Friday, April 04, 2008

Бизнес санаа – 1

Тэмээ хэмээх тэнгэрийн амьтанг бид өхөөрдөж мэдэхээс бус хайрлаж мэддэггүй. Өдрөөс өдөрт тоо толгой нь хорогдсоор байгаа энэхүү тэнэгэр амьтан удахгүй говийн аймгуудын бизнесийн бас нэгэн эх үүсвэр болоход ойрхон байна. Харин энэ удаад бөхийг нь аваад гуанзанд зарж, хэдэн жуулчдад унуулан эдлэх бус харин сүүгээр нь баяжих арга байна.

Саяхан нэг газарт өгүүлсэнээр ингэний сүү нь үнээний сүүнээс илүү тэжээллэг, кальц, 10 дахин их төмөртэй, С аминдэм гурав дахин илүү байдаг байна. Ингэний сүүг тун удахгүй Европын дэлгүүр хоршоонуудад худалдаж эхлэх гэж байна. Түүнчлэн Веннагийн шоколад үйлдвэрлэгчид хүүхдүүдэд зориулан ингэний сүүтэй шоко үйлдвэрлэх гэж байгаа юм байна. Ингэхдээ голцуу Арабын орнуудаас сүүгээ нийлүүлж буй бололтой.

Манай үндэсний үйлдвэрлэгчид ч ингэний хоормог, хурууд энэ тэр мэр сэр хийн дэлгүүр хоршоогоор зардаг ч тэр бүр хүмүүст хүрдэггүй. Тэгвэл шинжлэх ухааных нь үүднээс батлаад, идэвхтэйгээр сурталчлах хэрэгтэй. Ингэний сүүг ирээдүйн сүүн бүтээгдэхүүн хэмээн нэрлэж байна.

Ер нь хүн гээч “балиар амьтан” чинь энэ дэлхий дээр бусад амьтдын сүүг уудаг цорын ганц, янзын амьтад байгаа юм. Сонирхолтой нь нас бие гүйцсэн азарга хэзээ ч эргээд эхийнхээ сүүг хөхье гэдэггүй бол том болсон хохимой толгойтон эхийнхээ сүүнээс гараад үнээ, ямаа гэх мэтийн сүүгээр угжуулсаар насан эцэслэдэг ажгуу. Гэхдээ энэ нь нөгөө талаар Бурханаар хүн болж тархитай болсоны бас нэгэн ач гавьяа ч гэж тайлбарлаж болно. Учир нь Бурхан бүгдийг хүн төрөлхтөнд өгсөн бөгөөд амьтдын сүүнд хүртэл аминдэм байгааг олж мэдэх гайхамшигт ухаан хайрлажээ. Үүнтэй адил Түүний гараар бүтээгдсэн өөр өвс ургамалд хүртэл аливаа нууц байх бөгөөд түүнийг нь эрж олон, амьдралд хэрэгжүүлэх нь эгээ л бидний үүрэг гэлтэй.
Нөгөө талаар сүүн бүтээгдэхүүнүүд нь ашигтай байх аваас тэмээн тоо толгой өсөх магадлал өндөр. Хэдэн жилийн өмнө ноос ноолуурны үнэ тэнгэрт хадаад манайхан ямаагаа яасан их хайрлалаа даа.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш