Monday, April 28, 2008

Word of God Speak - MercyMe

I'm finding myself at a loss for words
And the funny thing is it's okay
The last thing I need is to be heard
But to hear what You would say

[CHORUS]Word of God speak
Would You pour down like rain
Washing my eyes to seeYour majesty
To be still and know
That You're in this place
Please let me stay and rest
In Your holiness
Word of God speak

I'm finding myself in the midst of You
Beyond the music, beyond the noise
All that I need is to be with You
And in the quiet hear Your voice

[REPEAT CHORUS 2x]

I'm finding myself at a loss for words
And the funny thing is it's okay

Domain Country Codes of the World


Boing Boing сайт дээр нэгэн сонирхолтой газрын зураг тавьжээ. Үүнийг Bytelevel компаниас эрхлэн гаргаж байгаа бөгөөд үүнд бүх улсыг Интернэт дэх домайн нэрийн хоёр үсгэн кодоор нь хийсэн байна. Дэлхий дээр 260 гаруй ийм код байдаг бөгөөд НҮБ-ийн гишүүн бүх 245 улсууд болон зарим арал, газар нутгуудын кодыг тавьсан байна. Монголынх .mn гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэр бүү хэл нэг нөхөр .mn гэсэн овог авсан гэнэлээ.
Энэ газрын зургыг 30 доллараар худалдан авах боломжтой юм байна. Ийшээ орж аваарай. Удахгүй уруугаа харсан газрын зургыг бас тавина аа.


Sunday, April 27, 2008

Яахуу соёл

Интернэтийн хувьсгал Монгол улсад нэвтрэн ороод эрхгүй олон жил болж буй ч нийтийн хэрэглээнд Яахуу, Хотмайлын имэйл болон чатаас хэтрэхгүй байгаа. Саяхан Цахим Өртөөний цоглог залуус маань “Интернэт Хэрэглэгчдийн Гарын Авлага” хэмээх тун хэрэгтэй нэгэн номыг хэвлэн гаргасан нь Интерномын долоо хоногын бэстсэллэр болоод явж байгаа. Тэрэн дээр Сайнаа чат гэдэг үгийг цахим хөөрөлдөөн хэмээн “хөөрхөн” орчуулсан байна билээ. Үүнийг чаат, чалчих гэх мэтээр орчуулдаг, ярьдаг байсан, бас нэгэн хувилбарыг гаргаж иржээ. Болж л байна. Энэ ном нь Америктэй зүйрлүүлбэл Internet For Dummies маягтай бөгөөд хэнд ч гэсэн хэрэгтэй ном юм.

Харин энэ өглөө ууж байгаа кофегоо цамцан дээрээ асгасан шигээ заваарах далимдаа Дэнвэр, Улаанбаатар гэсэн байршилтай хэдэн хүнтэй зэрэг шахуу чалчингаа бодож байна. Ер нь чат нь бидний хувьд зугаа гэхээсээ илүүтэйгээр хэрэглээ болчихожээ гэж. Заримдаа бүр ажлын садаа. Нэг юманд арай ядан анхаарлаа төвлөрүүлээд л мунгинаж байхад Поп поп гээд л энд тэндээс цонхнууд үсэрч гарч ирээд л. Тэгээд тэр мессеж нь зүгээр л сайн уу, сайхан амарсан уу байвал яах уу? Интернэт ертөнц гэдэг нь зүгээр онлайнд тааралдсан хүнтэйгээ өглөө бүр мэндчилдэг хэрэгсэл гэж ойлгохгүй байгаа. Миний Яахуу мессенжерт л гэхэд зуу илүү хүмүүс байх юм. Эд бүгдээрээ босоод сайн уу, юу байна гэсэн мэдээг өглөө болгон явуулаад байвал юу болох билээ дээ.

Wednesday, April 23, 2008

Гайхалтай


Монголын марафон гүйгч Баточирын Сэр-Од Бээжинд болсон марафон гүйлтийн олон улсын тэмцээнд түрүүлжээ. Энэ бол үнэхээр гайхалтай, бас гайхамшигтай. Урд нь манай хөнгөн атлетикийн тамирчид дандаа цагаан хуудсаар бэлгэдлийн шинжтэй ордог байсан бол энэ жилээс ийнхүү өөрийнхөө бор зүрх, эр бяр, тэсвэр тэвчээрээрээ оллоо. Амжилт хүсье.


Marathon win for Batochir

Serod Batochir smashed his Mongolian record to win the Beijing Marathon on Sunday in a time of two hours 14 minutes 15 seconds.

Batochir coped easily with the temperature of 12 degrees and 94% humidity, but 17 runners failed to finish the race.

In the women's race, China's Chen Rong retained her title in a time of 2hrs 30mins 42secs.


Эх сурвалж: AP

Sunday, April 20, 2008

Hardcover v.Paperback

Хатуу хавтас ба цаасан хавтастай ном

Барууны нэгэн стандарт байх. Энэ нь аль нэгэн хэвлэлийн газартай байгуулсан гэрээгээр уран зохиолын болон уран зохиолын бус бүтээлүүдийг эхлээд ихэвчлэн хатуу хавтастай буюу hardcover хэвлэдэг байна. Мэдээж энэ нь үнэтэй, үнээ дагаад цаас сайтай, зураг хөрөгтэй. Энэ номыг бэлгэнд өгөх, номын цуглуулганд тавих зэрэг олон давуу талтайгаас гадна бариад уншихад ч тохиромжтой.

Үүнээс хоёр жилийн дараа хүртэл цаасан хавтастай буюу paperback хэлбэрээр худалдаанд гаргана. Үнэ нь хамаагүй хямд энэ жижиг номны цаас нь бор, үсэг жижиг, элдэв өнгөтэй зураг хөрөг бараг байхгүй ч ийш тийш аялах зэрэгт нэн тохиромжтой. Гэхдээ бас нөгөө хатуу хавтастай номынх нь хэр зэрэг гүйлгээтэй байгаагаас шалтгаалж хоёр дахь хувилбарыг нь хэзээ гаргахаа шийднэ. Манайд нэг номыг хоёр янзаар хэвлэх туршлага ажиглагдсаар байгаа. Юутай ч Баабарын “Монголын Түүх” иймэрхүү байдлаар, гурав дөрвөн янзаар дээлээ сольж хэвлэгдсэн байдаг. Бас Цэнддоогийн “Соёлын Довтолгоон” байна.

Харин зарим бизнесменүүдийн тухай өгүүлсэн С.Баярмөнх нарын бичсэн ном нь хоёр хавтастайгаар зэрэг гараад бас дээр нь англиар гарсан билүү, худлаа билүү. Юутай ч шинээр худалдаанд гарч байгаа хатуу хавтастай номыг хямд үнээр, цаасан хавтастайгаар худалдаж авья гэвэл нилээд удаан хүлээх, эсвэл Амазон зэрэг газраас хуучинг нь худалдаж авах аргууд бий. Ном гэснээс Gutenberg Project-ын сайт болох
www.gutenberg.org уруу хааяа орж, ном үнэгүй татаж авах боломжтой.
NY TIMES Bestsellers by April 21, 2008

HARDCOVER NONFICTION
1. HOME, by Julie Andrews. (Hyperion, $26.95.) A memoir of Andrews’s early years.
2. MISTAKEN IDENTITY, by Don and Susie Van Ryn and Newell, Colleen and Whitney Cerak, with Mark Tabb. (Howard, $21.95.) The families of two girls whose identities were confused after a 2006 accident describe their experience.
3. BEAUTIFUL BOY, by David Sheff. A father struggles with his son’s meth addiction.
4. LADIES OF LIBERTY, by Cokie Roberts. (Morrow, $26.95.) The influential women of early America.
5. ARMAGEDDON IN RETROSPECT, by Kurt Vonnegut. (Putnam, $24.95.) Twelve unpublished writings on war and peace by the novelist, who died in 2007.

Thursday, April 17, 2008

Классик онигоо

УИХ-ын эрхэм гишүүн Ц. Батаа Өдрийн Сонинд дараах ярилцлагыг өгчээ. Төрийн түшээ хүн гэхэд арай ч дээ гэж хэлэх ч харамсмаар юм аа. Бүрэн эхээр нь энд дарж уншаарай.
"Хvн тvрvvлж ам гардаггvй гэнэ лээ. Би амьдралдаа болж єгвєл саарал ордноор дахин орохгvй. Тэнд сайн сайхан улс байдаг ч гэсэн хог шаа­рууд их байдаг юм би­лээ. Залуучуудыг хараад байхад Их хурлын гишvvн болчихвол амьдрах юм шиг бо­доод бай­гаа бололтой. Тий­шээ орж мєнгє, зав цагаа vрнэ. Єєр амьдрал байхгvй юм шиг vхэн хатан тэмцэлдэж байдаг. Ор­сон хойно хатуу тоглоом гэд­гийг ойлгох хэрэг­тэй. Бидэн шиг ардаа ажилтай, бизнестэй улс тэнд орж цаг заваа алдаж хэл ам, нэр тєр хєєгєєд хэрэггvй л дээ. Ка­мер хара­хаараа ярьдаг. Ка­мер алга болохоор хоорондоо архи уучихдаг улсууд. Сайн сай­хан хvн байдаг ч хог шаар нь илvv дээ. Саарал ордон бол Монгол Улсын ирээдvйн амьд­рал биш шvv гэж хэл­мээр байна. "

Би хэн бэ?

Надад Хандаа гээд хамгийн сайн найз байдаг бөгөөд түүнтэйгээ хамт бол хэзээ л бол хэзээ Поорчикоор гараад Ниссээн. Түүнтэй хамт би жил илүү үерхэж байна. Үүний өмнө би Гай хэмээх Солонгос охинтой найзалж байсан. Аягүй онцгүй. Дандаа л толгой өвдлөө, нүдний хараа муудлаа, ам цангаж байна гээд л яршигтай. Хамт гадагшаа гарья гэхээр л, явахгүй маяглана. Эсвэл эмнэлэгт байна гээд очоод авах гэхээр мөнгө төлж байж явна гэнэ. Тэгэхээр нь түүнийг гол гаргаа хаясан. Нэг өдөр бүр байрны харуудтай нийлээд баар луу явах гэж байхад нь яг үйлдэл дээр нь барьж авсан. Тийм сул хормойтой байхнаа яахав дээ.

Түүний өмнө бас болоогүй ээ, Шэвээ хэмээх аймаар том биетэй Америк охинтой жоохон явалдаж үзсэн. Ай даа, ийш тийшээ явах болгонд даасаар байгаад сүүлдээ шатаж дуусч байгаа юм чинь. Мөнгө байхгүй гэхээр тэгвэл явахгүй гээд шударга гар байсан даа. Тэгээд бас том биетэйг нь яана. Хаа орсон газраа сул зай олдохгүй. Хавь ойрын хүмүүс муухай хараад зүгээр байлгахгүй. Тэгээд бас муу хүний дуу чанга гэж, хааяа муухай орилно.

За бага залуудаа бол Лайтай хөөрхөн орос найзтай байлаа. Түүнтэйгээ Волга мөрний эрэг дээр очоод, “Бэмби минь, хоёулаа 69 болж тоглоё” гээд л яг жаргах гэж байхад Хамас бүлгийн толгойлогч гэлтэй бүдүүн биетэй эр хажууд хүрч ирээд, нусаа нирхийтэл Нийв. Ёстой муу муухайн Иж бүрдэл болсон түүнийг Газдаж унагаад, Хаймар шиг Трубаагаар цохиод авмаар байсан ч, сүрэнд нь дийлдээд орхиод явсан даа. Түүнээс хойш ерөөс сураг сонсоогүй. Хөөрхий их л зовлон үзсэн сурагтай байсан.

Зарим хүмүүс намайг Та ёо ёотой гэдэг л юм. Гэхдээ би ямар Мэрсэн дээс биш, тоодог ч үгүй. Надад бас Одий, Жагар, Мазаа гээд л сэм сэм харж, сэтгэл алдардаг Бука Бука олон охидууд бий. Даанч тэд намайг тоохгүй л дээ. Тэд нар бол үнэн тасархай, дандаа гадаадынх.

Би тэгээд л Хандаагаа аваад л Хорвоот хөндийгөөр дуу аялан гүйж алдахад хажуугаар Мицү биш үү гээд л Зуу зуу ки инээд алдан, намайн хаян одох нь харамсалтай. Гэвч би Хандаадаа л хайртай. Чи минь намайг битгий орхиорой. Ядаж дахиад гурван жил хамт байна шүү, хайртаа.

Monday, April 14, 2008

No comment -2

Эрхэм гишүүн Эрдэнэбүрэнгийн санаачлагаар Зайсан толгой дээр Зөвлөлтийн дайчины цагаан туг мандуулсан хөшөө хавьцаа Монгол улсын томоос том төрийн далбаа залах гэж байгаа юм байна. Үнэ нь 100 000 орчим ам.доллар болж байгаа юм байна. Энэ тухай мэдээг news.mn дээр саяхан мэдээлсэнийг би дор тайлбаргүйгээр дурдсан. Тээр жил хөшөөг хүлээлгэн өгөх комиссын хурал дээр манай нэг УТТ-ны гишүүн "бууж өгч байгаа юм шиг цагаан өнгөтэй туг барьчиж. Улаанаар будья" гэсэн санаачлага гаргаж байсан юм гэнэлээ.


Гэтэл мэдээг тавиад удаагүй байхдаа нөгөө аманд багтахгүй их тоог авч хаяад дараах байдалтайгаар зассан байна.
"Уг далбааг улсад Турк улсад хийлгэжээ. Эрхэм гишүүн эх оронч сэтгэлийн үүднээс төрийн далбаагаа ийнхүү санаачлагаараа хүндэтгэн залж байгаа бөгөөд хотын захиргааныхан зөвшөөрөл олгоно байх гэж найдаж буйгаа илэрхийллээ."
Эх сурвалж: news.mn

Sunday, April 13, 2008

Love Thy Neighbors 2

Өнөөдөр хөршүүдээ хөөхөөр шийдлээ. Тэд архи ууж согтууран, хоорондоо зодолдон, эмэгтэй нь чанга дуугаар ёолох нь өр өвдмөөрөөс гадна яршигтай. Гарч яваад хамгаалалтынханд хэлээд тэд нарыг аргагүй эрхэнд орцноос (оромжноос) нь хөөхөөс аргагүй боллоо. Эрүүл болоод эргээд ирээрэй.

No comment

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн “Монгол төрийн далбаа” цогцолбор байгуулах гэж буй талаараа сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр өөрөө санаачлан 21х10,5 харьцаатай төрийн далбааг Зайсанд мандуулах хүсэлтэй байгаа юм байна. Далбааг тусгай суурь засан 50 метрийн өндөрт залах бөгөөд ингэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авах ёстой юм байна. Уг далбааг Өмнөд Солонгос улсад хийлгэхэд 60 мянган ам.доллар зарцуулсан, суурилуулахад 40,5 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж. Эрхэм гишүүн эх оронч сэтгэлийн үүднээс төрийн далбаагаа ийнхүү санаачлагаараа хүндэтгэн залж байгаа бөгөөд хотын захиргааныхан зөвшөөрөл олгоно байх гэж найдаж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: news.mn
Хариу: $60,000 + $40,500 = $100,500

Saturday, April 12, 2008

Баярлаа www.tsahim.us!


Америкийн Монголчууд олон онлайн хэвлэлтэй. Тэд ч хоорондоо эв найрамдалтай, үргэлж танай наагуур, тэдний цаагуур юу болж байна хэмээн хоорондоо хэл чимээ авалцаж байдаг улс. Тэднээс нэрлэвэл Даяар Монгол, Хамаг Монгол, Орлоо, Замдаан, Цахим Ус, Монгол Мэдээ зэргийг дурдаж болно. Саяхан Цахим.Ус доорх бичлэгийг бичжээ. Намайг мартаагүй байгаа журмын нөхөддөө баярлалаа. Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, эх сайхан орноос тань элгэн тараг арван литр, эрүүл мэнд мянган ланыг илгээж байна аа.


"Байка АНУ-д байхдаа тун чиг олон мэдээ мэдээллийг Монголчууддаа хүргэж байсан юм. Харин Монгол яваад таг чиг болчихлоо гэж бодсон чинь Мангарман гэдэг блог дээрээ мэдээ мэдээллүүдээ туурвиж байгаа юм байна. Түүний өвөрмөц сонирхолтой бичлэгүүдийг та http://mangarman.blogspot.com/ руу орж уншаарай."

Friday, April 11, 2008

991нэггvй би хэн юм бэ?

Манайхан юм үзээгүй хөдөөний сэтгэлгээнээсээ хэзээ ч салахгүй гэж хэлбэл залуу үе минь гомдох байх даа. Би юм үзээд байгаадаа, эсвэл үзсэндээ ч ингэж байгаа юм биш, эсвэл 9911-тэй дугаартай Iphone барьж, Ланд 100 унаагүйдээ бухимдаад байгаа юм биш. Үнэндээ бол энэ чинь дундаж хүмүүсийн хэрэглээ л дээ. Ийм дугаар бариад, ийм машин унадаг хүмүүсийг нийгэмд баян, мөнгөтэй хүмүүс гэсэн ойлголт өргөн байдаг.

Харин манай толгой баячууд бусдаас ялгарахын тулд, өөрсдийнхөө нийгэмд эзлэх байр суурийг илүү товойлгон харуулахын тулд шал өөр тансаг хэрэглээ бүхий хэдхэн ширхэг байдаг дугаар ч юм уу, athletic, country болон city club байгуулах хэрэгтэй. Ер нь барууны орнуудад ч гэсэн иймэрхүү хаалттай гишүүнчлэлтэй клуб, байгууллагууд өчнөөн байдаг.

Манайд хамгийн анхны баарыг Улаанбаатар эсвэл Баянгол зочид буудал дахь баар гэж ярьдаг боловч Английн ЭСЯ-нд Баасан гариг бүрт цугладаг social gathering нь манайдаа хамгийн анхны баар байсан хэмээн хэлэх нь бий. Тэр нь одоо ч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд зөвхөн Англи улсын иргэдэд болон тэдний урьдчилан өгсөн нэрийн дагуу зочдыг оруулдаг.

Ротари клубын гол зорилго нь амжилттай, нэр хүндтэй бизнесмэнүүд өөрсдөөсөө дээгүүр бусдыг тавин, олсон орлогоосоо сайн үйлд зарцуулдаг байхаар анх байгуулагдаж байсан бол одоо ерөнхийдөө олон нийтийн клуб болсон. Түүнчлэн иймэрхүү клубүүд нь бас ашгийн татвараас зайлсхийх сиймхий, халхавч хүртэл болж байсан гэдэг.

За ямартай ч шинэ залуу үе дээр маань ийм тэ1 сэтгэлгээний сүүдэр бүү тусаасай.

Love Thy Neighbors

Танилц, манай хөршүүд. Ойрд харуй бүрий болсон хойно дээш шатаар өгсөхөд хүндээр амьсгаадах хүний чимээ гарахад эхлээд цочих ч шиг, цэрвэх ч шиг болдог байсан бол одоо аль хэдийнээ дасал болжээ. Бараг л тэднийг сэрээчихгүй юм шүү гэсэн шиг дуу чимээ багатай гарах нь холгүй юм болох юм. Тэдний хөөгөөд хааш нь яв ч гэлтэй билээ. Бас л өөр нэг орц олох биз. Яахав шээж баахгүй, элдэв чимээ анир гаргахгүй ингэсгээд өглөө эрт хүмүүсийг босохоос өмнө яваад өгдөг байхад болохгүй ч юм алга ч юм уу. Гэтэл бас л тэднээс гарах үнэр танар, хааяа ууттай хогыг шалаар нэг асгасан байхыг харахад бас л уур хүрмээр. Яалтай ч билээ, манай хөршүүдийг...

Thursday, April 10, 2008

Гvндалайн 2004 онд eгсeн ярилцлага

Оллоо.мн дээр 2004-12-13 өдөр тавигдсан байна.

-Германы эмч нартай харилцаатай ажилладаг гэдгийнг чинь мэднэ. Гvндалай тэндээс нэлээн зээл тусламж чирч ирсэн тухай сонссон. Хэрэв таныг эрvvл мэндийн сайд болчихсон бол ...?


-Цол дагаж бяр гэдэг шиг хэрэв би эрvvл мэндийн сайд болсон бол харилцаа холбоо улам єргєжих байсан германд боловсрол эзэмшсэн эрvvл мэндийн сайд тєрєлх хэлээр нь яриад муж хотуудаар нь ороход хєл алдаж угтана би германчуудтай арав гаруй жил хамт амьдарсан болохоор тэдний занг сайн мэднэ. Vнэнийг хэлэхэд би єєрийнхєє тєлєє биш монголын тєлєєл эрvvл мэндийн сайд болох гэж бодож байсан юм. Хийе гэвэл зvйл байна Энхбаяр,Элбэгдорж хоёр зєвшилцєх нэрээр хуйвалдаж намайг сай болгоогvй сайдын ажлын сайн хийгээд энэ нєхєр баллаад хаяна гэж айсан юм

-Хэрэв сайд болчихсон бол та юу амжуулах байв?
-Єє, єдийд тачигначихсан яваа зvгээр сууна гэж байхгvй шvv. Бужигнуулаад тавина тэр муу vгvйлэгдээд байгаа оношлогооны тєвийг vнэгvй хєєгєєд ирэх байлаа. Єєр олон юм хийнэ сaнаандаа багтаж байгаа бvхнийг хийж хvссэндээ сарвайгаад хvрчихдэг эр хvн шvv би.

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=6751

Ээ ичмэр ээ

Газарзүй мэддэггүй гэдгээ гайгүй сайн харуулсан нэг блогын бичлэг хийсэн байна. Түүнийг нь нэгэн гярхай уншигч олж харжээ. “Юу билээ? Ингэхэд БНХАУлс чинь хойно байдаг билүү? Урд байдаг билүү?” хэмээн нэрээ үлдээгээгүй уншигч үлдээжээ. Бичлэгэн дээр нь яах аргагүй “Манайх хойд хөршид болох Олимпийн тоглолтыг байдгаараа дэмжиж байна” хэмээн Наадмаас Наадамд хэмээн бичсэн байдаг юм даа. Алдааг зассан танд их баярлалаа.

Газарзүйн алдаа гэснээс АНУ-ын одоогийн Ерөнхий өөлөгч Бушхүү гуай газарзүйн талаар ер нь мэдлэг муутай юмсан уу даа. Нэг удаа Шведэд явж байгаад ингэж бүлтэрсэн байгаа юм.

"We spent a lot of time talking about Africa, as we should. Africa is a nation that suffers from incredible disease." -Gothenburg, Sweden, June 14, 2001.

Coffee Art

Wednesday, April 09, 2008

Цагаан Ордон доторх


Tuesday, April 08, 2008

Топ блогууд


Time сэтгүүл анх удаа топ блогуудыг нэрлэжээ. Тэднийг янз бүрийн категорид хуваасан байна. Энэ дунд миний үргэлж орох дуртай BoingBoing, TechCrunch, Freakonomics зэрэг сайтууд байгаа нь баярлууштай. Та ч гэсэн завтай үедээ эдгээр Топ25 блогоор шагайгаад гараарай. Энд.

Нэр ямар vнэтэй вэ?

Өнөөдөр гэрт өнжсөнийх имэйлдээ их цэвэрлэгээ хийсэн шиг байлаа. Тэгтэл саяхан саваагүйтэн baika.com ямар үнэтэй болохыг 188.com хэмээх тус домайныг эзэмшиж байгаа газраас асуутал “энэ домайныг нилээд хэдэн хүмүүс сонирхож байгаа бөгөөд бид 60,000 орчим доллараас ярина” гэсэн утгатай имэйл ирдэг байгаа. Инээдтэй л юм. Би бол нэг тэр орчим үнэтэй гэж бодоход нэг бодлын баярламаар ч, хоёрхон өрөө байрны үнэтэй гэж бодохоор бас л хаашаа ч юм бэ дээ.

Дэлхийн мангар баян баагийнуудын нэг Билл Гейтс өөрийнхөө billgates.com, billgates.co.uk зэрэг домайнууд нь өөр хүмүүст байдаг бөгөөд түүнийг ихээхэн мөнгөөр худалдан авахыг тулгадаг нь ихээхэн шуугиан дэгдээгээд байдаг билээ. Хэрэв
contact@billgates.com гэдэг хаягаар имэйл бичих буюу billgatessucks.com, killbillgates.com зэрэг сайтуудыг хүртэл ихээхэн хавчиж байдаг юм бишүү. Ашгүй тэр яаж microsoft.com гэдэг хаягаа авахаа мэдсийн.

Sunday, April 06, 2008

Great Khaan sucks, big time!

Great Khaan буюу Их Хаан нэртэй дээд зэрэглэлийн шинэ уушны газар Баруун дөрвөн замд нээгдсэн тухай та сонссон биз ээ. Түүнд нь хоол идчих санаатай нилээд хэдэн удаа төлөвлөсний эцэст зорьж очлоо. Тэр үеэр үзэж чадаагүй Global CEO гарч байсан тул гурилтай шөл захиалчихаад нэвтрүүлэгтээ ороод, хэдий хугацаа өнгөрсөнийг ч анзаарсангүй. Лав л энэ хооронд хоёр удаа захисан буцалсан усаа сураглахад манайх буцалгаж байна гэсэн хариуг хэлдэг юм. Яасан уддаг юм бэ хэмээн найрсан байдлаар асуутал манайх ийм том (хөөрхий охин гараа дугуйлан үзүүлж байна) савтай, тэрүүгээрээ буцалгаж байгаа юм гэнээ.

Нэвтрүүлэг ч дууслаа. Сувгаа солин, хөлбөмбөг, NTV-ийн “Таах уу, Тайлах уу” гэдэг нүцгэлдэг шоу энэ тэр үзэж байгаад нэг анзаарсан чинь хоол ирдэггүй. Суудлаасаа босоод асуутал та хоол захиаллуу гэдийн. Нүд харанхуйлаад л, дотор бачуураад л, гар салганаад л, хөл чичрээд л, самсаа борхироод л явцан. Одоо танд хийгээд өгий, 5-10 минут болно гэнээ. Хэрэггүй ээ, ахын дүү л гэлээ. Ийнхүү дөч, тавин минут суусны эцэст ходоод хоосон, дотор бачимдалттай гардаг байгаа.

Уул нь шинэ ухаантай ресторан юм. Даанч дотоод засал чимэглэл, сонгосон өнгө нь их хүнд, тухгүй, дээрээс нь тавьсан хөгжим нь маш чанга, тэгээд диско! Манай үйлчлэгч нар үйлчлүүлэгч нартаа бус өөрсөддөө зориулан хөгжим тавьдагын нэг жишээ энэ. Ер нь идэш уушны газар явдаг хөгжим гэдэг шал өмнөө байдгийг манай Nayra зэрэг хэдхэн газар л овоо ойлгоод байх шиг байгаа юм.

Бас хоолны цэсэн дээр нь хэдхэн төрлийн хоол. Рестораны бизнесийн ашиг олох нэг арга бол хоолны нэр төрөл байдаг. Гэтэл цуйван, хуушуур гэх мэтийн хэдхэн хоолтой байж, зардлаа нөхнө гэдэг бол бүтэшгүй асуудал л даа. Anyways, enough said about this funny restaurant.

Friday, April 04, 2008

Хашааны соёлоос хотын соёлд-2


Орц өнөөдөр арай гайгүй байгаа нь энэ. Уул нь хогны хоолойны хавхлага нь нээгддэг хэдий ч залхуурдаг бололтой, шалаар нэг май цэвэрлэгчээ гэсэн шиг палбийтал нь хаячихна. Балиар гэдэг нь. Хогоо асгахаар гарахдаа тэр дундуур нь зайчлах гэж бараг уудалж үзэх нь холгүй юм болно. Ядаж нярай жаахан хүүхдийнхээ живхийг хүртэл боогоод хаяхаа мэдэхгүй, сонин улсууд. Уг нь Баабарын хэлсэнээр бид бүгдээрээ хөдөөнийх л дөө. Гэхдээ л энэ чинь хот газрын иймхэн соёлд суралцаж чадахгүй байгаа тархи нь яасан их хогтой байгаа болдоо. Харамсалтай нь хажуу айлын илүү гарган хаясан хогоор нь би амьсгалж байгаа нь, бас түүний хүүхдүүд нь ч бас амьсгалж байгаа нь бачуурмаар. Хөөрхий цэвэрлэгч эгч бээлий ч үгүй улаан гараараа, ёстой дэндүү улсууд шүү хэмээн үглэнэ. Тэр дээр нь байгаа "хогоо пункерт хаяна уу" гэсэн бичгийг тоож байгаа хүн ч байхгүй.
Ер нь СӨХ-тэйгээ ярьж байгаад "хэрэв хогоо гадуур нь асгаваас таны ажил үйлс үл бүтмой" энэ тэр гэсэн сүрдүүлгийн зурхай тавьдагч юм билүү.

Бизнес санаа – 1

Тэмээ хэмээх тэнгэрийн амьтанг бид өхөөрдөж мэдэхээс бус хайрлаж мэддэггүй. Өдрөөс өдөрт тоо толгой нь хорогдсоор байгаа энэхүү тэнэгэр амьтан удахгүй говийн аймгуудын бизнесийн бас нэгэн эх үүсвэр болоход ойрхон байна. Харин энэ удаад бөхийг нь аваад гуанзанд зарж, хэдэн жуулчдад унуулан эдлэх бус харин сүүгээр нь баяжих арга байна.

Саяхан нэг газарт өгүүлсэнээр ингэний сүү нь үнээний сүүнээс илүү тэжээллэг, кальц, 10 дахин их төмөртэй, С аминдэм гурав дахин илүү байдаг байна. Ингэний сүүг тун удахгүй Европын дэлгүүр хоршоонуудад худалдаж эхлэх гэж байна. Түүнчлэн Веннагийн шоколад үйлдвэрлэгчид хүүхдүүдэд зориулан ингэний сүүтэй шоко үйлдвэрлэх гэж байгаа юм байна. Ингэхдээ голцуу Арабын орнуудаас сүүгээ нийлүүлж буй бололтой.

Манай үндэсний үйлдвэрлэгчид ч ингэний хоормог, хурууд энэ тэр мэр сэр хийн дэлгүүр хоршоогоор зардаг ч тэр бүр хүмүүст хүрдэггүй. Тэгвэл шинжлэх ухааных нь үүднээс батлаад, идэвхтэйгээр сурталчлах хэрэгтэй. Ингэний сүүг ирээдүйн сүүн бүтээгдэхүүн хэмээн нэрлэж байна.

Ер нь хүн гээч “балиар амьтан” чинь энэ дэлхий дээр бусад амьтдын сүүг уудаг цорын ганц, янзын амьтад байгаа юм. Сонирхолтой нь нас бие гүйцсэн азарга хэзээ ч эргээд эхийнхээ сүүг хөхье гэдэггүй бол том болсон хохимой толгойтон эхийнхээ сүүнээс гараад үнээ, ямаа гэх мэтийн сүүгээр угжуулсаар насан эцэслэдэг ажгуу. Гэхдээ энэ нь нөгөө талаар Бурханаар хүн болж тархитай болсоны бас нэгэн ач гавьяа ч гэж тайлбарлаж болно. Учир нь Бурхан бүгдийг хүн төрөлхтөнд өгсөн бөгөөд амьтдын сүүнд хүртэл аминдэм байгааг олж мэдэх гайхамшигт ухаан хайрлажээ. Үүнтэй адил Түүний гараар бүтээгдсэн өөр өвс ургамалд хүртэл аливаа нууц байх бөгөөд түүнийг нь эрж олон, амьдралд хэрэгжүүлэх нь эгээ л бидний үүрэг гэлтэй.
Нөгөө талаар сүүн бүтээгдэхүүнүүд нь ашигтай байх аваас тэмээн тоо толгой өсөх магадлал өндөр. Хэдэн жилийн өмнө ноос ноолуурны үнэ тэнгэрт хадаад манайхан ямаагаа яасан их хайрлалаа даа.

Thursday, April 03, 2008

Наадмаас Наадам хvртэл ажилгvй

Манайх урд хөршид болох Олимпийн тоглолтыг байдгаараа дэмжиж байна. Өчигдөр орой Хятадын элчингийн гаднах хашаан дээр Free Tibet хэмээн бичсэн байсныг ханатай адилхан ягаан будгаар дарсан байна лээ. Бодвол тийм будаг нилээд хэдэн литрыг нөөцлөө биз.

Бээжингийн Олимпийн нээлтийг манай улсын Е болон ЕС хоёул нээлгэж, бас хаалгах гэнэ. UB Post сонинд дурдсанаар Монголын Е Н. Энхбаяр эхний найман өдрийн зарим тоглолтыг үзэж сонирхох бөгөөд ЕС С. Баяр сүүлчийн долоон өдөр нь юм үзэх гэнэ. Хоёулаа нөгөө Голомтын картын сугалаа хожсон юм шиг л, тайрсан шорт, Бээжин 2008 гэсэн нарны малгай өмссөн шигээ явах юм байна л даа. Нөгөө Iridium утас юм уу эс бөгөөс 9911тэй гар утаснуудаа ядаж авч яваарай даа. Айл гэрийн хоёр гол толгой нь наадамлаад явчихлээр бид хэд нь яах юм болж байна аа.

Манай улс Төвдийг Хятадын салшгүй хэсэг хэмээн хойно хойноос нь мэдэгдэл гарган, мэгдэн сандарсаар л байна. Саяхан Оюун сайд урд хөршид зочлохдоо өөрийнх нь нэг иргэн утга учиргүйгээр Хятадын хил дээр баригдан, одоог хүртэл ямар ч сураг чимээгүй байхад төрийн сайд иргэнээ сураглах ч зав, зориг байсангүй дээ...

Нэг едер ба маргааш нь

Эртээд өглөө бостол нимгэхэн ч гэсэн нэвсийтэл цас дарсан байлаа. Гэтэл маргааш өглөө нь юу ч болоогүй юм шиг л...



Wednesday, April 02, 2008

315 billion! Хэр их вэ?





Эх сурвалж: ziza орос

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш