Sunday, April 27, 2008

Яахуу соёл

Интернэтийн хувьсгал Монгол улсад нэвтрэн ороод эрхгүй олон жил болж буй ч нийтийн хэрэглээнд Яахуу, Хотмайлын имэйл болон чатаас хэтрэхгүй байгаа. Саяхан Цахим Өртөөний цоглог залуус маань “Интернэт Хэрэглэгчдийн Гарын Авлага” хэмээх тун хэрэгтэй нэгэн номыг хэвлэн гаргасан нь Интерномын долоо хоногын бэстсэллэр болоод явж байгаа. Тэрэн дээр Сайнаа чат гэдэг үгийг цахим хөөрөлдөөн хэмээн “хөөрхөн” орчуулсан байна билээ. Үүнийг чаат, чалчих гэх мэтээр орчуулдаг, ярьдаг байсан, бас нэгэн хувилбарыг гаргаж иржээ. Болж л байна. Энэ ном нь Америктэй зүйрлүүлбэл Internet For Dummies маягтай бөгөөд хэнд ч гэсэн хэрэгтэй ном юм.

Харин энэ өглөө ууж байгаа кофегоо цамцан дээрээ асгасан шигээ заваарах далимдаа Дэнвэр, Улаанбаатар гэсэн байршилтай хэдэн хүнтэй зэрэг шахуу чалчингаа бодож байна. Ер нь чат нь бидний хувьд зугаа гэхээсээ илүүтэйгээр хэрэглээ болчихожээ гэж. Заримдаа бүр ажлын садаа. Нэг юманд арай ядан анхаарлаа төвлөрүүлээд л мунгинаж байхад Поп поп гээд л энд тэндээс цонхнууд үсэрч гарч ирээд л. Тэгээд тэр мессеж нь зүгээр л сайн уу, сайхан амарсан уу байвал яах уу? Интернэт ертөнц гэдэг нь зүгээр онлайнд тааралдсан хүнтэйгээ өглөө бүр мэндчилдэг хэрэгсэл гэж ойлгохгүй байгаа. Миний Яахуу мессенжерт л гэхэд зуу илүү хүмүүс байх юм. Эд бүгдээрээ босоод сайн уу, юу байна гэсэн мэдээг өглөө болгон явуулаад байвал юу болох билээ дээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш