Thursday, April 03, 2008

Наадмаас Наадам хvртэл ажилгvй

Манайх урд хөршид болох Олимпийн тоглолтыг байдгаараа дэмжиж байна. Өчигдөр орой Хятадын элчингийн гаднах хашаан дээр Free Tibet хэмээн бичсэн байсныг ханатай адилхан ягаан будгаар дарсан байна лээ. Бодвол тийм будаг нилээд хэдэн литрыг нөөцлөө биз.

Бээжингийн Олимпийн нээлтийг манай улсын Е болон ЕС хоёул нээлгэж, бас хаалгах гэнэ. UB Post сонинд дурдсанаар Монголын Е Н. Энхбаяр эхний найман өдрийн зарим тоглолтыг үзэж сонирхох бөгөөд ЕС С. Баяр сүүлчийн долоон өдөр нь юм үзэх гэнэ. Хоёулаа нөгөө Голомтын картын сугалаа хожсон юм шиг л, тайрсан шорт, Бээжин 2008 гэсэн нарны малгай өмссөн шигээ явах юм байна л даа. Нөгөө Iridium утас юм уу эс бөгөөс 9911тэй гар утаснуудаа ядаж авч яваарай даа. Айл гэрийн хоёр гол толгой нь наадамлаад явчихлээр бид хэд нь яах юм болж байна аа.

Манай улс Төвдийг Хятадын салшгүй хэсэг хэмээн хойно хойноос нь мэдэгдэл гарган, мэгдэн сандарсаар л байна. Саяхан Оюун сайд урд хөршид зочлохдоо өөрийнх нь нэг иргэн утга учиргүйгээр Хятадын хил дээр баригдан, одоог хүртэл ямар ч сураг чимээгүй байхад төрийн сайд иргэнээ сураглах ч зав, зориг байсангүй дээ...

1 comments:

Anonymous April 8, 2008 at 9:54 AM  

Yu bilee? Ingehed, BNHAUls chini hoino baidag biluu?
Urid baidag bil uu?!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш