Wednesday, December 17, 2008

Шидсэн гутланд оногдохгvй байх онол

Бушхүү ээлжит дуулианaа тарилаа. Тэрбээр ерөнхийлөгч гэхээсээ илүүтэйгээр папарацинуудын дуранд өртдөг аз муутай жүжигчин шиг байх юм даа. Сая тэр гуталнаас бултан, индрийн араар бүлтэгнэх нь нэг бодлын өрөвдмөөр, удаан үзээд байвал инээд хүрмээр дамшиг харагдаж байна лээ. Түүнийг гутлаа л шидэж байна гэж бодсоноос бус элдэв төрлийн тэсрэх бөмбөг гутландаа хийгээд шидчихлээ хэмээн сэжиглээгүй бололтой. Энэ нь эхний гутал ниссэний дараагаар өндийж ирсэнээр харагдаж байна. Гэхдээ бие хамгаалагч нар нь нэгэнт нойрмоглож байсан энэ үед өөрийнхөө амийг л хоохойлох хэрэгтэй гэдгийг эрхэм Бушхүү бас л сайн ойлгоогүй бололтой. Юу гэвээс ихэнх тохиолдолд хүнд хоёр хөл, хоёр хөлөнд хоёр гутал ногддог гэдгийг л сайтар тооцоолоогүй, бас сургуулилаагүй бололтой.


Эртээд нэг мангар нөхөр гутлынхаа уланд тэсрэх бодис хийн, онгоц дэлбэлэхээ алдсанаас хойш онгоцоор зорчигчдыг хатуу шийтгэн, хүн бүр гутлаа тайлан, метал детектороор харуулдаг болсон. 7/1 үймээний дараагаар цагдаагийн бие бүрэлдэхүүнд чулуун байлдааны арга техникийн талаар, хэрхэн бултах вэ, чулуугаа яаж цуглуулах вэ, бултаараа яаж хорогдох вэ зэрэг аргуудыг зааж байгаа сураг байсан.


Одоо улсын тэргүүнүүдийг гутал зэрэг өөр лүү нь нисэн ирэх элдэв зүйлээс хэрхэн бултах талаарх таакчикыг заан сургаваас зохилтой. Бушхүү өөрөө энэ талаар багагүй мэргэшсэн нь харагдаж байна лээ. За тэгээд Бушхүүд болон бусад улсын дарга нарт шидсэн гутлаас хэрхэн зайлсхийх талаар хэдэн зөвлөгөө өгье.


  1. Дахин хэлье. Хос гутал гэдгийг битгий мартаарай

  2. Иракийн Ерөнхий сайдыг өөрийн хамгаалалтын тусгай албаны даргаар ав. Ядаж эхнийхээс нь биш юм аа гэхэд хоёрдохоос нь хамгаалах байх. Дахин сануулья. Хос гутал

  3. Босч ирээд бантсандаа хошигнох биш, буцаж хэвтээд баашлах нь байдлаас авч гарах зөв шийдэл

  4. Шидэж ирсэн гутлыг нь эргүүлж өгөөд, тэр хүнийг нь шийтгэхгүй байхыг улсынх нь ерөнхий сайдаас эелдэгээр асууж бай


Оногдсон тохиолдолд “би оногдчихлооштээ” хэмээн нууц албаныхандаа л уураа гаргах байхдаа. Хос гутлаа тайлж аваад албаны даргынхаа өөдөөс шидэх л ганц арга байх шиг байна. Үүнээс болоод ямар хүн халалтай биш.


Хэрэв та гутал шидэх дасгал хийж байгаа бол гутлаа резин юмуу шидмэсээр холбох хэрэгтэй. Ингэж чадвал баригдсан ч ядаж гуталтайгаа. Юмыг яаж мэдэхэв, нэг өрөөсөн нь 10 сая хүрэхгүй ч хэдэн өдөр хоригдож, ажил хийдүүлсэнийхээ хариуг авчих хэмжээний юм олчих ч юм билүү. Харин гутлаа хосоор нь бай луугаа шидэхийн тулд хоёуланг нь тайлж тавиад, эсвэл ядаж үдээсийг нь султгахгүй бол хоёр дахиа тайлах гэсээр байтал төлөвлөгөө нурж мэднэ шүү. Гутал шидэгч сэтгүүлчийн хувьд хоёр дахь гутлаа шидэх хооронд ердөө тавхан секунд хангалттай байсан юм.


Гутлаа шидэх праакчик дээрээ алдаа гаргасан шиг байгаа юм. Уул нь хөдөлдөг байн дээр сургуулилт хийх хэрэгтэй байсан юм. Тэр нь зүгээр нэг хүн биш, эрх биш улсын ерөнхийлөгч тул халдаад ирсэн дайснуудын довтолгооноос наад зах нь хэрхэн мултрах талаар цагаан толгойтой хүн гэдгийг нь тооцсонгүй.

Monday, December 15, 2008

Оны шилдэг тамирчид

Миний хувилбараар эдгээр тамирчин, дасгалжуулагчдыг оны шилдэгт дэвшүүлэн, саналаа явууллаа. Харж л байя, хэр зэрэг ойрхон очихыг нь.

Оны шилдэг тамирчин

1.Энхбатын Бадар-Ууган (бокс)- ”Бээжин-2008" олимпийн наадмын аварга
2.Найдангийн Түвшинбаяр (жүдо)- ”Бээжин-2008" олимпийн наадмын аварга, Парисийн Супер дэлхийн цомын мөнгө, Алматыгийн ОУТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт
3.Пүрэвдоржийн Сэрдамба (бокс)- Олимпийн наадмын мөнгө, Казахстаны олимпийн эрх олгох ОУТ-ий мөнгөн медальт
4.Дамбадондогийн Баатаржав (паралимп, байт харваа)- ”Бээжин-2008" паралимпийн наадмын аварга
5.Отрядын Гүндэгмаа (буудлага)-”Бээжин-2008" олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн цомын алт (Милан), Азийн хийн бууны АШТ-ий хүрэл, багийн алтан медальт
6.Намхайдоржийн Баярмаа (хүндийг өргөлт)- ”Бээжин-2008" олимпийн наадмын X байрын шагналт, Азийн клубүүдийн АШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт
7.Бат-Очирын Сэр-Од (хөнгөн атлетик / марафон)- Азийн АШТ-ий мөнгө, “Good luck Beijing” ОУТ-ий алтан медальт, Олимпийн наадамд оролцсон, хагас марафоны улсын рекордыг шинэчилсэн
8.Даваанямын Бямбадорж-Ама (Харумафужи) (мэргэжлийн сумо) - Мэргэжлийн сумогийн озэки цол хүртсэн Монголын гурав дахь тамирчин болсон
9.Эрдэнэбилэгийн Халиунболд (мотоспорт)- Мотокроссын Азийн аварга
10.Доржпаламын Ганхуяг (үндэсний бөх)-Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн

Оны шилдэг баг

1.Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг- Европын багийн нээлттэй АШТ-ий мөнгөн медальт

Оны шилдэг дасгалжуулагч

1.Дамдинжавын Банди (Бокс, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
2.Чимэдбазарын Насантогтох (Жүдо, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
3.Бямбажавын Алтанцэцэг (Буудлага, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч)

Monday, December 08, 2008

Итгэхгvй ч гэсэн


Би бээр зүүд энэ тэрт нэг их итгээд байдаггүй. Гэхдээ өчигдөр Jodie Phounsavan гэдэг нэр юм уу нэг юм л байн байн орж ирээд байх юм. Өдөр ажил дээр ирээд таг мартсан байсан сая санаад гүүглдээд үзсэн чинь Phonsavan хэмээх нь Лаосын нэгэн мужийн төв жижигхэн хот юм байна. Тэр хавьд Plain of Jars буюу Ваарны хөндий хэмээх том хэмжээний шавар ваарууд газар сайгүй байдгаараа алдартай юм байна. Өөр юугаараа миний зүүдтэй холбогдох гэсэн юм бүү мэд. Ямартай ч зүүдээрээ дамжуулж нэг магадгүй миний хэзээ ч очихгүй нэг хотыг нээдэг юм байна. Гэхдээ л эр хүний зам хүзүү урт гэдэг дээ.


Энэ хавьд Hmong/Mong үндэстэнгүүд оршин суудаг юм байна. Эдгээр хүмүүс нь Монголтой ямар нэг гарал үүслийн холбоо байхгүй гэдгийг орчин үеийн эрдэмтэд нотлоод байгаа бөгөөд Хятадын умард хэсэгт сүүлчийн хэдэн мянган жил оршин сууж байгаад цаашаа дүрвэсэн, миний сонссоноор уулын хүмүүс гэж хүртэл нэрлэдэг юм билээ. Америкт олон мянган монгууд байдаг нь тэд Америк Лаосын Нууц дайны үеэр Америкийн талд байлдаж байсны улмаас газар нутгаасаа дүрвэн гарч, зохион байгуулалттайгаар олон мянган монг хүнийг тийнхүү суурьшуулсан юм билээ. Тэднийг харахад монголчуудтай ямар ч төсөөгүй, лаос, вьетнам гэмээр байдаг.

Thursday, December 04, 2008

Санжийн Баяр ном уншиж байна - 3

Дээр хоёр бичлэг дээр дурдаад байсан номын нэрийг хайгаад байсан сая оллоо. Хэдэн сарын өмнө Хятадын ерөнхий сайд Вэн Жиабао "Meditation" хэмээх МЭ 2-р зууны Ромын хаан хийгээд философич Маркус Аерэлиус Антониогийн номыг унших дуртайгаа дурдсанаас болж энэ ном одоо болтол Хятадад бэстсэллэр болсоор байгаа юм байна. Энэ ном монгол хэл дээр гарсан эсэхийг мэдэхгүй байна.

Chinese Bestsellers of Non-fiction

Bestseller of Non-fiction from Xinjing Newspaper (10.24-10.30)

No.

Title

Author

Publishers

Price (RMB)

1

The Maditations

Marcus Aurelius
(Ancient Roman)

Central
Compilation &
Translation
Press

20.00

2

The Conscience
Of A Liberal

Paul Krugman
(USA)

China Citic Press

36.00

3

The Ugly Chinese

Bai Yang

The Peoples Literature
Publishing House

28.00

4

The Art of
Worldly Wisdom

Gracian
(Spain)

Tianjin Education
Publishing House

19.80

5

Yang Jiang Talks
About the Old
Things

Wu Xuezhao

SDX Joint Publishing
Company

29.00

6

The Luckiest Girl

Wu Yajing

Jinghua Publishing
House

25.00

7

Yu Dan's
Understanding of
Analects of Confucius

Yu Dan

China Book
Company

22.00

8

Events of
Ming Dynasty (5)

Dang Nian Ming Yue
(The Bright Moon
in Those Years)

China Friendship
Publishing Company

28.00

9

It's Beijing (4)

----

Huayi Press

36.00

10

Inner Canon
of Huangdi &
Life Science

Nan Huaijin

Oriental Press

24.00

МҮОНТВ-ыг дагаад цэнгэ цэнгэ

Монгол ТВ-ын ерөнхий захирал М.Наранбаатар 2007 оны 8 сард gogo cafe-д өгсөн ярилцлагадаа “Ер нь Монгол телевиз юу хийнэ тэрийг л бусад телевизүүд дагадаг. Бид өглөө хөтөлбөртэй болвол бусад нь дагадаг, Цагийн хүрд жаахан өөрчлөгдвөл тэд нарынх бас өөрчлөгддөг ч юм уу. Шууд ингэж хэлээд хүлээн зөвшөөрөхөд хэцүү л дээ. Гэхдээ Монголд телевизийн хөгжлийг Монгол телевиз л тодорхойлдог шүү дээ. Бид хэзээ ч нэг цагаан утас тавиад, хоёр нөхөр гарч ирээд цаг нөхцөөгөөд суудаггүй шүү дээ.” хэмээн мэдэгджээ.

Браво. Яг эзэн хүн шиг ярьсан байна. Өөрснөө ингэж дөвийлгөж байж л энэ ширүүн өрсөлдөөн дундаас ялгарах гэж оролддог байх л даа. Харамсалтай нь ярьдаг шигээ харагддаг бол бас сайхан. Харамсалтай нь тэдний талаар сайнаасаа саар зүйл их сонсогдох юм. Телевизийн хөгжлийг тэд л тодорхойлж байна хэмээн тунхаглах нь арай л дэгс болов уу. Шинэ зуун гараад байхад техник хэрэгслээрээ холоо хоцрогдсон тэд өөр юугаараа хөгжлийг тодорхойлоод байгаа юм бол. Цагын Хүрдийн өөрчлөлтийг хараад дагаж шуурдаг мэдээллийн хөтөлбөр байдгийг би лав мэдэхгүй юм байна.

Хэзээнээс ч юм тэдний сувгаар “Олон нийтийн цаг” хэмээх нэртэй цагаан утас тавиад, хоёр нөхөр дэмий яриад эхэлсэн байна лээ. Ингэж эхлэх хэрэгтэй гэж ойлгосон бололтой. Ерөнхий захирал нь ер нь энэ нэвтрүүлгийг баталсан л байдаг байгаа даа.

Wednesday, December 03, 2008

Польшийн хeлдvv онгоц

Байна уу, Чингис зочид буудалд “барьцаалагдчихаад” байнаа. Польшийн ерөнхийлөгчийн онгоцонд гэмтэл гараад буцаад ирсэн бололтой хэмээн гадаадын нэгэн найз маань утасдах юм. Үгүй ер, очиж очиж гадаад улсын ерөнхийлөгч нь Монголд осолдох нь дутаж л дээ гэсэн шүү юм бодов. Тээр дээр Жоу Энлай гэдэг нөхрийн онгоц манай ойчсоноос өөрөөр төр засгийн томчуул Монголд амьсгал хурааж байсан нь үгүй ч гэх шиг бодол орж ирэв.


Гэтэл Чингис зочид буудал дотор Польшийн ерөнхийлөгч харагдаагүй, зөвхөн албаны хүмүүс нь л орж ирсэн сураг ч сонсогдов. Маргааш нь манай сонин дээр онгоцных нь хөдөлгүүр нь хөлдсөний улмаас нислэг нь хойшилж, шуурхай арга хэмжээ аваад нислэг үйлдсэн тухай гарсан бол Польшийн сонин дээр мэдээлсэнээр хөдөлгүүр нь хөлдсөн онгоцоо хүлээлгүй ерөнхийлөгч Лех Монголын онгоц хөлслөн Япон ниссэн гэжээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол манайд хөлслүүлчих хэмжээний онгоц байдал л юм байна.


Нөгөө талаар “муусайн гадаадын онгоц нь хүртэл хэврэг, жоохон хүйт оров уу үгүй юу онгоц нь хүртэл хөлдчихдөг. Тэр онгоцыг нь шөнөжингөө манаж хонолоо л гээд байсан, алив дээ. Гэтэл манай МИАТ-ыг хар. Ямар ч хүйтэн, ямар ч утаатайд ослын суулт ч гэсэн хийгээд нисээд байдаг“ хэмээн бахархангуй сэтгэл тэрхэн зуур бадамлаад унтрах юм аа. Яагаад гэхээр бас айдас төрж байна. Аягүй бол МИАТ-ын лүднүүд чинь хөдөлгүүр нь хөлдүү ч гэсэн хүмүүсээ суулгачихаад, тэнгэрт гараад жоохон нисэхээр мөс нь хайлаад хэвийн ажилладаг юм өө хэмээн хоорондоо ярьдаг юм биш байгаа. Ер нь Лех ахын айлчлал их барцадтай байгаа бололтой. Японд очоод эзэн хаантай нь уулзах гэсэн гэнэт бие нь муудаад уулзалтаа цуцалсан байх юм, зайлуул.


За ямартай ч энэ мэдээ овоо хэдэн жуулчдынг зоригыг нь мохоосон байх даа.

Чехэд шатсан Монгол далбаа

Саяхан Чехийн нэгэн хотод тус хотод хөдөлмөр эрхэлдэг монгол иргэдийг эсэргүүцэн Монголын далбааг шатаасан талаар манай хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байгаа. Энэ зургийг Д. Ариунзул хэмээх нэгэн монгол эмэгтэй авсан шиг байна. Эдийн засгийн хямрал мэдээж тус улсыг тойроогүй тул олон зуун монголчууд ажлаас халагдаж, цалингаа авч чадахгүй байгаа мэдээ ч тус улсаас ирж байна. Юутай ч амьдралдаа анх удаагаа эх орныхоо алтан соёмбот далбаа шатаж байгааг үздэг юм байна. Үйлийн үртэй энэ далбаа Чехэд шатаагдах ёстой юм байж л дээ. Тэнд байгаа монголчууд маань л элдэв халдлагад өртөхгүй бол хэмээн залбирахаас.


Tuesday, December 02, 2008

Монголын гэй мисс шалгарчээ

Монголд ижил хүйстэнүүд олширсоор, эхнээсээ "шкафнаасаа гарч ирсээр" байгаа билэээ. Тэдний эрхийг хамгаалах, ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс тэдэнтэй ажилладаг ТББ болон олон улсын байгууллагууд ажилласаар байна. Тэдний нэг ажил нь Кино үйлдвэрийн тэнд байх нэгэн дисконы газарт ижил хүйстэнгүүд байнга цуглардаг болсон тухай фото зурагчин өгүүлж байна. Тэд саяхан миссээ шалгаруулсан бөгөөд ижил хүйстэн, тэгш явдалтан нийлсэн зуу илүү хүмүүс хуран цугласан гэж байна. Зурагчны ярьж буйгаар дийлэнх нь залуучууд бөгөөд олны танил хүмүүс харагдаагүй гэнэ. Мөн гадаадынхан нилээн байсан бололтой.




Monday, December 01, 2008

Merriam-Webster's Word of the Year 2008

With politics and the economy foremost on the minds of many, it is no wonder that bailout—a word ubiquitously featured in discussions of the presidency and fiscal policy—took home honors as Merriam-Webster's Word of the Year for 2008.

Bailout, defined in Merriam-Webster's Collegiate® Dictionary, Eleventh Edition as "a rescue from financial distress," received the highest intensity of lookups on Merriam-Webster Online over the shortest period of time. As evident from the 2008 Word of the Year contenders list below, the presidential campaign and financial issues factored heavily in the concerns of our online visitors throughout the year.

Traffic to Merriam-Webster Online now exceeds 125 million individual page views per month. This corresponds to approximately ten lookup requests in the Merriam-Webster Online Dictionary or Thesaurus per second. During peak hours, this may increase to more than 100 requests per second.

Merriam-Webster's #1 Word of the Year for 2008:

1. bailout (noun)
a rescue from financial distress

Click on each of the other words in the Top Ten List for their definitions in Merriam-Webster's Online Dictionary:

  1. vet
  2. socialism
  3. maverick
  4. bipartisan
  5. trepidation
  6. precipice
  7. rogue
  8. misogyny
  9. turmoil

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш