Thursday, April 30, 2009
Sunday, April 26, 2009
Thursday, April 16, 2009
Энэ хэний санаа вэ?
Нэр дэвшигч Н. Энхбаярын вэбсайтыг mongolia-web.com сайтыг ажиллуулдаг улсууд саяхан өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлсэн байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Монгол үйл ажиллагаага явуулдаг Голландууд эзэмшдэг гэсэн үг. 2005 онд таван жилийн хугацаатай худалдаж авсан энэ домайн энэ оны 8 сарын 27-нд дуусах юм байна. Харин одоогийн вэбсайтыг нь тэд нар хийж байгаа юу эсвэл Энхбаярын штаб тэднээс худалдаж авсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Юутай ч вэбсайтын шийдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч буюу Цагаан ордоны вэбсайттай тун төстэй болжээ.
Харин Элбэгдоржийнх elbegdorj.mn бөгөөд тун энгийнээр хийсэн байна. Элбэгдорж уул нь elbegdorj.com домайныг аль 2001 онд Эрх Чөлөө төвийнхөө нэр дээр 10 жилийн хугацаатай худалдаж авсан бөгөөд 2010 оны 3 сарын 1-нд дуусах юм байна. Харин энэ сонгуулиар яагаад дот ком хаягаа ашиглаагүй нь бас л тодорхойгүй.
Saturday, April 11, 2009
2008 он аз хийморийн жил байсан гэж үү?
The real battle yet begun (Tuesday, bloody Tuesday)
To claim the victory Jesus won (Tuesday, bloody Tuesday) On...
Tuesday, bloody Tuesday
Tuesday, bloody Tuesday
Friday, April 10, 2009
Гайхамшигтай барилдаан 2
Сэтгэгдэл бичих (1) Сэдэв нь: Спорт
Гайхамшигтай барилдаан
Монгол улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн харьяат Авирмэдийн Энхээ 1985 онд Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн аваргын тэмцээнийн аваргын төлөөх тоглолтод Зөвлөлтийн Виктор Алексеевтай барилдсан гайхамшигтай барилдааны бичлэгийг www.sportnews.mn сайтын тусламжтайгаар амьдралдаа анх удаагаа олж үзлээ. Манайд ямар видео камер энэ тэр байсан биш тухайн үедээ, аз болж хэдэн Америкчууд хийсэн нь ийнхүү ЮуТюб-д тавигджээ. Тэдний юу ярьж байгаа нь их сонирхолтой бөгөөд үзэгчид Монголиа хэмээн хашгиралдаж байна. Энэ барилдааны тухай та урд нь сонссон байх.
Сэтгэгдэл бичих(2) Сэдэв нь: Спорт
Monday, April 06, 2009
Щ үсгийг щахан зайлуулья!
Энэ бол яах аргагүй манай улсын бүрэн эрхт дархан байдалд заналхийлж буйн бас нэгэн шинж гэж ойлгоод байгаа. Угаасаа л Зөвлөлтийнхөнд тал засч, тэдний бүх үсгийг нь зээлдэж аваад, дээр нь яах аргагүй болоод хоёр үсгээ нэг юм нэмж оруулсан байгаа юм
энэ үсгийг авч хаябал дараагаар нь зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг хэмээх өөх ч биш булчирхай ч биш юмнуудаас бас салах хэрэгтэй.
Sunday, April 05, 2009
Ганц удаагийн модон савх хэрэглэх бүртээ
Thomas Friedman’s “Hot, Flat and Crowded” номд ийнхүү өгүүлжээ. Бас өөр нэг эх сурвалжид дурдсанаар энэ нь 25 сая ширхэг мод гэсэн үг гэнээ.
Хятадууд өөрсдийнхөө модыг хяргахаа болиод манай улсын модыг хүртэл хярган, модон савх хууль бусаар үйлдвэрлэж байсныг саяхан хаасан тухай Ийгл ТВ мэдээлж байсан. Тэр үйлдвэрийн эзэн нь хятад байсан гэнэ лээ. Хэрэв хятадууд манай модоор будаагаа савхдаж эхлэх юм бол хэдхэн жилийн дотор бүх мод маань дуусна гээд боддоо.
Тиймээс Хятадын ч бай Монголын ч бай мод л бол мод гэдэг өргөн сэтгэлээр хандан, нэг удаагийн модон савхаар идэхээс татгалзан, хэрэв та баар ресторан ажиллуулдаг бол пластик зэрэг олон удаагийн савх хэрэглэхийг уриалж байна.
Thursday, April 02, 2009
Сайхансамбуу 2
Угтаа бол хөтлөгч залуу “манай Ука захирал уу” гээд л яриаг нь таслах байсан шиг байгаа юм. Гэхдээ асууж байгаад түүний зургаан машин нь нийтдээ 300 000 доллар болдог, хамгийн үнэтэй нь 200 000 ногооноор авсан, захиалгаар хийлгэсэн уртасгасан Hummer jeep гэдгийг нь хэлүүлж дөнгөв.
Сэтгэгдэл бичих(0) Сэдэв нь: Ёгтлол
Wednesday, April 01, 2009
Урхидуулсан уу?
“Гүнжээ” аялалын төв
“Хадам ээж” сургалтын төв
Сэтгэгдэл бичих(3) Сэдэв нь: Ёгтлол
Сайхансамбуу сайхан ярьж байна
“Нарантуул зах надад ямар ч хамаагүй болсон. Тэнд 250 гаруй хүн ажиллаж байна. Тэд өдөр тутмын ажлыг хийж байгаа.
(хэдхэн өгүүлбэрийн дараа) “би бас эндээс чинь улсад татвар төлнө шүү дээ.” “би өөрөө захаар байнга үйлчлүүлж, хэрэгцээтэй зүйлээ цуглуулдаг. Зарим нь ч намайг таньдаггүй. Зарим нь таниад Сайхансамбуу гуай явж байна л гэдэг юм”.
“Яагаад захыг битүү болгож болдоггүй юм бэ?”
“Гурван тайлбар байна. Нэгдүгээрт, монголчууд ил задгай захаар хэдэн үеэрээ үйлчлүүлсэн тул битүү захад ерөөс худалдаа хийж сурахгүй. Тэд хүссэн үедээ тамхи татаж, шүлсээ хаядаг тийм л газар хэрэгтэй. Хоёрдугаарт, галын аюул байна. Бөмбөгөр худалдааны төвийг харж байна уу. Манайхан бас биенийгээ шоглох, бас өрсөлдөх дуртай улсууд. Шатвал яана. Гуравдугаарт, би германуудаар 40 саяын битүү дээвэртэй захын төсөл гаргуулчихсан байгаа. Энэ 40 сая доллараар битүүлчихвэд эргээд би тэр мөнгийг лангуунаас олно гэж байхгүй. Дүнжингаравыг хар, тэрийгээр хүмүүс очихгүй. Нэг лангуу нь л гэхэд сарын 600 доллар байх жишээтэй. Гэтэл тийм их үнээр ямар наймаачин түрээслэхэвдээ”
Сэтгэгдэл бичих(7) Сэдэв нь: Ёгтлол


