Щ үсгийг щахан зайлуулья!
Монгол үсгийн цагаан толгойн 29 дахь тээглүүр бол хэзээ ч монгол үгэнд хэрэглэгдэггүй үсэг юм. Энэ үсэг сүүлдээ Microsoft үйлдийн системийн тохиргоон дээр ч гарч ирэхээ байсан бололтой. Цагаан толгой сурч байхад ганц хоёр л зөвлөлтийн баатрын нэрийг нэрлэдэг байсан дархан цаазтай, даварсан энэ муу ёрын үсгийг шахан зайлуулбал таарна. Эсвэл энэндээ тохирсон шинэ үгнүүдийг зохиох хэрэгтэй. Одоогийн хүүхдүүдэд энэ үсгийг юугаар илэрхийлдэгийг мэдэхгүй.
Энэ бол яах аргагүй манай улсын бүрэн эрхт дархан байдалд заналхийлж буйн бас нэгэн шинж гэж ойлгоод байгаа. Угаасаа л Зөвлөлтийнхөнд тал засч, тэдний бүх үсгийг нь зээлдэж аваад, дээр нь яах аргагүй болоод хоёр үсгээ нэг юм нэмж оруулсан байгаа юм
энэ үсгийг авч хаябал дараагаар нь зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг хэмээх өөх ч биш булчирхай ч биш юмнуудаас бас салах хэрэгтэй.
Энэ бол яах аргагүй манай улсын бүрэн эрхт дархан байдалд заналхийлж буйн бас нэгэн шинж гэж ойлгоод байгаа. Угаасаа л Зөвлөлтийнхөнд тал засч, тэдний бүх үсгийг нь зээлдэж аваад, дээр нь яах аргагүй болоод хоёр үсгээ нэг юм нэмж оруулсан байгаа юм
энэ үсгийг авч хаябал дараагаар нь зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг хэмээх өөх ч биш булчирхай ч биш юмнуудаас бас салах хэрэгтэй.
9 Сэтгэгдэл:
bulgemd negdie
Тэр ш+ч=щ хасах нь зөв. Чи УИХ-д хуулийн төсөл оруулаач. Харин "ь" үлдэхгүй бол "урь" гэхийн оронд "ур" гэж хөмсөг зангидаад, "ол" гэхийн оронд "оль" гэж хулигаантаад хэцүүднэ байх аа, хэхэ.
Щ-г бол хусч болжийн. Харин бусад үсгийн тухайтад бол хэтэрхий туйлширч байна.
Щ-г бол хассан нь дээр, бас хатуугийн тэмдэг бас илүү санагдаад байдаг юм. харин зөөлний тэмдэг бол байж байсан нь дээр л дээ.
yoooooh, bayarlalaa. yag zagatnasan gazar maajlaa.
Дэмжиж байна.
Хэн ч зүрхэлж дуугараагүй зүйлийг өөр өнцгөөс харж, харанга дэлдэж дээ, хө.
Ганга эгчийн зөвлөгөөг бодож үзээрэй. Энэ үсгийг монгол хэлний цагаан толгойноос хасахад хор хөнөөл, үр дагавар гарах уу? Харин ч эсрэгээрээ ач тустай байх уу? гэдгийн тооцоо судалгаа, үндэслэлийг сайн гаргаж нотлож өгөх нь зөв болов уу.
shch-gees salj bolnoo. Harin
bar'(zoolnii temdeg)= bar?
tah'(zoolnii temdeg)= tah?
toh' (zoolnii temdeg)= toh?
Zoolnii temdgiig hasaj bolhgui ee.
Tegie shch hasah ni zov gej bodoj. Tschors gej zovloltin neriig heleh gej boon yum boldog bailaa daa. (Ulaan havtastai Tsagaan Tolgoi nomond baidag baisan)
пээ!!!! буян нь дэлгэрсэн хүн шүү та. манай охины төрсөний гэрчилгээ "щ"-тэй. хилээр орж ирэхдээ stupido төрсөний гэрчилгээний регистрийг нь тэмдэглэх гэсэн чинь орос клавиш дээр л байдаг тэр гайтай "щ" юу гэж монгол гар дээр байхав. миний охин төрсөн нутагтаа орж ирсэн эсэх нь эргэлзээтэй үлдчихсэн ш дээ... одоо би танай "щ" - г хасах бүлэгт нэгдвэл охиныхоо регистрийг яахуу?