Tuesday, September 23, 2008

Yнээний сvvг тугалд нь

Америкийн Амьтдад Ёс Зүйтэй Хандах Хүмүүс (PETA) байгууллага нь нэг талаараа амьтдыг хамгаалах нь зөв ч хааяа хэтэрхий хол бууддаг. Ялангуяа Америкт үнэтэй цайтай арьсаар хийсэн шуба руу будаг цацах нь энүүхэнд. Дуучин Mariah Carey тэдний нэг бөгөөд Оросын нэг тэрбумтны өөрт нь бэлэглэсэн асар үнэтэй хоёр арьсан дээлээ Монголын малчид руу илгээж байсан түүхтэй. Тэр хоёр нь үнэндээ манайд ирсэн ч юм уу үгүй ч юм уу. Ирсэн хойно нь манай Булганы малчид тэрийг нь өмсөөд малдаа явсан ч юм уу үгүй ч юм уу.

Харин саяхан тус байгууллага мөсмөлж үйлдвэрлэдэг Ben & Jerry-д захиа илгээж бүтээгдэхүүндээ үнээний сүүний оронд эхийн сүү хэрэглэхийг зөвлөсөн байна. Түүнд дурдахдаа “бяцхан тугалд зориулсан сүүг хүмүүс булааж авах нь хэр зохистой вэ” гээд Шведийн нэгэн ресторан бүтээгдэхүүнийхээ 75 хувьд нь эхийн сүү хэрэглэх болсоныг дурдсан байна. Харин Ben & Jerry-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ бид PETA-гийн энэ талаар санаа зовж байгаад талархаж байна. Гэхдээ эхийн сүү нь нярай хүүхдэд нь л зориулагдсан шүү дээ” хэмээн хэлсэн байна.

PS. Энэ сүүний талаар урд нь бас нэг бичлэг дээр оруулснаа энд хавсаргав.

3 Сэтгэгдэл:

Magnolia September 23, 2008 at 10:46 PM  

амьтадыг хамгаалах нь уг нь зөв л дөө. гэхдээ арай ч дээ зарим нь нэрээ л арай дэндүү хол буудах юм аа /ноён Байка-гийн хэлсэнчилэн/. эхийн сүү хэрэглэж байна гээд хэрхэн тэр сүүгээ боловсруулж гаргах юм бол доо гэж...

мөлжмөлж гэж юу гэсэн үг юм бэ??? арай мөхөөлдөс биш биз дээ.

Bayasum September 23, 2008 at 11:48 PM  

балыг зөгийнд нь, ноосыг хонинд нь, махыг үхэрт нь, айргийг адуунд нь.. кк, тэгээд хүмүүс өөрсдөө үсээ ургуулж, эмэгтэйчүүдээ сааж амьдарья. махыг харин яадын билээ.. кк

oyunaa September 25, 2008 at 8:39 PM  

Ehiin suug hun ardad bolj l bna he he... sonin sonin uym ih boloh uymaa

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш