Thursday, April 16, 2009

Энэ хэний санаа вэ?

Нэр дэвшигч Н. Энхбаярын вэбсайтыг mongolia-web.com сайтыг ажиллуулдаг улсууд саяхан өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлсэн байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Монгол үйл ажиллагаага явуулдаг Голландууд эзэмшдэг гэсэн үг. 2005 онд таван жилийн хугацаатай худалдаж авсан энэ домайн энэ оны 8 сарын 27-нд дуусах юм байна. Харин одоогийн вэбсайтыг нь тэд нар хийж байгаа юу эсвэл Энхбаярын штаб тэднээс худалдаж авсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Юутай ч вэбсайтын шийдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч буюу Цагаан ордоны вэбсайттай тун төстэй болжээ.


Харин Элбэгдоржийнх elbegdorj.mn бөгөөд тун энгийнээр хийсэн байна. Элбэгдорж уул нь elbegdorj.com домайныг аль 2001 онд Эрх Чөлөө төвийнхөө нэр дээр 10 жилийн хугацаатай худалдаж авсан бөгөөд 2010 оны 3 сарын 1-нд дуусах юм байна. Харин энэ сонгуулиар яагаад дот ком хаягаа ашиглаагүй нь бас л тодорхойгүй.

2 Сэтгэгдэл:

SE April 16, 2009 at 7:13 AM  

enkhbayar.com gesen hayagtai umaa daa, uuriin blog deeree elbegeeg surtalchildag um biluu :D

Anonymous April 23, 2009 at 7:25 AM  

eagle tv-eer garsan tulburtei nevtruuleg interneted bichleg n baina uu? humuusee????

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш