Sunday, September 07, 2008

Солженицыныг уншив

Александр Солженицыны “Иван Денисовичийн Амьдралын Нэгэн Өдөр” хэмээх бэсрэг романыг сүүлийн хэд хоног босон суун уншиж дуусгалаа. Их гоё юмаа. Түүнийг 2006 онд Б.Бүдболдын орчуулгаар АДМОН компани Нобелийн шагналт цуврал бүтээлүүдийн цувралаар гаргасан юм байна. Урд нь энэ цувралаас Кафкагийн “Шүүх Ажиллагаа”-г уншиж байсан санагдаж байна.

Орчуулга нь тийм супер биш ч гэсэн тун чамбай орчуулга болжээ. Тэр бүү хэл украйн хүний яриаг хүртэл аялга оруулан х үсгийг к-аар бичиж энэ тэр маяг оруулсан байх жишээтэй. Зарим газраа арай өөрөөр хэлж болоогүй юм болов уу гэж бодохоор байсан ч гэсэн энэ агуу зохиолыг танилцуулсан нь үнэхээр сайшаалтай. Урд нь монголоор орчуулагдсан эсэхийг мэдэхгүй.

Уг зохиол нь мэдээж Германы тагнуул хэмээх хилс хэрэгт гүтгэгдэн арван жилийн ял авсан Иван Денисович Шуховын шоронгийн нэг өдрийн тухай өгүүлнэ. Үйл явдал найман жилээ ардаа хийсэн үе буюу 1950-аад оны Оросын Гулагт хоригдож байгаагаар дүрслэгдэх бөгөөд зохиогч өөрөө шорон оронгоор дамжсан хүн, нүдэнд дүрслэгттэл өгүүлжээ. Тэр үмх талх, чимх тамхи ямар их үнэ цэнэтэйгээр олддогийг, тэрхүү лагерийн амьдралыг тун сайн дүрслэн өгүүлэх буюу. Энэ зохиолыг тэрбээр 1962 оны 11 сард анх удаа Зөвлөлтийн “Новый Мир” утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэн гарсан нь тус улсын утга зохиолын түүхэнд Сталины дарангуйллын тухай ил ярьж гарч ирсэн анхны тохиолдол болж байсан байна.

Мэдээж Америкууд тэр онд нь л англиар орчуулалгүй яав гэж. 1963 онд бүр хоёр ч орчуулга, түүний дараагаар дахин хоёр ч орчуулга гарсан гэнэлээ. Барууныхан Зөвлөлт улсад хэрхэн хүний эрх зөрчигдөж байгааг мэдрэхэд энэ зохиол бас ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ номоор хийсэн уран сайхны кино хүртэл байдаг гэсэн. Юутай ч та заавал олж уншаарай. Ердөө 6н мянган төгрөг.

2 Сэтгэгдэл:

ganga September 7, 2008 at 12:33 PM  

Би дээр оюутан байхдаа, зохиолчын бүтээл хаалттай үед "Раковый корпус" зохиолыг нь уншихад их сонин санагдаж билээ. Хожим ардчилалын ачаар ном хэвлэл чөлөөтэй болсны дараа "Гулаг"-ын хэсгээс уншаад онц санагдаагүй.

Anonymous October 10, 2008 at 6:41 AM  

Oros heldeer n unshaarai. Buur goyo. Arhipelag GULAG-g ch bas. Bolomj oldvol ZUvlult Uls yaaj Arhipelag-ruu zaluuchuudyg yavuulah talaar propoganda hiij baisan tuhai kino baidag yum. Terniig uzeerei. Ih yum bodogdono.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш