Friday, April 10, 2009

Гайхамшигтай барилдаан

Монгол улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн харьяат Авирмэдийн Энхээ 1985 онд Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн аваргын тэмцээнийн аваргын төлөөх тоглолтод Зөвлөлтийн Виктор Алексеевтай барилдсан гайхамшигтай барилдааны бичлэгийг www.sportnews.mn сайтын тусламжтайгаар амьдралдаа анх удаагаа олж үзлээ. Манайд ямар видео камер энэ тэр байсан биш тухайн үедээ, аз болж хэдэн Америкчууд хийсэн нь ийнхүү ЮуТюб-д тавигджээ. Тэдний юу ярьж байгаа нь их сонирхолтой бөгөөд үзэгчид Монголиа хэмээн хашгиралдаж байна. Энэ барилдааны тухай та урд нь сонссон байх.



2 Сэтгэгдэл:

Javkhlan April 13, 2009 at 3:28 AM  

үнэхээр сайхан бичлэг байна. сүүлрүүгээ цуцаад ядарчих шиг боллоо. жаахан тэссэн бол аварга хэхэ. эхлээд тэр хөлийг 2 удаа авахтаа аатай авч байна лээ шүү. бас шахаж эргүүлэхэд нь дээр нь сайхан үлдсэн. 1985 онд дүрэм жаахан муу байжээ. дэвжээний гадна хийсэн мэхийг тооцохгуй тэрийг тооцсон бол хожсон байхгүй юу хэхэ.

Khosoo April 18, 2009 at 5:08 AM  

Баярлалаа. Би таны блогийг шууд RSS хийчихсэн байгаа шүү. Хэхэ

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш