болоод харин хойно нээсэн нь асар ашгийг өгч, хэд хэдэн янзын юм ч нээсэн байх жишээтэй. Тэдний хэвлэлийг харахад Славянский Базар, Силк Роад хүртэл тэдний сүлжээ бололтой. Хоолоор ашиг олж болдог том жишээ. Саяхан гаргасан судалгаагаар ресторан хоолны газруудын ашиг хэдэн зуун саяар тоологдох ашигтай гарсан гэнэ лээ. Грилл гэснээс дээр Чингис Гриллын талаар бичиж байсан зүйлээ хавсаргав.

Genghis grill-ийн эзэн болох уу?

Америкчууд хөх толботой биднийг тун цөөхөн зүйлээр мэддэг. Говь цөл ч юм уу, цаатангууд аль эсвэл Чингис өвөөгөөр нь танина. Бас хүн бүрийн аманд нь байдаг ядаргаа ихтэй, дургүй хүргэмээр тунхаглал бол “Өө, би Монгол BBQ-д хоол идсэн. Энэ яг танай хоол мөн үү?” хэмээн асуух нь яршигтай. Энэ нь эгээ л Италиас ирсэн жуулчингаас Pizza Hut, Papa John’s байдаг л биз дээ гэх буюу Франц хүүхнээс French fries нутагтаа хэр алдартай вэ гэх тэнэглэлтэй агаар нэгэн сонсогдоно.

Америкчууд өөрсдөө юм зохиохдоо муу мөртөө, хүний хийсэн юман дээр дөрөөлөн амжилт олохдоо тун гаргууд. Түүнийгээ төдий удалгүй АНУ-ын хуулиар патентлах мөртөө, энэ хууль нь бараг улс гүрэн бүрт хүчинтэй юм шиг загнана. Тэгсэн мөртөө улсдаа зохиох уралдаан тэмцээн бүрээ Дэлхийн аварга шалгаруулах хэмээн дэгжин нэрлэхдээ дуртай. Америк хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж байдаггүй л байхгүй юу. Эсвэл нөгөө хэдэн мужуудаа тус бүртээ нэг улс гээд бүр итгэчихсэн. Бейсболын дэлхийн аварга гэдэг тэмцээнд ганц улс л өрсөлддөг байхгүй юу.

Anyways, буцаад нөгөө барбекью дээрээ очъё. Хэдэн жилийн өмнө bd’s barbeque хэмээх “Монгол” хоолны газар УБ хотын Сөүлийн гудамжинд нээгдсэн нь Америкийн хамгийн анхны франчайз болоод зогсохгүй хамгийн анхны Mongolian Barbeque ресторан юм биш үү. Ийнхүү хэдэн жилийн өмнө Хустайн нуруунд тахийг дахин нутагшуулсан шиг, хэдэн зууны тэртээ өвөг дээдэс-баатар эрс маань хээрээр гэр, хэцээр дэр хийн байлдан явах замдаа түр амсхийн бамбайгаа буруу харуулан, хол ойрын өвс ногоог тастан, үхрийн махаа амт оруулан, сэлмээрээ хэрчин хутган хуурдаг байсан нэгэн гайхалтай хоол ЭХ НУТАГТАА эргэн ирсэн нь энэ буюу. Ядаж л ингэж сурталчилж, зуун жилийн өмнө тус улсад очсон хятадууд этгээд хачин юманд дуртай Америкчуудыг “панаалдан” өөрсдийн хийсэн хоолоо зооглуулж байсан бололтой. Тэр үед хятадын хоолыг барууныхан идэх нь бүү хэл, энэ хоёр арьстан хамт байх нь хориотой байсан юм бус уу. Харин манай Чингис хааны алдар суу, агуу үйлс нь баруунд ч БОСОО байсан нь тэдэнд тус болсон бололтой.

За тэгээд тус улсын бизнесын байгууллагууд ашиг орлоготой, амжилттай яваад ирэхээрээ нэр, эрх, жороо худалдан франчайз болгон зардаг. Энэ жил Форбс сэтгүүлд дурдагдсан франчайз хоолны газруудын дунд нөгөө Чингис Грилл давхиж явна. Техасын Даллас хотноо эхэлсэн тус франчайз нь одоогоор арван мужид олон арван салбартай болоод авсан байна. Завтайсан болоод мөнгөтэйсэн бол гэдэгчлэн энэ франчайзыг Монгол удмынхан худалдаж аваад, жинхэнэ Монгол хоолны газар болгоход ч болохгүй гэх газаргүй мэт. Алийн болгон Mongolian, Khubilai, Genghis BBQ гэхээрээ далайн амьтад, галуу шувууны мах, Монголд ургах нь бүү хэл нэр нь ч монголоор байхгүй ногоо цагаа, цуу жан байх ёстой гэж. Үүнээс болж монголчуудын тухай, бидний иддэг уудаг хоолны тухай их л буруу ойлголтыг төрүүлсээр байна.

Өнөөдөр Америкад амьдарч буй нутгын ахан дүүс нарын гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрчээ. Өөрийн гэсэн эзэмшил газар үгүй маа гэхэд эзэмшдэг компани, эрхэлдэг албатай улсууд зөндөө. Тэд нар маань үүний салбарыг нь худалдаж аваад, цоо шинэ ойлголт өгөхөд болохгүй гэх газаргүй. Даварвал өөрсдөө цоо шинэ төрлийн франчайз ресторан байгуулсан ч чадахгүй гэх газаргүй. Өнөөдөр Вьетнамын PHO (Фа гэж дуудна) хэмээх шөлний газар хаа сайгүй байж л байна. Уул ухаан нь манай гурилтай шөлтэй төстэйрхүү мөртөө америк, солонгос, мексикчуудын дуртай гэдэг нь. Шартсан хүмүүсийн хоол хэмээн солонгос эрчүүд ихэд “бэлэгшээдэг” гэнэ билээ. Олон янзаар амталсан ганц шөл нь амжилттай болоод байхад хурган бантан, хурдан бантан, махтай бантан, мяраалуулдаггүй бантан гээд л бантан гуайн олон төрөл, тэгээд л дээрээс нь битүү шөл, банштай шөл, хавиргатай шөл, гамбиртай шөл гээд л шөлний дөчин дөрвөн төрөл гаргаж ирээд гуанз ч юм уу ресторан нээхэд болохгүй юм алга.

Ам нээснийх уушиг нээ гэж, Монголынхоо баялагыг сорон мөлжин, хууран мэхлэн, хахуульдан таргалсан шинэ Монголын шивэртэй баячуул, утаандаа хахсан Улаанбаатарт нураасай гэмээр байшинцар барьж байснаас нөгөө хэдэн дуракууддаа гайхуулан бардам ярьдаг болох нэг сайн ресторан Америкад нээчихээч. Төдий хэмжээний мөнгө захын бизнес хэмээх луйвар хийдэг улс төрч, урагшгүй албатуудад байж л байгаа. Тэгээд л муусайн хар саарал карт эзэмшдэг монголчуудаа ажилд аваад, мөнгөө угааж, хармаанаа зузаатгахгүй юу. Тэгээд нууц амрагаа менежерээр нь тавиад, ганц ч гэсэн монгол хүнд юм үзүүлж, нүд тайлуулахгүй юу.

За тэгээд Америкийн Чингис Гриллийн эзэн танд амжилт хүсье. Яаж ч байсан, ямар ч амжилтын өндөрлөгт гарсан байсан хаанаас ирсэнээ үргэлж санаж, ядарсан цангасан Монгол ахан дүүс нартаа тусалж байгаарай хэмээн урьдчилан, аминчлан захису. Таны хараа хол, алхаа зөв байх болтугай.

Genghis Grill-ын франчайз авахад хэдэн ногоон хэрэгтэй вэ?

Франчайзын эрх
$30,000
Эхний сарын хөлс болон аюулгүйн урьдчилгаа
Байр эзэмшигчтэйгээ тохирно
Байрны засвар, зориулалтын болгох зардал
$119,000 - $285,000
Тавилга хэрэгсэл, хаяг
$75,000 - $170,000
Согтууруулах ундаа зарах лицензи
Янз бүр
Суралтын хөлс болон багийн зардал
$5,000 - $15,000






Компьютер, програм хангамж
$15,000 - $30,000
Цэвэрлэгээ, засварын зардал, хангамж
$15,000 - $30,000
Мэргэжлийн зөвлөлгөө
$3,000 - $5,000
Зарлал сурталчилгаа
$5,000 - $25,000
Даатгал
$2,000 - $10,000
Нэмэлт фонд
$20,000 - $50,000
НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
$289,000 - $650,000

Sunday, September 07, 2008

Солженицыныг уншив

Александр Солженицыны “Иван Денисовичийн Амьдралын Нэгэн Өдөр” хэмээх бэсрэг романыг сүүлийн хэд хоног босон суун уншиж дуусгалаа. Их гоё юмаа. Түүнийг 2006 онд Б.Бүдболдын орчуулгаар АДМОН компани Нобелийн шагналт цуврал бүтээлүүдийн цувралаар гаргасан юм байна. Урд нь энэ цувралаас Кафкагийн “Шүүх Ажиллагаа”-г уншиж байсан санагдаж байна.

Орчуулга нь тийм супер биш ч гэсэн тун чамбай орчуулга болжээ. Тэр бүү хэл украйн хүний яриаг хүртэл аялга оруулан х үсгийг к-аар бичиж энэ тэр маяг оруулсан байх жишээтэй. Зарим газраа арай өөрөөр хэлж болоогүй юм болов уу гэж бодохоор байсан ч гэсэн энэ агуу зохиолыг танилцуулсан нь үнэхээр сайшаалтай. Урд нь монголоор орчуулагдсан эсэхийг мэдэхгүй.

Уг зохиол нь мэдээж Германы тагнуул хэмээх хилс хэрэгт гүтгэгдэн арван жилийн ял авсан Иван Денисович Шуховын шоронгийн нэг өдрийн тухай өгүүлнэ. Үйл явдал найман жилээ ардаа хийсэн үе буюу 1950-аад оны Оросын Гулагт хоригдож байгаагаар дүрслэгдэх бөгөөд зохиогч өөрөө шорон оронгоор дамжсан хүн, нүдэнд дүрслэгттэл өгүүлжээ. Тэр үмх талх, чимх тамхи ямар их үнэ цэнэтэйгээр олддогийг, тэрхүү лагерийн амьдралыг тун сайн дүрслэн өгүүлэх буюу. Энэ зохиолыг тэрбээр 1962 оны 11 сард анх удаа Зөвлөлтийн “Новый Мир” утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэн гарсан нь тус улсын утга зохиолын түүхэнд Сталины дарангуйллын тухай ил ярьж гарч ирсэн анхны тохиолдол болж байсан байна.

Мэдээж Америкууд тэр онд нь л англиар орчуулалгүй яав гэж. 1963 онд бүр хоёр ч орчуулга, түүний дараагаар дахин хоёр ч орчуулга гарсан гэнэлээ. Барууныхан Зөвлөлт улсад хэрхэн хүний эрх зөрчигдөж байгааг мэдрэхэд энэ зохиол бас ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ номоор хийсэн уран сайхны кино хүртэл байдаг гэсэн. Юутай ч та заавал олж уншаарай. Ердөө 6н мянган төгрөг.

Thursday, September 04, 2008

Сайн юм шалтгаалаад л

Зурагтын мэдээгээр математикийн улсын олимпиадын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хөөрхөн хүү ярьж байна. Яг Хөдөлмөрийн Хүндэт медаль аваад ярьдаг томчуул шиг, “миний амжилтад хүрсэн нь миний ээж аав, багш нараас маань шалтгаалсан гэж бодож байнаа” хэмээн эвлэгхэн нь аргагүй, цээжилсэн юм уу гэлтэй подхийтэл өгүүлнэ. Сайн юм нь болохоор аав ээж, ардын багшаас шалтгаалдаг мөртөө муу юм болоход тэдний нэр дурдагдана гэж бараг байхгүй шүү. Гомдмоор.

Манайхан их даруухан улсууд. Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан тамирчин ч гэсэн өөрийнхөө гаргасан өндөр амжилтыг нутаг усныхан, хамт суралцаж байсан анги хамт олон, багадаа хамт барилдаж өссөн найз, анхны багшаас өгсүүлээд бүх хүмүүстэй холбон тайлбарлаж, тэдэндээ “энэ завшааныг” ашиглан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөнө. Нэг бодлоор энэ нь ихээхэн шинжлэх ухааны үндэслэлтэй ч байж болох талтай.

Бас нөгөө талаар би хөлс хүчээ шавхан байж, бор зүрхээрээ эцсийн секунд хүртэл тулан зогссон нь ийнхүү амжилтад хүргэлээ гээд хэлчих юм бол бөөн юм болно. “Гэрийн унь ч даахгүй унхиагүй юм байсан юм” хэмээн анхны багш нь доош нь хийнэ. “Баг хамт олныхоо, дасгалжуулагч, багш нарынхаа итгэлийг хөсөрдүүлж, ганцаарчилсан тоглолт хийлээ” хэмээн нөгөө хэд нь чичнэ. “Хэрэв тийм л юм бол өөрөө ганцааараа хичээллээд ийм амжилтад хүрэхийг нь харья л даа” хэмээн нөгөөх нь challenge хийнэ.

Энэхүү “бүгдээрээ” хэмээх “сүргийн” сэтгэлгээ хүүхдүүдэд маань нөлөөлж байгаа нь ихээхэн харамсалтай. Тэд өөртөө ямар ч авьяас бэлэг, тэсвэр тэвчээр байхгүй бөгөөд надад байгаа сайн болгон нь заавал бусадтай хамаатай болохоос бус би өөрийгөө ялан дийлсэн, ялалт байгуулсан гэсэн бодлыг хэзээ ч төрүүлэхгүй. Ингэснээр хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг байхгүй болгож, би юу ч чадахгүй гэсэн сэтгэлгээтэй болгож орхино.

Түүний оронд “би чадна” гэсэн сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах хэрэгтэй. Саяхан дэлгэцээр гарсан “Pursuit of Happyness” хэмээх Уил Смитын хүүтэйгээ тоглосон киног үзсэн байх. Крис Гарднэр хэмээх орон гэргүй амьдралаас саятан болтлоо хөлжсөн хар арьст залуугийн тухай гардаг уг киноны нэгэн хэсэг дээр хүүтэйгээ сагс тоглож байгаад би хэзээ ч сагсанд сайн байгаагүй, чи ч бас сайн болохгүй хэмээн хэлээд хүүгээ уруу царайлахыг ажиглаад сая л юу хэлсэнээ ойлгодог. Тэгээд хүүгийнхээ нүд рүү ширтээд “Хэнээр ч чи ямар нэгэн зүйлийг чадахгүй хэмээн бүү хэлүүл. Надаар хүртэл. Хэрэв чамд мөрөөдөл байвал түүнийгээ хамгаалах хэрэгтэй. Хүмүүс өөрсдөө ямар нэгэн зүйлийг чадахгүй учраас л чамайг ч бас чадахгүй гэж хэлдэг. Хэрэв чи ямар нэгэн зүйл хүсч байвал түүнийгээ авахын төлөө зүтгэ. Цэг”

Хэрэв “би чадахгүй” гэсэн сэтгэлгээ хүүхдэд өвлөн үлдэх аваас санаачлагагүй, өөртөө итгэлгүй, бүрэг, аймхай болдог. Одоо эргээд харахад бидний ихэнхийн маань бага нас яг л тийм дарамтан дор өнгөрсөн. Багшдаа асуугдаад самбарны урд гарахдаа эгээ л ялынхаа төлөвлөгөөг сонсохоор үхлийн эгнээгээр явж байгаа гэмт хэрэгтэн лугаа царайлна. Багшийнхаа бүү хэл энгийн үед инээлдэн хөгжилддөг анги хамт олныхоо өмнөөс ч харахаас айдас хүрнэ.

Энэ хүмүүжил өнөөгийн цагаан захтай, цалин ихтэй улс төрч, бизнесүүд дээр хачин тодоор илэрнэ. Багадаа бол хэдэн үгийг цээжилж, түүнийгээ болсон болоогүй, тун итгэл муутай хүргэж байсан болохоос өөрийгөө илэрхийлэх ямар ч дасгал хийж байгаагүй нь телевизээр ярих нэгхэн минутын бичлэгээс л тод харагдана. Миний, бидний ололт амжилт багш нараас шалтгаалдаг юм бол тэд нар ч гэсэн өнөөгийн бидний унхиагүй байдлын хариуцагч байх ёстой.

Тооны багш Эрдэнэчимэг намайг нэг удаа толгой түрүүгүй дэвтрээр маань байлгаж байсан санаанаас гардаггүй юм. Өс санасан даа бус, “юу ч мэдэхгүй, хүний хэлсэнийг тоть шиг цээжилчихээд чи хол явна гэж бодож байна уу” гэсэн ухааны юм хэлж байсан юм. Сургуулийнхаа орос хэлний баярт орно гээд хамгийн дургүй тооны хичээлээс олон удаа чөлөөлөгдсөн горынхоо эхний раундыг нь ийнхүү амсаж байлаа. Түүнээс хойш багшаасаа айгаад, юун нэмэх, юун үржүүлэх болсон дог. Эргээд харахад багшийн хэлдэг ч үнэн байж дээ. Одоо орос хэл гэвэл “Мистер Рейган, вы скажите, Для чего вы войны хотите?” гээд л бараг дуусч байгаа юм даа. Миний тоо, орос хэл сураагүй нь багш нараас шалтгаалсан юм аа гээд зогсож байх уу?

Орчин цагын багш нар бодвол өөр болоо биз дээ. Харин сурагчдыгаа нээх айхтар тоо боддог, Менделеевын элемент цээжилсэн нэгэн болгож төгсгөж байснаас ядаж өөртөө итгэлтэй, өөрийнхөө бодсон сансанаа хэнээс хамаарахгүйгээр, хэнд ч гэсэн хэлж чаддаг “хариуцлагатай” иргэд болгож гаргамаар юм аа. Эцсийн эцэст багш хүний зорилго гэж юу вэ? Хэдэн хүүхэд дув дуугүй 45 минут ангид суулгаж, өөрийнхөө заасныг үг үсэггүй цээжлүүлээд, дүн аваад хурдхан шиг төгсгөх бодол байна уу эс бөгөөс энэ хүүхдүүдээс хэд нь цаашаа их дээд сургуульд орох бол, хэд нь амжилттай явах бол гэж боддог билүү? Ер нь багш нарын амжилт нь хичнээн хүүхдийг онц гаргаснаас бус, хичнээн нь цаашаа амжилттай сурч, хөдөлмөрлөж байгаагаар нь дүгнэх хэрэгтэй. Ийм ч иргэдийг бий болгохийн тулд багш нар цаг заваа зарцуулах ёстой.

Бага байхад Д. Гармаа гуайн байна уу Л. Түдэв гуайн бичсэн “Хариуцлага” гэдэг өгүүлбэрийг уншаад ерөөс ойлгодоггүй байж билээ. Бат ч билүү Болд ч билүү Боб ч билүү нэгэн пионер хүү бүтэлгүй, болохгүй юм хийх бүртээ хүмүүсээс “нөхөр минь, чи яасан хариуцлагагүй хүн бэ?” хэмээн хэлэхийг сонсоод, энэ үгний утга учрыг “социалист” хүмүүжлээр ойлгон ухаж буй хүүгийн тухай өгүүлдэг санагдаж байна. Хэрэв бид тэрхүү хариуцлага гэдгийг муу зүйл дээр үүрдэг юм бол бас сайн зүйл дээр ч гэсэн үүрдэг баймаар байна.

Мэдээж багш, эцэг эхчүүд хүүхдүүддээ муу зүйлийг хий хэмээн зааж өгдөггүй хэмээн өмөөрөх хүн байж болох ч харин сайн саар бүх зүйл чамаас шалтгаална гэсэн үнэлэмжийг суулгаж өгвөл “эрхбиш хүн юм байна” гэдэг шиг арай өөр хандлагатай болж ирэхийг үгүйсгэхгүй билээ л. За за, слово олдож, крова холдлоо. Явж орос хэлээ давтлаа. Спасибо ... биш ээ пока.

PS. From the archive of www.mongolmedee.net

Wednesday, September 03, 2008

Тариа хураав

Олимпийн аварга Н.Түвшинбаяр алт авчихаад нутаг өөдөөн гүйж, айраг цагаа эргүүлж, хадлан тариа хадсан шигээ явж байхад энэ ESPN, Sports Illustrated энэ тэр юу хийж байдаг байнаа. Энэн шиг гайхамшигтай түүх гэж байх уу? гээд бодох нь ээ бас л байдаг байхдаа. Тэр Африкийн олон гүйгчид, Хятадын олон жилээр хуарангийн амьдралаар амьдарч, өөр юуны ч төлөө бус зөвхөн улс эх орныхоо нүүр царайны төлөө явсан тамирчид гээд л.

Дээр Рик нэг түүх ярьж байсан санагддаг юм. Америкийн алдарт хийлч нэгэн Хятад улсад аялан тоглолт хийн, хөгжмийн бага сургуулиар зочилж гэнэ. Мэдээж хүүхдүүд юу чаддагаа үзүүлж өгсөн биз. Тэдний чадварын хувьд ярих юмгүй байсан боловч тэдэнд сэтгэл хөдлөл хэмээх зүйл нэгээхэн ч байхгүй байсан нь алдарт хийлчийн урмыг хугалж, айдсыг төрүүлж байсан гэдэг. Дургүйд хүчгүй гэгчээр хүнийг дургүй юманд нь хэтэрхий түлхвэл богино хугацаанд ямар ч үр дүн гарч болох боловч урт хугацааны үр дүн нь бас л аймшигтай.


Би ойрд бодоо л байгаа. Энэ уран нугаралтын сургуулиуд дээр нэг сурвалжлага бэлдэхсэн гэж. Тэр жоохон хүүхдүүд үнэхээр алдарт нугараачдын биеэ нугалахыг хараад энэ эгч шиг болно гэсэн чин хүсэл байдаг юм болов уу, эс бөгөөс зөвхөн эцэг эхийн цэвэр шахаас, дарамтаар ордог юм болов уу гэж.


Anyways, одоо харих хэрэгтэй. Түүнээс чухал юм энэ амьдрал дээр бишгүй байсаар байхад эртээд нэг хүний сэтгэгдэл үлдээсэнчлэн “чи юу бичээд, юу хийгээд байгаа юм бэ” гэж. Аа тийм, тариа хураав. Бүхэл бүтэн нэг улсаас анхны алт авчихаад, төрийн гурван өндөрлөгийг нь нэг дор шүлсээ савируултал нь согтоочихоод /Бурхан минь, энэ үед төрийн эргэлт болоогүй нь яамай/, Хөдөлмөрийн баатар, юу юу билээ авчихаад дээрээс нь хэдэн зуун саяар тоологдох мөнгө амлуулчихаад, алтаа зүүгээд хөдөөг зүглээд өвс хадаж байна гээд төсөөлдөө. Энэ бол супер.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш